2018 оны 12-р сарын 3
16 цаг 58 минут

М.Анхцэцэг: "Аливаа юмны шинэ хуудсыг нээнэ гэдэг өөрөө Их хувь зохиол"

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ы өдөр Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичиж байлаа. М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг "Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр" гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр "Хүч" спорт хорооны зааланд Хүндийн өргөлтийн бүх насны ангиллын АШТ явагдаж байна. Тус тэмцээний үеэр М.Анхцэцэгт шигшээ багийн найзууд нь дурсгалын зүйлс бэлэглэсэн ба тэрбээр хүндийн өргөлтийн спортод хувь нэмрээ оруулсан ахмадуудад шагнал, дурсгалыг зүйлс гардууллаа.

- Сайн байна уу? Хүндийн өргөлтийн спортын баярын өдрийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн жилийн энэ өдөр Хүндийн өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас нээгдэж байлаа.

- За баярлалаа. Ер нь аливаа юмны шинэ хуудсыг нээнэ гэдэг өөрөө их том юм шүү дээ. Их хувь зохиол, аз завшаан юм. Энэ хувь зохиол надад ирсэнд маш их баяртай байна.

- ДАШТ-ээс хойш чиний амьдралд багагүй өөрчлөлт орлоо. Ээж боллоо, гэр бүлтэй ч боллоо.

- Өнгөрсөн нэг жилийн хугацаанд амарлаа. Энэ хугацаанд хүүтэй боллоо. Гэр бүлээ зохиож, нөхөртэйгээ нэг гэрт орлоо. Нэг сараас эхлээд бэлтгэлдээ эргээд орно.

- Шинэхэн ээж Анхцэцэг өмнөхөөсөө хэр зэрэг өөрчлөгдөв

- Мэдээж шал өөр байлгүй яахав. Эх хүн болно гэдэг өөрөө энэ хорвоогийн хамгийн том аз жаргал. Өмнө нь бүх юм өөрийнхөө төлөө байдаг байсан бол одоо хүүгийнхээ төлөө гэж илүү их боддог болсон байна. өөрөө ээж болоод одоо л ээжийнхээ зовлонг ойлгож байна даа.

- Бэлтгэлээ нэг сараас эхлэх юм байна. Дараа жилийн зорилго.

- Эхлээд Азийн АШТ-д орно. Дараа нь ДАШТ-д ороод олимпийн эрхээ авах гэсэн зорилготой байна.

- Гэр бүлээ танилцуулаач

- Миний гэр бүлийн хүн УДЭТ-ын жүжигчин. Б.Золжаргал. “Драм гурав” хамт­­­лаг гэхээр хүмүүс сайн мэдэх байх. "Царцаа Намжил", "Ромео Жульетта" зэрэг жүжигт тоглож байснаар сайн мэдэх байх. Манай хүн саяхан найзуудтайгаа хамт “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон, саяхан нээлтээ хийгээд бүх кинотеатруудаа гарч байгаа. Хүрэлцэн ирж үзээрэй гэж та бүхнээсээ хүсэж байна. Энэ боломжийг тохиолдуулан үргэлж миний ар тал болж явдаг ханьдаа хайртай шүү гэж хэлье

- Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна.

- Бараг 11 жил хичээллэж байна.

- Хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлж байгаа хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ?

- Хамгийн гол нь тууштай байгаарай. Ер нь аль ч спорт хүнд хүмүүжил олгодог. Спорт бол хүндлэл, хүн байхыг заадаг юм болов уу гэж боддог. Шинээр хичээллэж байгаа хүүхдэд хэлэхэд тууштай байгаарай. Бурхан тууштай, үнэн зөөөр хөдөлмөрлөсөн хүнийг заавал шагнадаг юм шүү гэж хэлье.

Ч.Амар

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.168.8м   • 2018, 12 сарын 5. 11 цаг 19 минут

амжилт хүсье бүсгүй минь

119.40.98.162demjigch1   • 2018, 12 сарын 5. 8 цаг 38 минут

eh orondoo hamgiin unench gaihaltai mundag ohin

202.9.42.78уншигч   • 2018, 12 сарын 4. 18 цаг 57 минут

Хүндийг өргөлтийн спорт гэдэг нэрийг арай өөрөөр нэрлэх шинэ монголжуу нэр бодож олмоор юм уу гэж бодлоо.

202.21.113.238Зочин   • 2018, 12 сарын 5. 9 цаг 27 минут

туйван

Шинэ мэдээ

ӨДРИЙН ТОЙМ: Д.Одбаяр 16 саяар торгуулж,Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг байнгын хороо дэмжлээ32 минут 26 секундын өмнөХөлбөмбөгийн одод ямар дуу сонсдог бол...35 минут 49 секундын өмнөМАХН-аас Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт санал тавив36 минут 50 секундын өмнөКанад: Хүүхдийн тэргэн дээр агааржуулагч унаж хоёр настай охин амьсгал хураажээ40 минут 49 секундын өмнөТомуу, томуу төст өвчний тохиолдол 4.2 хувийг эзэлж байна42 минут 55 секундын өмнөУлсын хэмжээнд гэмт хэрэг 9.3 хувиар буурсан байна43 минут 58 секундын өмнөЭЗБХ: Олон талт конвенцид нэгдэн орох асуудлыг зөвшилцөв44 минут 22 секундын өмнөЮвентусын хөлбөмбөгчид Роналдуг уучлал гуйхыг хүлээж байна45 минут 49 секундын өмнөСтивен Хокинг: Хүн төрөлхтөнд мөхөж буй гаригаа орхиход 100 жил л үлдсэн50 минут 49 секундын өмнөД.Одбаярыг долоон сая воноор торгож, хилийн хоригийг нь цуцлахаар болжээ55 минут 49 секундын өмнөЦасны тухай содон бөгөөд сонирхолтой баримтууд1 цаг 1 минутын өмнөДональд Трамп Туркийн Ерөнхийлөгчид 100 тэрбум ам.долларын гэрээ санал болгожээ1 цаг 6 минутын өмнөБразилд нярай хүүхэд ээж аавтайгаа инээмсэглэн сэлфи татуулжээ1 цаг 11 минутын өмнөСтерлинг шигшээ багаас хасагдлаа1 цаг 16 минутын өмнөНийгмийн давхаргын ялгааг арилгахаар "элит" сургуулиудыг хаана1 цаг 21 минутын өмнөХүүхдэд зан үйлийн хохирол учруулсан багшийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай1 цаг 26 минутын өмнөДэлхийн нефтийн эрэлт нэмэгдэнэ1 цаг 31 минутын өмнөЗургаан суманд ойгоос мод бэлтгэхийг хоригложээ1 цаг 36 минутын өмнө#TimberlandMongolia 7th Anniversary #Nature Needs eroes1 цаг 41 минутын өмнөД.Трампыг автомашинуудын татварыг дахин хойшлуулна хэмээн найдаж байна1 цаг 46 минутын өмнөЧөлөөт бөхийн ДЦАШТ-д хүчээ сорих 6 багийн бүрэлдэхүүн1 цаг 51 минутын өмнөУсархаг борооны улмаас Венец хотын 80 гаруй хувь нь усанд автжээ1 цаг 56 минутын өмнөТүүхий нүүрс хадгалж хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ2 цаг 1 минутын өмнөХүний эрхийн дэд хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна2 цаг 6 минутын өмнөЛавров Оросыг АНУ-ын сонгуульд бэлдэх талаар: Бид асуудлыг шийднэ, санаа зовох хэрэггүй2 цаг 11 минутын өмнөТоть шувуу урт наслахын бэлгэ тэмдэг2 цаг 16 минутын өмнө149 тооны бод, 116 тооны бог хулгайлсан малын хулгайчдыг дайчлан баривчилжээ2 цаг 21 минутын өмнөБоливид 7 хүн амиа алджээ2 цаг 26 минутын өмнөСэрэмжлүүлэг: Гар утас хэтэвчээ далд халаасандаа хийж байхыг зөвлөж байна2 цаг 31 минутын өмнөЛампард: Ситигийн дээр байгаа нь сайхан2 цаг 36 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.