12-р сарын 4
10 цаг 40 минут

Ж.Дашзэгвэ: "Цэцэг нялхарсан зун"

Дэнсмаагийн нойр хулжив. Өрхний хошуу эргүүлсэн тооноор сарны гэрэл шурган хоймор гулсана. Саалийн исгэлүүн үнэр сэнгэнэж, бүгчим халуунд ялаа шаагилдана. Тэр дунд шумуул жонгинон тэнүүчилж, хатавчинд уяатай нялх тугал шоржигнотол шээв. Дэнсмааг зэргэлдээ багаас гурван жилийн өмнө Гүнсэнд бэр буулгажээ.
Цэргээс ирээд шинэхэн дээл нь хэвд орж амжаагүй ханхар цээжтэй Гүнсэн, Дэнсмааг шохоорхон хоргооход, бүсгүй өөрөөсөө хол ах санагдах эрээс ичингүйрэн ширвээдэж бараагий нь харуутаа л зугтаж нуугддаг байлаа. 
Жаахан бүсгүй тэсвэрлэхэд бэрх харцнаас мултрах гэж өвсөн дотор зүү гээсэн юм шиг газар ширтэж байгаад Гүнсэнг явсан хойно хөгшин төгцөгүүдтэй эгнэшгүй сайхан санагдахад учиргүй нүүр буруулснаа гэмэрхэн инээмсэглэж, битүү мөрөөсөх дурлалын зул цээжинд нь дальдчин бадамлах болжээ. Тэдний хурим намар болов. Хурим хөлтэй өнгөрч, амьдрал буулгаа хүзүүнд нь углаж зүтгүүлэхдээ хуримын өдрүүд шиг байсангүй. Гүнсэн эхнэрийн хормой сахисан эр биш байлаа. Нөхөр нь наргиж хэсээд явдаггүй ч эзгүйд нь Дэнсмаагийн ганцаардах сэтгэлийн мухарт намрын хонгор салхи өрх хөвсөлзүүлэх шиг нялх дурсамж дэрвэлзэж шарлаана. Хуримын өмнө тэднийд саахалтын нь хархүү ирж билээ. Дэнсмаа Гүнсэнд хавтага шаглаж суув. Хархүү дүрсгүй алаг нүд эргэлдүүлж "Чи Гүнсэнд очих нуу. Тэрнийг нүд ирмэхэд л хүүхнүүд хөлөө хугалчих алдах юм даа" гэж гоочлов. Дэнсмаа өөртөө нийцсэн эгдүүтэй аальгүй зангаар жуумагнаад, "Чи юугаар дутаав. Эхнэр чинь чамд өвдөгөө тэвэрч хэвтсээр чавганц болох нь гэж хэлэхгүй байна уу" гэж голыг нь зурж гомдмоор хэлжээ. Хархүүгийн хор буцалж, “Чи хүнийг хэлэлтгүй. Би цаадахы чинь мэднэ. Хормойноосоо оёчихоод байхад чинь унтаагаар чинь таслаад явчих бий" гэж шарыг нь малтав. Дэнсмаа хархүүг тонгорог шиг харцаар эсгэж, ':Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Чамтай суусан бол тогооны бариул л болох байсан биз" гэж шаралхан дайрчээ. Дэнсмаа холбоо сүлбээгүй хүнийг гэнэт ингэж дурссанаа гайхсангүй. Харин амаа асуулгах шиг санагдсан нь нөлөөлж, нөхрөө гашуун үгээр өдсөн ааш гаргахад Гүнсэнгийн царай барсхийн ногт эвхэж байгаад ороолгоод авчээ
Хадмууд нь бэрээ өмгөөлсөнгүй. Шөнө нь Гүнсэн эхнэрийнхээ дал мөрийг даган гүрийсэн улаан горивыг хараад, "Муу хүүхнээ арай хэтрүүлчихэж үү дээ. Ахиж гар хүрэхгүй ээ. Цухлын мунхагаар .." гэхэд Дэнсмаа баярласан гомдсон алин болох нь мэдэгдэхгуй, энхрийлэх тусам улам уяран мэгшиж нойтон нүурээ цээж рүү нь наажээ.
Маргааш нь энэ тухай ор тас мартав. Хавар Дэнсмаа нярайлж, ганцаардах уйдах зав зайгүй болов. Гүнсэнгийн хэзээний тэнэмэл хүүхэмсэг зан, өрх толгойлсон эрийн дороос ундрах ажил, Дэнсмаагийн гэрээ өөд татах халамжинд дарагдаад мэдэгдэхээ больжээ. Ингэж Гүнсэнгийнх гэдэг айл нэр цөвгүй голомтын утаа боргилох авай...
Нохой боргоод чимээгүй болов. Дэнсмаа нар шингэхийн алдад нөхрөө дээд хотонд найрлаж явна гэж амны салхиар сонсчээ. Yнэндээ бол ''Нөхөр чинь Алтанцэцэгийнд байна" гэж ховлож шивэгнэсэн хэрэг. Морьтой хүн ирээд гадаа зогсов. Дэнсмаа нөхрийнхөө унаж явсан хээр алгийг тургих чимээнээр нь таниад дээлээ эгэлдэргэлэн бослоо. Гүнсэнг ирэхэд цай хоолы нь халаахаар бэлтгэж зууханд зээглэсэн зомголыг асаав. Yүд рүүгээ харж, чимээ чагнан хэсэг хүлээлээ. Морь гэр шөргөөхөд гайхаад гарав. Хүргэнийхээ хаяаг бараадан айлсан зуссан эх нь хотны захаас дээлээ нөмөрчихсөн ирж явав. Нөхрий нь морь аргамжааны чөдрийн алгыг таслаад хүрээд иржээ, Эх нь замдаа зогсоод
- Гүнсэн ирээ юу гэв.
- Ирсээн... гэж Дэнсмаагийн хоолой зангирав. Эх нь бөгшүулсээр цааш явлаа. Дэнсмаагийн зүрх рүү зангууны ясан өргөс шивэх шиг болж, шимшрэн харанхуйлаад нүдний нь аяганд нулимс бүрхэн эхийнхээ барааг харахыг болив. Гэртээ орсон хойноо ямар ч зорилгогүй хүүгийнхээ наагуур ороо ирмэгдэн суулаа. Тэгээд нулимсаа арчихаар орныхоо толгойг тэмтрэн гартаа таарсан даавууг авч, нүүрэндээ наахад, нөхрий нь угааж амжаагүй цамц таарчээ. Танил дотно хөлсний үнэрт сэтгэл улам уярч удтал шуналтай энхрий
үнэрлэв. Нөхрөө бусдын эхнэртэй хоноглож байгаад гомдовч. өглөө улс амьтны нүдэн дээр айлаас эмээлээ үүрэн гарч шившигээ хутгахыг нь сэхээрээд, бусдын өмнө нүүр нь түлэгдэх шиг халуун оргив Хүү нь бөх бат унтжээ.
Дэнсмаа ханын толгойноос бүтэн чөдөр аваад морио ногтлон зайдан унаад, сартай хөндийг зүсэн Алтанцэцэгийнхийг чиглэн цогиуллаа. Шөнө дөл өнгөрчээ.
Зуны шөнө богинохон аж.
Дэнсмаа нөхрийнхөө морийг аргамжчихаад их хэрэг бүтээсэндээ сэтгэл амарч, ардаа хоцрох айлын барааг тасартал хэсэг газар амьсгаадталаа гүйлээ. Хүүхэн айлын аргамжийг олох гэж хайгаагүй юмсанж. Алтанцэцэгийг л чадах гэж тугалын зэлийг нь тайлж аваад морио аргамжиж орхижээ. Цэцэг нялхарсан шөнө санж.
Дэнсмаа буцах замдаа хүүхэд шиг дүрсгүйтэн салаалж сүлжсэн гэзгээ хоёр тийш нь савчуулж, дэгдэж дэгэнцэн замд таарсан шүүдэр шимэх цэцэгсийн дэлбээнд, "Алтанцэцэгээ нохой хорь" хэмээн сэрээсээр харих газрынхаа хол ойрыг анзаарсангүй. Сар сүүн гэрлээ самарч хээр хонолоо. Дэнсмааг гэртээ ирэхэд үүр шарлав. Хүүгээ нойрмогоор нь хөхүүлж, үс гэзгээ янзлаад, даргилж хөөрсөн цайныхаа дээжийг авч цацал өргөхөөр гарвал, цацал мялаасан сүүн замаар Гүнсэн ирж яваа нь харагджээ. Дэнсмаа нөхрөө таниутаа анх танилцсан үеийнх шигээ сандарч, сэтгэл нь гэрэвшин түгшиж орхилоо. Гүнсэн морио тавьчихаад эмээлээ гэрийнхээ баруун хөлийн хананд шондож босгов. Унинд хавчуулсан тасархай чөдөр Гүнсэнгийн нүдэн дээр могой шиг атирч харагдана. Дэнсмаа цай аягалж барив. Хоёулаа гадны таньж мэдэхгүй улс шиг бишүүрхүүхэн сууж уруулаа нээж болохгүй юм шиг дуугүй цайлаад дараа нь Гүнсэн гарч шар цөрхлөөд тэрэг хөллөлөө. Дэнсмаа нөхрөө түлээнд явах нь гэж бодоод дуртай шариванг нь өрөмтэй хавсарч боогоод гарлаа.
- Түлээнд явах нь уу гэхэд Гүнсэн Дэнсмаагийн гараас замын хүнсээ авч, шанх руу нь сул унасан үсийг зориг муутай илээд,
- Энэ айл гал алдвал Гүнсэнтэй, унд цайгүй бол чамтай холбоотой биз дээ гэлээ. Тэрэг хөдөлж, дугуй чихран эргэлээ.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.67зочин   • 12 сарын 4. 12 цаг 46 минут

Өвөл ,тэс ,хүйтэнд ,зуны амьдрал ,буухгүй ,байна,аа.

122.201.22.21з   • 12 сарын 4. 12 цаг 44 минут

зохиолч нь нөгөө хүчингийн хэрэгт ордог Дашзэвэг мөн үү

103.26.194.140Зочин   • 12 сарын 4. 12 цаг 36 минут

САЙХАН Л ҮЛГЭР ЮМ

103.229.122.97Уншигч   • 12 сарын 4. 11 цаг 02 минут

Энэ өгүүллэгт гарч байгаа үйл явдал нүдэнд харагдах шиг боллоо. Жинхэнэ бодит амьдралын үнэн дүр зураг

103.111.68.3Мх   • 12 сарын 4. 10 цаг 48 минут

ГАЙХАМШИГТАЙ САЙХАН БИЧСЭН ЗОХИОЛ ШҮҮ...

202.21.100.211МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН ...   • 12 сарын 4. 11 цаг 19 минут

БОЛТУГАЙ ГЭЖ ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ ГУАЙ ХЭЛСЭН ЮМ ГЭНЭ БИЛЭЭ. ГҮНСЭН, ДЭНСМАА, АЛТАНЦЭЦЭГ ГЭЭД Л ГОВИЙН ГАНЦ АЙЛ СЭТГЭЛД БУУХ ЮМ ДАА

Шинэ мэдээ

Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая7 минут 30 секундын өмнөЭ.Макрон цалингийн доод хэмжээг өсгөхөө амлалаа7 минут 36 секундын өмнөДуудлагаар очсон эмчийг доромжилж, машиныг нь араас нь мөргөж эмчид гэмтэл учруулжээ7 минут 44 секундын өмнөТ.Энхбаяр: Юу ч хийхгүй байна гэдэг магадгүй танд ч тохиолдож болох бусармаг зүйлсийг өөгшүүлж буй хэрэг12 минут 36 секундын өмнөМөнгө зарлагадаж авсандаа харамсахгүй байх өвлийн 6 гоёл17 минут 36 секундын өмнөГовь ХК-ийн хувьцаа хуваах төслийн зөвлөх үйлчилгээг Голомт Капитал ҮЦК ХХК амжилттай үзүүллээ22 минут 33 секундын өмнө“Brexit”-ийн зар сурталчилгаанд хэр их мөнгө зарцуулсныг хэлжээ22 минут 36 секундын өмнөФото: Толгойт орчмын агаарын бохирдол27 минут 36 секундын өмнөОны онцлох хүмүүсийн жагсаалтад Жамаль Хашогги багтжээ32 минут 36 секундын өмнөЧ.Цэнгүүн найз бүсгүйдээ машин бэлэглэв37 минут 36 секундын өмнөХүний эрхийн идэвхтнүүдийг "Хүний эрхийн төлөө" тэмдэг, Жуух бичгээр шагналаа39 минут 42 секундын өмнө"НАСА"-гийн тандалтын төхөөрөмж нарны системээс гарчээ42 минут 36 секундын өмнөҮсний ургалтад эерэгээр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд47 минут 36 секундын өмнөӨДРИЙН ТОЙМ: БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжиж, Б.Махбалыг хөнгөн ялаар зүйлчлэхийг эсэргүүцэв49 минут 9 секундын өмнөБНАСАУ-ын эсрэг АНУ шинээр хориг тогтоосныг улс төрийн өдөөн хатгалга гэж үзэж байна52 минут 36 секундын өмнөУкагийн амь дүү Д.Уранзаяа57 минут 36 секундын өмнөКингсли Коман зодог тайлж мэднэ1 цаг 3 минутын өмнөЦэвэрлэгээний огтлолтоор 80 мянган шоометр түлээ бэлджээ1 цаг 8 минутын өмнөBillboard 2018 оны шилдэг цомгуудыг нэрлэжээ1 цаг 13 минутын өмнөНүүр амны хувирал гаргах боломжтой робот1 цаг 18 минутын өмнөӨдөр бүр овьёос хэрэглэхийн ач тус1 цаг 23 минутын өмнөХүний бүтээсэн хоёр дахь биет од хоорондын орон зайд шилжив1 цаг 28 минутын өмнөБяцхан үрсийнхээ зургыг авах хөгжилтэй санаанууд1 цаг 33 минутын өмнөМ.Горбачёв: Дэлхий нийт шинэ сөргөлдөөний босгон дээр ирлээ1 цаг 38 минутын өмнөЧингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн 450 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын шав тавих ёслол боллоо1 цаг 40 минутын өмнөӨвөрмонголын "Эгшиг" сайтыг оюуны өмч хулгайлсан гэж үзэн хаажээ1 цаг 42 минутын өмнөМэрил Стрип эмээ болно1 цаг 43 минутын өмнөУИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахаа мэдэгдэв1 цаг 45 минутын өмнөЭвертон эцсийн мөчид тэнцлээ1 цаг 48 минутын өмнөЖ.Энэрэл: Хөгждөггүй, урагшилдаггүй ”Гоёл” наадмаа хэзээ болих вэ1 цаг 53 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.