12-р сарын 4
10 цаг 05 минут

ГЭР БҮЛИЙН гучин гурван САЙХАН

1. Дөнгөж төрсөн үрдээ нэрийг нь шивнэж буй нөхрөө харах сайхан.
2. Түрхэн маргалдаад буцаад эвлэрэхдээ бие биенийхээ үнэ цэнийг илүү мэдрэх нь сайхан.
3. Амралтын өдрөөр ач нараа эрхлүүлэхээр санан санан ирдэг өвөө, эмээ нар сайхан.
4. Хагас сайн өдрийн өглөө эртлэн босоод банштай цай хийж, гэрийнхнээ дайлах сайхан. Хөлсөө урсган байж идээд инээж байгааг харах бүр ч сайхан.
5. Ажил дээр болсон маргаанаа ханьдаа хэлэхэд “Чиний л зөв” гэж өмөөрөх нь сайхан.
6. Өвдөөд хэвтэж байхад бяцхан гараа духан дээр минь тавьж, ээжийгээ эдгээхсэн гэж ширтэх үрсээ харах сайхан.
7. Хүүхдүүдтэйгээ нуугдаж тоглох сайхан.
8. “Намайг дуурайсан байгаа биз” гээд хүүгээрээ онгирох нөхрөө харах сайхан.
9. Хол байгаа ханьтайгаа интернэтээр царай царайгаа харан ярилцах сайхан.
10. Шалтгаангүй уурласныхаа дараа нөхрөөрөө аргадуулах сайхан.
11. Ажлаасаа ирчихээд дуу аялан хоол хийж эхлэх сайхан.
12. Хүүхдийнхээ зурсан зурган дээр өөрсдийнхөө яаж дүрслэгдсэнийг харж инээх сайхан.
13. Даарсан ч, даараагүй ч үргэлж араас тэвэрч унтдаг “паар” шиг нөхөртэй байх сайхан.
14. Амралтын өдрөөр том өрөөндөө газраар ор засан бүгдээрээ өнхрөлдөн хэвтэх сайхан.
15. “Миний охин ээж боллоо шүү дээ” гэж ээжийнхээ хэлэхийг сонсох сайхан.
16. Хадмуудаа өөрийнхөө эцэг эх шиг хайрлах сайхан.
17. Орой гэртээ ядраад ирэхэд нуруу нухаад өгөх ханьтай байх сайхан.
18. Нөхөр, хүүхдийнхээ хувцасыг угааж, индүүдээд эвхээд тавих сайхан.
19. Цалингаараа гэртээ шинэ юм авах гээд зөвлөлдөх сайхан.
20. Хүүхдүүдээ усанд хамт оруулах сайхан.
21. Ач зээг нь өвөө, эмээ дээр нь аваачиж баярлуулах сайхан.
22. Үснийхээ засалтыг өөрчилж, өөртөө сэтгэл хангалуун болчихоод гэртээ орох сайхан.
23. Шинэ хоолны жор туршиж үзээд, нөхрөөрөө магтуулах сайхан.
24. Бие биенийхээ амжилтанд хүрэхийг харах сайхан.
25. Удахгүй төрөх хүүхэддээ нэр бодох сайхан.
26. Охиноо, эхнэрээ “Миний хоёр гүнж” гэж энхрийлэн дуудах аав сайхан.
27. Гэртээ ороход инээгээд угтах хүүхдүүдээ тэврэх сайхан.
28. Аавынхаа гэрт очиж ээжийнхээ хийсэн хоолыг идэх сайхан.
29. “Миний хайр найзуудтайгаа тайван сайхан уулзаад ир дээ” гээд хүүхдээ хараад үлдэх ханьтай байх сайхан.
30. Дөнгөж төрсөн үрээ анх харах мөчийг юутай ч харьцуулашгүй сайхан.
31. Гэртээ уут дүүрэн идэх юм аваад орох сайхан.
32. “Би ганцхан чамдаа хайртай” гэж сонсох сайхан.
33. “Гэр-гий”-н үүргээ гүйцэтгэж хайртай хүмүүстээ халамжаа мэдрүүлэх сайхан

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.119.54Зочин   • 2018, 12 сарын 5. 16 цаг 34 минут

Түшиг тулгууртай сайн нөхөртэй болмоор байна

192.82.64.216Халиуна   • 2018, 12 сарын 4. 17 цаг 33 минут

сайхан шүү сайхан

192.82.64.216Халиуна   • 2018, 12 сарын 4. 17 цаг 32 минут

ямар гоё энгийн мөртлөө үнэн бичээ вэ

122.201.22.86nadmid   • 2018, 12 сарын 4. 14 цаг 54 минут

xani ijiltei bolxiinsan

43.242.242.24Зочин   • 2018, 12 сарын 4. 11 цаг 34 минут

uneheer saikhan

Шинэ мэдээ

 Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ10 минут 33 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв16 минут 50 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд22 минут 30 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ27 минут 27 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана38 минут 52 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна49 минут 35 секундын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно56 минут 15 секундын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 18 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 35 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 42 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 53 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 5 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 18 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 22 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 34 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 39 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ2 цаг 45 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана2 цаг 58 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 11 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 43 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ3 цаг 53 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 37 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 53 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн хааж байна7 сар 15. 11:35Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 13:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.