12-р сарын 4
12 цаг 20 минут

Сэрэмжлүүлэг: "Мал авна, зарна" хэмээх постуудыг ашиглаж 21 сая төгрөг залилжээ

Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслийг ашиглан бусдын итгэлийг олж залилан мэхлэх гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

2018 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар аймгийн “Мөнххаан сум зар зарлал” нэртэй фэйсбүүк групп дээр иргэдийн тавьсан мал авна, мал зарна гэсэн зарлал бүхий постуудыг ашиглан нийт 7 удаагийн үйлдлээр 7 иргэнээс 21.250.000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат одоо Улаанбаатар хотод оршин суух, урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан Д гэгч үйлдсэн болохыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн холбогдох шалгалтыг хийж байна. 

Дээрх үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд иргэдийн цахим орчинд байршуулсан мэдээ мэдээллийг гэмт этгээдүүд буруугаар ашиглах, фейсбүүкэд байршуулсан мэдээллээр дамжуулан ойр дотно таньдаг хүмүүсийн талаарх мэдээллийг олж авч гар утсаар тэдгээрийн нэрийг барьж ярих, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, банкны гүйлгээгээр иргэдээс мөнгө, төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлддэг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. 

Иймд иргэд цахим орчинд хувийн мэдээ, мэдээллээ байршуулахдаа онцгой анхаарч, мэдээллийн аюулгүй байдлаа хангаж цахим орчинд үл таних хүнтэй холбогдож харилцахдаа тухайн хүнээ нягтлан шалгаж, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг сэрэмжлүүлж байна. 

Жич: 91220077, 80690600 гэсэн дугаарын утсаар мөнгө залилуулаад цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа иргэд байвал Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 7051102, 89111881 гэсэн дугаарын утасруу холбогдоно уу?

Б.Анир 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.35Зочин   • 2018, 12 сарын 4. 14 цаг 37 минут

Залилаж мэхлэдэг зан монголчуудад байж л байсан, байгаа л юм байна. Сонин бишээ. Яагаад залилуулчихаад байна гэхээр юм мэддэггүй тэгээд хэт шуналтай учир шүүдээ. Түүнээс төр, засаг ,хүн чанар зэрэгтэй огт холбоогүй зүйл. Шуналаа тат,хийх гэж байгаа юмныхаа учрыг эхлээд олж бай.

66.181.176.67зочин   • 2018, 12 сарын 4. 12 цаг 43 минут

Ямар .хэцүү .нийгэм .бэ. Зальтай .нь .баяждаг . сайд .дарга болж .иддэг. Хэн.юунд, итгэх ,бэ. Таминь ,ээ Ми.Энхболдыг ,гайгүй ,юмуу ,гэсэн ,чинь,бүүр ,дуугүй ,хүний ,доодхо ,нойтон ,гэдэг ,болж байна. Шудрага ,юм ,алгаа

Шинэ мэдээ

Испанийн Гран-Канария арал дээр түймэр дэгджээ4 минут 26 секундын өмнөУлаанбаатар хот руу тарвага, загас тээвэрлэсэн иргэнээр 21 сая төгрөг нөхөн төлүүлэхээр болов9 минут 26 секундын өмнө2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл үйл ажиллагааны хяналт шалгалт эхэллээ14 минут 26 секундын өмнөНасан туршийн тань дурсамжийг бүтээлцэх Нандин бүхнийг Шинэ Сонголтоос19 минут 26 секундын өмнөХалхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан “Бид мартахгүй” үзэсгэлэн гаргана24 минут 26 секундын өмнөБулган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно29 минут 26 секундын өмнөШинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй34 минут 26 секундын өмнөАнжелина Жолигийн том хүү Йонсейн коллежид сурна39 минут 26 секундын өмнөЭрдэмтэд хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг санал болгожээ44 минут 26 секундын өмнөБ.Адъяахүү: Э.Оюунболд унаа холтой, их мэдрэмжтэй, үүнийгээ маш сайн ашиглаж барилддаг49 минут 26 секундын өмнө“Мастер Маргарита хоёр” кино хамгийн их зардлаар бүтсэн кино болж магадгүй54 минут 26 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм59 минут 26 секундын өмнөЖамму ба Кашмирт Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааг сэргээжээ1 цаг 5 минутын өмнөSweetymotion хамтлагийн Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар Бодибилдингийн тэмцээнд оролцоно1 цаг 10 минутын өмнөИраны нефть тээвэрлэгчийг суллахгүй байх хүсэлт гаргасан байжээ1 цаг 15 минутын өмнө10 настай ач охиноо хүчирхийлсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноожээ1 цаг 20 минутын өмнөНутгийн иргэд, уурхайн ажилчдын дунд мөргөлдөөн болж 15 хүн гэмтэж, 12 метрийн гүн нүх рүү биенээ түлхжээ1 цаг 25 минутын өмнө“NASA” сар судлах төхөөрөмж хөгжүүлэх газраа сонгожээ1 цаг 30 минутын өмнөМонголын цаатнуудын ер бусын амьдрал ахуйг батлан харуулах 22 гэрэл зураг1 цаг 35 минутын өмнөБөхчүүд өөрсдөө лацаддаг юм бол шээс солигдох учиргүй1 цаг 40 минутын өмнөХонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ1 цаг 45 минутын өмнөТокиог зорьсон Монголын жүдочид1 цаг 50 минутын өмнөКифер Сазерленд аялан тоглолтуудаа цуцалжээ1 цаг 55 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цагийн өмнөАТГ-аас “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хэрэг үүсгэн, шалгаж байна2 цаг 20 минутын өмнө"Хүмүүс булш, бунхан ухаж үнэт эдлэл олох гэдэг ч үнэндээ хугархай яс, хагархай ваар л гардаг"2 цаг 30 минутын өмнөШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Эрхээ хасуулж, тэргээ ачуулах тэнэг үйлдэл хийгээгүй жолооч нартаа баярлалаа2 цаг 40 минутын өмнөАЛДАРЫН ЭЗЭД: Хоёр биенээ хурцалж бас хөглөж яваа ихэр шатарчид буюу ирээдүйн их мастерууд2 цаг 50 минутын өмнөА.Индра: Загвар өмсөгч болох миний багын мөрөөдөл байсан учраас аав, ээж маань маш их дэмждэг2 цаг 59 минутын өмнөТээврийн хэрэгсэл нь оношлогоонд тэнцээгүй бол дахин хамрагдах төлбөрөөс чөлөөлөгдөнө3 цагийн өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.