12-р сарын 5
8 цаг 40 минут

Дэлхийн оддын гангарааг дэргэдээсээ авах БОЛОМЖ

Европын дээдсүүдийн сонголт, дэлхийн одуудын өвлийн гангарааны нэг болох Францын алдарт Fusalp брэнд Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүрт иржээ. Түүгээр ч зогсохгүй тус дэлгүүрт Английн алдарт Superdry, Италичуудын хээнцэр хэрэглээ болох Gaudi, Pollini, Naracamicie, Lumberjack, Германы алдарт Drykorn, Францын Eden-park гэх зэрэг брэндүүд ирсэн нь залуусын сонирхлыг ихээхэн татаад байгаа юм байна.

Англи хэв маяг бусдаас ганган хээнцрээрээ ялгардаг гэдгийг хүн болгон мэддэг. Тэр дундаа Английн хатан хааны гэр бүр үргэлж л хүн бүрийн анхаарлыг татаж байдаг. Тэр дундаа гүн болон гүнгийн авхай Чарлэс, Кэйт 2-ыг олон мянган залуус даган дууриаж, өмссөн хувцас болгон нь тренд болдог гэхэд буруудахгүй. Тэр ч утгаараа тэдний Стокгольмд хийсэн айлчлалынх нь гангараа  хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад амжжээ. Тодруулбал, Гүнгийн авхай Кэйт, Английн Бурберри брэндийн гадуур хувцас өмссөн байсан бол гүн Виллиам Францын алдарт Fusalp брэндээр хувцасласан нь үндсэрхэг Англичуудын анхаарлыг ихээхэн татсан байна.

Fusalp бренд нь дан ганц Английн эзэн хааны гэр бүлийн гангараа болоод зогсохгүй, Америкийн алдарт реалити шоуны одууд болох ганган, хээнцэр, загварлаг, чамин хувцаснуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг Кардашианы гэр бүл ч Fusalp брэндээр гангарах дуртай гэнэ шүү. Мөн Францын ерөнхийлөгч асан Николас Сарказигийн өмсөх дуртай брэндүүдийн нэг нь мэдээж Fusalp гэдэг.  

 Мөн тэдний оруулж ирдэг Pollini болон Naracamicie брэндүүд нь 100 хувь Итали улсад үйлдвэрлэсэн дахин давтагдашгүй загвар хийцээрээ Европчуудад таашаагдсан бөгөөд 400 гаруй салбар дэлгүүртэй аж. 2008 онд Британы алдартай дизайнер болох Николас Кирквүүд Pollini брэндийн гуталнуудын дизайны чиглэлийг тодорхойлж эхэлсэн ба 2012 онд Pollini-гийн креатив захирал болсноор брэндийн үнэ цэнэ болон өндөр чанартай материалыг инновацидаа байнга тусгадаг болсон байна.

Энэ мэт европын алдартай, чамин, хээнцэр, загварлаг, чанартай брэндүүдийг нэг дор цогцлоож Монголын хэрэглэгчдэд хүргэх болсондоо "Шинэ Сонголт Брэнд" Их Дэлгүүрийн хамт олон баяртай, үйлчлүүлэгчид нь сэтгэл хангалуун байгаа гэнэ шүү.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.