12-р сарын 5
9 цаг 20 минут

Таны түрийвчийг мөнгөөр дүүргэх дом

Мөнгөнд аз жаргал оршихгүй гэдэг. Үнэн, худлыг нь сайн мэдэхгүй юм, ямартай ч хүмүүс материаллаг баялгийн төлөө байнга тэмцэж байсан нь үнэн.

Гэртээ аз, мөнгө хэрхэн дуудахыг мэдэх үү? Эдгээр домд олон жилийн ардын ухаан шингэсэн учраас гэрт мөнгө, эд баялгийн урсгалыг чиглүүлнэ.

Мөнгөний урсгалыг авчрах домууд

Бидний өвөг дээдсийн оюун ухаан, ажиглалтаар шалгагдсан эдгээр домыг сайн мэдэж, шалгахад буруудах зүйл үгүй билээ. Эдгээр домд үнэхээр итгэж байгаа хүн илүү их үр дүнд хүрдэг гэдэг.

Мөнгө хаана амьдардаг вэ? Зөв, түрийвчинд. Гэртээ мөнгөний урсгал авчирна гэдэг нь түрийвчин дэх мөнгийг зузааруулах тухай ойлголт юм. Ардын эдгээр домыг дагахаар шийдсэн бол санхүүгийн “орон гэрийг” сайтар бэлдэх хэрэгтэй.

Түрийвч

1. Мөнгө улаан өнгө болон цэвэр материалд дуртай. Улаан, арьсан түрийвч худалдаж аваарай.

2. Сохор зоос ч үлдээлгүй бүгдийг бүү үр. Хоосон түрийвч ядуу амьдрал дууддаг юм, дэлгүүр хэссэний дараа ядаж нэг цаасан дэвсгэрт ч болов үлдээж бай.

3. Урагдаж хуучирч муудсан дэвсгэрт удаан битгий хадгал.

4. Цаасан дэвсгэртүүдийн тоо нэг тал руугаа харж байхаар түрийвчиндээ хийгээрэй.

5. Түрийвчний нууц хэсэгт хоёр долларын дэвсгэрт хий эсвэл 5-ынх байсан ч болно.

6. Түрийвчинд хэтэрхий их задгай мөнгө битгий хийж байгаарай. Задгай мөнгийг бусдад өглөг болгоод өгч болно.

7. Бусдад түрийвчинд байгаа мөнгөө хэзээ ч бүү үзүүл.

8. Мөнгөний байгалийн билэг тэмдэг – мод, арьс, үслэг эдлэл. Түрийвчинд модон эсвэл арьсан сахиус хийгээрэй. Энэ бол мөнгө дуудах сайн арга юм.

Гудамж болон барилга байгууламжинд

1. Гудамжинд хэвтэх мөнгийг та заавал аваарай. Эс бөгөөс мөнгөнд хуймгай ханддаг гэдгээ харуулна.

2. Сүлдээрээ дээш харан хэвтээ зоос мөнгө дууддаг гэж үздэг, харин сүлдээрээ доош харан унасан бол – мөнгөний урсгалыг түлхэнэ. Эхнийхээр байвал зоосыг ав, харин хоёр дахь хувилбараар хэвтээ бол орхи.

3. Уулзвар дээр хэвтэх мөнгийг битгий ав. Эрүүл мэнддээ их мөнгө зарцуулахад хүрнэ.

4. Бусдад өгсөн цайны мөнгө гурав нугарч ирдэг. Магадгүй үүнийг зөөгч зохиосон байх л даа, гэхдээ яагаад туршиж үзэж болохгүй гэж?

Гэртээ

1. Хоолны ширээ – эд баялгийн бэлгэ тэмдэг. Ширээн дээрээ битгий суу, эс бөгөөс мөнгө чамайг тойрч гарна.

2. Гэрт мөнгө авчрахыг хүсвэл хоолны ширээний бүтээлэг доор зоос хий.

3. Түрийвчээ хоолны ширээ болон орон дээрээ битгий тавьж бай.

4. Түлхүүр, түрийвчийг ширээн дээр хонуулахгүй.

5. Гэрт нэг л шүүр байна, эс бөгөөс гэрт мөнгө тогтохгүй. Шүүрийг дээш харуулж тавина.

6. Баяр наадмаар эмэгтэй хүн хамгийн сүүлд нь танихгүй эрэгтэй хүнтэй хундага тулгана. Харин эрэгтэй нь – эмэгтэйтэй. Ингэж чадвал хоёуланд нь мөнгө ирнэ.

7. Зоосыг энд тэнд бүү хая. Зоос цуглуулах сав, түрийвчинд хий.

8. Мөнгө хуримтлуулахаас өмнө юунд зарцуулахаа сайтар тодорхойл. Хар өдөрт зориулж мөнгө бүү хуримтлуул. Эерэг үзэл бодолтойгоор мөнгө хуримтлуулбал гэрт амжилт ирнэ.

9. Аалз – эд баялаг, аз жаргалыг билэгддэг. Аалз яваад байна уу? Орлогоо хүлээж бай. Алах тухай бодоод ч хэрэггүй.

10. Талх, давс бүү зээлүүлж бай. Эдгээр хүнстэй цуг мөнгөний орлого, аз явж байгааг бүү март.

11. Нар жаргасан хойно гэрээ бүү цэвэрлэ.

12. Бүх гоожуураа янзал – дусалж байгаа устай хамт мөнгө урсаж байгаа. Шууд утгаараа ч гэсэн.

Ерөнхий шинжүүд

1. Гэртээ мөнгө байлгахыг хүсэж байгаа бол цалин буусан өдөр ганц ч төгрөг бүү үр. Авсан цалин гэрт нэг хонох ёстой.

2. Дэлгүүрт гараас гарт мөнгө авахгүй, өгөхгүй. Мөнгөтэй цуг нөгөө хүний энерги шилжих магадлалтай. Худалдагч буруу тооцсон бол илүү мөнгийг нь заавал буцааж өг.

3. Шинэ эд хөрөнгөөрөө хэзээ ч бүү гайхуул – эс бөгөөс мөнгө зугтаана.

4. Өглөг өгч байгаа хүнийхээ нүд рүү бүү хар.

5. Хувцасны халаас урагдсан бол заавал оёж битүүл. Эс бөгөөс мөнгө “урсаж” арилна.

6. Мөнгө дуудахын тулд үнэтэй гоёл чимэглэл хэрэглэж байгаарай. Эд баялгийн бэлгэ тэмдэг болно. Өөрийн гоёл чимэглэлийг бусдад бүү зүүлгэ.

7. Зүүн алга загатнаж байна уу – мөнгө ирнэ, баруун – зарлага гарна.

8. Гал сөнөөгч, цагдаатай таарсан бол – зарлага гарахын шинж. Усан цэрэг эсвэл жирэмсэн эмэгтэйтэй учирсан бол – орлого орно.

9. Чамаас их мөнгөтэй хүнд хэзээ ч бүү атаархаж байгаарай. Санхүүгийн томоохон бэрхшээлд хүргэнэ.

Уг нийтлэлийг уншаад мөнгө ирэхдээ ч амархан, гарахдаа ч амархан юм гэдгийг ойлгосон байх. Мөнгөний шинжийг сайтар судлаж өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөөрэй. Ингэж чадвал таны гэрт эд баялаг ирэх болно.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.217Зочин   • 2018, 12 сарын 5. 14 цаг 47 минут

ineedtei yum

202.179.25.180иргэн   • 2018, 12 сарын 5. 12 цаг 47 минут

Юу гэнэ вэ Гал сөнөөгч,цагдаатай таарвал зарлага гарна гэнүү ёстой тэнэг юмаа үүнийг бичсэн хүн тэнгэ юмуу

139.5.217.253Зочин   • 2018, 12 сарын 5. 12 цаг 15 минут

zohioson yum bhdaa

202.21.100.211Зочин   • 2018, 12 сарын 5. 9 цаг 49 минут

saihan shaah yuma sda muhar susegee gej

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.