12-р сарын 5
10 цаг 05 минут

С.Баярсайхан: Нутагт минь бүгд бий


Ганаа, Ганаа энийг хардаа би яг тэмээ шиг чулуу олсон гэсээр унаж тусан гүйж ирэх Эрдэнээг харах гозгор бор охин:
-Чи ямар тэнэг юм бэ. Чулуу гээд байхдаа яадаг юм. Наадах чинь бид хоёрын тэмээ юм чинь тэмээгээ олоод ирлээ хө гэнэ шүү дээ гэв. Эрдэнээ Ганаа руу гэмшсэн байртай харж
-Нээрээ тийш дээ гэснээ төд удалгүй нүд нь сэргэж:
-Хөгшин нь алдсан тэмээгээ олоод ирлээ. Алив ам хатаад үхэх нь өвгөндөө айраг дөхүүлээдэх дээ гэж ирээд эгээ л том хүн шиг ханхалзан суухад нь Ганаа жигтэйхэн дуртай ухасхийж хул гэж нэрлэдэг хавтгай дугуй чулуугаа шүүрэн авч гэрийн баруун хаяанд байгаа томовтор дөрвөлжин чулуунаас айраг аягалах мэт хөдлөн буцаж Ганаад их л хүндэтгэлтэй барив. Тэр хоёр чулуун гэртээ тоглож өнжинө. Ганаа эр нөхрийн ажлаа маш сайн хийж үе үе
-За өвгөн чинь мордохгүй бол болохоо байлаа. Хэдэн мал хîлдîх нь гээд л шилбүүрээ унан чавхдаж хургаа эргүүлнэ. Тэр хооронд Ганаа гэр орноо цэвэрлэж гадна дотно ажлаа хийнэ. Зунжин айл гэр болж тоглосоор нэг л мэдэхэд намар болж сургуульдаа явах цаг болно. Энэ үед Эрдэнээ их дургүй. Яагаад гэвэл тэр Ганаатай хамт тоглох нь бүү хэл бараг уулзаж ч чаддаггүй байлаа. Нэг сургуульд сурдаг хирíýý хавар Ганааг жигтэйхэн саначихсан, айл гэр болж тоглохын хүсэлд автсан амьтан ирдэг байж билээ. Ганаа их сурлагатай охин бүтэн нэр нь Гантунгалаг л даа. Дээр нь тэр 2,3-н жил дараалан сургуулийн гоо охин өргөмжлөл хүртэж бүр өнгөрсөн өвөл “Àймгийн бяцхан ìèññ” гэдэг тэмцээнд түрүүлснийг сумаараа шагшсан юмдаг. Мянгантаа хүсэхгүй байсан ч өвгөн салхи үлээж он цаг урссаар л. Эрдэнээ, Ганаа 2 өсөж ахлах ангид орцгоов. Гэсэн ч тэр хоёр яг л хуучнаараа зундаа айл гэр болж тоглосоор. Харин балчир бага насандаа хийж байгаагүй үйлдлийг Эрдэнээ хийж Ганаад зандруулан тэр дороо л номхон морь шиг болно. Тэр үйлдэл нь ñ¿ðòýé ч юм биш л дээ. Хааяа нэг мөрөөр нь тэврэх гэнэ аль эсхүл малаа эргүүлэхээ таг умартан Ганааг ширтэн суудаг болсон бөлгөө. Өдрийн од шиг ховор доо. Хааяахан оройдоо хоёул арынхаа хар овооны энгэрт элдвийг ярьж óäòàë сууна. Тэр цаг Эрдэнээд юугаар ч солишгүй сайхан мөчүүд болж үлдэнэ. Томрох тусмаа Ганааг бусдаас харамлах болсон Эрдэнээ чухам яахаа мэдэхгүй байв. Элсэлтийн шалгалт авах болоход тэр ямар ч сургуульд шалгуулсангүй. Харин Ганааг бүх талаар дэмжиж урд хойно нь гүйнэ. Эрдэнэ шалгалт шүүлэг өгсөн бол ямар ÷ сургуульд орчихоор ÷адалтай хүү гэсэн ч тэр í¿ãýëòýé нутаг амьтай нэгэн байв. Хаашаа ч юм явна гэхээр л яагаад ч сэтгэлд нь багтдаггүй бүхий л сайн сайхан бүгдээ орхиод явчих гээд байгаа мэт хачин бодол төрнө. Аав, ээж, ах дүү нь загнаж зандраад аргадаж гуйгаад ч тусыг эс олжээ. 
-Тэнэг амьтан. Орчин үед эрдэм номгүй хаа хүрнэ гэж бодоов.
Илжиг модон худрагандаа гэдэг дээ. Заяагүй амьтан. Залуу хүн байж энэ хонхортоо өтлөх юмуу чи гээд л янз бүрээр үзжээ. Үеийн нөхөд нь хүртэл
-Эрдэнээ чи тэнэг байхаа. Ганаа сургуульд орчихвол чи эндээ үлдэнэ. Хотын ганган залуус дор нь панаалдаад авгайгаа болгож орхино доо гэхэд нь
-За, за та нарт миний явдал огт хамаагүй тэгээд ч би Ганааг мэднэ гэхээс өөр зүйл ярьдаггүй байжээ. Ганаа хуваарь авч Улаанбаатар хот уруу явлаа. Тэр намар Эрдэнээ маш их ганцаардаж ёстой л амаа барьж байв. Яваа яваандаа харамсахаа ч больж хааяахан нэг сумын төв орж Ганаатай утсаар ярьдаг болов. Хэн хэн нь бие биендээ хайртай дуртай энэ тэр гэж ярилцаж байсангүй битүүхэн л 2 биенээ дурсаж явдаг байжээ. 1 жил өнгөрлөө. Хаврыг тэсэн ядан хүлээж байсан Эрдэнээгийн хүсэл талаар болж Ганаа нутагтаа ирсэнгүй. Хотод ажиллаж байгаа сураг л дуулдаж, Хар овооныхоо энгэрт гараад л жаахан суухаар Ганаатай уулзсан мэт болж түүний сууж байсан газар нэг л дулаахан сайхан санагддаг байжээ. Хоёр дахь жилийн өвөл Эрдэнээгийн ангийн хүү өвлийн амралтаараа ирэхдээ нилээд хэдэн сонин авч ирж түүнд өгөв. Тэр сонин дээр Ганаагийн үзэсгэлэнтэй зургууд гарчээ. Áàга зэрэг турж, жигтэйхэн цагаан õàðàãäàæ áóéã эс тооцвол түүнтэй чулуун гэрт тоглож өссөн “ авааль гэргий” нь яг л хэвээрээ ажээ. “ Оюутан мисс говь нутгаас тодорлоо” гэсэн гарчигтай зурагнууд байв. Бас нэг сонин дээр түүний ярилцлага гарч хамгийн догдолмоор:
-Та найз залуутай юу гэсэн сурвалжлагчийн асуултанд тэрээр
-Одоохондоо найз залуугүй гэсэн байлаа. Эрдэнээ түүнд ихээр гомдож, дотор нь хоосроод явчихав. Уул нь түүнийхээр бол
-Найз залуу минь нутагтаа байгаа гэх байж л дээ. За бүр байг гэхэд
-Бодож явдаг хүн бий гэсэн бол тэр бөөн хөл хөөр болж баярлах байв. Харин Ганаа тэгсэнгүй. Түүнийг дурссангүй өнгөрч. Тэр жил нэг найз нь
-Хотын ганган залуус дор нь панаалдаад л авгайгаа болгоно доо гэснийг гунигтайхан нэхэж бодов. Энэ явдлаас хойш Эрдэнээ Ганааг бодох бүрт уур нь хүрч хар овооныхоо энгэр лүү ч гарахаа болив. Хамтдаа эхнэр нөхөр болон тоглож өссөн чулуун гэрээ үе үе очин засаж янзлан ойр орчмыг нь цэвэрлэдэг байснаа ч бүр болив. Харин бүр нэг удаа айлд очин жаахан нэрмэл ууж буцах замдаа чулуун гэрээрээ хэрэг болгон дайрч дугуйруулан өрсөн гэрээ яг тэнцүү 2 хувааж орхиод явжээ. Сумын төв орохоор хүн амьтны амнаас:
-Манай сумын Гантунгалаг Монголын мисс болсон одоо гадаад руу миссын тэмцээнд явах юм гэнэ лээ. Мэдээллээр гарсан гэх яриа байнга сонсогдох болов. Утасных нь дугаар байгаа боловч ярихаас уур нь хүрнэ. 3 дахь жилийн хавар Гантунгалаг нутагтаа ирэх нь гэсэн яриа салхи мэт дэгдлээ.
-Аймгийн Засаг дарга, манай аймгаас нэр дэвшиж гарсан УИХ гишүүн энэ тэр баахан томчуултай ирж сумандаа хүүхдийн цэцэрлэг барьж өгөх юм гэнэ гээд л цуурч гарав. Үүнийг сонссон Эрдэнэ
-Хэ цэс тэр хэдийн цэцэрлэг барих гэж юу байхав. Хэдэн төгрөг томчуултай хувааж идэх нь дээ гэхэд ээж нь түүн рүү жигтэйхэн муухай харж
-Юу гэнэв. Хар нялхаасаа хамтдаа тоглож нэг аяганаас тараг, сүүгээ хувааж ууж өсчихөөд нэгнийгээ сайн сайхан явахад баярлаж хөөрөхийн оронд атаархаад ямар арилсан дотортой хүн бэ гээд л үглэж гарав.
-Иш муу Ганаа маань дэлхийн том тэмцээнд оролцоод монгол орноо төлөөлөөд л, хүн сайхан явах сайхан юмаа. Эмээ нь нутаг усандаа зартай үйлэнд уран, сайхан хүүхэн гэгдэж явсан гэж ээж минь ярьдагсан. Сайн ч охин сайхан ч охин гээд л үгээ олж ядан магтах ээждээ ч уур нь хүрч орхив. Ганааг өнөө маргаашгүй ирнэ гэж байхад Эрдэнээ гэрийнхэнтэйгээ зөрсөөр байгаад оторт гарлаа. Сах шахуу өөрийгөө тамлаж явж явж иржээ.
-Манай маанаг, илжиг шиг зөрүүд амьтан шүү гэсээр аав, ээж нь угтжээ. Ганаагийн хөөрхөн сайхан болсныг хэл амтай бүхэн шагширч хэлгүйгээс арай л хоточ нохой, малын хашаа нь дуугарсангүй. Харин Ганаа ээжид нь нэг сонин зүйл хэлжээ. 
-Эрдэнээтэйгээ уулзана гээд баярлаад байсан байдаггүй шүү гээд байсан гэснийг дуулаад урд өмнө баярлаж байгаагүйгээр баярлав. Мөн хойд хар овооны энгэр лүү ганцаараа яваад удаж удаж ирээд:
-Эрдэнээ хойд энгэр лүү хир их гарч байна гээд л инээснийг нь сонсоод амьдралдаа 2 дахь удаагаа амаа барив. Тэр шууд л хар овооны энгэр өөд давхив. Очоод суудаг байсан газраа очвол суудаг хадан дээрээ зурвас хавчуулан орхижээ. Яаравчлан үзвэл:
-Сайн байна уу. Чамтай уулзаж их зүйлийг ярина гэж бодож байлаа. Чи намайг ирнэ гэдгийг мэдэж байсан байж яагаад яваад өгснийг бодоод бодоод олохгүй юм. Ядаж ганц утсаар ч ярихгүй чи их сайн хүн юмаа. Би чамайг ярина гээд дугаараа ч солиогүй хэвээрээ байгаа. Над руу заавал яриарай. Найз нь утсаа чагнаад л байж байна. Чи ойрын үед гэрээрээ очоогүй юмуу малын хөл дарсан байна лээ. За удахгүй уулзах байхаа баяртай. Гантунгалаг гэсэн байв. Зурвасыг уншиж дуусмагцаа айл гэр болж тоглож байгаад буруу зөрүү үг хэлж Ганаад зандруулаад номхон морь мэт болдог байсан шигээ номхорч орхив. Тэрээр гэв гэнэт цочсон мэт давхийн чулуун гэр өөдөө хурдлав. Морио яваан дунд нь шахуу үсрэн бууж очвол гэрээ яг хуучин хэвэнд нь оруулан өрж эргэн тойрныг нь цэвэрлэж орхисон нь Ганаа яваагүй харин Эрдэнээ хургаа эргүүлчихээд л ирж байгаа мэт ойрхон дотно санагдаж байлаа. 
Ганаа хотод оюутан болж ирсэн тэр цагаас хойш түүний ажил зарим үед илбийн юм шиг л бүтдэг байв. Одоо тэр нэгэнт олны танил ихэмсэг хадагтай болжээ. Телевиз, сонин салахаа больж тэр хэзээ язааны хүрээний хүн болсон ч үргэлж нутгаа л үгүйлнэ. Ихэнх хүн насаараа зүтгээд ч олдоггүй хөрөнгө хогшлыг тэр ердөө дөрөвхөн жилийн дотор олжээ. 
"Оюутан мисс” гэгч тэмцээнд найз нөхдийнхөө ятгалаг, дэмжлэгээр орж түрүүлсэн цагаас л түүнд хамаг юм хаалгаа нээж хэд хэдэн рекламанд тоглон, кинонд ч тоглох саналууд салхаа байжээ. Нэртэй компаний нүүр царай болж гэр орон, унаа тэрэг ч зүгээр шахуу ороод ирж. Зарим үед тэр санаа зовдог байв. Өөрийнхөө тухай өөрөө ч мэдэхгүй уйлмаар гутармаар зарим үед бүр “ арай ч дээ” гэмээр зүйлүүдийг олж уншдаг байлаа. Ор үндэсгүй зүйлийг бичиж орхидог байв. Яг энэ үед тэр маш их ганцаардаж Эрдэнээг улам ихээр үгүйлнэ. Түүний амьдралын хамгийн сайхан мөч Хар овооны энгэрт түүнтэй ярилцаж суусан үеүд л аж. Юугаар ч солишгүй ариухан ёстой л алтан мөчүүд байсан мэт түүнд санагдана. Их хотын хоолой гашуун оргиулах битүү утаан дунд алхаж явахдаа нутгийнхаа задгай дураараа салхийг улам их үгүйлнэ. 2,3-н цаг түгжрэн уурандаа шатаж яарах, бие биенээ хараан бухимдаж дотор муухай оргим чанга дуут дохиог сонсож машиндаа суухдаа эрх дураараа давхиж явдаг талаа санана. Үнэтэй тансаг гял цал зоогийн газарт хооллож суухдаа оройдоо бөөгнөн сууж идсэн борцтой бор шөл нь улам ч их үгүйлэгдэх ажээ. Өдөр хоног өнгөрөх бүр тэр их хотын чимээ шуугиан элдвээр хэлэгдэх хэл ам атаа жөтөө, баян цатгалан эрчүүдийн шалиг харц, худлаа дурлалаас залхаж байлаа. Гантунгалаг тэссэнгүй. Яагаад ч тэссэнгүй. Өөртэй нь байгуулсан ажлын бүх санал гэрээг цуцлахыг менежертээ хэлэхэд менежер нь ихэд гайхан
-Ганаа энэ бүх мөнгө, гэрээнүүд цуцлагдвал чи дампуурна гээд ихэд сандран хэлэхэд нь Ганаа маш сайхан инээмсэглээд
-Айх юмгүй ээ. Чи сайн менежер. Чамд ажил олдоно гэхэд нь менежер
-Би өөрийнхөө талаар яриагүй. Таны төлөө хэлж байна. Та дампуурна гэлээ. Ганаа нөгөө л янзаараа:
-Зүгээр би дампуурахгүй. Миний нутагт миний гэсэн бүгд бий гэснээр тэр хоёрын яриа дуусчээ.
Эрдэнэ урьд орой нь Хар овооны энгэрт удтал суужээ. Бараг нойргүй хоносон тэр өдөр чулуун гэртээ ирж эргэн тойрныг нь цэвэрлээд элдвийг бодон хэвттэл унтаж орхиж. Хир удаан унтсаныг мэдсэнгүй. Хэн нэг нь зөөлхөн татах шиг болов. Зүүдэн дунд нь
-Өвгөөн босож цайгаа уугаарай гэх шиг зүүдлээд байна уу гэтэл хажууд нь хүн байгаад ч байгаа мэт санагдав. Бодлоо. Юу билээ би чинь овооныхоо энгэрт үүр цайтал суусан. Адуугаа усалчихаад ... Өө гэрийнхээ дэргэд ирээд хэвтсэн унтчихжээ гэж манарахтай зэрэгцэн
-Босоорой хө гэх Ганаагийн дуу гарав. Эрдэнэ цочин өндийвөл Гантунгалаг инээмсэглэн дэргэд нь сууж байлаа.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.33zochin   • 2018, 12 сарын 9. 17 цаг 58 минут

goe umaa

66.181.160.39Тохитой Дорж   • 2018, 12 сарын 9. 16 цаг 21 минут

ийм л сэтгэл зүрх, сэтгэлгээ одоогийнхонд дутагдаад байгаа юм даа

43.242.243.73d   • 2018, 12 сарын 6. 20 цаг 17 минут

Gegeeleg saihan bichjee durgui ni unshihgui l bna biz unshchaad uurlahoon kkk

178.72.69.227eenee   • 2018, 12 сарын 6. 14 цаг 43 минут

odooni ene uguulleguudig unshihaar dahiad hezee ch unshmaargui sanagdah yum.neg tim yaruu tansag utga uyanga dutagdah yumaa.gui ee yah be iimerhuu muuhan zohion bichleg hen ch bichne dee

202.72.247.14л   • 2018, 12 сарын 7. 19 цаг 08 минут

Хахахаха нээх ухаантай хүн

202.179.24.39Зочин   • 2018, 12 сарын 5. 11 цаг 13 минут

ork muruudul haha

103.29.144.43Зочин   • 2018, 12 сарын 5. 10 цаг 58 минут

iim saihan uudrug gegeeleg uguulluguud odoo tsagt dutaad bgaa yam sain bichij ulam ajilt

66.181.176.151aav   • 2018, 12 сарын 5. 10 цаг 24 минут

сайхан эх оронд минь бүх юм бий

202.55.184.18Зочин   • 2018, 12 сарын 5. 10 цаг 12 минут

yun goe tugsdug yum bee, huurhun yum

Шинэ мэдээ

Боксын Азийн АШТ: Э.Цэндбаатар Алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо9 цаг 4 минутын өмнө82 орныг нэгтгэсэн Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлд МСНЭ сонгогдлоо9 цаг 45 минутын өмнөХэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв4 сар 25. 19:33Цагдаагийн алба хаагчийн амь насыг хохироосон этгээдүүдийг  ирэх сарын 7-ны өдөр шүүнэ4 сар 25. 19:01Хан-Уул дүүрэгт иргэдийг нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуулилт амжилттай явагдлаа4 сар 25. 18:40ШУУРХАЙ:ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорихоор боллоо4 сар 25. 18:15Тайваньд зэвсэг нийлүүлэхийг эрс эсэргүүцэж байна4 сар 25. 18:00Катана хотын зоогийн газарт байсан тэсрэх төхөөргийг аюулгүй болгожээ4 сар 25. 17:55Австралийн уурхайгаас ховор алмаз олборложээ4 сар 25. 17:50Та яагаад ядуу вэ4 сар 25. 17:45Хамгийн их алтны нөөцтэй дэлхийн 10 улс4 сар 25. 17:40Герман улсын талаар сонирхолтой баримтууд4 сар 25. 17:35ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ хийснээр таны биед гарах эерэг ӨӨРЧЛӨЛТҮҮД4 сар 25. 17:30Фабио Копело Монте Карлогийн цомд түрүүлэв4 сар 25. 17:25Путин Владивостокт нисдэг тэргээр иржээ4 сар 25. 17:20Алжирын хамгийн баян этгээдийг баривчилжээ4 сар 25. 17:15Багш нарт зэвсэг эзэмшихийг зөвшөөрчээ4 сар 25. 17:10Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сайн сонсдог4 сар 25. 17:05Усан доторх амьтдын сонирхолтой агшин4 сар 25. 17:00“Реал” Куртуагаас ангижирна4 сар 25. 16:55Фермерийн үнээний сүү хямд байна4 сар 25. 16:50"Нарантуул" ОУХТ-өөс үр зулбуулах эм авч уусан эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ4 сар 25. 16:49“Boeing” компанийн орлого буурчээ4 сар 25. 16:45Халуун зүрхнийхээ хайранд уярч яваа Гануухай4 сар 25. 16:40Mitsubishi Pajero-г үйлдвэрлэхээ зогсооно4 сар 25. 16:35Тоттенхэм байр сууриа бэхжүүллээ4 сар 25. 16:30Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд бага гурван насны хурдан морины уралдаан болно4 сар 25. 16:25Украины шинэ Тэргүүн хатагтайн тухай 10 БАРИМТ4 сар 25. 16:20“Hayabusa-2” бага гарагийн гадаргуугийн гэрэл зургийг авна4 сар 25. 16:15Батлан хамгаалахын сайд н.энхболд олон улсын аюулгүй байдлын москвагийн VIII бага хуралд үг хэллээ4 сар 25. 16:10
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.