12-р сарын 5
11 цаг 00 минут

Монгол цэргийн гайхамшиг...

Хоногийн нойроо бүүргэн дээрээ авч хоолны жороо тохмон доороо болгоож хорин бээрийн газар  хонон өнжин цавчилдаж орон гэртээ орогнох завгүй ч орчлон дэлхийг эзэгнэж явсан монгол цэргийн нууц гайхамшигийг өнөөдөр дэлхий шагшраад ч ойлгодоггүй юм.
2004 онд Иракт олон үндэстэний цэргийн бааз руу тонн шахам тэсрэх бодистой дайран орж ирсэн алан хядагчдын духанд монгол цэргийн сум зоож газар дээр нь тэсрэх бодистой нь дэлбэлэн устгаж  бааз дээр байсан хэдэн мянган цэрэг эрсийн амийг аварсан Аззаяа, Самбуу-Ёндон нарын баатаруудад Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Монголд ирэхдээ биечлэн баяр хүргэн монгол цэргийн эрэмгий зоригийг шагшран магтаад Ийм эрэлхэг монгол цэргүүдээр хамгаалуулсан  америк цэргүүд хаа ч байсан тайван унтаж чадна гэдгээ итгэлтэйгээр илэрхийлээд буцсан байдаг\ зураг дээр\.
Миний онжав хурандаа Данзандоржийн Нарантулга маань 2003-2004 онд Конго улсад НҮБ-ын энхийг сахиулах цэргийн ажиглагчаар, 2005-2006 онд Иракийг чөлөөлөх олон улсын цэргийн ажиллагаанд монголын цэргийн багийн командлагчаар ажиллаж ирсэн дэлхийн жинхэнэ мэргэжлийн цэрэг байсан бөгөөд харамсалтай нь тэрээр мөн 2007-2008 онд Сьерра-Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд монголын цэргийн багийн командлагчаар томилогдон төр засаг армийн командлалаас өгөгдсөн үүргийг тангараг өргөсөн цэргийн хүний ёсоор амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл амжилттай сайн нэр төртэй гүйцэтгэж яваад энэ дэлхийн энх тайвны төлөө алтан амиа өргөсөн юм. 
 
Нараа бид хоёр хамтдаа Улиастайн цэргийн карантинаас эхлээд Тамбовын цэргийн дээдэд зургаан жил тохой залган суралцаж, хот хөдөөгийн цэргийн ангиудаар салааны захирагчаас эхлэн салж нийлэн хорь гаран жил армид хамтдаа алба хаасаар хамгийн сүүлд хоёулаа 2005 оноос олон улсын мандаттай албан үүрэг гүйцэтгэхээр Араб Африкийн зүгт салж одоцгоосон юм.
Д.Нарантулга бидний наяад оны хүйтэн дайны үеийн салаа салбарын офицерүүд бид тавдугаар армийн нэгдсэн сургалт хэлбэрээр Орхон Хангалын бэлчир дээр өвөл хоёр сар, зун гурван сар хээрийн сургуульд гарахдаа цэргүүдээрээ дайсны толгойг намнуулж сургахын тулд  окопондоо өөрсдөө банзан байгаа бариад гараараа цухуйлган толгой дээгүүрээ автоматаар шүршүүлэхдээ окопны чулуу шороо бутарч байсанчиг нүдээ цавчилгүй гол нь байнд туссан сумны нүхийг л сайтар олж харан тооцоолоод буудагч цэрэг руугаа хээрийн утсан холбоогоор заавар зөвлөгөө өгөн загнан хашгичаж дахин дахин өөрсөд рүүгээ буудуулсаар байгаад цэргүүдээ бүгдийг нь онц буудуулж сургадаг байв /зураг дээр салааны захирагч Батжаргал Нарантулга Эрдэнэцогт нар хээрийн сургуульд 1987 он /.  
 
 
Хээрийн сургуулиас дөнгөж бууж ирээд байтал Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт гарсан цацрагийн ослыг салааны захирагч Нарантулга, Батжаргал нар маань мэргэжлийн өндөр ур чадвар гарган таслан зогсоож чадсанаар болзошгүй цацрагийн хордолтоос Хөтөл хот тосгоны олон мянган хүний амь нас эрүүл мэндийг авран хамгаалсан юм.
Бидний монгол цэргийн яс чанар  бол өвөг дээдэс ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлал шударга ёс цэрэг эх оронч үзэл дээр тулгуурлаж өнгөрсөн түүхээсээ байнга суралцан ирээдүйгээ босгож байх учиртай. Тухайлбал, армид домог болон яригддаг хурандаа Аюуш монголын армийн анхны танкист тэрээр зүүн хязгаарт Японтой байлдаж явахдаа хамгийн түрүүнд байлдаанд Хуйнаа хэмээн танктайгаа зориглон дайрч орсоор байгаад Хуйнаа Аюуш нэрээр армид алдаршсан, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын буудлагыг Хянганы нурууны орой дээрээс танкаараа хийж байсан, дайны дараа хорин жил хороо цэргийн дарга, арван жил армийн ургацын комиссын даргаар ажилласан, 1957 онд манай арми дайны үеийн бүх танкаа ЗХУ руу буцаан ачуулахад Аюуш хурандаа ганц Т-34 танк яаж ийж байн аргалж авч үлдэж жолоодож байгаад, одоо тэр танк Зайсан толгойн бэлд сүндэрлэж байгаа зэргийг дурдаж болно.
Хуйнаа гэдэг нь орсоор хараалын үг гэлээ ч яг тухайн үеийн утгаар нь монголчилбол Үхсэн хойноо энэ муусайн нохойн баас самурай нарыг монгол цэргийн танкаар тэгшлээд өгнөө хэмээн эрэмгий зоригоор үхэхээс ч айхгүй дайсны гал руу дайран орохтой адил утга санааг илэрхийлж байгаа юм. Тэгээд хэлснээ ёсоор болгоод ялалтын буудлагаа Хянганы нурууны орой дээрээс хийж байсан тухай оросын хэвлэлд ч тэмдэглэгдэн үлджээ. http://asiarussia.ru/news/14129/
Баруун хязгаарт Байтаг богдын хил дээр өөрсдөөсөө 15 дахин илүү хүчтэй Оспаны дээрэмчидтэй алалцаад мөнхөрсөн арван баатар эрсийн баатарлаг гайхамшигийг тэдгээр дээрэмчид ч шагшраад  зогсохгүй бас дуурайж баатар болчих санаатай  бүлээн цуснаас нь балгаж байсан гэдэг.
Цахар монголын зоригт хөвүүн Түрэмгий баатар Баяр гүн баруун зүгт Ховдыг чөлөөлж өмнөд зүгт цагаан хэрмийг дайлаар мордож зүүн хязгаарыг байлдан тохинуулж хойд зүгт гамин цэргийг бутниргэн дөрвөн зүг найман зовхист монгол үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэн байлдаж явсан Богд хааны хамгийн баавартай /супер/  монгол цэргийн дарга /зураг дээр/  тэрээр Эзэн хааныхаа зарлигийг даган цагийн эрхээр Цагаан намын цэрэгтэй хүч хавсран улаантантай байлдаж яваад адаг сүүлдээ Ардын журамт цэргүүддээ алуулаад дууссан гашуун түүхээс суралцан өнөөдөр бид улаан цагаан хөх ногооноороо талцалгүй  улс төрийн шийдвэр гаргагчид маань дор бүрдээ нэг нэг шат доош буулт хийхэд л Нэгдсэн Монгол босоход энүүхэнд байна.
 
 
Баатар цагаан хааны генерал Барон Унгерны Азийн морин дивиз Монгол цэргийн жанжин Найдан гүний цэрэгтэй хүч хавсран 1920 оны 11-р сард Өргөөг эзлэх гэж дайраад хятадын гарнизон гамин цэрэгтэй тулалдан олон хүнээ алдаад ухраад байсан 1920 оны 11-р сарын 28-ны тэр шөнө дайны хажуугаар дажин гэгчээр аян дайнд аяншиж шантарсан цагаантны цэргүүдээс нь дэд есаул Царегородцев тэргүүтэй 15 офицер, 22 морин цэрэг оргон алга болоход Бароны нүд нь улам цаашаа цонхийн аргаа ядахдаа найдвартайгаар нь Найдан гүнийг дуудан учир байдлыг таниулаад үүрэг даалгавар өгөхөд Найдан гүн За гэхийн завдалгүй хоёрзуут цэргүүдээ түгшүүрдэн харанхуй шөнийн дундуур хаашаа ч юм бүү мэд пижигнүүлэн алга болжээ. Хоёр хоног өнгөрсөн ч Найдан гүнээс сураг ажиг үгүй болохоор Барон дотроо муу санаалан Найдан муу хулгайч намайг бас л гол гаргалаа ухааны юм бодон суутал гуравдахь хоног дээр Найдан гүн цэргүүдтэйгээ яаж пижигнэлдэн явсан яг тэрэн шигээ давхилдан ирэхдээ гурван үхрийн ширэн шуудайнд оргодол цэргүүдийнх нь толгойг тоо ёсоор нь огтлон ганзаглаад бас дээрээс нь сайн дураараа бууж өгсөн гэх гурван офицерийг хүлээстэй нь авчирсныг хараад Барон Унгерны нүдэнд баярын оч гийж, За гэвэл ёогүй зан чанартай ийм монгол цэргүүдтэй байхад би  Лиссабон ч хүрэх чадна хэмээн ам алдсан түүх бий.
 
Монгол цэрэг:
 
Арабын цөлд хуягаа тайлалгүй
Африкийн ширэнгэд дуулгаа шилгээлгүй
Афганы ууланд гохоо тавилгүй
Аагим халуунд нь хөлсөө гамналгүй
Борц шиг борлож боол шиг зүтгэх ч
Болд шиг хатаагдсан монгол цэрэг
Дайны хөлд дасан зохицохдоо харх мэт
Дайсны өөдөөс байлдан ноцохдоо барс мэт
Үнэн үгийн бамбай шударга ёсны дуулгатай
Уулын бүргэдийн зориг талын чонон шийртэй
Монгол цэргээр мануулсан дэлхий амгалан байг
Монгол морьдоор самнуулсан хөрс нь онгон болог.
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122с   • 2018, 12 сарын 5. 15 цаг 43 минут

1911 ОНД ОРОСУУД ЗЭВСЭГТ ӨГСӨН МӨНГӨӨР НОЁДУУД ӨРӨӨ дарах, богдод өргөл өргөх зүыл худалдаж авахад зарах, лам нар Элдэв амьны амь таслах цээртэй зүйлд оролцохгүй гээд Бодлого зарчимгүй зүйл их БАЙСАНЧ Чингисын үлдээсэн Бороогын алт малыбн түүхий эд Орост хэрэгтйэ байж ЦӨӨНХ Ухаантйа ноёдыг ЗҮТГЭЛЭЭр тусаар болж

202.72.245.122с   • 2018, 12 сарын 5. 13 цаг 34 минут

алалцах биш бэлтгэл зэвсэг техник эзэмших сургалт тэсвэр ухаан гээд олон хүчин зүйл

103.229.123.141зочин   • 2018, 12 сарын 5. 11 цаг 24 минут

Хэлэмгий,доломгой хүмүүс агууллага багатай байдаг гэж сонсож бодож явдаг. Элбэгдорж,Цогзолмаа гээд мэдэгдэж байдаг. Уран халилтай бичдэг нөхөр байна.

202.21.108.121Зочин   • 2018, 12 сарын 5. 11 цаг 15 минут

1970 аад онд тэр үеийн ахмад дайчид Монголын анхны танкчин хэн бэ гэдэг дээр сонирхолтой зүйлс ярьж байсан.Одоо үлдсэн түүх ,түүний дотор цаг хугацааны дараалал алдагдсан,эсвэл зохиомол зүйл орсон эсэхийг судлаач,эрдэмтэн түүхчид тайлах буйзаа.

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа3 цаг 15 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ4 цаг 10 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 цаг 16 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 21 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 26 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой4 цаг 31 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс4 цаг 36 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ4 цаг 39 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’4 цаг 41 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ4 цаг 44 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино4 цаг 46 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна4 цаг 51 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал4 цаг 56 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ5 цаг 1 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ5 цаг 2 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)5 цаг 6 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав5 цаг 11 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх5 цаг 16 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 21 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 26 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг5 цаг 31 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй5 цаг 33 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно5 цаг 36 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 41 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ5 цаг 46 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ5 цаг 51 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө5 цаг 56 минутын өмнө“Цаатны наадам” боллоо6 цаг 1 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ6 цаг 6 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ6 цаг 11 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.