2018 оны 12-р сарын 5
13 цаг 40 минут

Хүүхдээ олон нийтийн ажилд идэвхтэй оролцуул

Хүүхдийг багаас нь өөрөөсөө ялгаатай хүмүүстэй харилцах, ойлголцох, хамтран ажиллах, хүндэтгэхэд системтэй сургах хэрэгтэй. Энэ бол XXI зууны иргэнийг бэлтгэх эцэг эхчүүдийн үүрэг юм.

Хичээлээ л сайн хийх юм бол чи сайн хүн болно, үгүй бол муу хүн болно гэх улиг болсон харанхуй сургаалаа зогсоох хэрэгтэй. Амьдрал дээр ангидаа толгой цохидог байсан онц сурлагатнууд хожим муу амьдарч, харин эсрэгээрээ тааруухан сурлагатнууд сайхан амьдарч байгааг амьдрал баталж, та өөрийн нүдээр харчихаад энэ мэтээр хүүхдээ мунхруулахаа зогсоох хэрэгтэй. Харин үүний оронд хүүхэддээ ертөнцийг өөрийнхөөрөө таньж мэдэхэд тусла. Хэрэггүй хуурамч айдсыг зохиомлоор хэзээ ч битгий үүсгэ.

Үүний оронд эрдэм сурахын ач тусыг бодит жишээнүүд дээр тайлбарлаж, санал бодлоо хуваалцаж, хүүхдийнхээ сонирхолыг сайн зүйл рүү өдөөж, дур сонирхолтой зүйлдээ шимтэхэд нь бүхий л боломж нөхцлөөр хангах нь чухал. Энэ бол өнөөдрийн бяцхан хүү охины ирээдүйн том амжилтын үндэс суурь нь байх болно.  

Миний хүүхэд юм чинь чи намайг дагах ёстой. Миний хэлснээр хийх ёстой гэсэн хэт хуучирсан муйхар хүмүүжлийн аргаас татгалзаарай. Учир нь орчин цагийн индиго, кристал хүүхдүүдийг заавал хүмүүжүүлэх гэж албадах шаардалагагүй. Тэд өөрсдөө асар хурдан сэтгэж, юмыг амархан сурч, юу хүсч байгаагаа танд өөрийнхөөрөө илэрхийлж байгаа илэрхийлэмжийг нь анхааралтай ажигла.

Сайн хүн болгох гэж байгаа нь энэ гээд, эсвэл хүмүүжүүлж байгаа нь энэ гээд хүүхдээ эвдэхээс зайлсхий. Гэхдээ энэ нь хэт дураар нь тавь гэсэн үг биш бөгөөд та эцэг, эх хүний хувьд түүнд үнэн, худал, зөв, буруу зүйл гэж юу болох талаар хэлж өг. Зарим тохиолдолд хүүхэд тань таны хүмүүжүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөр. Ухамсар, сэтгэхүйд тань тогтсон буруу үзэл, төөрөгдөл, мунхагаа олж харж, засч залруулах ухаалаг алхмуудыг хүүхдүүд өөрсдөө ч мэдэлгүй хийсэн байдаг шүү дээ.  

Хүүхдийн хүмүүжил төлөвшил нь бусадтай хамтран тоглохоос эхлээд олон нийтийг хамарсан ажилд оролцох, уралдаан тэмцээнд үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж нүүр хагарах гэхчилэн шат дараатайгаар явагддаг. Өөрөө юу хүсч байгаагаа мэддэг, бусадтай харицлаж, өөрийгөө ойлгуулж сурсан хүүхэд хаана ч амархан хөлөө олж, улмаар манлайлагч болж чаддаг.   

Яг одоо шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Бидэнд олон шинэ зүйл сурч мэдэх, өөрийгөө болон найз нөхөд, эргэн торныхоо юмс үзэгдлийг тань мэдэх гайхалтай боломжууд нээгдэж байна. Шинэ хичээлийн жилдээ сурлага хөдөлмөрийн амжилт гаргахыг уншигч хүүхэд бүртээ хүсэн ерөөе.    

 

ЭЦЭГ ЭХЧҮҮД АЛДААГ ӨӨРӨӨСӨӨ ХАЙЖ СУРААРАЙ

Ер нь, асуудлыг хүүхдээсээ биш өөрөөсөө харж сураарай. Бид хүүхэддээ юу тулгадгаа эргээд нэг харъя. Монгол улс Ардчилсан нийгэмд шилжээд бараг 30 жил боллоо. Энэ хугацаанд материаллаг зүйлийн хувьд ололт амжилт олсон болохоос сэтгэлгээний хувьд өөрчлөлт гараагүйгээр барахгүй ухралт болсон. Та бид энэ нийгмийн “бүтээгдэхүүнүүд”. Харин таны хүүхэд энэ бүтээгдэхүүний үргэлжлэл байх уу, өөрөө өөрийнхөөрөө зөв хөгжих үү гэдэг асуултанд хариулцгаая.

Нийгмийн сэтгэл зүйд нэг нийгмийн тогтолцооноос нөгөө нийгмийн тогтолцоонд шилжихэд суурь үнэт зүйлийн шилжилт дагаад өөрчлөгдөх ёстой байдаг гэж үздэг. Ийм үнэт зүйлийн шилжилт одоог хүртэл явагдаж байна. Эрх чөлөө ямагт хариуцлага, ёс суртахуунтай холбоотой байдаг. Урьд нь коммунист ёс зүй, хамтын соёл гэж байлаа. Гэтэл үүний оронд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэдэг үнэт зүйлийн оронд дураараа дургих, хэн зальтай нь тэсч үлдэх, ямар ч аргаар хамаагүй эрх мэдэл, мөнгөтэй болох шунал эзлээд авчихлаа шүү дээ. Ийм хариуцлага, ёс суртахуун байхгүй болохоор өөрийгөө дөвийлгөсөн бүдүүлэг түрэмгий байдал хамаг орон зайг эзэлчихээд байна.

Нийгмээ одоогийн өнгө төрхөөр нь харж, мтиний хүүхэд ийм нийгэмд тэсч үлдэхийн тулд тэдэнтэй адилхан байх ёстой гэж сэтгэж байна уу? Эсвэл ирээдүйн Монголыг нэр төртэйгээр нуруун дээрээ үүрэлцэж, монгол хүмүүсийнхээ төлөө гэсэн халуун сэтгэлтэй иргэн таны хүүхэд байх уу гэдэг сонголтыг эцэг эх та өнөөдөр хийж байна гэдгээ ухаараарай. Адаглаад л хүүхэддээ хэзээ ч битгий худал хэлээрэй. Дэргэд нь ч худал хэлж болохгүй цагаан цаас юм шүү дээ.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны суваг Хятадын армид зөвлөгөө өгөв6 цаг 8 минутын өмнөТархины судаснуудад ашигтай бүтээгдэхүүн. Тархины хоол тэжээл6 цаг 13 минутын өмнөСэрэмжлүүлэг: Тарваганаас тарваган тахал өвчний үүсгэгч илэрчээ6 цаг 18 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа6 цаг 23 минутын өмнөFIBA ​​2020 оны олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцох багуудыг зарлажээ6 цаг 28 минутын өмнөНэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ6 цаг 33 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа6 цаг 38 минутын өмнөТөрийн байгууллагууд салбарын хууль тогтоомжоо сурталчлав6 цаг 43 минутын өмнөХонконгийн цагдаа нар жагсагчдыг таpаажээ6 цаг 48 минутын өмнөОны шилдэг дасгалжуулагчийн марафон өндөрлөх дөхлөө6 цаг 53 минутын өмнөФото: “Говийн чоно-2019” олон улсын сургуулийн дууриалган үзүүлэх дадлага сургууль6 цаг 58 минутын өмнөОюутан охин 400 жил цэнэгээ барьдаг баттерей санаандгүй бүтээжээ7 цаг 3 минутын өмнөУлаанбаатар ММС Энержи баг анх удаагийн Словэний Пиран багийг хожлоо7 цаг 8 минутын өмнөМонгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна7 цаг 13 минутын өмнөНалайхын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ7 цаг 18 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 23 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 28 минутын өмнөАбэ Шинзо АНУ, Ираны Ерөнхийлөгчтэй уулзана9 сар 21. 15:00Сэтгэл зүй: 19 төрлийн инээмсэглэл байдаг9 сар 21. 14:55Нярайг кофегоор хооллодог байжээ9 сар 21. 14:50Фото: Хөдөлгөөний хүчийг гайхуулагч үлгэр жишээ ээжүүд9 сар 21. 14:4526 жилийн турш 5000 гаруй хүүхдийг худалдaaлсан эмэгтэй "Georgia Tann"9 сар 21. 14:402069 он: Дэлхийн өөрчлөлтийн тухай эрдэмтдийн таамаглал9 сар 21. 14:35Хүситүүд Саудын Арабд агаарын цохилт өгөхгүй9 сар 21. 14:30Японд "Apple"-ийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ9 сар 21. 14:25Б.Соёлмаа: Архийг идээний дээд гэж үздэг нь архи уух дуртай хүмүүсийн өөрсдийгөө хамгаалсан нэг механизм9 сар 21. 14:20Сураг алдарсан уянгын халил энд явна9 сар 21. 14:15Малчин өрхийн 66,9 хувь цахилгаан хангамжтай болжээ9 сар 21. 14:10Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ9 сар 21. 14:08Австралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ9 сар 21. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.