12-р сарын 5
13 цаг 05 минут

ТОСК-ийн захирал асан А.Гантулга ба барилгын компаниудад өгсөн 22 тэрбум

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгатай холбоотой хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан болон авлига зэрэг  асуудлуудад  тэрээр холбогдоод байсан юм.
Үндэсний аудитын газраас ТОСК ТӨҮГ-т хийсэн аудитаар илэрсэн зөрчлүүдийн дийлэнх нь А.Гантулга даргатай холбогдсон байдаг аж. Хоёр жилийн өмнөөс шалгагдаж ирсэн түүний хэрэгт нэмэгдэж мэдэхээр баримтуудыг энэ оны тавдугаар сард Үндэсний аудитын газраас АТГ-т шилжүүлсэн байна.
 
Э.БАТ-ҮҮЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ЖУРАМ АШИГЛАН 32 БАЙР “БЭЛЭГЛЭЖЭЭ”
 
“Буянт-Ухаа 1” хорооллоос 42 мкв хэмжээтэй 54.2 сая төгрөгийн нэг байр, “Буянт-Ухаа 2” хорооллоос нийт 206.4 мкв хэмжээтэй 278.6 төгрөгийн үнэ бүхий дөрвөн байрыг эрх мэдлээ урвуулан авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр А.Гантулга тэргүүтэй удирдлагууд нь АТГ-т шалгагдаж байсан. Тэгвэл энэ авсан байрнууд нь “ТОСК”-оос хууль зөрчиж нийслэлийн фондод үнэ төлбөргүй шилжүүлсэн 32 орон сууцны хэсэг болохыг аудитаар тогтоосон байна. Бүр тодруулбал, А.Гантулга нь 2016 онд ерөнхий захирлаар ажиллаж байхдаа тушаал гаргаж НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор хүчингүй болсон заалтыг ашиглан “Буянт-Ухаа 1” хорооллоос 880.6 сая төгрөгийн өртөгтэй 17, “Буянт-Ухаа 2” хорооллоос 1.06 тэрбум төгрөгийн өртөгтэй 15, нийт 32 орон сууцыг Нийслэлийн орон сууцны фондод үнэ төлбөргүй шилжүүлжээ. Харин хотын дарга асан Э.Бат-Үүлийн захирамжаар дээрх орон сууцнуудыг төрийн албан хаагч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, залуу гэр бүл гэх мэт ангилан орон сууцанд хамрагдах иргэдийн нэрсийг гаргасан байдаг. Гэтэл энэ жагсаалтад ТОСК-ийн зарим удирдлагыг багтаан дээр хэлсэн таван байрыг олгосон нь Үндэсний аудитын газрын 2015, 2016 онд хийсэн санхүүгийн аудитаар илэрч АТГ-т шилжүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл нийслэлийн фондод үнэгүй авсан байрнуудаасаа ТОСК-ийн удирдлагуудыг шагнахдаа хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан гэх мэтээр тодорхойлсон болж таарч байгаа юм. Түүнчлэн 55 настай иргэнийг бүтэн өнчин ангилалд хамруулан байр олгосон нь хүртэл илэрсэн байна. Тус байрнуудаас НИТХ, ЗДТГ-ын ажилтнууд авсан гэсэн мэдээлэл ч гараад амжсан.  Хүчингүй болсон журам ашиглан 32 орон сууцыг бусдад үнэ төлбөргүй олгосон зөрчилд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, ТОСК-ийн ерөнхий захирал асан А.Гантулга, борлуулалтын хэлтсийн дарга Г.Гэрэлт-Од, хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар нарын хүмүүсийг  шалгуулахаар энэ онд хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Энэ асуудал ямар шатанд яваа нь тодорхойгүй байна.
 
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР 22 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОСОН, 18.9 ТЭРБУМ НЬ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ
 
Байгууллагынхаа дүрмийг зөрчиж, бусдад илт давуу байдал бий болгон “Бэрэн” компанид есөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэдэг мэдээлэл А.Гантулгыг АТГ-аас саатуулах үед гарч байсан. СБД-ийн 10, 11 дүгээр хороонд баригдах орон сууцны “VII хороолол”-ын 24.3 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 504 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг санхүүжүүлж, ашиглалтад орсон барилгыг өмчилж, худалдан борлуулах нөхцөлтэйгөөр есөн тэрбум төгрөг шилжүүлсэн боловч энэ ажил хийгдээгүй байгаа.
Үндэсний аудитын газраас энэ оны тавдугаар сард ТОСК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтаар А.Гантулга захирлын дур мэдэн хөрөнгө оруулсан компани ганц “Бэрэн”-гээр тогтохгүй гэдгийг тогтоосон байна. Тодруулбал, “Үндэсний барилга консорциум”, “Могул Скай”, “Дорнод газар”, “Ти Ти энд Би”, “Шинэ мянганы констракшн”, “Жи Ди”, “Бэрэн” зэрэг компанид холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 22 тэрбум төгрөгийн зээл олгосон боловч аудит хийгдэх үеэр 18.9 тэрбум нь эргэн төлөгдөөгүй, их хэмжээний авлага үүссэн болохыг тогтоосон байна. Ийнхүү А.Гантулгын хувьд зөвхөн “Бэрэн”-тэй холбоотой асуудал яригдаж байсан бол дээрх компаниудад өгсөн 22 тэрбумын зөрчил өнгөрсөн тавдугаар сард Үндэсний аудитын газраас АТГ-т нэмэгдэж очсон байдаг. Заримаас нь товч дурдвал “4000 айлын орон сууц” төслийн эх үүсвэрээс 2012 онд “Могул таун” хотхоны 109 айлын дуусаагүй барилгыг гүйцээн санхүүжүүлэхэд зориулж гурван тэрбум төгрөгийг “Могул Скай” компанид жилийн 10 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч төлөөгүй тул шүүхэд өгсөн. 2016 оны долдугаар сард шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу үндсэн болон хүү, алдангийн төлбөрт нийт 4.1 тэрбум төгрөгийг 2017 онд багтаан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч аудит хийгдэх хугацаа хүртэл шүүхийн шийдвэр биелээгүй байжээ.  Түүнчлэн “Буянт-Ухаа 2” хорооллын Хөгжлийн банкнаас авсан зээлийн эх үүсвэрээс “ЖИДИ” компанийн Сонгинохайрхан дүүрэгт баригдах барилгад зориулж нэг тэрбум төгрөгийг зээлдүүлсэн боловч эргэн төлөгдөөгүй.  Мөн тус эх үүсвэрээс “Шинэ мянганы констракшн”-ы “Ирээдүй цогцолбор хо­роолол”-ыг санхүүжүүлж  1.2 тэрбум төгрөгийг зээлдүүлжээ.  Гэвч дээрх компани гэрээнд заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй ба АТГ-аас 2017 оны арваннэгдүгээр сард хэрэг үүсгэсэн байна.
 
“БУЯНТ-УХАА 1”-ИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ХУВЬ ХҮНД ЗАРАГДЖЭЭ
 
Түүнчлэн ерөнхий захирал асан А.Гантулга, тэргүүн дэд захирал асан Д.Алтанхуяг нарын есөн хүнд холбогдох ноцтой зөрчлийг хуулийн байгууллагад аудитаас шилжүүлсэн. Энэ нь “Буянт-Ухаа 1” хорооллын нийтийн эзэмшлийн талбайтай холбоотой асуудал. Юу гэвэл тус хорооллын дунд авто зам барихаар төлөвлөгдсөн талбайд үйлчилгээний зориулалттай тус бүр нь 40мкв талбай бүхий таван ширхэг сэндвичэн барилга барих, тус барилгад хамаарах газар эзэмших эрхийг 2014 оны арваннэгдүгээр сард иргэн Л-д шилжүүлчихсэн байгаа юм. Ингээд тус хорооллын олон нийтийн эзэмшлийн талбай СӨХ-дөө шилжиж чадаагүй. Тэнд иргэн Л архитектур төлөвлөлтийн шаардлагыг зөрчин таван ширхэг түр барилга барьсан. Эдгээр обьектоо цааш давхар түрээслүүлэн орлого олдог болохыг аудитаар тогтоосон.
Энэ мэтчилэн А.Гантулга хэмээх эрхмийн дураараа дургисан жишээ баримтууд аудитын дүгнэлтэд тун олон байна. Толгойлсон байгууллага нь алдагдалтай ажилласан, санхүүгийн олон зөрчил дутагдал гаргасан байхад 858.7 сая төгрөгийг Нийгмийн хөгжлийн сангаас гаргаж, үр ашиггүй зарцуулсан баримт ч байлаа. Түүний тушаалуудаар найман хүний Европын орнуудад аялсан “Гадаад сургалт аялал” нэртэй зардалд 50.4 сая, ажилтнуудын үзвэрт хоёр сая, Дэд захирал Д.Оюунжаргалын хүүхдийн сургалтын төлбөрт 65 саяыг гэх мэтчилэн  2013-2016 онд 415.2 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан талаар аудитын дүгнэлтэд дурджээ.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас улстөрчдийн оролцоотой, хамаарал бүхий компаниудын авсан зээлийн асуудал Засгийн газрыг ганхуулж байгаа. Тэгвэл жирийн иргэдийн орон сууцанд орох хүсэл мөрөөдөл хийгээд Улаанбаатарын утааг бууруулж янданг цөөлөх ажлыг  бодитой болгох ёстой байгууллага болох ТОСК-ийн санхүүжилт хийгээд тэндээс барилгын компаниудад олгосон зээл тойрсон асуудалтай холбоотой аудитын дүгнэлтийг анхааралгүй өнгөрч болохгүй байна.
 
Б.Төгс
 
Эх сурвалж:
6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.102Зочин   • 2018, 12 сарын 6. 15 цаг 48 минут

Гантулга бол гарцаагүй шоронд явах ёстой хүний нэг мөн шүү. Тэр бол энэ зэргийн юм хийхдээ сийхгүй амьтан гэдгийг нь олон жилийн өмнөөс мэддэг хүнийхээ хувьд хэлье. Хэдэн дэргэ нараа харахаар улыг нь долоочих гээд гүйнэ. Бусад хүнийг бол нохой ч гэж үздэггүй дээрэнгүй үзэлтэй гахай байгаа юм. Мөнгө төгрөгөөрөө дулдуйдаж залуухан царайлаг охид хүүхнүүдийг эргүүлж явах дуртай хүүхэмсэг нь дэндсэн хүншдээ. Хөөрхий эхнэр хүүхдүүд нь мэддэггүй л байх даа.

202.179.26.96Зочин   • 2018, 12 сарын 6. 15 цаг 27 минут

ЖДҮ хажууд нь юу ч биш юм байна

203.91.115.37Зочин   • 2018, 12 сарын 6. 12 цаг 09 минут

гарцаагүй шоронд орох болжээ,харж л байхаас аягүй бол орохгүйээ хэвлэлийн хурал хийгээд л гүтгэж байна гэж шаана биз

66.181.178.167гшн   • 2018, 12 сарын 5. 17 цаг 01 минут

Батүүл чинь Монгол улсын баатар гэл үү

43.228.129.161Зочин   • 2018, 12 сарын 5. 15 цаг 53 минут

Бат-Үүл байгаа газарт хулгай луйвар байхгүй байна бодоо юу ЧУЛУУДАЙТАЙГАА нийлж идсэн эрх мэдлээ ёс бусаар эдэлсэн эрүүгийн гэмт хэрэгтэн, Гантулгатай нийлж хулгайлсан 2 хулгайчийн шоронд нь явуул 461-ийн хаалга нээлтэй байгаа шүү Бат-Үүл ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цолоосоо ичиж амьдрах хэрэгтэй,,,**** минь

66.181.177.104мгл   • 2018, 12 сарын 5. 13 цаг 47 минут

энэ мудак одор бур л мэдээллиин хэрэгсэлээр толбортой оориигоо магтуулсан,агуу г нь гайхуулсан мэдээлэл цацуулаад олон ниитиин толгой угаагаад байсан нь иим учиртай ажээ.хоронгииг нь хурааж,хохиролыг барагдуулан шоронд чихэж хулгайч нарт анхааруулга огох естой

Шинэ мэдээ

Боксын Азийн АШТ: Э.Цэндбаатар Алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо9 цагийн өмнө82 орныг нэгтгэсэн Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлд МСНЭ сонгогдлоо9 цаг 41 минутын өмнөХэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв4 сар 25. 19:33Цагдаагийн алба хаагчийн амь насыг хохироосон этгээдүүдийг  ирэх сарын 7-ны өдөр шүүнэ4 сар 25. 19:01Хан-Уул дүүрэгт иргэдийг нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуулилт амжилттай явагдлаа4 сар 25. 18:40ШУУРХАЙ:ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорихоор боллоо4 сар 25. 18:15Тайваньд зэвсэг нийлүүлэхийг эрс эсэргүүцэж байна4 сар 25. 18:00Катана хотын зоогийн газарт байсан тэсрэх төхөөргийг аюулгүй болгожээ4 сар 25. 17:55Австралийн уурхайгаас ховор алмаз олборложээ4 сар 25. 17:50Та яагаад ядуу вэ4 сар 25. 17:45Хамгийн их алтны нөөцтэй дэлхийн 10 улс4 сар 25. 17:40Герман улсын талаар сонирхолтой баримтууд4 сар 25. 17:35ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ хийснээр таны биед гарах эерэг ӨӨРЧЛӨЛТҮҮД4 сар 25. 17:30Фабио Копело Монте Карлогийн цомд түрүүлэв4 сар 25. 17:25Путин Владивостокт нисдэг тэргээр иржээ4 сар 25. 17:20Алжирын хамгийн баян этгээдийг баривчилжээ4 сар 25. 17:15Багш нарт зэвсэг эзэмшихийг зөвшөөрчээ4 сар 25. 17:10Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сайн сонсдог4 сар 25. 17:05Усан доторх амьтдын сонирхолтой агшин4 сар 25. 17:00“Реал” Куртуагаас ангижирна4 сар 25. 16:55Фермерийн үнээний сүү хямд байна4 сар 25. 16:50"Нарантуул" ОУХТ-өөс үр зулбуулах эм авч уусан эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ4 сар 25. 16:49“Boeing” компанийн орлого буурчээ4 сар 25. 16:45Халуун зүрхнийхээ хайранд уярч яваа Гануухай4 сар 25. 16:40Mitsubishi Pajero-г үйлдвэрлэхээ зогсооно4 сар 25. 16:35Тоттенхэм байр сууриа бэхжүүллээ4 сар 25. 16:30Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд бага гурван насны хурдан морины уралдаан болно4 сар 25. 16:25Украины шинэ Тэргүүн хатагтайн тухай 10 БАРИМТ4 сар 25. 16:20“Hayabusa-2” бага гарагийн гадаргуугийн гэрэл зургийг авна4 сар 25. 16:15Батлан хамгаалахын сайд н.энхболд олон улсын аюулгүй байдлын москвагийн VIII бага хуралд үг хэллээ4 сар 25. 16:10
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.