Т.Ихтамир: Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх гомдол ирэхээр эмэгтэй хүнийхээ хувьд маш их эмзэглэдэг

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хүний Эрхийн Олон Улсын өдөр удахгүй тохионо. Энэ өдрийн хүрээнд танай байгууллага ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Олон Улсын Өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Үүнтэй холбогдуулан, Хүний эрхийн үндэсний комиссоос олон улсын хүний эрхийн өдрийн хүрээнд хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал, Гадаад харилцааны яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэ сарын 5-нд буюу маргааш /өнөөдөр/ "Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа" сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулна. Хуралд Хүний эрхийн Үндэсний Комисс, ЦЕГУЕПГШШГЕГ, Хууль сахиулах их сургууль зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, илтгэл тавина. Мөн энэ сарын 6-ны өдөр Хүүхдийг ивээх сан болон Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран хүүхдийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Харин 7-нд нь  Монголын Эмнести Интернэшнл байгууллага, БСШУЯ хамтран Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь Симпозиумыг зохион байгуулна гэх мэт маш олон ажлыг төлөвлөсөн байгаа.

-Хүний эрхийн асуудал хөндсөн гомдол мэдээлэл танай байгууллагад их ирдэг байхаа. Иргэдээс ирж буй гомдолд хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал юу байна вэ?

   -Манай комиссод ирж байгаа иргэний гомдлын дийлэнх хувийг халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх,  хилс хэргээр шалгагдаж байгаа буюу хууль тэгш үйлчлэхгүй байна гэсэн агуулгатай гомдол эзэлдэг. Иргэн гэмт хэрэгт холбогдоод гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдох хүртэлх хуулийн бүхий л процесс нь “Миний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх” эрхийг зөрчлөө гэж үзэх юм бол манайд гомдол гаргаж болно.

-Манайд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин нь хэр бүрдсэн байдаг юм бол?

-Монгол Улсын үндсэн хуульд иргэдийн эрхийг баталгаажуулсан байдаг. Мөн манай улс НҮБ-аас хүний эрхийн чиглэлээр баталсан 30 гаруй гэрээ, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас баталсан 20 нийт 50 гаруй гэрээнд нэгдсэн. Олон улсын гэрээ конвенц нь өөрөө дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг. Тэгэхээр хууль эрх зүйн орчны хувьд хангалттай зохицуулагдсан гэж ойлгож болно. Гэхдээ зарим хуулийн хэрэгжилт нь хангалтгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Өөрөөр хуулиар зохицуулагдсан боловч практик хэрэглээний явцад нийгмийн харилцаанд ороод ирэхээр хэрэгжилт нь хангалтгүй байх зүйлүүд байдаг. Үүнийг үгүйсгэх аргагүй.

-Хүн байгаа газар хүний эрх зөрчигдөж байдаг гэдэг. Таны бодлоор Монголд хүний эрхийг зөрчиж байгаа гол субъект нь хэн бас юу байна вэ?

-Хүн амьдарч байгаа газар зөрчил гарч л байдаг. Ерөнхийдөө бол хүний эрхийн зөрчлийг хэвтээ болон босоо тэнхлэгтэйгээс үүдэлтэйгээр бий болгож байна гэж үздэг. Тухайлбал, иргэдийн хооронд, ААН-үүдийн хооронд эсвэл  иргэн ААН-ийн хоорондох харилцааны явцад зөрчигдөж болдог. Энэ нь хэвтээ шугаманд хүний эрхийн зөрчлийг бий болгож байгаа хэлбэр. Харин босоо шугаманд байдаг хүний эрхийг зөрчил гэдэгт төрөөс гаргаж байгаа бодлогын шийдвэр, хууль тогтоомж дүрэм журмууд хүний эрхийг зөрчиж байгаа тохиолдлууд багтдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаагаар бүрэн зохицуулагдаж чадаагүй хийдэлтэй хууль тогтоомжууд хүний эрхийн зөрчлийг бий болгодог гэсэн үг.

-Тэгвэл хүний эрхийн зөрчлийг яаж, ямар арга замаар бууруулах боломжтой юм бэ?

-Иргэд маань эрхийнхээ талаар мэдлэгтэй болж, хүний эрх зөрчигдөж байна гэж үзвэл холбогдох байгууллагад мэдэгдэх, иргэн өөрөө эрхээ шаардах ёстой. Мөн хүний эрхэд нийцсэн хийдэлгүй хууль тогтоомжийг батлах нь хүний эрхийн зөрчлийг бууруулна.

-ХЭҮК жилд дунджаар хэчнээн гомдол хүлээж авдаг вэ?

-Иргэд ААН байгууллагаас жилд дунджаар 500-700 гомдол хүлээж авдаг. 2014 оноос хойш манайд ирж байгаа гомдлын тоо эрс нэмэгдсэн. Энэ нь комиссын үйл ажиллагаа иргэдэд илүү нээлттэй, ойр болсны илрэл гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, гомдлын тоо нэмэгдсэнийг хүний эрхийг зөрчил их байна гэж харахаасаа илүүтэй иргэд маань эрхээ мэддэг, шаарддаг болсон байна гэж харж байна.

-Яг үнэндээ эрх нь зөрчигдсөн иргэд хаана хандахаа мэддэггүй. Өөрөөр хэлбэл, ямар тохиолдолд шүүхэд хандаж, ямар тохиолдолд танайд хандахаа мэддэггүй. Энэ тал дээр мэдээлэл өгөөч. Ер нь ХЭҮК-т ямар төрлийн гомдол гарах боломжтой вэ?

-Хүний эрх гэдэг маш өргөн хүрээний асуудал. Хүн байгаа газарт хүний эрхийн асуудал их бага хэмжээгээр яригдаж л байдаг. Тэр ч утгаараа хүний эрхийг хангах зорилготой маш олон төрийн байгууллагууд, хууль тогтоомжууд байгаа. Гэхдээ төрийн байгууллагуудын хооронд харьяалан шийдвэрлэх асуудлууд гэж байдаг. Жишээлбэл, эрүүгийн хэрэгт холбогдсон хүнийг шалгах эрх нь хууль хяналтын байгууллагад байдаг. Шалгаж байх явцад нь хяналт тавих чиг үүрэг нь Прокурорын байгууллагад бий. Тухайн хүн буруутай эсэхийг шүүх шийдвэрлэдэг. Харин хүний эрхийн комиссод, тухайн хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа үндсэн хуульд зааж, олон улсын гэрээ конвенцоор баталгаажуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өмгөөлөгчөөр хангагдах, хууль зүйн туслалцаа, мэдээлэл авах эрхийг нь хангаж байна уу гэдэг асуудал хамааралтай байдаг. Үүнийг хүмүүс ялгаж ойлгодоггүй. Би хилс хэрэгт холбогдоод шалгагдаад байна. Намайг хэрэг хийгээгүй байхад шалгаад байгаа нь миний эрхийг зөрчөөд байна гэх асуудлаар манайд хандаад байдаг. Мөн иргэний маргаан, захиргааны маргаантай холбоотой асуудлууд манайд их ирдэг. Тухайлбал, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол багагүй хувийг эзэлдэг. Ялангуяа хувийн хэвшлийнхэн ажилтны иргэний үнэмлэх, диплом зэргийг нь барьцаалдаг. Ажлаас халагдах үед нь бичиг баримтыг нь өгөлгүй, тухайн хүнд шахалт үзүүлдэг. Энэ нь хүний эрхийн зөрчил бөгөөд ажилтантай хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол тухайн өдөртөө бүх бичиг баримтыг нь өгөх ёстой. Мөн иргэнийг туршилтын хугацаагаар ажиллуулж, улмаар ажилласан хугацааны хөлсийг нь өгдөггүй гэсэн гомдол маш их ирж байна. Энэ бүгд хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд гомдол гаргасан хүмүүсийн бичиг баримтыг нь аж ахуй нэгжээс нь гаргуулах, ажилласан хугацааных нь хөлсийг нөхөж олгуулах, нөлөө бүхий төрийн байгууллагад мэдээлэх үйл ажиллагааг явуулж байна.

      Түүнчлэн манайх жендэрийн тухай хуульд заасан ажлын байрны бэлгийн дарамтын зөрчил, гомдлыг хүлээн авдаг цорын ганц байгууллага. Тэр ч утгаараа энэ төрлийн гомдол их ирдэг. Үүний дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж, зөрчлийг арилгуулдаг.

-Нийгэмд ил болчихсон хэрнээ танайд албан ёсоор гомдол гаргаагүй хэргийг танай байгууллага анхааралдаа авч шийдвэрлэх боломж байдаг юм уу?

-Боломжтой. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж нийгмийг цочроосон асуудал дээр ХЭҮК хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд мэдээллийн мөрөөр ажилладаг. Жишээлбэл, өнгөрсөн жил гарсан хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн таван настай охины асуудал байна. Энэ хэрэг дээр манайх мэдээллийн мөрөөр ажиллаж,  хариуцлага алдсан эмчид хариуцлага тооцуулсан.

-Хүний эрхийн комисс гомдол мэдээллийг ямар байдлаар хүлээж авдаг вэ. Зарим байгууллага гомдлоо заавал бичгээр гаргах ёстой гэх шаардлагыг тавьдаг. Гэтэл өөрөө бичээд өөрөө аваачаад өгөх боломжгүй хүмүүс бас байгаад байдаг?

-Манайх гомдол, мэдээллийг бичгээр, утсаар, амаар, цахимаар гэх дөрвөн төрлийн хэлбэрээр хүлээж авдаг. Мөн бид хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг. Тиймээс хуулийн зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүс байвал бидэнтэй ирж уулзах, шаардлагатай бол 70000222 утсаар зөвлөгөө, мэдээллийг авч болно. Энэ утас маань 24 цагаар ажилладаг. Ажлын бус цагаар дуут шуудан үлдээх боломжтой. Манай бүртгэл мэдээллийн ажилтан өглөө ирээд бүх дуут шууданг сонсож, бүртгээд бидэнд мэдээлдэг.

-Иргэдээс ирж байгаа бүхий л гомдол мэдээллийг та хүлээж авдаг. Ямар төрлийн гомдол мэдээлэл таны сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлдэг вэ?

-Манайд чинь задарсан хүмүүс ирэхгүй ядарсан хүмүүс л их ирдэг. Өөрөөр хэлбэл, хаана хандахаа мэдэхгүй байгаа зовлон тээсэн хүмүүс их ирдэг. Хэдий миний ажил ч гэсэн хүн л юм болохоороо зарим нэг гомдол мэдээлэлтэй танилцаад эмзэглэж, хямардаг. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой хүчирхийллийн асуудал дээр би маш их эмзэглэдэг. Заримдаа бүр асуудал дотор нь орчихсон өөрөө шаналаад сууж байх тохиолдол ч гардаг. Ер нь эмэгтэй хүнд бол хэцүү ажил. Гэхдээ ажил амьдралаа ялгахгүй бол дунд нь ороод уйлж хайлаад байж болдоггүй болохоор их тэвчдэг дээ.

-Хүүхдийн хүчирхийллийн асуудал дээр их эмзэглэдэг гэлээ. Яг энэ төрлийн таныг хамгийн ихээр эмзэглүүлж байсан кэйс юу байна?

-Ер нь төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх охиноо дагуулаад ирж байгаа ээжүүд байдаг. Яг энэ тохиолдол дээр би өөрийн эрхгүй маш ихээр эмзэглэдэг. 

-Өнөөдөр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал хурцаар яригдаж байна. Үүнтэй холбоотой гомдол мэдээлэл танай байгууллагад хэр их ирдэг вэ?

-Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлууд манайд бас их ирдэг. Ихэвчлэн хүчирхийллийн тухай гомдол мэдээлэл ирдэг. Энэ асуудлыг өнгөрсөн жил УИХ-д өргөн барьсан илтгэлдээ маш том бүлэг болгож оруулсан. Үүнтэй холбоотой нэг кэйс ярихад нэг аймагт гэртээ дүүтэйгээ хоёулхнаа байхад нь найман настай охиныг ууланд аваачиж хүчирхийлээд, нүүр амыг нь сэглээд хаячихсан. Хүчирхийлэгч ялаа аваад явсан, ойлгомжтой. Харин охин нутагтаа амьдрах боломжгүй болоод Улаанбаатарт шилжин суралцсан. Гэтэл сургуульдаа сурч байсан охиныг “охидын үзлэг” гээчид хамруулж, багш нь ангийнх нь хүүхдүүдийн өмнө “чи яасан ичдэггүй юм” гэх мэтээр доромжилсон. Тэгээд тэр хүүхэд сэтгэцийн өвчтэй болсон. Монголын нэг сайхан хүүхэд охидын үзлэг хийж хамаагүй мэдээлэл цацдаг эмчийн буруутай үйл ажиллагаанаас, хүүхдүүдийн өмнө нэгийг нь доромжилдог багшийн буруутай үйл ажиллагаанаас болоод сэтгэцийн өвчтэй болсон жишээ. Тэгэхээр хүчирхийлүүлээд үлдэж байгаа охидын асуудал үнэхээр хүнд байна. Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тухай мэдээллийг зөвшөөрөлгүй тараах, нутаг усыг нь зарлаж нэр хүндэд нь халдах, ялгаварлан гадуурхахтай холбоотой гомдлууд ч ирдэг.

- Хүүхдүүд өөрсдөө гомдол гаргах тохиолдол байдаг уу?

-Хүүхдүүд манай байгууллагад гомдол гаргах тохиолдол байдаг. Тухайлбал, үдийн цайнаасаа би хордчихлоо. Би хөгжлийн бэрхшээлтэй. Гэртээ хэвтрийн дэглэмд байдаг. Телевиз үзэх гэсэн чинь надад зориулсан, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг гарахгүй байна. Энэ нь миний мэдээлэл авах эрхийг зөрчиж байна гэх мэт гомдлууд хүүхдүүдээс ирдэг.

-Та түрүүн ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаагаа мэддэггүй. Үүнээс үүдэн нөхцөл байдал хүндэрдэг гэсэн. Тэгэхээр тухайн эмэгтэйд ямар асуудал тулгарч, ямар нөхцөл байдал үүсвэл өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна гэж ойлгох вэ?

-Манай Улсын иргэн бүрт эрх тэгш үйлчилдэг Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулинд эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй байх ёстой. Аль нэгэнд нь давуу байдлыг олгож болохгүй гээд хуульчилсан байдаг. 

-Хөдөө орон нутагт амьдардаг. Эрх нь зөрчигдөөд байгаа иргэд танайд яаж хандах вэ. Танайх орон нутагт салбартай юу?

-Хүний эрхийн комисс 2014 оны нэгдүгээр сараас аймаг бүрт нэг, нэг ажилтнуудтай болсон. Тухайн ажилтнууд маань орон нутагтаа үүссэн хүний эрх зөрчигдсөн бүх асуудлыг хариуцан ажилладаг. Манай хуулинд комиссын гишүүд санал гомдлын дагуу бүх асуудлыг шалгаж, шийдвэрлэх боломжтой гэж хуульчилж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчаас хэрэг явдлын талаар тайлбал тодруулга авах, шаардлагатай бол баримт материалыг гаргуулан авах, дангаараа болон бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран хяналт шалгалт явуулах, хүний эрхийн зөрчил бүхий объектуудад саадгүй нэвтрэх, шаардлагатай тохиолдолд төр байгууллага хувь хүний нууцтай танилцах гэх мэт эрхтэй. Тэгэхээр орон нутгийн ажилчид маань Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдээс өгсөн чиглэлийн хүрээнд ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллаж байгаа.

-Иргэнээс ирсэн гомдлыг хэрхэн хянаж шийдвэрлэдэг вэ?

-ХЭҮК хуульд заасан эрх үүргийн дагуу иргэнээс гомдол хүлээж авдаг. Иргэнээс авсан гомдлыг хүлээж аваад албаны хүмүүсээс тайлбар авах, бичиг баримтыг нь гаргуулах гэх мэтээр олон төрлийн холбогдох ажиллагааг явуулдаг. Ингээд ажиллаа явагдсаны эцэст тухайн гомдолд дурдагдсан зөрчил нь хүний эрхийг зөрчиж байх юм бол ХЭҮК-ийн гишүүний шаардлагыг хувь хүн, албан байгууллагад хүргүүлдэг. Хэрэв гомдол нь зөрчил гэж үзэхээргүй байх юм бол тухайн байгууллагад нь “хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай” гэсэн зөвлөмжийг хүргүүлдэг. Мөн ХЭҮК нь хүний эрх зөрчсөн албан тушаалтан, байгууллагад албан шаардлага хүргүүлэх, шүүхийн шатанд эрх нь зөрчигдсөн хүний төлөөлөн нэхэмжлэл гаргах, гомдол гаргасан иргэн болон гомдол гаргасан иргэнийг эвлэрүүлэх чиглэлээр ажилладаг.

 

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.201Зочин   • 12 сарын 7. 14 цаг 39 минут

Danhgar avgai boljee.

59.153.114.26Иргэн   • 12 сарын 7. 7 цаг 58 минут

ямарч дорвитой юм хийдэггүй, хохирогсдын дуу хоолой болдгүй, хууль бус үйл ажиллагааны эсрэг дуугардгүйн байж олныг цочроосон балиар сэдэвээр ард түмнийг бүү сүрдүүл сэжгийн балиар зан.

66.181.184.65henmedeh   • 12 сарын 7. 2 цаг 04 минут

Ouytan bhdaa 4 jil bolohod yamar ch niigmiin idevhgui l bsan huuhen de.

182.160.33.77Зочин   • 12 сарын 7. 0 цаг 16 минут

Het emzeglesen hun yamar ch ajliig muu hiideg ium

202.9.42.218зочин   • 12 сарын 6. 19 цаг 24 минут

Сүүлийн үед бага насны хүүхдийн хүчирхийлэлд маш их эмзэглэж байна.Яагаад дуулдаггүй муу муухай юм их сонсогдоод эхчүүд бидний сэтгэлийг зовоогоод байгаа юм болдоо.Иймэрхүү байдлаас болж зарим эхчүүд нөхөртөө итгэхгүй болвол яанаа.Ийм хэрэг хийж байгаа эрчүүдийн сэтгэцийг шалгах хэрэгтэй.Эрүүл хүн үр хүүхдээ насан туршийн сэтгэлийн дарамттай айдастай,сэтгэцийн эмгэгтэй болгох уу? Хүүхдүүд ийм юмыг мартана гэж үү?

218.157.141.173Зочин   • 12 сарын 6. 17 цаг 10 минут

Elbegee Mongold tohirohgui tsaaziin yalguu togtoomjiig bii bolgosnii gai

202.131.230.238Зочин   • 12 сарын 6. 16 цаг 14 минут

alia gar uu ain ene kkk

59.153.115.147зочин   • 12 сарын 6. 15 цаг 34 минут

би эх хүн.ганц хоёр гаж донтонгоор аав хүн эцэг хүний нэрийг гутааж байнга ийм зүйл ярьж бичихээ болиосой.тэр гаж донтой архичин нмйгмийн доод лавхрагын болзошгүй цөөн хэдэн хүмүүс рүүгээ хороо хорины түвшингээс анхаарлаа сайжруулж судалгаагаа сайн явуулж урдчилан сэргиййлэх ажилаа сайжруулах хэрэгтэй.тэр хүмүүс чинь юм уншихгүй тв ч үздэггүй архичид байгаа .

66.181.190.232хөнгөлөх   • 12 сарын 6. 14 цаг 46 минут

Адгуус хүртэл төрсөн үрээ гишгэддэггүй байхад төрсөн хүүхдээ хүчиндсэн эцэг бол хэзээд ч эдгэхгүй гаж донтон, сэтгэцийн өвчтөн байна. Цаазыг угүй болгосон тул тийм адгууснаас дор амьтныг ЗАЙЛШГҮЙ " ХӨНГӨЛӨХ" ХУУЛЬ ГАРГАХ ЁСТОЙ.

202.126.89.32и   • 12 сарын 6. 13 цаг 52 минут

асуудлыг ингэж дэвэргэх хэрэг байгаа юм уу.Ганц хоёрын зэрэг асуудал баруунд байдаг. Түүнийг сенсацлах биш шүүхийн журмаар шийддэг. Тэгээд л болоо түүнээс нэг их нийгмээрээ охидоо хүчиндээд байгаа юм байхгүй. өөрөө эцгийн хар үзээгүй байж болно. охин үрийнхээ төлөө явдаг мянга мянга эцгүүдэд наад сенсац таалагдахгүй

66.181.161.66Зочин   • 12 сарын 6. 13 цаг 06 минут

Tamirka ...bn.....

96.88.87.187Зочин   • 12 сарын 6. 11 цаг 09 минут

y/t

96.88.87.187bz   • 12 сарын 6. 12 цаг 24 минут

$100

96.88.87.187Зочин   • 12 сарын 6. 11 цаг 08 минут

xylgai xiix GALZUU UBCHIN,xet mongond ylaipax,dain camyyn,shashnii zytgelten.

96.88.87.187zun   • 12 сарын 6. 11 цаг 07 минут

XYNIIG XAIPLAX CETGEL>xapam

96.88.87.187bolocpol batalgaa,yapiltslp   • 12 сарын 6. 11 цаг 07 минут

oopsdon shugee bodox uymaa,ABLIGTAI TENTSEX GAZAP BAAXAN CEXEETNYYDIIG XOPICON,2.TOP mec gej yapicnaap opiin tudiigyi XYNII oopiin UCHNUUN xyniig MEC ZASAL XIIDEG $ UBCHTEI BOLCON,Xopoolol bapidag ubchin ni xyazgaapgyi delxiig bypxlee.

96.88.87.187Зочин   • 12 сарын 6. 11 цаг 35 минут

topmiss

96.88.87.187olonlog sym   • 12 сарын 6. 11 цаг 39 минут

topmissmec gej yapicnaap olon xyn gyypc tbiulj,dypgyi xypcnee meceldeg,manaixaas 1juld 3 xyn mec zacald oploo,ypd ni iim um baicangyi. bodloo uy?

96.88.87.187olonlog sym   • 12 сарын 6. 11 цаг 37 минут

delxiigeep neg caixan baigaa shyy dee. medex ch ygyi bag .kopii.

96.88.87.187CONOP CEPEMJTEI-yapaltaimdlx   • 12 сарын 6. 11 цаг 43 минут

sym xiid shashnii tergyyn,y/t ch,camyynch, teopem : Esym xiid, Ebyuipand.( baipshilt)

96.88.87.187ylciin xamgaaltad   • 12 сарын 6. 11 цаг 44 минут

abtplyy upculdugchuu ylaiplaa.

174.210.16.239Zochin   • 12 сарын 6. 10 цаг 59 минут

Gaj dontoi etseg chin chamaig huch hereglej shaahiig helj baigaa yum.

103.26.195.209Зочин   • 12 сарын 6. 10 цаг 28 минут

Төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн хэргийг үнэхээр ойлгохгүй юм

96.88.87.187gopidoltgyi,aimshug   • 12 сарын 6. 12 цаг 13 минут

ANAL-UTUN TOLGOIT fear.666

202.179.24.216Зочин   • 12 сарын 6. 13 цаг 05 минут

96.88.87 чи одоо тэнэг юмуу. Утгагүй юм бичээд л өөрөө өөртөө хариулаад хичнээн олон бичдэг эргүү вэ!

103.229.123.45зочин   • 12 сарын 6. 10 цаг 18 минут

Жилд 60-аад хүүхэд алга болдог түүний хэдийг эрэн хайж байна бэ. 400-гаад хүн өөрийгөө егүүтгэж байгаа гээд сонин тоо байна аа. Харин таны энэ яриад байгаа эцэг нь үрээ гишгэсэн гэсэн тоо хэд байна. Нэг хоёр муухай тохиолдолыг дэврүүлэн ярьсаар бүр нийгэмд байдаг жирийн үзэгдэл болгож байгаа танд ямар сонирхол байна бэ. Замын үүдэд л нэг хүүхэд алга болсон гээд түүн дээр л багахан анхаарсан өөрөөр ажилдаггүй. Нэг их сенсац тарьдаг. Нийгмийн цочроодог том хүн болсон байна. Аргаа өөрчил. Улс хангалттай мөнгө өгч байгаа.

66.181.187.11з   • 12 сарын 6. 10 цаг 10 минут

тэр эмч багш хоёр чинь хүчирхийлэгчийн хамсаатан гэдгийг мэдэхгүй царайлаад байна уу Ихтамир гуай. шүүхэд шилжүүлээч. худлаа яриад л гайхаад суугаад байдаг. энэ хүний эрхийн тухай ярьдаг байгууллагууд жинхэнэ хохирогчдод бага үйлчлээд анархи цамаан хүмүүстийн өмнөөс гүйдэг байгууллага байдаг бололтой.

124.158.88.13kkkk   • 12 сарын 6. 10 цаг 32 минут

uuruu neg ochood yu hiidgiig ni harchihgui yu ta

202.72.245.122с   • 12 сарын 6. 9 цаг 04 минут

цааз

Шинэ мэдээ

Эммануэль Макрон: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, зарим татвар хураамжийн хэмжээг бууруулна18 минут 14 секундын өмнөЕХ Донбасст сонгууль зохион байгуулсан хэмээн есөн хүнд хориг тогтоов23 минут 14 секундын өмнөХөл хүнд Меган Маркл ”Fashion Awards”-ын тайзнаа28 минут 14 секундын өмнө“Nissan-Renault-Mitsubishi” холбоог хадгалан авч үлдэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ33 минут 14 секундын өмнөНохой салхилуулах үйлчилгээг Орос улс анх удаа нэвтрүүлэв38 минут 14 секундын өмнөДэлхийн хамгийн үнэтэй, тансаг орон сууцууд Хонконгод зарагджээ43 минут 14 секундын өмнөХамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая48 минут 8 секундын өмнөЭ.Макрон цалингийн доод хэмжээг өсгөхөө амлалаа48 минут 14 секундын өмнөДуудлагаар очсон эмчийг доромжилж, машиныг нь араас нь мөргөж эмчид гэмтэл учруулжээ48 минут 22 секундын өмнөТ.Энхбаяр: Юу ч хийхгүй байна гэдэг магадгүй танд ч тохиолдож болох бусармаг зүйлсийг өөгшүүлж буй хэрэг53 минут 14 секундын өмнөМөнгө зарлагадаж авсандаа харамсахгүй байх өвлийн 6 гоёл58 минут 14 секундын өмнөГовь ХК-ийн хувьцаа хуваах төслийн зөвлөх үйлчилгээг Голомт Капитал ҮЦК ХХК амжилттай үзүүллээ1 цаг 4 минутын өмнө“Brexit”-ийн зар сурталчилгаанд хэр их мөнгө зарцуулсныг хэлжээ1 цаг 4 минутын өмнөФото: Толгойт орчмын агаарын бохирдол1 цаг 9 минутын өмнөОны онцлох хүмүүсийн жагсаалтад Жамаль Хашогги багтжээ1 цаг 14 минутын өмнөЧ.Цэнгүүн найз бүсгүйдээ машин бэлэглэв1 цаг 19 минутын өмнөХүний эрхийн идэвхтнүүдийг "Хүний эрхийн төлөө" тэмдэг, Жуух бичгээр шагналаа1 цаг 21 минутын өмнө"НАСА"-гийн тандалтын төхөөрөмж нарны системээс гарчээ1 цаг 24 минутын өмнөҮсний ургалтад эерэгээр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд1 цаг 29 минутын өмнөӨДРИЙН ТОЙМ: БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжиж, Б.Махбалыг хөнгөн ялаар зүйлчлэхийг эсэргүүцэв1 цаг 30 минутын өмнөБНАСАУ-ын эсрэг АНУ шинээр хориг тогтоосныг улс төрийн өдөөн хатгалга гэж үзэж байна1 цаг 34 минутын өмнөУкагийн амь дүү Д.Уранзаяа1 цаг 39 минутын өмнөКингсли Коман зодог тайлж мэднэ1 цаг 44 минутын өмнөЦэвэрлэгээний огтлолтоор 80 мянган шоометр түлээ бэлджээ1 цаг 49 минутын өмнөBillboard 2018 оны шилдэг цомгуудыг нэрлэжээ1 цаг 54 минутын өмнөНүүр амны хувирал гаргах боломжтой робот1 цаг 59 минутын өмнөӨдөр бүр овьёос хэрэглэхийн ач тус2 цаг 4 минутын өмнөХүний бүтээсэн хоёр дахь биет од хоорондын орон зайд шилжив2 цаг 9 минутын өмнөБяцхан үрсийнхээ зургыг авах хөгжилтэй санаанууд2 цаг 14 минутын өмнөМ.Горбачёв: Дэлхий нийт шинэ сөргөлдөөний босгон дээр ирлээ2 цаг 19 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.