12-р сарын 6
16 цаг 25 минут

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо

Монгол Улсад Үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Уг ойн хүрээнд Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ-аас санаачлан “Их хүрээ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулах гэж байна. Тухайлбал, холбооноос санаачлан зохион байгуулж буй тус арга хэмжээ хоёр өдрийн турш “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологи инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд үргэлжилж байгаа бөгөөд худалдаа эрхлэгчдээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан оролцож байгаа гэдгээрээ онцлогтой аж.

Өнөөдөр МҮХАҮТ-д Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны их хурал болж, тулгамдаж буй асуудлаа олон талаас нь хэлэлцэн, оновчтой шийдэл гаргаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлжээ. Мөн энэ үеэр холбооныхоо ерөнхийлөгчийг сонгосон байна.

МЖХЭХ-ны ерөнхийлөгч Д.Нарантуяа “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ өнөөдөр их хурлаа хийлээ. Маргааш Үндэсний чуулганаа зохион байгуулна. Их хуралд 21 аймаг, сум, дүүргийн худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож, жилийнхээ тайланг тавьж, ирэх 2019 оны төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн холбооныхоо дүрмийг баталж, ерөнхийлөгчөө сонгосон юм. Дүрмээ баталж чадсан нь бидний хувьд шинэ ололт, дэвшил юм. Үүнд гишүүн бүрийн оролцоо чухал нөлөө үзүүлсэн.

Ингэхдээ татварын тухай буруу ойлголтыг засаж, төртэйгөө хэрхэн хамтарч ажиллах болон гуравдагч зах зээл руу хэрхэн яаж гарах талаар гадны туршлагаас судаллаа. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирал маань Япон улсын Жижиглэн худалдаачдын зөвлөлд, харин би Женев хотод тус тус туршлага судлаад ирсэн учир “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-ынхаа эх суурийг тавилаа гэж үзэж байна” гэлээ.

Мөн “маргааш болох их чуулган “Худалдааны салбарын шинэчлэл”, “Технологи инноваци”, “Сургалт хөгжил” гэсэн гурван үндсэн чиглэлийн хүрээнд явагдана. Чуулганаар дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөдөр худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, боломж, цаашдын хөгжлийн гарцуудаа хамтаараа тодорхойлон хэлэлцэж шийдвэрлэх юм” хэмээн онцоллоо.

Хурлын дараа Сүхбаатарын талбайд ойн баярт зориулсан баярын цуглаан болсон бөгөөд Монгол Улсын есөн дүүрэг, 21 аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэд оролцсон юм.

“Бид их хурлаараа худалдааны салбарын хүний нөөцийн асуудлыг чухалчилж үзсэн. Монголд худалдааны зохицуулалтын хууль байхгүй, худалдаа эрхлэгчдийн эрх үүрэг тодорхой бус байна. Иймд чуулганаар дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөдөр худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, боломж, цаашдын хөгжлийн гарцуудаа хамтаараа тодорхойлон хэлэлцэж шийдвэрлэх юм” хэмээн “Ивээх сондор” компанийн захирал Ө.Нямсүрэн ярилаа.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сант-Петербургт их сургуулийн барилга гэнэт нуржээ1 цаг 51 минутын өмнөНӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно2 цаг 6 минутын өмнөАрхангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ2 цаг 21 минутын өмнөӨнөөдрийн зурхай2 цаг 36 минутын өмнөЦаг агаарын мэдээ3 цаг 36 минутын өмнөОбервартын нээлттэй тэмцээнд Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар Алтан медаль хүртлээ3 цаг 41 минутын өмнөШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37Заанаа гавьяат Япон дүрээрээ...2 сар 16. 14:35Суданд орон даяар тог тасарчээ2 сар 16. 14:30Тав дахь гахайг ол, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн таавар2 сар 16. 14:25Дуучин С.Сэрчмаа “KFC”-гээс хордсон гэв2 сар 16. 14:20Тооны нууц утга учир2 сар 16. 14:15Хятадын хамгийн залуу тэрбумтан 26 настай Zhang Zetian2 сар 16. 14:10“Сахалин”-2019 Азийн хүүхдийн өвлийн спортын наадам2 сар 16. 14:05Хорт хавдар үүсгэдэг хамгийн аюултай 7 бүтээгдэхүүн2 сар 16. 14:00АНУ Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээг чангатгажээ2 сар 16. 13:55Засгийн газрыг санхүүжүүлэх тухай хуулий төсөлд Д.Трамп гарын үсэг зуржээ2 сар 16. 13:50Дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин ээжтэйгээ дэндүү адилхан болжээ2 сар 16. 13:45АНУ-д үл таних этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алджээ2 сар 16. 13:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.