12-р сарын 6
13 цаг 40 минут

Япон улсын буцалтгүй тусламжаар ЧД-т цэцэрлэгийн засварын ажил эхлүүлнэ

Япон улсын засгийн газраас “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл”-ийн хүрээнд 75.286 ам.долларын өртөг бүхий “Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. “Өвсний үндэс” хөтөлбөрийг Монгол улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 525 төсөл хэрэгжээд байгаа аж. Гарын үсэг зурах ёслолд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн  Д.Ганболд, ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж, 103 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Гэрэлтуяа болон албаны хүмүүс  оролцсон юм.

Чингэлтэй  дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат: Чингэлтэй дүүрэг үүсгэн байгуулагдаад 26 жил болж байгаа. 170 гаруй мянган иргэн, 19 хороотой. Нийт өрхийн 80 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Япон улсын засгийн газраас ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр буцалтгүй тусламж өгч хүүхдийн ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулж байгаад ард иргэдийнхээ өмнөөс талархаж байна. Ялангуяа эрүүл мэндийн чиглэлээр Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг байдаггүй. Япон улсын засгийн газрын тусламжаар 80 ортой хүүхдийн тасгийг байгуулсан. Гэр хорооллын бүх сургуульд өргөтгөлийн ажлыг хийсэн байдаг.”

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока: “Энэ удаад ЧД-ийн 103 дугаар цэцэрлэгийн засварын төсөлд хөрөнгө оруулахаар болж өнөөдөр гарын үсэг зурах ёслол болж байна. Би 103 дугаар цэцэрлэгтэй танилцахад 1986 онд баригдсан маш хуучирсан байсан. Энэ удаагийн төслөөр гадаад пассат болон цахилгааны систем, цонхыг нь засаж тохижуулах юм. Тэгээд энд сурч байгаа хүүхдүүд маш тухтай орчинд сураасай гэж хүсч байна.

1990 оноос Япон засгийн газрын төслөөр Улаанбаатар хотод 50 сургууль баригдсан тэр дотор Чингэлтэй дүүргийн хувьд таван сургууль байгаа.103 дугаар цэцэрлэгийн хажуугийн 27 дугаар сургууль, 7 дугаар хороонд бас шинээр жишиг сургууль баригдаж байгаа.”

УИХ-ын гишүүн Д.Ганболд: “ЧД-ийн гэр хороололын чигт Японы ард түмэн болон засгийн газраас олон дэмжлэг туслалцаа өгч байдаг. Үүний тод илрэл болж өнөөдөр ЧД-ийн 103 дугаар цэцэрлэгийг засварлах ажилд 200 гаруй сая төгрөгийн тусламж өгч байна. Манай УБ хот болон ЧД-ийн бүхий л сургуулийн өргөтгөлийн ажил болон шинэчлэн барих ажилд Япон улсын засгийн газрын тусламж дэмжлэг үзүүлж ирсэн. Эмнэлгийн салбарт бүр чих тусламж үзүүлж ажилладаг. Өнөөдрийн ёслолд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн Элчин сайдад баярласан сэтгэлээ илэрхийлэхийг хүсч байна” гэв.

Х.Соёл

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.59Зочин   • 2018, 12 сарын 7. 1 цаг 30 минут

75 000 доллар нэг ажлын хахуульд өгдөг мөнгө байх өө. Ийм хэмжээний мөнгийг улсаас хулгай хийхээ больчих , тэгвэл тэр засварын мөнгө гараадл ирнэ. Гуйлга гуйхаа болиочээ

180.149.93.14Зочин   • 2018, 12 сарын 6. 18 цаг 37 минут

odoo ene guidgaa boliooo

Шинэ мэдээ

УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие даагчдыг дэмжих “Электорат” хөдөлгөөний II чуулган боллоо5 сар 23. 20:22Гүрж хүчтэн Точиношин сэтгэлзүйгээ захирч чадахгүй байна5 сар 23. 19:38Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 сар 23. 18:20Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд5 сар 23. 18:10С.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон5 сар 23. 18:08“АНУ Ирантай дайтна” гэж Америкчуудын тэн хагас нь үзэж байна5 сар 23. 18:00Номоо “Хаадын тоглоом” цувралтай адилхан бичнэ гэж бодохгүй байгаагаа илэрхийлжээ5 сар 23. 17:55Гэв гэнэт төрөл садан болсон ард түмнүүд5 сар 23. 17:50Бүх цаг үеийн хамгийн алдартай 20 зураг5 сар 23. 17:45Таны амжилт, дэвшлийг боож, дарж байсан хүн хэн бэ5 сар 23. 17:40Эгчтэй хүн бусдаас илүү сайхан сэтгэлтэй байдгийг эрдэмтэд баталжээ5 сар 23. 17:35Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч гэв5 сар 23. 17:33Зуун настай эмээ урт наслаж байгаа нууцаа дэлгэжээ5 сар 23. 17:30Канад улс Филиппинд илгээсэн хог хаягдлаа зургаадугаар сарын сүүлч гэхэд буцааж авна5 сар 23. 17:25Охид дандаа л онцгой байдаг…5 сар 23. 17:20Далайн гахай дэндүү чалчаа5 сар 23. 17:15Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №107 Bob Dylan, ‘Mr. Tambourine Man’5 сар 23. 17:102022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг 48 багтай зохион байгуулахаас татгалзжээ5 сар 23. 17:05НАТО ОХУ-д хандан Крымийг орхихыг уриалав5 сар 23. 17:00Иргэд нь хамгийн ядуу амьдралтай 10 улс5 сар 23. 17:00Ерөнхийлөгч Х.Баттулга парламентыг тарахыг дахин шаардлаа5 сар 23. 16:56Ботсванад заан агнах хоригийг цуцалжээ5 сар 23. 16:55А.Дамцагдорж: Чингэлтэйн фестиваль Нийслэлийн аялал жуулчлалын төлөвлөгөөнд орсон5 сар 23. 16:55"Орон сууц" үндэсний хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжиж, 150 мянган айлын орон сууц барина5 сар 23. 16:50Дэлхийн хамгийн анхны гитарын хэлбэртэй зочид буудалтай танилц5 сар 23. 16:50“Panasonic” компани “Huawei”-д нийлүүлдэг хэрэгслийнхээ тоог бууруулна5 сар 23. 16:45Наршихаас сэргийлэх зөвлөмж5 сар 23. 16:40Гурил яагаад идэж болохгүй маш энгийнээр тайлбарлая5 сар 23. 16:35“Умардын урсгал 2”-ын эсрэг хориг арга хэмжээг няцаажээ5 сар 23. 16:30Их Британи хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хориглоно5 сар 23. 16:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.