12-р сарын 6
19 цаг 55 минут

УИХ-ын дарга М.Энхболд шаардлага тавьж буй гишүүдтэй уулзсан хураангуй тэмдэглэл

УИХ-ын дарга М.Энхболд шаардлага тавьсан 4 гишүүнтэй уулзаж ярилцсан билээ. Уулзалтын хураангуй тэмдэглэлийг толилуулж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-УИХ-ын дарга Танд бид нар 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр ээлжит бус чуулган зарлах шаардлагыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу тавьсан. Та хуралдуулаагүй.

Хоёрдугаарт, Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу төрийн албыг үнэлэн арилжих сэдэл бүхий 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулан “халуун сандал” гэж олон улсад нэрлэгддэг сонсголыг зохион байгуулья гэж 19 гишүүн гарын үсэг зурж Танд хандсан. Гэвч Та прокурорын байгууллагаас хийх боломжгүй гэж хэлсэн гэсэн тайлбарыг бидэнд өгсөн. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг илтэд зөрчсөн үйл явдал болсон гэж үзэж байгаа.

Түүнчлэн Засгийн газрыг огцруулах асуудалд өөрөө гарын үсэг зураад, өөрөө өөртөө өргөн барьсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзсэн учраас Танд шаардлага тавьсан. Таныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас бид Үндсэн хуулийн 4.10 дахь хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал Их Хурал дээр үүссэн тохиолдолд УИХ-ын гишүүд чуулганд орохгүй байх эрхтэй гэдэг заалтын дагуу энэ шаардлагыг тавьсан.

Таныг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн эцсийн дүгнэлт их суудлын хуралдаанаар гарах ёстой. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-50.7 хувийн ирцтэйгээр чуулганы хуралдаан хуралдаж байгаа ч түүний цаана 30 гаруй гишүүн хуралдаандаа оролцох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасны дагуу иргэд, сонгогчид маань УИХ дахь төлөөллөөрөө дамжуулан төрийн эрх барих, төрийн эрхийн шийдвэрт оролцох боломжгүй болоод байна.

Нийт иргэд сонгогчдын 70-80 хувь нь УИХ-ын даргыг саналаараа, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэсэн шаардлагыг биднээр дамжуулж тавьж байгаа шүү. Та иргэдийгээ төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна гэж арай хэлэхгүй байх. Энэ хүмүүс Үндсэн хуульд заасны дагуу биднээр дамжуулж энэ шаардлага, хүсэл эрмэлзэл, эсэргүүцлээ уламжилж байгаа юм. Тийм учраас бид Үндсэн хуульд заасан аргаар, парламентын ардчиллын замаар, тайван замаар иргэд, сонгогчдынхоо хүсэлтийг танд уламжилж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Нийтийн сонсголын тухай хуулийг өнгөрсөн парламентын үед баталсан. Хамгийн анхны нийтийн сонсголыг миний бие ТЕГ-ын дарга байсан Хурц гэдэг хүний асуудлаар УИХ дээр хийсэн. УИХ-ын гишүүдэд 10 гаруй өргөдөл ирсний дотор тэр хүний дээрэм тонуулын хэрэг, хууль бус үйл ажиллагаа, хүн хулгайлсан гээд олон асуудал байсан. Ингээд нийтийн сонсгол зохион байгуулъя гэдэг асуудлыг 22 гишүүн санаачилж Танд өгсөн боловч Та гацаасаар байгаад нийтийн сонсгол хийхгүйгээр УИХ-аар оруулаад явуулсан. Энэ бол 20 гаруй гишүүдийг, тэр 20 гишүүдийн цаана байгаа олон мянган сонгогчдыг доромжилсон, тэдний эрхэнд халдсан хэрэг гэж би үздэг.

Сая Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед Та хуралдааныг нээчихээд, Ёс зүйн дэд хороог хуралдуулна гэж хэлээд алга болсон. Олдохгүй зугтаад, сүүлдээ ганцаараа чуулганыг хаагаад явах шиг болно лээ.

Ийм байдлаар Монгол төрийн болон УИХ-ын үйл ажиллагаа явах боломжгүй. Ийм учраас хуульд заасан үндэслэлийн дагуу хүсэлтээрээ чөлөөлөгдөөд явж өгөөч ээ гэж бид хүсэж байна. Та их тэвчээртэй, хүлээцтэй хүн гэдгийг бид мэднэ. Гэхдээ явахгүй ээ гэж гүрийгээд байх юм бол Таныг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гаруй гишүүн ард нийттэй хамтарсан тэмцлээ үргэлжлүүлнэ, өөр арга байхгүй ээ. 

УИХ-ын дарга М.Энхболд

-УИХ-ын 32 гишүүн УИХ-ын даргыг огцор гэдэг шаардлага тавиагүй. УИХ-ын даргыг Засгийн газар огцруулах бичгэнд гарын зурсан, түүнийгээ өргөн барихад нь өөрөө хүлээж авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байна, тиймээс энэ асуудлыг хэлэлцэхэд удирдах ёсгүй ээ гэсэн шаардлага тавьсан. Олон нийтэд үүнийгээ УИХ-ын даргыг огцор гэдэг шаардлага тавьсан гэж буруу зөрүү ойлголт төрүүлэх оролдлого хийснийг би буруутгаж байна.

Ер нь аливаа асуудал хуулийн дагуу л явагдах ёстой гэсэн байр суурийг би баримталж ирсэн, цаашдаа ч баримтална. УИХ-ын хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэх өдөр Ёс зүйн дэд хорооны дарга ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гэж яригдаж байгаа Засгийн газрын гишүүдэд Дэгийн тухай хуулийн 9-р зүйлд заагдсаны дагуу та санал өгөх, эсэх талаараа мэдэгдэх үүрэгтэй гэдгийг сануулах хурлыг зохион байгуулъя гэж санал гаргасан. Тиймээс Дэд хороог хуралдуулах боломжийг бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж үзээд би Их Хурлын чуулганы хуралдааныг түр хойшлуулъя гэж мэдэгдээд гарсан. Зугтааж явсан зүйл байхгүй, энэ талаар олон түмэнд буруу зөрүү ойлголт өгснөө та бүхнийг залруулаасай гэж хүсэж байна. Би тэр өдөр 10 цаг 40 минутаас 18 цаг 30 минут хүртэл Ёс зүйн дэд хороо хуралдах танхимд орж, картаа хийчихээд ирц бүрдэхийг хүлээж, орж гарч байсан. Орой 18 цаг өнгөртөл хүлээгээд Д.Тогтохсүрэн, Х.Баделхан, Д.Сарангэрэл нарын гишүүд орж ирээгүйн улмаас ирц нь бүрдэлгүй байсаар ажлын цаг дууссан тул чуулганаа хаахаар Их танхимд 18 цаг 50 минутын үед орж ирэхэд 7-8 гишүүн байсан.

Ингээд Ёс зүйн дэд хорооны ирц бүрдээгүй, хуралдаж чадаагүй учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа гэдгийг хэлсэн. Ганцаараа орж ирээд чуулганыг хаасан гэдэг худлаа мэдээллийг олон нийтэд тарааснаа бас залруулаасай гэж бодож байна.

Элчин сайд томилох асуудлын  талаар сая Ж.Батзандан гишүүн ярилаа. УИХ өөрөө томилдог албан тушаалтны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх хуулийн заалттай. Элчин сайдыг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцдөг, эцэслэн томилдоггүй. Томилох эрх нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн  асуудал учраас нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Энэ хурлыг мөн намайг зохион байгуулж хаалттай хийсэн мэтээр буруу ташаа мэдээлэл өгсөн. Үүнийг бас залруулаасай гэж хүсэж байна.

Тэр асуудлыг хэлэлцэх үеэр Байнгын хороон дээр Өмнөд Солонгост суух Элчин сайдын асуудлыг ярихад хүссэн хүсээгүй Хойд Солонгосын асуудал яригдаж байгаа учраас хаалттай хэлэлцье, томилогдох гэж байгаа хүнээс асууж тодруулах зүйл байна гэж Н.Энхболд, О.Баасанхүү нарын гишүүд горимын санал гаргасан. Үүний дагуу горимын саналыг хураахад гишүүдийн олонхи нь хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэж шийдсэн. Би ямар нэг байдлаар шууд өөрөө санаачилж, хаалттай хэлэлцсэн, олон түмнээс нууж хаасан зүйл байхгүй.

Мөн сүүлийн үед тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдээллийн хэрэгслээр миний эрүүл мэндийн байдалтай холбогдуулж ор үндэсгүй зүйлийг ярьж  байгаа. Надад эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг хэлье. 

Жаран тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе гээд, би хийлгэхгүй гээд байгаа зүйл байхгүй. Нээлттэй хэлэлцүүлэг хийе гэж 19 гишүүн гарын үсгээ зураад, бичиг ирүүлснийг Хууль зүйн байнгын хороонд өгсөн. Хууль зүйн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийж болох уу, үгүй юү гэдгийг холбогдох хуулийн байгууллагуудаас нь асуусан. Шалгагдаж байгаа хэргийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж байхгүй гэсэн хариу ирсэн байсан. Өнөөдөр ч бас энэ талаар УИХ-ын чуулган дээр хэд хэдэн гишүүн горимын санал гаргахдаа ярьж байна. Хэрвээ хуульд нийцэж байгаа бол энэ асуудлаар УИХ-ын гишүүд санаачлаад хэлэлцүүлгээ хийж болно. Ер нь нээлттэй яриад хэн, хаана, хэнээс ямар мөнгө аваад, ямар төрийн албан тушаалыг зарсан үрсэн бэ гэдгийг олон түмэнд ил тод харуулж, нэг тийш нь болгоод авах нь буруу биш гэж би бодож байна.

Ээлжит бус чуулган хуралдуулах талаар 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бичиг ирсэн. Ийм асуудлыг тавихад УИХ-ын гишүүдийн 1/3-ээс доошгүй нь гарын үсэг зурах хуулийн шаардлагатай. 26 буюу түүнээс дээш тооны гишүүн гарын үсэг зурах ёстой гэсэн үг. Оюун-Эрдэнэ гишүүний надад өгсөн бичгийг би УИХ-ын Тамгын газрын даргад цохсон. УИХ-ын 22 гишүүн гарын үсэг зурсан байсан. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгээд, өнгөрсөн 7 хоногт уг асуудлаар маргаан үүсгэх шаардлагагүй гэж шийдсэн байна лээ.

Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн цэцэд хандан “УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Аливаа асуудлаар шийдвэр эцэслэн гарсны дараа шийдлээ гэж үздэг. Тиймээс Үндсэн хуулийн цэц хэрхэн шийдэх нь вэ, түүний дараа би энэ асуудлыг хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Татгалзах зүйлгүй. Би хоёр жил гаруй хугацаанд УИХ-ын даргын албыг хашихдаа Үндсэн хуулийг ямар нэг хэлбэрээр зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна.

Үндсэн хуулийн цэцийг, хууль хяналтын байгууллагуудыг намайг удирдан залж байна, чиглүүлж байна гэдэг ор үндэсгүй зүйлийг Та бүхэн цаашид бүү яриасай гэж хүсэх байна. Намайг хувь хүний хувьд, улс төрийн хувьд гүтгэх, доромжлох зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулийн дагуу ажлаа хийж буй байгууллагуудыг, ялангуяа Үндсэн хуулийн цэц, хууль хяналтын байгууллагуудыг ингэж доромжлох байдлаар, хийж буй ажил үүргийг нь үгүйсгэх байдлаар хандаж болохгүй.

Та бүхэн бол ард түмний итгэлийг хүлээсэн, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, ухамсартай, ёс зүйтэй хүмүүс учраас асуудлыг үнэн бодитой байдлаар олон түмэнд мэдээлж байгаасай гэдгийг хүсэх байна. УИХ-ын даргыг огцруулах талаар өөрөө өргөдлөө өгөх, эрүүл мэндийн шалтгаан, өөр ажилд шилжин ажиллах, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон талаарх хууль, шүүхийн байгууллагын тогтоол шийдвэр гарсан, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулж болно гэсэн хуультай. Би хуульд заасны дагуу асуудал үүсвэл огцрох өргөдлөө өгөхөд татгалзах зүйл байхгүй. Асуудал хуулийн дагуу явах ёстой гэж бодож байна.

Намайг УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хуралдааныг тааллаараа удирдаж, зохион байгуулж байна гэдэг яриаг хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-аар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр ярилцаад шийддэг. Түүнээс биш УИХ-ын даргын зүгээс чуулган болон Байнгын хорооны хуралдааныг тэдийд хий гэж зааж зааварладаг зүйл огт байхгүй.

Та бүхэн хуулийн дагуу ямар үндэслэл шаардлага үүсч байгааг дурдаад, албан бичгээ өгөх ёстой. УИХ-ын чуулганы хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулах, Байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй байх, бусад гишүүдийг хуралдаанд оруулахгүй байх байдлаар асуудалд битгий хандаач ээ. УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдааныг хэвийн үргэлжлүүлэх, төрийн ажил тасралтгүй явах зарчмыг алдагдуулахгүй байх үүргийг 76 гишүүн бид бүгдээрээ хүлээсэн.  Иймд энэ үүргээ биелүүлж, төрийн ажлыг хэвийн тасралтгүй явуулахад анхаарахыг хүсье.

66
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

66 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.116.18Т.Баттулга   • 12 сарын 7. 12 цаг 55 минут

Нэр бүхий гишүүдийн ѳргѳн барьсан бичгийг эх хувиар нь бүрэн гаргаач. 1-рт Яагаад албан тоотынх нь дугаар ѳѳрчлѳгдсѳн юм болоо ? 2-рт Хэн хэн гэдэг гишүүдийн гарын үсэг арилж алга болов оо ? Нууц биш бол хаанаас мэдэж бодох вэ ?

103.57.95.245Зочин   • 12 сарын 7. 12 цаг 40 минут

Рохохх

103.57.95.245Зочин   • 12 сарын 7. 12 цаг 40 минут

Ц.НЯМДОРЖ: ЭНХБОЛД ОО ЧИ МОНГОЛЫГ ДАРААГИЙН УКРАИН БОЛГОХ ГЭЭД БАЙНА УУ?УИХ-ын дарга М.Энхболдын даргалсан нэгдсэн чуулган цаашид урагшлахгүй боллоо‼️ Нэг хүнтэй тэнцэх их хурал гэж байхгүй шүү. Шинэ сонгууль болвол маш их зардал гарна, дараа нь ямар ч юмнууд гарах юм билээ. Та ажлаа өг.!??????

103.57.92.12Зочин   • 12 сарын 7. 11 цаг 31 минут

Хятадын ухаалаг удирдагчид 1990 онд ТЭэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудад бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, өрөөрөө дэлхийд гайхагдав.

103.57.92.12Зочин   • 12 сарын 7. 11 цаг 28 минут

1990 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмад Бат-Үүл мэтийн сагсуу залуучууд Америкийн захиалгаар монголчуудаар, монгол төрөө тоглоод хаясан. 2018 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Оюун -Эрдэнэ, танхай балмад Хүрэлсүх мэтийн сагсуу залуучууд Америкийн захиалгаар монголчуудаар, монгол төрөөр тоглож байна. Болгоомжлогтун.

103.57.92.12Зочин   • 12 сарын 7. 11 цаг 25 минут

1990 онд оуютан залуучуудыг жагсаал цуглаанд турхирч шанд нь АН-аас ард түмний бүтээсэн асар их хөрөнгийг хувьчлал нэрээр луйвардсан хамгийн том топ луйварчин бол БОЛД мөнөөс мөн.

115.171.244.61 uzegdeld avah geehiin uhaan   • 12 сарын 7. 10 цаг 42 минут

Oyun-Erdene ta gadaad yavj gahai shuvuuni mah idej aya tavag ugaaj bor hodoodoo tejeej yavahdaa tuhain ulsiin hamgiin buduuleg bidnii yaridagaar har massiin huulit toriin omno hussenee hiij chadahgui huchin mohosdogchdii yadarsan argaar mongol toriig huuli bus argaar avah sanaarhaltai nohor. Oor yu ch baihgui ee.Tegvel Mongol tor ulalaltai ,barimtlah gorimiin bodlogotoi uls aa. End tendehiin ereever huraavar zuiliig olon ulsad baidag jijig geed tuuniigee barimtalsangui gej shantaajlah ni es zuigui arga.jishig gegdeh buhniig dagah alba baihgui.

66.181.180.140irgen   • 12 сарын 7. 10 цаг 33 минут

enhbold erunhiilugchiin songuulid yalaa ali ert ard tumen dun tavisan shuu dee ichih nuur baidgui 60 n terbum evluuleg gesen daraa nyu bolj bnaa

115.171.244.61 uzegdeld avah geehiin uhaan   • 12 сарын 7. 10 цаг 32 минут

Huuhduudee onoodor ened tend iim jijig baidag ej yariad hereggui bizdee heregtei hereggui heregjsen heregjeegui olon l jishig ene delhii deer baigaa. Jishig zol zaaval heregjij baih ed bish. Huuli bish ee Mongol tor ni ooriin ulamjlal,ard tumnii zan zanshild niitssen ooriin gesen ongo torhtoe tor tul ene delhiid baigaa boloh bolohgui,medeh medehgui duulsan sonssoniig yariad tuugeer bag hiij erh medeld hureh geh ni hetersen teneglel. Mongol tor hogiin sav yum uu

203.91.115.44Зочин   • 12 сарын 7. 10 цаг 20 минут

ENHBOLDOO DARGIIN SUUDLAA ODOO UGUU TEGEHGUI BOL NUDENDEE BISH TRHINDAA TSUS HARVANA SHUU

66.181.177.186zochin   • 12 сарын 7. 10 цаг 19 минут

ih hural 1araa haadag shigee 1 aaraa suuj bgaad urdaa nuguu 4-iig bgaa meteer 1 aaraa yarisaar bgaad l duuslaa daa eniig evluuleg gehgvi yum bol uur yug evluuleg geh yum be yooy hahahahah

203.91.115.44Зочин   • 12 сарын 7. 10 цаг 18 минут

enhbold 20jil darga hiilee ard tumen 20jil yaduurlaa erenhiilugchiin songuulid ursulduud yalagdaad butsaad l ih hurliin darga boldog genee

66.181.187.18360terby zail   • 12 сарын 7. 10 цаг 05 минут

haha enxbold baigaa baidaliig ynshwal yum nyysan shinjtei nuur n ylaagaad 2 ytsan xuuxeldei n yu gej xele x be gdl ....

202.21.117.92Зочин   • 12 сарын 7. 9 цаг 56 минут

БАТЗАНДАН БОЛ ЭСЭРГҮҮ ЗОЛБИН

202.21.117.92Зочин   • 12 сарын 7. 9 цаг 56 минут

ОЮУНЭРДЭНЭ БОЛ ТҮРИЙНИЙ БӨӨС

202.179.25.205irgen   • 12 сарын 7. 9 цаг 53 минут

Habgiin zuv shiidel UIH tarah

202.9.43.219Зочин   • 12 сарын 7. 9 цаг 47 минут

Ene Mi er ni Mongoliig duusgaj baij l sanaa amarah ni l dee!!! Etseg ubugdiin zahiasdaa mun ch unench b/na shuu????

66.181.169.114зочин   • 12 сарын 7. 9 цаг 46 минут

их хуралд гарахдаа миеэдээ үхтлээ долигнож байсан юм биш үү жинхэнэ муридаг нөхөр үү дээ энэ чинь

66.181.169.114зочин   • 12 сарын 7. 9 цаг 45 минут

оюунэрдэнэ гэж ёстой хүмүүжилгүй залуу юмаа

202.72.245.122ё   • 12 сарын 7. 9 цаг 29 минут

Оросууд Чечены бослогыг дарах гэж байхад Елцины өрөөнд чечен залуус орож ирж Бага үнэдэсний эрх ашгаа хамгаалах асуудлаа тулгаж билээ. Елцин байхгүй болж Чеченүүд сйахан нийслэлтйэ сайхан амьдарч байна

66.181.160.40Зочин   • 12 сарын 7. 9 цаг 26 минут

Яагаад ч энэ залуу уеийн ичиж зовох эрээлэхээ больсон Хуукийн цаасан жаднуудад бууж огч ажлаа огч болохгуй шуу !!! Удахгуй хэн нь хэн байсныг цаг хугацаа харуулах болноо. Шинэ МАНАН татах гэж их л бажгадаж бна даа

183.177.100.210Зочин   • 12 сарын 7. 9 цаг 25 минут

Оюун-Эрдэнэ муу женкогийн бууны нохой бацаан одоо болио. паспортын хэрэг чинь хуучраагүй байгаа шүү

202.70.40.146Зочин   • 12 сарын 7. 9 цаг 24 минут

Хүрэлсүх Баттулгын далд санаа юу л байгаа бол доо. Одоо зүгээр ажлаа л хий л дээ. УИХ-ын дарга минь тэвчээрэй. Битгий бууж өг наад нусан буунууддаа.

103.9.90.98Зочин   • 12 сарын 7. 9 цаг 22 минут

алдагдуулж зүй бус авирлан хойч үедээ буруу үлгэр харуулж байна гэж жирийн иргэний хувьд үзэж байна.олон улсын жишгээр парламаент засгийн газраа томилдог болохоос засгийн газар парламентаа тараадаггүй юм Одоо больцгоо эрхэм түшээдээ та нарын өмнөөс би ичиж байна

103.9.90.98Зочин   • 12 сарын 7. 9 цаг 20 минут

Сайн байцгаана уу Энэ өдрийн мэнд Би нэг зүйл хэлэхийг хүсэж байна.Ойрын өдрүүдэд монгол улсыг удирдаж байгаа төрийн инстутицын хоорондох маргаан тэмцэл дээд цэгтээ хүрч байх шиг байна. энэ тэмцлийн үед төрийн эрх барих арл түмний итгэл сонголтоор бий болсон парламентийг тараах хүчгүйдүүлэх бодлого илт явагдаж бусдынхаа нэр төр алдар хүнд, удам судрыг харлуулан гүтгэх дайрч давшлах явдал хэрээс хэтэрч байх шиг байна.Иргэдээ гудамжны тэмцэлд уриалах амгалан тайван байдлыг алдагдуулах, хүний сонгох сонгогдох эрхэнд ч халдаж төрт ёсны уламжлалыг

150.129.141.76ядуу малчин ард   • 12 сарын 7. 9 цаг 07 минут

М.Энхболд гэж ийм цэвэрхэн цагаан цаас байсныг өөрийнх нь ярианаас сая л мэдэж авлаа, ард түмэн, УИХ-ын 74 гишүүн, ЕС бүгдээрээ сохор, харалган, дүлий хүмүүс байх нь М.Энхболд ТА 10000 насалж түмэн олноо НАРАН мэт гийгүүлж байх болтугай.

66.181.170.215Зочин   • 12 сарын 7. 9 цаг 06 минут

60 тэр бумыг наад нөхөр чинь эвлүүлэг би оролцоогүй гээд хуцаад байсан ингэж худлаа шаасан нь огцрох үндэслэл шүү дээ

66.181.170.215Зочин   • 12 сарын 7. 9 цаг 03 минут

энэ одоо үхсэндээ ингэж ад болж сандал ширээтэйгээ зууралдаад байдаг юм болоо нэг учир байна буух юми бол шорон гэдэг нь үнэн дээ

202.72.245.122ё   • 12 сарын 7. 9 цаг 00 минут

шарын шашны зарчмаар нэг нөхөр Далай лам шиг суугаад байвал Түвдийн замаар шороо өмхөх биз

66.181.165.246Зочин   • 12 сарын 7. 8 цаг 56 минут

60 тэрбум гэж тоть шиг орилсон 1 нөхөр, засаг унагааж хэрүүл хийж амташсан нэг нөхөр, намаасаа хөөгдсөн 2 баагий... ийм 4 юмны хашгичсаны зоргоор ажлаа өгнө гэж байхгүй байх оо... Энхболдын зөв л гэж бодож байна!

103.9.90.131l   • 12 сарын 7. 8 цаг 53 минут

Энэ Энхболд гэдэг хүн лүү яасын их дайрдаг юм бээ одоо болоо штнй.Сонгууль гэж нэг дайрна, засаг огцрууллаа гэж нэг дайрна, бие нь өвдсөн гэж нэг дайрна, ***** гэж нэг дайрна одоо болоо энэ чинь хүн штэй.Энэ залуу гишүүд арай ах захгүй юманд өлөн чоно шиг хандаж бна уу гүй юу мааш том даалгавартай тохироотой ажиллаж багаа юм шиг санагдсан.Одоо наа төрийн ажлаа хийгээчэээ

115.171.244.61Jishig bol huuli bish ee   • 12 сарын 7. 9 цаг 33 минут

Ene uvaigui zaluu Oyun-Erdene met dendej baina aa. Mongol tor ni ulamjilj irsen bodlogotoi uls. Olon ulsad iim tiim jijig baidag dagah estoi uhaanii yum yarih ni ooroo oosgol oilgol bogood medlegchadvargui hiiseglen negnii surjignel ee Jishig bailaa gehed utga aguulgaar ni zadlan shinjilj negtgen dugnej manaid boloh bolhgui tungaaj baij yarih estoi asuudal bolohoos hengen ni huivaldaan mayagiin yum zohioj jishig geh yumaar bambai hiij yavaa humuusiin ireeduid avah alban tushaal,erh medliin moroodoldoo sogtood bur gun hyamral orspn hunii yaria.

182.160.34.199Зочин   • 12 сарын 7. 8 цаг 51 минут

Энд хүн сонирхоод байх зүйл огт үгүй.Энхболд зүтгэдээрээ зүтгэж эсэргүүцэгчид шаардлагаа тавьдагаараа тавьлаа.Би хууль зөрчсөн бол түүнийгээ хуулийн дагуу тавь гэсэн муйхар дүгнэлттэй хүн.Хийсэн алдаа чинь хуулийнхатай хуулийхангүй ойлгомжтой болоод байхад өөрийнхөө хүсэлтээр суудлаа чөлөөлчих гээд ард иргэд түшээд нэгэн дуугаар шаардаад байна шүүдээ.Хууль ярих юм бол өөрөө огцочих сонголт байналдаа.Даан ч муйхар хүн юм даа.Наана чинь Нямдорж хэллээ шүүдээ.Зуураад байх хэрэггүй.Намаа бод,төрөө бод .Би наана чинь сууж л байсан явж л байсан гээд

115.171.244.61Tor bol hogiin sav bish ee   • 12 сарын 7. 9 цаг 19 минут

Uls guren niigmiin yamarch togtoltsootoi bailaa geed huuligui hun gutgeh,huivaldaan zohion baiguulagchdiig huuliar l shiitgej irsen.Odoo ch tiim. Enhboldiig huuliin hureend asuudlaa taviad irgeh yun buruu bolj,Ard tumen gej songogchdiinhoo neriig urdaa barisan huuli busaar avirlaj yavaa Oyun-Erdeneniig zovtgeh argagui ee. Ih hurliin songuuliin daraahan Oyun-Erdene maasaichihaad Enhboldiig dagaad daldagnaj yavaa bizdee.Hun medehgui ,haraagui yum shig onoodor 'olon ulsiin jishig yarij arslan shig arzaih hereggui ee.Ter bugdiig avah ch hereggui ee

112.72.12.3АРД түний нэг Ард   • 12 сарын 7. 8 цаг 46 минут

М.Энхболдоо 60 тэрбум,Эрдэнэтийн 49%,Жастын өр, за тэгээд АН-хны Жастин Каплагийн өр, татварын өршөөл гээд л өмнөх хойдохын тоолж барахгүй их булхай луйвар байгаа нь үнэн ш дээ. Чамайг байхад энэ олон асуудал шийдэгдэхгүй юм бол шийддэг хүмүүст нь ажлаа өгчих.Наадуул чинь дээр дурдсан асуудлыг шийдэж чадахгүй тэр "Шинэ манан" байхын бол та нарын аль эрт мартчихсан ард түмэн гэдэг олон хүмүүс дор нь намнаад өгнөө санаа бүү зов. Одоо бол та нарын бий болгосон "Манкурт боол"-ууд бид чинь ухаан орчихоод чухам МАК-тай зактай чинь тас татхад бэлэн

202.21.100.210000   • 12 сарын 7. 8 цаг 44 минут

Энхболд гэдэг хүнд ганц буруу хэтэрхий өгөөд байна У.Хүрэлсүх яагаад ЖДҮ зээл авсан нөхдүүдийг амаарав.Засагийн газар огцрох ёстой байсан юм.

103.9.90.98Зочин   • 12 сарын 7. 8 цаг 44 минут

хуульд өөрчлөлт оруулъё. тухайлбал ерөнхий сайд хийсэн хүн улсын их хурлын дарга болон ерөнхийлөгч хийж болохгүй гэж, нөгөө хоёр нь бас мөн адил, тэгэхгүй бол төрийн гурван өндөлөгийг 1 хүн хийсэн хүн ХААН, ЗААН байх нь аргагүй шүү дээ. МОНГОЛ ХҮН ТА юу гэж бодож байна даа????????

202.72.245.122б   • 12 сарын 7. 8 цаг 22 минут

чеченүүд Елцины өрөөнд орж ирж жижиг Үндэснийхээ эрх ашгийг тулгаж ,өвөө аав нь хүүгээ сайн дайтаж Үндэснйи нэр хүнээ аврахын уриалж Өнөөдөр Чеченүүд сайхан амьдарцгааж байна. Монгуу бол мангуу л юм байнс Хэрүүл харахаас өөр сонирхол эхнэр дээрэ мордохоосөөр срэлгүй цагаан араар бэлэг горьдох соёл

103.111.68.3Зочин   • 12 сарын 7. 8 цаг 18 минут

МИЙЁО ОДОО БОЛСООН ЯВ, УДВАЛ ХЭРЭГ чинь УЛАМ ХҮНДЭРНЭ. ӨӨРИЙГӨӨ ҮР ХҮҮХДҮҮДЭЭ БОД.

115.171.244.61Jishig bol huuli bish ee   • 12 сарын 7. 11 цаг 02 минут

Ene asuudliig heseg buleg hunii tsahimaar yavuulsan gutteglegeer shiidej bolohgui !!! ta yunii toloo Enhboldiig yavah bolson gev ee Oyun-Erdeniin tsahim guteg dovtolgoog sohoroor dagvuu esvel hen negen tand mongo amalsan uu?! ali ni vE?! Huulia barimtalj ajillaa gej hooh uu? Oyun -Erdeniin too tomishgui hudal gutegiig huleej avsangui geed yavuulah yum uu?! Suuliin jishee gehed Eruul saruul ajlaa hiigeed yavaa hunii gutgej ovchtei gej zar taraasan.. Ovchtei bailaa gehd hurdan edgereh ovchin baina Edgerehgui ovchtei bol hussen huseegui oor yavnaa

202.72.245.122ы   • 12 сарын 7. 8 цаг 11 минут

монголд бол урдаас саадгүй ирж буй ХАр тамхины цуваа,эмнэлэгийн бизнэсийн ашиг болж буй утаа хорт хавдар,архидадалт хамаагзй нЭг сайхан нөхөр хуулиар хамгалуулаад суух юм

115.171.244.61Jishig bol huuli bish ee   • 12 сарын 7. 11 цаг 09 минут

Harin tiim ee Huuhed ni bish biluu.Daldaas udirddag baih oo Nuugdah orog aav ni gargaj Argentind 90 honog bizgui zorchih ehtei bolson Odoo tend orognoj nuutsaar udirdagch yum biluu. Er ni tegeed zaluuchuudiig nomhon bailgahiin tuld tar tamhind oruuloh ajliig oron hureend hiideg 'Oyun-Erdenii" heldgeer olon ulsiin jishig baidag gesen. Har tamhind orohoosoo ongorson Enhbold metiig ni huivaldaanaar unagaj tord garaad zaluus ni har tamihand donton yamar ch eserguutselgui bolgoj ooroo haanchilah sanaa ch yum biluu dee

202.9.42.138Бат   • 12 сарын 7. 8 цаг 10 минут

Энэ Энхболд одоо ажлаа өгчихгүй өөрийгөө эзэн хаан хугацаагүй гээд бодчихсон юм байхдаа

66.181.177.28Зочин   • 12 сарын 7. 5 цаг 34 минут

Еронхии сайд нь иим уурэг огсон байх даа Минии замд их хурлыг саад болж бна гэсэн юм байх даа

66.181.177.28Зочин   • 12 сарын 7. 5 цаг 32 минут

Энэ тэмцэгчид гээд байгаа гишууд огт ес суртахуунгуй юм бна ? Наад ажлаа нам дээрээ эхлээд дараа нь их хурал руу очиж наад лоозунгаа барьж явсан дээр хамгиин шударга намын дарга чинь туслах байлгуй дээ? Еронхии нариин бичиг Амарбаясгалан дээрээ очиж нотлогоо гаргуулчих дараалалтай байвал яасан юм .Энэ хэд шударга гэдэг нь шал худлаа ? 280 сая ногоон томор зам барина авчихсан А Гансух ? Гээд нотлогоотойгоос нь эхлээч ээ .

77.136.87.130Зочин   • 12 сарын 7. 1 цаг 26 минут

Миэ одоо болно. Оо

202.126.88.59Мунда   • 12 сарын 7. 1 цаг 22 минут

МАН ны нөхдүүл нэг хэсэг ялалтандаа ташуурж их гаарсан. Бүр ичиж зовхоо больсон. Монгол улсад зөвхөн энэ 65 бүлэг амьдардаг мэт аашилсан. Энхболд дарга энэ бүхнийг зогсоож чадаагүй. Хуралдаанд гишүүдээ цуглуулж чадхаа больсон. 60 тэрбумын асуудлаа больё. УИХ- хэвийн ажиллагааг хангаж чадаагүй. Ихэнх үед хагас хоосон танхим харагдах болсон. Энэ бол хариуцлагаа хүлээн ажлаа өгөх хангалттай үндэслэл.

108.92.148.34Зочин   • 12 сарын 7. 0 цаг 07 минут

Enhboldoo chamaig guriih tusam ard tumen chamaig uzen ydsaar baih bolno.Yasan ch dargaiin suudald durtai yumbdee.Nyamdorj, Elbegdorj, Hurelsuh geed uchnuun humuus gishuuneesee, ih huraliin dargaasaa tatgalzaad ajilaa uguud daraa n ergeed uls turduu irj l baisan.Yund ingej zuuraldana ve.Tand yos zuin huvid UIH dargalah bolomjguig ta uuruu medej baigaa shdee.Mongol hun bol tus tas shiideed yavna.Ene yamar hun bo.ood ingej zuuraldaj, ushirhunu ve

115.171.244.61Jishig bol huuli bish ee   • 12 сарын 7. 11 цаг 21 минут

Esergeeree Oyun-Erdene gegch ard tumen songogchdooroo bambai hiij huviin erh ashig sonirohloo l bodson uvaigui gene sh dee. Enhboldiig 10 garui jil dagaj uls tord husmiig ni amtalsan.Enhboldiin demjilgeer ih hurliin gishuun bolchihood Jonhuu, Uhanii zaartai saltaand havchuulagdan tsaashaa ahij baritsaa ahiulj suudliig ni avahaar sanaarhaj yavaa byatshan jaal shuu dee. Hurelsuh ene hoer bol hun bish

103.111.68.50Зочин   • 12 сарын 6. 23 цаг 57 минут

ene hed chini amaa tagluulchihsan yum bishuu?BAS ZARIM TALAAR HET 1 TALIIG BARIJ TUILSHRAH N MASH IH HOR URSHIGTAI GEDGIIG BODMOOR YUM.huuliin daguu alban tushaal naimaalsan barimttaigaa,bas gazar zarsang n notloh zuilteigee asuudliig tavihgui bol ta nar oorsdoo niigemd,ard tumend shouchin bolj haragdaj bn!hHuniig bas undesgui helmegduulj bolohgui.

202.9.43.156Зочин   • 12 сарын 6. 23 цаг 20 минут

Шинэ мафууд галзуурч байна даа яг л хэт өлссөн чоно шиг.Арай эрт хот руу ороод цадсан нь дээр байх аа.Ми хоёр хонь иднэ,Кү хүйсээр нь тэмтрэнэ шүү дээ. Хэт их өлссөн байна.

115.171.244.61Jishig bol huuli bish ee   • 12 сарын 7. 11 цаг 25 минут

Uneen unen. tostoi joloochiin olsoglon ***** yumii zah harchihaad olontoj baigaa l tsarai l daa.Namiin bair barih horongoos hediig zuvchuulsan bol.Lavtai ni hadaglamj banknii 14-nii terbumiig hussan.Eronhii said bolood iluug l husna gej lavtai bodoj baigaa sh dee. Ehlel ni JDU shuu dee

139.5.219.23Зочин   • 12 сарын 6. 23 цаг 06 минут

арил п...да.

202.131.243.186zochin   • 12 сарын 6. 22 цаг 37 минут

ene enhbold shiree sandal alban tushalaas bol tas zuuraastai salna gj baihgui uhen hatan zuurch bnaa. nuur bol shir ymaa

202.9.43.221иргэн   • 12 сарын 6. 22 цаг 23 минут

М.Энхболдыг хөгшин гэж бгаа хүн өөрөө их л балчир залуу бх нь тэр хирээрээ улс төрийн мэдлэг боловсролоороо балчир нэгэн бх.Гэтэл туршлагатай улс төрчид заах нь илүүц бөгөөд өөрийгөө хичээдээ Нялха Сэнгүм минь

202.126.89.80Иргэн   • 12 сарын 6. 22 цаг 22 минут

М..Энхболд дарга шинэ луйварчидад бүх үнэнийг хэлсэг л байнашдээ?!

43.250.126.130Зочин   • 12 сарын 6. 22 цаг 16 минут

Энхболдоо 20 он хүртэл суудлаа өгч болохгүй. Наана чинь төрийн самруулах жинхэнэ хорт ажиллагаа явагдаж байна. Тэртээ тэргүй энэ гүтгэлэг хол явахгүй. Эд нарын ард Женко Зика вирус 2 хөх инээд нь хүрээд сууж байна. Наадуул одоо бүр гэмт хэрэгтнүүдээ хүртэл өөртөө татсан, МАХН тай хүртэл нийлсэн байгаа. Өдөр бүр өөрийн чинь МАХН ын тв9 телевизээр ярьж байна. Гэмт хэрэгтэн Батүүл хүртэл байнга ярилцлага өгөх боллоо.

112.72.12.5Зочин   • 12 сарын 6. 22 цаг 14 минут

Ingeh tusam ard irged ene novshiig ulam uzen yadaj bna. Uhej baij l ene alban tushaalaasaa salana gej bodoj bgaa yum bh daa.

59.153.115.207Зочин   • 12 сарын 6. 21 цаг 45 минут

Одоо болноо хөгшөөн наад албан тушаалаа өгөөд сайхан тааваарай амьдар. Хангалттай их хугацаатай төрийг барьлаа амь биш.Муу хүмүүстэй нийлсэн ямар их хуурамч хүмүүс эргэн тойронд чинь байсныг удахгүй мэдэрнэ. Ер нь хэт их эрх мэдэл хөрөнгө хүнийг сохор амьдралаас хол болгодог юм.

202.9.45.254Зочин   • 12 сарын 6. 21 цаг 42 минут

turiin hutguur tumriin huurai zandka ayur metiin gazar gazrrin hog shaaruud tsuglachaad boorloj bgaag ni harahaar durgui hurch bna..chamtai yariad bh yum bhgui geed garch bgaa esuschin ***** ch muuhai haragdaj bna lee.

74.82.4.69зочин   • 12 сарын 6. 21 цаг 34 минут

Нэг хүний албан тушаал УИХ-ын хямралаас илүү үнэ цэнэтэй юм бол УИХ тарсан нь дээр.

150.129.141.100Зочин   • 12 сарын 6. 20 цаг 51 минут

энхболдоо болоошдээ ханаж цадахгүй бна уу

103.229.123.24Зочин   • 12 сарын 6. 20 цаг 37 минут

Наад ажлаз өгвөл үхлээ юу шоронд шомбойхгээд байна уу өгвөл өлзий болно доо Наранхүү гээ Марта в

202.179.26.72Зочин   • 12 сарын 6. 20 цаг 30 минут

Аюурсайхан нийт ард түмний өмнөөс бүү ярь . тойрогоо төлөөл. Тойрогийн ихнэх хүмүүс нь их хурлын даргыг огцрууахын эсрэг байгаа даа. Худлаа тоо цээжний бангаар ярив

103.10.21.77Монгол хүн хэл ваа   • 12 сарын 6. 20 цаг 28 минут

Энхболд оо амь биш заяа биш наад судлаа өгчихөөч Дараа нь дахиад л гарч ирээд суучих ч юм бил үү. Эзний алба ээлжтэй байдаг гэж нэг үг бий шүү

202.21.106.152Зочин   • 12 сарын 6. 20 цаг 19 минут

shine zaluu gishuud mundag bn.bayar hurgie

Шинэ мэдээ

Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая7 минут 45 секундын өмнөЭ.Макрон цалингийн доод хэмжээг өсгөхөө амлалаа7 минут 51 секундын өмнөДуудлагаар очсон эмчийг доромжилж, машиныг нь араас нь мөргөж эмчид гэмтэл учруулжээ7 минут 59 секундын өмнөТ.Энхбаяр: Юу ч хийхгүй байна гэдэг магадгүй танд ч тохиолдож болох бусармаг зүйлсийг өөгшүүлж буй хэрэг12 минут 51 секундын өмнөМөнгө зарлагадаж авсандаа харамсахгүй байх өвлийн 6 гоёл17 минут 51 секундын өмнөГовь ХК-ийн хувьцаа хуваах төслийн зөвлөх үйлчилгээг Голомт Капитал ҮЦК ХХК амжилттай үзүүллээ22 минут 48 секундын өмнө“Brexit”-ийн зар сурталчилгаанд хэр их мөнгө зарцуулсныг хэлжээ22 минут 51 секундын өмнөФото: Толгойт орчмын агаарын бохирдол27 минут 51 секундын өмнөОны онцлох хүмүүсийн жагсаалтад Жамаль Хашогги багтжээ32 минут 51 секундын өмнөЧ.Цэнгүүн найз бүсгүйдээ машин бэлэглэв37 минут 51 секундын өмнөХүний эрхийн идэвхтнүүдийг "Хүний эрхийн төлөө" тэмдэг, Жуух бичгээр шагналаа39 минут 57 секундын өмнө"НАСА"-гийн тандалтын төхөөрөмж нарны системээс гарчээ42 минут 51 секундын өмнөҮсний ургалтад эерэгээр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд47 минут 51 секундын өмнөӨДРИЙН ТОЙМ: БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжиж, Б.Махбалыг хөнгөн ялаар зүйлчлэхийг эсэргүүцэв49 минут 24 секундын өмнөБНАСАУ-ын эсрэг АНУ шинээр хориг тогтоосныг улс төрийн өдөөн хатгалга гэж үзэж байна52 минут 51 секундын өмнөУкагийн амь дүү Д.Уранзаяа57 минут 51 секундын өмнөКингсли Коман зодог тайлж мэднэ1 цаг 3 минутын өмнөЦэвэрлэгээний огтлолтоор 80 мянган шоометр түлээ бэлджээ1 цаг 8 минутын өмнөBillboard 2018 оны шилдэг цомгуудыг нэрлэжээ1 цаг 13 минутын өмнөНүүр амны хувирал гаргах боломжтой робот1 цаг 18 минутын өмнөӨдөр бүр овьёос хэрэглэхийн ач тус1 цаг 23 минутын өмнөХүний бүтээсэн хоёр дахь биет од хоорондын орон зайд шилжив1 цаг 28 минутын өмнөБяцхан үрсийнхээ зургыг авах хөгжилтэй санаанууд1 цаг 33 минутын өмнөМ.Горбачёв: Дэлхий нийт шинэ сөргөлдөөний босгон дээр ирлээ1 цаг 38 минутын өмнөЧингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн 450 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын шав тавих ёслол боллоо1 цаг 41 минутын өмнөӨвөрмонголын "Эгшиг" сайтыг оюуны өмч хулгайлсан гэж үзэн хаажээ1 цаг 42 минутын өмнөМэрил Стрип эмээ болно1 цаг 43 минутын өмнөУИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахаа мэдэгдэв1 цаг 45 минутын өмнөЭвертон эцсийн мөчид тэнцлээ1 цаг 48 минутын өмнөЖ.Энэрэл: Хөгждөггүй, урагшилдаггүй ”Гоёл” наадмаа хэзээ болих вэ1 цаг 53 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.