12-р сарын 7
8 цаг 40 минут

Манай сэтгүүлчдийн "Шилдэг бүтээл"-д саналаа өгөөрэй

"Ган үзэг 2018" Сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадмын санал асуулга эхэллээ. Энэ удаагийн санал асуулгад нийт таван номинацын 28 төрөлд нийт 156 материал ирүүлжээ. Үүнээс манай сайтын сэтгүүлч Х.Соёл-Эрдэнэ, сэтгүүлч Т.Болормаа нар "Шилдэг бүтээл" номанацид өрсөлдөж байна. 

Сэтгүүлч Х.Соёл-Эрдэнэ нь хог түүн амьдралаа залгуулдаг ч хайр түгээн нийгэмд маш дулаан энерги өгч чадсан аав хүү хоёрыг хамгийн анх олж уулзан, сурвалжлага бэлтгэсэн. Түүний бэлтгэсэн сурвалжлагын үр дүнд Б.Анхболд хэмээх залуугийн эхнэртээ хуримын даашинз өмсүүлж, өөрөө костюм өмсөөд хуримын зураг авахуулах юмсан, Хуримын ордонд орж үзэх юмсан гэсэн мөрөөдөл нь биелж, Б.Анхболд сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар БГД-ын Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, мөн "Наран ресторан"-д хуримын цайллага хийсэн юм. Түүгээр ч үл барам өөрсдийн гэсэн гэр орон, хашаатай болж, Б.Анхболд ОБЕГ-т ажилд орсон билээ. Хог түүн амьдралаа залгуулж байсан ч гэр бүлээ хайр халамжаар хэзээ ч дутааж байгаагүй Б.Анхболдын сурвалжлага 500 гаруй мянган уншигчдын талархлыг хүлээсэн юм. 

Аз жаргал, хайр түгээсэн ААВ ХҮҮ хоёрын ЕРТӨНЦ 

http://www.zaluu.com/read/2aefhg58a

 Б.Анхболдын мөрөөдөл биелж, ХУРИМЫН ОРДОНД гэрлэлтээ батлуулахаар боллоо 

http://www.zaluu.com/read/2ah06c12c

        Сайхан мэдээ: Б.Анхболд Онцгой байдлын албанд зүтгэхээр боллоо

http://www.zaluu.com/read/2b6010a3c

Сэтгүүлч Х.Соёл-Эрдэнэ нь дээрх бүтээлүүдээрээ "Ган үзэг 2018" Сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадамд "Шилдэг бүтээл"-ийн номинацид өрсөлдөж байна. 

Түүнд санал өгөхийг хүсвэл энэхүү линкээр дарж орон өгөх боломжтой. 

http://cmj.mn/vote/people/17

Харин сэтгүүлч Т.Болормаа нь шилдэг бүтээлийн номинацид хүн чанар, тусч, хүнлэг байдлаараа ялгарч, бяцхан найзынхаа эмчилгээний зардлыг олохоор ангиараа хичээн зүтгэж буй 33 дугаар сургуулийн Г.Пүрэвбаяр багштай 7Е ангийнхны тухай нийтлэлүүдээрээ өрсөлдөж байгаа юм. 

Тэрбээр үнэт эдлэл мөнгөтэй түрийвч олсон ч түрийвчин доторх баримтаар нь эзнийг нь олж өгсөн Б.Уранбат хүүгийн тухай хамгийн анхны сурвалжлагаа бэлтгэсэн байдаг. Ингэхдээ Б.Уранбат хүүгийн ангийнхан хүнд өвчинтэй тэмцэж буй ангийнхаа О.Ундрал хэмээх охины хагалгааны 100 сая төгрөгийг олохоор ангиараа гар урлалын зүйл хийн зардаг тухай сурвалжлагыг бэлтгэсэн юм. Мэдээж өнөөгийн энэ нийгэмд 7Е ангийнхны хүнлэг чанар ард түмний хайр хүндэтгэлийг ихэд хүлээсэн юм.  Бид тус сурвалжлагаа одоо хүртэл үргэлжлүүлж буй бөгөөд охины ангийнхан болон гэр бүлтэй нь байнгын холбоотой ажиллаж байна.

Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан 

http://www.zaluu.com/read/2cf1bdfec 

Ангийнхаа охины хагалгааны зардлыг олохоор хөдөлмөрлөж буй ДОЛООДУГААР АНГИЙНХАН 

http://www.zaluu.com/read/2d00dgh8a

"Хөдөлмөрч" хүүхдүүдийг сургасан багш энгэрээ цоолж, О.Ундрал охины дансанд долоон сая төгрөг цуглажээ. 

http://www.zaluu.com/read/2d314f72a?

Найзынхаа эмчилгээний зардлыг олохоор хөдөлмөрлөж байгаа ангийнхныгаа харахаар бахархах, хайрлах сэтгэл төрдөг

http://www.zaluu.com/read/2da125d4a

Сэтгүүлч Т.Болормаа нь дээрх бүтээлүүдээрээ "Ган үзэг 2018" Сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадамд "Шилдэг бүтээл"-ийн номинацид өрсөлдөж байна. 

Түүнд санал өгөхийг хүсвэл энэхүү линкээр дарж орон өгөх боломжтой. 

http://cmj.mn/vote/people/18

Санал асуулга өнөөдөр 22:00 цагт хаагдана. Манай сайтын сэтгүүлчдэд саналаа өгөхийг нийт уншигчдаасаа хүсч байна.  

Б.Анир

 
 
 
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

172.91.13.204Зочин   • 12 сарын 7. 16 цаг 23 минут

Hamgiin turuund tanai setguulch olj uulzaad humuusd delgesen yumuu? Ugaasaa cosialaar tanigdaad handiw ehlehed n olj uulzsan yumuu?

64.119.16.68Зочин   • 12 сарын 7. 14 цаг 21 минут

сэатгүүлчид маана сүүлийн үед нийгмийн бараан бүхнийг цацах болсон гэгээлэг талаас нь харуулж гэрлийг цацруулж байгаарай,,,бүтэн айл гэрийн амьдралыг өөд татсан сэтгүүлчийн ачилал арай илүү жин дарнаа даа,,,,Х Соёл-Эрдэнэ

202.126.89.27Зочин   • 12 сарын 7. 12 цаг 49 минут

нийгэмд гэгээлэг мэдээ хүргэж ажилласан мундаг сэтгүүлчиддээ амжилт хүсье

64.119.23.72zochin   • 12 сарын 7. 8 цаг 45 минут

mundag ohidod amjilt

Шинэ мэдээ

АШУҮИС-ийн их сургуулийн цогцолборын А,Б блокийн барилга ашиглалтад авах нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө1 цаг 7 минутын өмнөЦагаан ордны тамгын газрын дарга оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө1 цаг 56 минутын өмнөХар ус нуурын орчмоос өнгөрсөн намар таван машин архи, ундааны шил түүж зайлуулжээ ШИНЭ МЭДЭЭ Өнөөдөр, 10:292 цаг 1 минутын өмнөЖилд 1,2 сая иргэн агаарын бохирдлоос болж амиа алдсан байна2 цаг 6 минутын өмнөБяцхан амьтад яагаад ийм хөөрхөн байдаг юм бэ2 цаг 11 минутын өмнөГабрил Гарсия Маркез, Мерседес Барча нарын хайрын түүх2 цаг 16 минутын өмнөХөвсгөл нуур баринтаглажээ2 цаг 21 минутын өмнөТоглолтын үеэр үймээн дэгдэж, хүүхдүүд амиа алджээ2 цаг 26 минутын өмнөӨсвөр насанд нойргүйдвэл өтлөх насанд ой санамж муудна2 цаг 31 минутын өмнөН.Амаржин I Үзэгчдэд инээд бэлэглэгч I 3-р шат I Дугаар 4 I Mongolia's got talent 20182 цаг 36 минутын өмнөҮрчлээ арилгаж 5 насаар залуу харагдуулах хоёрхон орцтой маск2 цаг 41 минутын өмнөШуурхай: Хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө2 цаг 44 минутын өмнөДэлхийн дулаарал манай улсад 3 дахин хурдан явагдаж байна2 цаг 46 минутын өмнөОлборлолтыг бууруулах гэж буйтай холбогдуулан газрын тосны үнэ өсөх төлөвтэй байна2 цаг 51 минутын өмнөХятадууд Winnie Pooh-ийг, Украйнчууд Маша, баавгайг хориглосон шалтгаан2 цаг 56 минутын өмнөМен Ванжоу гэм буруугүйгээ мэдэгдэн суллахыг шаардав3 цаг 1 минутын өмнөГэр бүл бол бүх зүйл!3 цаг 6 минутын өмнөХүзүү, мөрний өвчинг арилгах дасгалууд3 цаг 11 минутын өмнөБОГИНО ӨГҮҮЛЛЭГ: Цэв цэнхэр гашуун3 цаг 16 минутын өмнөУлс төр гэр бүл салалтын буруутан, хэтрүүлэг биш3 цаг 21 минутын өмнөЭрэгтэй хүүхэд өсгөж байгаа бол үүнийг заавал мэдэх ёстой3 цаг 26 минутын өмнөЕХ-ын Зөвлөл Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ3 цаг 31 минутын өмнөБоксын рингэнээс Т.ИБРАЙМ зодог тайллаа3 цаг 36 минутын өмнөАз үргэлж ивээдэг таван орд3 цаг 41 минутын өмнөА.Мөнхсувд: Хүчирхийллийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо хамгийн чухал3 цаг 44 минутын өмнөКим Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна3 цаг 46 минутын өмнө"Сүмо 25" гар зургийн уралдааны эзэд тодорлоо3 цаг 48 минутын өмнөУнай Емеру: Зөвхөн тоглолтондоо л төвлөр3 цаг 51 минутын өмнөЖирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэх тушаал гаргалаа3 цаг 53 минутын өмнөХЭҮК хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Жуух бичгээр шагналаа3 цаг 56 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.