О.Ундрал охинд туслаж буй ангийнхан нь гарын саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам хийж сурчээ

О.Ундрал охины хандивын дансанд 25 сая төгрөг цуглажээ. Хэрэв та манай сайтын байнгын уншигч бол ямар учиртай охин бэ гэдгийг нь төвөггүйхэн мэдэх байх. 

Харин хараахан уншиж амжаагүй хүмүүстээ хандаж хэлэхэд, Анх бид мөнгө, үнэт эдлэлтэй түрийвч олсон ч эзнийг нь эрэн хайж буцаан өгсөн Б.Уранбатын тухай сурвалжлагыг манай сайт  хамгийн анх нийтэд мэдээлсэн бөгөөд хүүтэй ярилцах явцдаа ангийнхан нь ангийнхаа өвчтэй О.Ундрал охинд туслахаар гар урлал хийж байгаа зэргийг сурвалжлан хүргэсэн билээ. 

Тодруулбал, биднийг Н.Уранбат хүүгээс ярилцлага авахаар очиход, Дөнгөж 12-хон настай хүүхдүүд өөрсдөө санаачлан, ангийнхаа найзын эмчилгээний зардалд бага ч болов нэмэр болохын тулд, гарын доорх материалаар өөрсдийнхөө хийж чадах бүтээлүүдээ сэтгэл шингээн урлаж байгаа гэх сайхан мэдээ угтсан юм. Мөн тус ангийнханд өвчинд шаналж яваа найзыгаа цүнх үүрүүлдэггүй, сургуулийн коридороор явахдаа хүүхдүүд мөргөж, гэмтээж өвтгөхвий гэсэндээ голдоо хийж явдаг гээд сэтгэл хөдөлгөм хийгээд хүнлэг зан чанар олон байсан юм. Тиймээс бид тус ангийнхны тухай дөрвөн цуврал сурвалжлагын бэлтгэн хүргэсэн. 

                                        ХАМГИЙН АНХНЫ СУРВАЛЖЛАГА: Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь                                                          буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан

                                                      ХОЁР ДАХЬ СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины хагалгааны зардлыг                                                                             олохоор хөдөлмөрлөж буй ДОЛООДУГААР АНГИЙНХАН  

                                             ГУРАВ ДАХЬ СУРВАЛЖЛАГА: "Хөдөлмөрч" хүүхдүүдийг сургасан багш  энгэрээ цоолж, О.Ундрал охины дансанд долоон сая төгрөг цуглажээ

                                                      ДӨРӨВ ДЭХ СУРВАЛЖЛАГА: "Найзынхаа эмчилгээний зардлыг                      олохоор хөдөлмөрлөж байгаа ангийнхныгаа харахаар бахархах, хайрлах сэтгэл төрдөг"

Сурвалжлага нийтлэгдсэний дараа О.Ундрал охинд туслахыг хүсч буйгаа илэрхийлсэн сайхан сэтгэлтэй хүмүүс манай сайтад маш олноороо хандсан юм. Тэдний дунд "Эгчээ би ээж аавынхаа өдөрт өгдөг 2 мянган төгрөгийг цуглуулж байгаад 10 мянга болохоор нь өгөх гэсэн юм болох уу" гэх жаахан охин, "Бид нар багшаасаа зөвшөөрөл авчихсан. Хүүхдүүдтэй хамт гар урлалын бүтээл хийгээд сургууль дээрээ аян өрнүүлээд зарах гэсэн юм" гэх сурагчид гээд чин сэтгэлийн хандив тусламжийг мөнгөтэй, баян нь биш сэтгэлтэй хүн өгдөг гэдгийг нотлон харуулсан сайхан хүмүүс олон байсан юм.

Хамгийн сүүлд л гэхэд Дэлхийн мисс тэмцээний шагналт, жүжигчин А.Баярцэцэг төрсөн өдрийн бэлэг болох хоёр сая төгрөгийг,  О.Ундрал охинд маань хандивлажээ. Тэрбээр жил бүр гэр бүлийнхэн, найз нөхдөөсөө төрсөн өдрийн бэлэгний оронд хандив цуглуулан хүмүүнлэгийн үйлст оролцдог юм байна.

Биднийг анх очиж байснаас хойш өнөөдөр их олон зүйл өөрчлөгджээ. Хүнлэг сайхан сэтгэлтэйгээрээ алдартай Г.Пүрэвбаяр багштай 7Е ангийнхныг өнөөдөр бараг бүх хүн таньдаг болж. Бас маш олон хүн их бага гэлтгүй чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал, Анх зөвхөн гарын доорх материалаар гар урлалын бүтээл хийдэг байсан хүүхдүүд маань өнөөдөр сайхан сэтгэлт ах эгч нарынхаа буянаар гарын саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам зэргийг өөрсдөө хийж сурчээ. Мөн анх хийж байсан гар урлалынх нь бүтээлүүд бүгд зарагдаж дууссан бөгөөд одоо зөвхөн сүүлд хийсэн гарын саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам зэрэг бүтээлүүд нь үлдсэн гэнэ. Мөн тэд өөрсдөд нь тусалж худалдан авалт хийхийг хүссэн сайхан сэтгэлт хүмүүсийн хүсэлтийн дагуу, сургуулийнхаа захирал Н.Энхбатын дэмжлэгтэйгээр өчигдрөөс эхлэн сургуулийнхаа нэг давхар ширээ тавиад өглөө 08.30-13.00 цагийн хооронд өөрсдийн хийсэн бүтээлүүдээ худалдаалж байгаа юм байна. Тэд гарын саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам зэрэг бүтээлүүдээ 3000-5000 төгрөгөөр үнэлж байгаа гэнэ. Уншигч та бүхэн авахыг хүсвэл өглөө 08.30-13.00 цагийн хооронд БЗД-ийн 33-р сургууль дээр очиж авах боломжтой юм байна. 

Харин О.Ундрал охины маань эмчилгээнд чин сэтгэлийн хандив өргөхийг хүмүүс доорх дансанд хандиваа өргөх боломжтой юм байна.

Хандивын данс: ”ХААН БАНК” 5134022211 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                    “ГОЛОМТ БАНК” 3615103738 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                     Холбоо барих утас: 90111112

 

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.190ааө   • 2018, 12 сарын 8. 13 цаг 08 минут

Сүрхий байна, ард түмэн хүүхэд хөгшидгүй ингэж хөдөлж байхад, ард түмний мөнгийг хэдэн зуун тэрбумаар нь хулгайлсан олигархиуд, 60 тэрбумтангууд, тендер концесс хусагчид, ЖДҮ-чид бүгд нэг нэг сая төгрөг өгчихөд яагаад болохгүй байна, нэг сая төгрөг бол тэд нарт нэг удаагийн цайны мөнгө биздээ

182.160.36.196Шударга бай   • 2018, 12 сарын 8. 0 цаг 02 минут

Ямар сүрхий хүүхдүүд вэ ? Энд чинь эх орны үйлдвэр баригдчихсан байна шүү Томчуудын бүтээгээгүйг хүүхдүүд хийсэн байна шүү Эх орны үйлдвэр эндээс л эхэлнэ

202.126.88.58zaya   • 2018, 12 сарын 7. 19 цаг 57 минут

Dvvrgiin tatvariin gazar tatvar avna gej tenegdehvvdee

66.181.167.171Гэрэл   • 2018, 12 сарын 7. 14 цаг 51 минут

Энэ хүүхдүүдэд хүнлэг энэрэнгүй зөв хандлага тогтжээ. Мааш үнэтэй ирээдүй минь байна даа

183.177.106.67Зочин   • 2018, 12 сарын 7. 14 цаг 02 минут

Ih hurliin gishuud yadaj 100, 100 myangiig ugchihdugguin baih daa. Naranhuu gishuun 1 sayiig uguh bailgui de

59.153.84.218Зочин   • 2018, 12 сарын 7. 13 цаг 16 минут

УИХ-ын гишүүд санаа аваасай хүүхдээс долоон дор амтад

112.72.15.218зочин   • 2018, 12 сарын 7. 13 цаг 11 минут

нулмис дүүрээд ирдэг

112.72.15.218зочин   • 2018, 12 сарын 7. 13 цаг 10 минут

Би ч бас хулмис дүүрээд ирдэг

202.131.243.190өөөө   • 2018, 12 сарын 8. 13 цаг 09 минут

нулимс уу

202.179.24.133zochin   • 2018, 12 сарын 7. 13 цаг 06 минут

hair hurem

202.72.245.122Зочин   • 2018, 12 сарын 7. 10 цаг 29 минут

Бүх сурвалжлагыг нь унших тоолонд нулимас унагах гээд байдаг даа.

66.181.187.183mongol   • 2018, 12 сарын 7. 10 цаг 03 минут

myndag xuuxduud

103.26.194.204Зочин   • 2018, 12 сарын 7. 9 цаг 57 минут

энэ хүүхдүүд ирээдүйд мундаг явна. Сайхан төлөвшүүлсэн эцэг, эхчүүдэд нь баярлалаа

202.72.245.122Амжил хүсье   • 2018, 12 сарын 7. 9 цаг 14 минут

Сайн үйлс дэлгэрэх болтугай. Хойч үе минь Монгол хэвээрээ үлдэг. Дансанд нь мөнгө хийсэн шүү

124.158.93.130hajidmaa   • 2018, 12 сарын 7. 17 цаг 27 минут

yamar goe ym ireedvi maani zuw saihan hvmvvjij baigaad bayartai bna majilt hvse bytshan dvv nartaa

Шинэ мэдээ

Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 цаг 20 минутын өмнөАНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 цаг 21 минутын өмнө“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 цаг 27 минутын өмнөТаксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 цаг 31 минутын өмнөТамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 цаг 32 минутын өмнөАкадемич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 цаг 36 минутын өмнөХөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд7 цаг 37 минутын өмнө50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина7 цаг 39 минутын өмнө40 жил үсээ засуулж, угаагүй эр7 цаг 42 минутын өмнөНэгхэн шөнийн дотор биеэс хортой бодисыг гадагшлуулах итгэмээргүй арга7 цаг 47 минутын өмнөАНУ-ыг эдийн засгийн террорист заналхийлэл хэрэгжүүлж байна хэмээв7 цаг 52 минутын өмнө2019 оны хамгийн их борлуулалттай ТОП-10 цахилгаан машин8 цаг 2 минутын өмнөДурлалын дуу8 цаг 7 минутын өмнө2019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалт8 цаг 12 минутын өмнөӨдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан8 цаг 22 минутын өмнөДэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв8 цаг 27 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ8 цаг 31 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ8 цаг 31 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг илрүүлжээ8 цаг 38 минутын өмнөДэлхийн II дайнд 14 сая хүний амийг аварсан цахим эриний эцэг Алан Турингийн бодит түүх8 цаг 41 минутын өмнөСталлоне матарт “хайртай”8 цаг 46 минутын өмнөХадам ээж, хүргэн, бэрүүдийн харилцаа8 цаг 51 минутын өмнөПутин “Билетийн мафи”-ийн эсрэг хуульд гарын үсэг зурав9 цаг 6 минутын өмнөБайгууллагын үр бүтээмжийг нэмэх 4 чухал зүйл9 цаг 12 минутын өмнөЕвропын холбооны улсуудад тэмбүүгийн өвчлөл ихэсжээ9 цаг 21 минутын өмнөХовор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ9 цаг 27 минутын өмнөХовор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ9 цаг 27 минутын өмнөХөгширч биш хөшиж...9 цаг 32 минутын өмнө“Улаанбаатар Ипекс” Авто сэлбэгийн худалдааны зах шинээр нээгдлээ9 цаг 34 минутын өмнө“Их хурд-8” наадмын хөтөлбөр9 цаг 38 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.