12-р сарын 7
9 цаг 05 минут

С.Дашдооров: Үрт амьтан

Дэмбээ их талд тарлантан хөхрөх Оорцогийн хэдэн өндрийн барааг харж, гулалзтал алхаж явсан тэмээнийхээ бурантгийг татасхийв. 
“ одоо болсон байлгүй. Нутгийн дээс алхаад хэдэн саахалт явчихав даа” гэж бодов. Тэгээд тэмээгээ сөглөн хэвтүүлж, урд бөхөд нь өлгөсөн хурганы уутыг авч, улаан замаас холдон хэдэн сөөсийсөн цагаан дэрсний дэргэд уутныхаа амийг яран, ёроолоос нь сэгсрэн тохой хэрийн дээсний тасархай мэт нэг юм, сурны өөдөс мэт гогцоорсон хэдэн юм унагаж, лав ямар нэгэн шившлэг үг хэлдэг байх...” гэж санаснаа зурсхийн орж ирснээр нь “ Дэлхий дээрээ дэгдэж яв” гэж шивнэв. 
Тэгээд нэг л их ёс төртэй үйл бүтээсэн мэт тээхийн зогсохдоо, газрын өнгөтэй урт амьтан, сөөм хүрэхгүй гурван нарийхан үрээ өөртөө дөхүүлэн мурилзахыг хараад эргэжээ. Тэр унаа тэмээгээ хэвтүүлэх зөөлөн газар нүдээрээ эрэлхийлэн баахан явснаа сая эрснээ олсон мэт бурантгаа сулхан дугтран хэвтүүлж мордоод ирсэн замаа орхин, нар жаргахаас өмнө айлын бараа харахаар тэмээндээ бутан толгой хамхуул өвс шүүрүүлэн алхуулав. Дэмбээ гурван өдөржийн газрыг өдөртөө хээв нэг залгах мэт ирсэн тэмээгээ нэг бахархан, нэг өрөвдөн, сайн амрааж аваад өглөө замаа хөөе гэж бодож явлаа. Дэмбээгийн цээжинд нэг их өгөөмөр өрөвч сэтгэл шуудайд хийсэн унгас шиг цэндийж байх шиг санагдана. Тэр буцаж очоод жингийн даамал Дандий, хөтөч Гэпил хоёрт, өөрийгөө хэтэрхий элэг барьж, хурууны үзүүрт ялимгүй юманд зарлаа хэмээн хэлэх хэлэхгүй үгээр дайрч, бухимдаж хорссон сэтгэлээ тайлна хэмээн санаж яваагаа ч мартаж орхисон байлаа. 
Бутат хөндлөн гүвээ нуруу дамнан бор толгод шар хөндийгөөр хөвөрсөн халзан замд гарсан нэг гал жингийн цуваа гурав дахь буудлаа буугаад байтал ийм нэгэн явдал болжээ. Хөтөч Гэпил өглөө тэмээ мал, ачаа сэлтээ болгоож явснаа “ ээ хайрхан минь” хэмээн нэг дуу тэнгэрт , нэг дуу газарт хадаан төдөлгүй майхны амаар нүд нь орой дээрээ гарчихсан “ өнөө гайхал чинь бас хүрээд ирчихэж” гэснээ “ ямар гай дагаад байна аа та минь” гээд эргэжээ. Чингэхэд нь Дандий, дэмбээ хойр гайхан босож гарвал, Гэпил аяаа бараа руугаа сэмээрхэн нударгаа далбагануулан заагаад үг хэлэхгүй цаашаа харайх нь тэр. Мань хоёр түүний заасан зүг рүү нь хартал, Гэпил тээр тэнд цэрвэн зогсоод “ цаад... өнөө гурав дахь тэмээний дээр...” гээд бас л хэдэн алхам чанагшлан зогсжээ. 
Хоёр жинчин Гэпилийн зааснаар шорыг нь унагаж мулталсан ачаан дээр очвол, үнэхээр нэг урт хорхой мушгиран хэвтээстэй, тэдний бараанаар толгойгоо цогнойлгон хэлээ гялалзуулж байлаа. 
Чингэхэд нь хэзээний гүжир, гүндүүгүй Дэмбээгийн дүрсгүй зан хөдөлж, мөнөөхөн урт амьтныг шилэн дээрээс нь чимхэж, Гэпил рүү гүйх агаад, цаадах нь бут дэрсэн дундуур таварсан тэмээ шиг дэнтэй дунтай харайн холдоод, “ Чамайг наашаа ахиад дөхдөг юм бол данхар толгойгий чинь хагалаад өгч дөнгөнө шүү, шидэл минь” гэснээ газраас барьцтай аргагүй чулуу шүүрэн авч, нэг гараараа ум хумгуй шороо цацан “ чи наадхаа хаяна уу, үгүй юү” гэж хашгирсаар байлаа. Гэпил урт хорхойн бараа харж чаддаггүй, айж эмээдэг ажээ. Дэмбээ нөхрөө айлган ойрдоо инээгүйгээрээ инээж бах таваа ханган зогстол Дандий бүлтэн нүдээ аяганаас нь бүлт үсэрмээр бүлтэгнүүлэн сандарч “ хөөе дамшиг минь, наадхаа хараач “ гэв. Дэмбээ гартаа муригнах урт амьтнаа ажвал гэдсэн бие нь улаан нялга, хавирга нь гэрэлтэн харагдах шиг болоход нуруу нь хүйт оргиж үс нь рвийх нь тэр. Тэр “ муугаа үзэх хүнд могой хөлөө үзүүлдэг юм” гэсэн үг дуулснаа санаж бие сэтгэл нь дорхноо донсолжээ. Тэгээд “ надад хавирга нь харагдав уу, хөл нь харагдав уу “ хэмээн сэжиглэн ширвээтэж өнөөх амьтнаа тавих байх газраа олж ядан байтал Дандий “ үгүй хө, ингэтлээ мөлхөх гэж...хавирга нь хэрзийж байх шив ээ. Газар тавиач, зовсон амьтны үйлийг нь үзэж байх” гэж сандран өгүүлэхэд Дэмбээ сая гартахаа газар тавибал өнөөх нь нөө л хэвтэж байсан ачаа руугаа хөдөлж цөхөн мөлхжээ. Тэгэхэд нь Дандий “ Базарваань хум пад... хүйтэн цустай амьтныг хөөрхий ингэж болдог юм болов уу. Наадах чинь хөө зүдэж яваа амьтан байна даа” гэв. Дэмбээ гэмшсэн ч юм шиг бас сэжиг сүжгийн манан сэтгэлдээ хөшилдүүлэн алмайрч байтал Дандий дахиад “ энэ ер нь нэг жиг ургалаа шүү. Гурван шөнө нэг тэн дээр ирж хонодог. ...нэг жиг байна даа хө” гэснээ бүлтэн нүдээ дүрлэгнүүлэн бөхийж “ арай бид зулзагыг нь тээж яваа юм биш байгаа даа, аль чи нааш ир, үүнийг тайлж үзье” гэжээ. Хоёул шалбалзан баглаатай ачаагаа задлан үзвэл үнэхээр нэг адсаганы завсар сурны өөдөс шиг гурван бор юм үрчилзэн хөрвөж байлаа. Мань хоёр адсагатай нь урт хорхойдоо дөхүүлэн тавибал цаадах нь элэг гэдсээ нялга болсноо ч үл анзааран тэмүүлэн очиж мушгиран эвхэрчээ. Дандий хөлстэй духаа ханцуйгаараа шудран арчаад “ Ваа зайлуул... үрт амьтан гэдэг...” гэж уулга алдаад “ Дэмбээ минь чи л наадхахаа аваад мордохоом...нутгийн чулуу төөрүүлж болохгүй...Оорцог хайрханы амьтан байлгүй...тэр аяараа лус ч байгаа юм бил үү? Үхтэл үр гэж энэ дээ...ийм нүдэнд зэвүүн амьтнаас, тийм хүч тэнхээ, зөөлөн сэтгэл гарна гэдэг...хүнд ярихад нь үнэмшимгүй юм...явж үз ! бидэнд хараал хорлолл цацах юм бил үү. Хэлэх ч юм биш” гэж адган өгүүлэв. Дэмбэгий сэтгэлд нэгэн зуур “ юун ч сүржин юм. Энд нь орхичихно биз” гэж бодсоноо, өөртөө дэм эрэх санаатай Гэпил рүү харвал цаадах нь тээр тэнд овойж товойгоод сууж байлаа. Чингэхэд нь эгдүүүцэн түүн рүү хэд хялалзаад өнөө урт амьтан руугаа харвал тэр өөдсийн чинээ үрээ өмөөрч хамгаалах аятай нүдээ гялалзуулан, хэлээ булталзуулан, ууртай эвхэрч байлаа. Дандий түүнийг нь ухаарсан янзтай толгойгоо бөнжигнүүлэн сэгсэрч “ түргэлж үз хөл хөнгөнөөр нь миний хар атаар яв.” Гээд хот орон газар сольж өмсөх дээл хувцас хийсн хурганы уутаа суллан өнөө урт хорхойгоо зулзагатай нь хийх гэж Дэмбээг нудран ханджээ. Тэгээд л Дэмбээ уул мэт хар ат унаалан замд гарч зорьсоноо бүтээгээд буцаж байгаа нь энэ ажээ. Дэмбээ атан тэмээнийхээ зөөлөн явдалд бүүвэйлэгдэн юундаа ч яльгүй юманд зарагдлаа хэмээн гоморхож явав гэж, харин ч үрт хүний үйл бүтээсэн хүний цатгалан халуун царай гэрэлтүүлэн явлаа.
1994 он

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.242.254az   • 1 сарын 27. 17 цаг 22 минут

oromdmoor ymaa eh amitan gej

Шинэ мэдээ

Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 цаг 21 минутын өмнөАНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 цаг 23 минутын өмнө“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 цаг 28 минутын өмнөТаксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 цаг 32 минутын өмнөТамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 цаг 33 минутын өмнөАкадемич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 цаг 37 минутын өмнөХөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд7 цаг 38 минутын өмнө50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина7 цаг 40 минутын өмнө40 жил үсээ засуулж, угаагүй эр7 цаг 43 минутын өмнөНэгхэн шөнийн дотор биеэс хортой бодисыг гадагшлуулах итгэмээргүй арга7 цаг 48 минутын өмнөАНУ-ыг эдийн засгийн террорист заналхийлэл хэрэгжүүлж байна хэмээв7 цаг 53 минутын өмнө2019 оны хамгийн их борлуулалттай ТОП-10 цахилгаан машин8 цаг 3 минутын өмнөДурлалын дуу8 цаг 8 минутын өмнө2019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалт8 цаг 13 минутын өмнөӨдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан8 цаг 23 минутын өмнөДэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв8 цаг 28 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ8 цаг 32 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ8 цаг 32 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг илрүүлжээ8 цаг 39 минутын өмнөДэлхийн II дайнд 14 сая хүний амийг аварсан цахим эриний эцэг Алан Турингийн бодит түүх8 цаг 43 минутын өмнөСталлоне матарт “хайртай”8 цаг 47 минутын өмнөХадам ээж, хүргэн, бэрүүдийн харилцаа8 цаг 53 минутын өмнөПутин “Билетийн мафи”-ийн эсрэг хуульд гарын үсэг зурав9 цаг 7 минутын өмнөБайгууллагын үр бүтээмжийг нэмэх 4 чухал зүйл9 цаг 13 минутын өмнөЕвропын холбооны улсуудад тэмбүүгийн өвчлөл ихэсжээ9 цаг 23 минутын өмнөХовор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ9 цаг 28 минутын өмнөХовор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ9 цаг 28 минутын өмнөХөгширч биш хөшиж...9 цаг 33 минутын өмнө“Улаанбаатар Ипекс” Авто сэлбэгийн худалдааны зах шинээр нээгдлээ9 цаг 36 минутын өмнө“Их хурд-8” наадмын хөтөлбөр9 цаг 39 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.