12-р сарын 7
13 цаг 45 минут

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар алтан Хангарьдийн эзэн боллоо

Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтын биелэлт, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын үйл ажиллагааны үр дүнг дүгнэх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн уламжлал ёсоор нийслэлийн харьяа газар, агентлагуудаас шилдгүүдээ тодруулах гээд цугласан байна. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд чамлахааргүй амжилттай ажиллсан. Бид 2016 онд ирэх дөрвөн жилийнхээ төлөвлөгөөг ярилцаж байсан. Хийхээр төлөвлөж байсан ажлынхаа 60 хувь орчмыг биелүүлсэн байна. Энэ бол бид бүхний хамтын ажиллагааны үр дүн. Бидэнд улс төрийн болоод, хууль эрх зүйн, санхүүгийн таатай нөхцөл байгаагүй. Бид 2017, 2018 оныг иргэдийн оролцоотой жил болгон зарлан ажилласан. Ингэснээр бид бүхэн иргэд юуг хийлгэхийг хүсч байгаа вэ гэдгийг олж харж түүний төлөө өөрсдийнхөө нөөц боломжоо дайчлан ажилласан юм. Бид бүхний хийсэн, хийж буй үр дүнд хүрсэн ажлууд цаашдаа үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хүндэтгэлийн ёслолыг нээж хэлсэн үгэндээ онцолж байлаа.

2018 оны шилдгээр буюу Алтан хангарьд цомын эзнээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар шалгарсан бол мөнгөн цомын эзнээр Нийслэлийн Газрын алба тодорсон юм. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Соёлын төв өргөө, Геодези, усны барилга байгууламжийн газар Хангарьдийн эзнээр шалгарлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Алтан хангарьдийн эзнээр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар


Мөнгөн Хангарьдийн эзнээр нийслэлийн Газрын албаны дарга, ерөнхий менежер Э.Болорчулуун


Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга, ерөнхий менежер Б.Бат-Эрдэнэ


Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга, ерөнхий менежер Ж.Тогтохбаяр


Соёлын төв өргөөний ерөнхий захирал Б.Байгалмаа


Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга, ерөнхий менежер Т.Цэрэнноров шалгарав.

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.44.44Зочин   • 12 сарын 8. 11 цаг 33 минут

Анар чинь Бадамжунай хүргэн биз дээ. Ингээд 60 тэрбум ажиллаад байхад М.Энхболд мэлзээд л суух юм.

103.229.122.84Зочин   • 12 сарын 7. 23 цаг 02 минут

Миеэгийн адуучин гар л хотын дарга хийгээд л 60 тэрбумын схемээр шууд л тэнгэрээр заларч нисэж явах юм даа. МАНАН-гийн бүлэглэл биш бол чи хэн ч биш гудамжны золбин нохой л гэсэн үг юм даа

202.179.27.171uursdiiguuu shagnaadl   • 12 сарын 7. 19 цаг 18 минут

xairan munguu

202.126.89.171Ar   • 12 сарын 7. 18 цаг 26 минут

Batbold yavahaasaa omno amiig n udej baigaa helber

66.181.191.47Зочин   • 12 сарын 7. 18 цаг 26 минут

yooy hot gishgeh gazargvi bolood bhad zuv tuluvlusun gj bgaamuu

66.181.185.35Гансүх   • 12 сарын 7. 17 цаг 43 минут

дуусаагүй барилгыг ашиглалтанд авсан гэж л шагнуулдаггүй юм бол хийсэн ажил ч маруухан байхаа энэ газар. ичдэггүй юм болов уу

202.126.89.211Очироо   • 12 сарын 7. 17 цаг 19 минут

Тоглож байгаа байлгүй дээ

66.181.191.47Зочин   • 12 сарын 7. 18 цаг 28 минут

harin tm,ichihed yanaa ,uurdiiguu shagnahaas uur yum hiihgvi,,hotoor yavgan hvn yavahd hvnd bhad,,,buun tvts ambaar,,baar,,naaldasn bairnuud bgaazdee

66.181.166.134zochin   • 12 сарын 7. 17 цаг 07 минут

ХАН-УУЛ ДҮҮРЭГ 2-Р ХОРООНД НЭХМЭЛИЙН 4 БАЙРНЫ ДУНД ЭКО КОНСТРАКШНД ХУУЛЬ БУС ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОН ОРОН СУУЦ БАРИУЛСАНААС ӨНӨӨДӨР АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ШАР БАЙРУУДЫГ НУРААХ ГЭХЭЭР САЯХАН БАРИГДСАН НӨГӨӨ БАЙРУУД НЬ ШАВАР ХААГААД ТЕНДЕРТ ОРОХ КОМПАНИ ОЛДОХГҮЙ ЗАВААРСАН ЮМ БОЛЖ БАЙНА. ЭНЭ БҮХНИЙГ ХЭН ХИЙСЭН ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР . ХЭДЭН ЧУДАА ТЕНДЕР ЗАРЛАВ БАЛАЙРСАН ЮМНУУД

66.181.164.171Зочин   • 12 сарын 7. 16 цаг 23 минут

Гутаж үхмээр юмаа арай ч дээ. Анар гэж луйварчин, авилгачингаас болж бид яаж зовж амар тайван амарч амьдарч яадахгүй дээрэлхүүлж байгааг үнэлж байгаа юм уу. АТГ газар үнэхээр газар дээр асуудал ямар байгааг шалгаач ээ гуйж байна. ХУД-ийн 11 хорооны 8/4, 8/2 дугаар байрны дунд байгаа ямар ч барилга барих боломжгүй газар хууль зөрчин Ерөнхий төлөвлөгөөнд Э.Анар гэгч батлаж өгсөн. Хамсаатан П.Батбаатар гэгчтэй нийлж хууль бус хэд хэдэн газар ингэж олгогдсон шүү. Арай ч дээ иргэдийн ингэж дээрэлхэж доромжилсоор байх уу, шагнуулж байгаа нь я гэсэн

202.131.236.170Зочин   • 12 сарын 7. 15 цаг 35 минут

Хамгийн муу ажилласан хулгайч нарыг шагнажээ.Хот төлөвлөлт, газрын алба сайн ажилласан бол ОДОО бид БӨГС эргэх зайгүй байр сууц, замтай байх уу,ичмээр юм.Тэрүүний оронд Хот тохижуулахын хэдэн хүнийг урамшуулсан бол дээр байсан юм

202.9.45.40Зочин   • 12 сарын 7. 14 цаг 44 минут

Ийм хот төлөвлөлт газар зохион байгуулалт олголт гэж байхгүй шүү хотын даргаа юун хангарьд наад нөхөдүүдэдээ шийтгэл оногдуулах ёстой. Эсвэл буухаасаа өмнө Толгойлогч нарынхаа итгэлийг олох гээд бна уу

43.228.130.186Зочин   • 12 сарын 7. 14 цаг 14 минут

Дэмий нэгнээ шагнахаа больмоор юм.Гавьтай ажил хийцэн биш.

150.129.143.246Зочин   • 12 сарын 7. 13 цаг 55 минут

idsen uusan tenderdsen garuud onii shildgee shalgaruuldgiim bna mongold shildguud yasan ch olon uym be dee hamag gazraa zarj duussan gej shagnaj bgaam bna gej l oilgohuu kk utaa omhiigoo arigaj chadahgui tugjrelee ch zohitsuulj chadahgui bj uyn ch shildeg garuudtai hoiin zahirgaa be dee kkk odoo shildguud shil shilee dAGAAD L BIENEE SHAGNAAD SUR BOLNO OO KK SHILDEG JDUCHIN SHILDEG ULS TORCH GEED KK INEEDTEI CH YUMDAA

202.131.243.190Зочин   • 12 сарын 7. 13 цаг 51 минут

болио оо новшнууда аа Хангарьд шувуу зөвхөн үлгэрт л байдаг.

203.91.115.39Зочин   • 12 сарын 7. 13 цаг 50 минут

Өөрсөддөө шагнал өгөө л шаадаг гарууд вэ. Ерөнхий төлөвлөгөөний газар гэж Авилгалын үүр болсон газар байдаг.

66.181.165.209зочин   • 12 сарын 7. 16 цаг 00 минут

болиоч юу хийсэн гээд баярлаад байгаа юм бэ.энэ улс орон,хот дүүргээ хараачээ.Ард иргэдэд бөөн бухидал,дарамт болж байгааг эргэж санаач. Та нарт инээд, хотын иргэдэд харуусал,гуниг. Ямарч инээд хөөр алга байнада хотын дарга нар минь

Шинэ мэдээ

АШУҮИС-ийн их сургуулийн цогцолборын А,Б блокийн барилга ашиглалтад авах нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө3 минут 38 секундын өмнөЦагаан ордны тамгын газрын дарга оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө53 минут 18 секундын өмнөХар ус нуурын орчмоос өнгөрсөн намар таван машин архи, ундааны шил түүж зайлуулжээ ШИНЭ МЭДЭЭ Өнөөдөр, 10:2958 минут 18 секундын өмнөЖилд 1,2 сая иргэн агаарын бохирдлоос болж амиа алдсан байна1 цаг 4 минутын өмнөБяцхан амьтад яагаад ийм хөөрхөн байдаг юм бэ1 цаг 9 минутын өмнөГабрил Гарсия Маркез, Мерседес Барча нарын хайрын түүх1 цаг 14 минутын өмнөХөвсгөл нуур баринтаглажээ1 цаг 19 минутын өмнөТоглолтын үеэр үймээн дэгдэж, хүүхдүүд амиа алджээ1 цаг 24 минутын өмнөӨсвөр насанд нойргүйдвэл өтлөх насанд ой санамж муудна1 цаг 29 минутын өмнөН.Амаржин I Үзэгчдэд инээд бэлэглэгч I 3-р шат I Дугаар 4 I Mongolia's got talent 20181 цаг 34 минутын өмнөҮрчлээ арилгаж 5 насаар залуу харагдуулах хоёрхон орцтой маск1 цаг 39 минутын өмнөШуурхай: Хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө1 цаг 41 минутын өмнөДэлхийн дулаарал манай улсад 3 дахин хурдан явагдаж байна1 цаг 44 минутын өмнөОлборлолтыг бууруулах гэж буйтай холбогдуулан газрын тосны үнэ өсөх төлөвтэй байна1 цаг 49 минутын өмнөХятадууд Winnie Pooh-ийг, Украйнчууд Маша, баавгайг хориглосон шалтгаан1 цаг 54 минутын өмнөМен Ванжоу гэм буруугүйгээ мэдэгдэн суллахыг шаардав1 цаг 59 минутын өмнөГэр бүл бол бүх зүйл!2 цаг 4 минутын өмнөХүзүү, мөрний өвчинг арилгах дасгалууд2 цаг 9 минутын өмнөБОГИНО ӨГҮҮЛЛЭГ: Цэв цэнхэр гашуун2 цаг 14 минутын өмнөУлс төр гэр бүл салалтын буруутан, хэтрүүлэг биш2 цаг 19 минутын өмнөЭрэгтэй хүүхэд өсгөж байгаа бол үүнийг заавал мэдэх ёстой2 цаг 24 минутын өмнөЕХ-ын Зөвлөл Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ2 цаг 29 минутын өмнөБоксын рингэнээс Т.ИБРАЙМ зодог тайллаа2 цаг 34 минутын өмнөАз үргэлж ивээдэг таван орд2 цаг 39 минутын өмнөА.Мөнхсувд: Хүчирхийллийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо хамгийн чухал2 цаг 42 минутын өмнөКим Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна2 цаг 44 минутын өмнө"Сүмо 25" гар зургийн уралдааны эзэд тодорлоо2 цаг 45 минутын өмнөУнай Емеру: Зөвхөн тоглолтондоо л төвлөр2 цаг 49 минутын өмнөЖирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэх тушаал гаргалаа2 цаг 50 минутын өмнөХЭҮК хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Жуух бичгээр шагналаа2 цаг 54 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.