12-р сарын 7
14 цаг 59 минут

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай холбоотой асуудлыг хуулийнхан овоо, хараандаа авчээ

У.Хүрэлсүхийн Засгийн Газрын сайд нар ээлж дараалан төрийн мөнгө шамшигдуулж, идсэн уусан асуудалд орж, эхнээсээ нэр нь тодроод байгаа. Гэвч Ерөнхий сайдын зүгээс танхимынхаа сайд нарт хариуцлага тооцох талаар хойрго хандаад байгаа юм. Гэтэл түүний танхимд нэр цэвэр, гар цэвэр сайд бараг үлдсэнгүй.

Энэ удаад түүний танхимын хамгийн залуу гэгдэх БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хуулийнханы овоо, хараанд өртсөн тухай мэдээлэл байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү /2018-12-07/ өдөр сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ дурьдлаа. Тэрээр хэлэхдээ “БОАЖ-ын сайдын талаар янз бүрийн юм яваад байгаа. Хуулийнханаас асуусан чинь үндэслэлтэй л юм ярьж байна лээ” гэсэн юм.

БОАЖ-ын сайд нь Н.Цэрэнбатын хувьд маш олон асуудалтай нэр холбогдоод байгаа. Тухайлбал тэрээр утааны улирал эхэлсэнтэй холбогдуулан айл бүрийн янданд утаа шүүгч суурилуулах ажлыг 54 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөсөн ч бүтэлгүйтсэн. Гэвч тэрээр айлын янданд тавьж болохгүй бол станцын янданд нь шүүгч тавина хэмээн гүрийсэн байдаг юм.

Мөн манай улсыг утаагаа бууруулж, орчны бохирдлоо цэвэрлэхэд зориулаарай гэж нэг сая ам.долларыг Арабууд бэлгэлжээ. Тус мөнгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хувьдаа завшихаар аль хэдийнэ төлөвлөгөө боловсруулж, хулгайлах мөнгөнийхөө эхний хэсгийг аваад эхэлчихжээ гэх мэдээлэл хэвлэлд гараад удлаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг тус мөнгийг хэрхэн, ямар байдлаар зарцуулах тухай тархиа гашилгаж эхэлсэн. Түүнийг маш сайн төлөвлөсний эцэст өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр 1 сая ам.доллар буюу 2 тэрбум 410 сая 975 мянга 890 төгрөгийг өөрийн зүг рүү шилжүүлэн авах анхны А/322 тоот тушаалаа гаргажээ гэх мэдээллүүдийг зарим хэвлэлүүд цацаад байгаа билээ.

Энэ талаар тодруулахад Арабын нэгдсэн Эмират улсын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яамнаас 2018-06-05-нд ирүүлсэн албан бичигт нэг сая ам.долларыг улсынхаа агаар, орчны бохирдлын асуудлыг шийдэхэд зарцуулаарай гэж маш тодорхой дурьджээ.

Тус улсын зүгээс ирүүлсэн албан бичигтээ энэ бэлгийг бүтээхэд өндөр хувь нэмэр оруулан ажилласан “Эрүүл мэнд-Интернэйшнл” байгууллагын төсөлтэй хамтран ажиллахыг хүсчээ. Улмаар “Эрүүл мэнд-Интернэйшнл” нь эко цахилгаан халаагуурыг эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд байрлуулах ажлыг хийх болно гэж тэмдэглэсэн байжээ.

Түүнчлэн сайд Н.Цэрэнбатын “Хархираан хөгжил” ХХК нь  өнгөрсөн оны есдүгээр сард ЖДҮХС-аас нэг тэрбум төгрөгийн зээл авсан асуудал яригдаж эхлээд байгаа билээ. Тус компани нь түүний ХОМ-т дурьдагдсан байдаг. Түүний эзэмшлийн “Хархираан хөгжил”  компанийн хувьд дан ганц ЖДҮХС-аас зээл аваад зогсоогүй ХХААХҮ-ийн сайдын Малын тэжээлийн хангамжийг сайжруулах тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн А149 тушаалаар 2018 оны наймдугаар сар хүртэл хүүгүй гэрээ байгуулж 600 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд гараад байгаа билээ.

Харин саяханаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай холбоотой өөр нэгэн ноцтой асуудал яригдаж эхэллээ. Учир нь өнгөрсөн Лхагва гарагт хуралдсан Засгийн Газрын ээлжит хуралдаанаар ирэх онд хийгдэх тусгай зориулалтаар буюу спорт  агнуур, олзворын ангийн зөвшөөрлийг хэлэлцэн баталсан явдал юм.

Тус хуралдаанаар манай улс ирэх онд 79 угалз, 92 тэх, 40 халиу буга, 37 бор гөрөөс, 45 зэрлэг гахай, 160 цагаан зээр, 30 саарал чоно, 500 хүртэл агнуурын шувуу агнуулахаар зөвшөөрсөн байдаг.

Гэтэл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын зүгээс тэрхүү ховор амьтадаар бизнес хийхээр төлөвлөж байгаа тухай. Тэрчлэн Туркийн сөрөг хүчний удирдагч Пэтхүла Гулэны төлөөлөгч Каан гэгчтэй хамтран дуудлага худалдаа зохион байгуулах гэнэ гэх мэдээлэл цахим орчинд цацагдах боллоо.

Манай улсын Засгийн Газрын зүгээс жил бүр тодорхой тооны ан агнах зөвшөөрөл олгодог ч түүнээс илүүг агнадаг гэх баримт, мэдээллүүд байгаа юм.

Учир нь одоогийн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ажлаа авмагцаа “БОАЖЯ үнэхээр бугшсан, авлигын үүр уурхай болсон газар. Байгалийн баялаг, ургамал, амьтан гээд зарж болох бүхнийг зарж байгаа. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг хил давуулж зарсан гэсэн мэдээлэл тагнуул, гаалийн байгууллагаас ирсэн” гэдэг мэдээлийг хийж байсан юм.

Түүнчлэн агнуурын бус бүс нутагт олон тооны ан агнуулах эрх олгодог,  дараа нь агнуурын болон биологийн хангалттай нөөцтэй газар зөвшөөрөл олгосон дүр үзүүлдэг хэмээн нутгийн иргэд гомдоллодог билээ.

Ямартай ч БОАЖ-ын сайдын зүгээс энэ бүх асуудалдаа хариулт өгөөгүй байгаа юм. Харин түүнтэй холбоотой асуудал бүрийг хууль хяналтынхан овоо, хараандаа зэхсэн бололтой.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.6zzz   • 2018, 12 сарын 8. 1 цаг 07 минут

Hurelsuh gej sda heden zaluuchuudiig uruu tataad MAN-g samarch duusah ni de. AN-n daalgavartai tagnuul geltei. AN-hanii garagadag zavhral buriig gargalaa. Namaa hagallaa, zasgaa unagaj ooroo ezen suulaa, hun allaa, JDU-r baahan idej uulaa, odoo ashiglasan hedee ehnees ni shorond ilgeeh ni! Har mortoi buzar golog yumdaa. Arga ch ugui biz jenkogiin ugaadsiig dolooj tushaaliig ni biyeluulj yavaa golog.

64.119.16.210zochin   • 2018, 12 сарын 7. 22 цаг 24 минут

Эмиратаас өгсөн мөнгөөр тоглосон юм шиг бгаа юм

202.179.25.129za za   • 2018, 12 сарын 7. 19 цаг 26 минут

Yam nom unshuulah yum uu. Awilga nuurlee l. Bas Battsereg gej uzliin amitan idej uuj awaad tag chig6 Muruu sain ballaj. Odoo ene said. Yu bolchihwoo.

122.201.23.226Зочин   • 2018, 12 сарын 7. 15 цаг 37 минут

tegeed sanaliig ni oruulj ireecheee

Шинэ мэдээ

Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног2 минут 20 секундын өмнөӨглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 цаг 38 минутын өмнөАкадемич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ8 цаг 7 минутын өмнөАНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ8 цаг 8 минутын өмнө“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт8 цаг 14 минутын өмнөТаксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа8 цаг 18 минутын өмнөТамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг8 цаг 19 минутын өмнөАкадемич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ8 цаг 23 минутын өмнөХөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд8 цаг 24 минутын өмнө50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина8 цаг 26 минутын өмнө40 жил үсээ засуулж, угаагүй эр8 цаг 29 минутын өмнөНэгхэн шөнийн дотор биеэс хортой бодисыг гадагшлуулах итгэмээргүй арга8 цаг 34 минутын өмнөАНУ-ыг эдийн засгийн террорист заналхийлэл хэрэгжүүлж байна хэмээв8 цаг 39 минутын өмнө2019 оны хамгийн их борлуулалттай ТОП-10 цахилгаан машин8 цаг 49 минутын өмнөДурлалын дуу8 цаг 54 минутын өмнө2019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалт8 цаг 59 минутын өмнөӨдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан9 цаг 9 минутын өмнөДэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв9 цаг 14 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ9 цаг 18 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ9 цаг 18 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг илрүүлжээ9 цаг 25 минутын өмнөДэлхийн II дайнд 14 сая хүний амийг аварсан цахим эриний эцэг Алан Турингийн бодит түүх9 цаг 28 минутын өмнөСталлоне матарт “хайртай”9 цаг 33 минутын өмнөХадам ээж, хүргэн, бэрүүдийн харилцаа9 цаг 39 минутын өмнөПутин “Билетийн мафи”-ийн эсрэг хуульд гарын үсэг зурав9 цаг 53 минутын өмнөБайгууллагын үр бүтээмжийг нэмэх 4 чухал зүйл9 цаг 59 минутын өмнөЕвропын холбооны улсуудад тэмбүүгийн өвчлөл ихэсжээ7 сар 19. 15:00Ховор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ7 сар 19. 14:55Ховор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ7 сар 19. 14:55Хөгширч биш хөшиж...7 сар 19. 14:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.