12-р сарын 7
9 цаг 00 минут

Д.Нарантуяа: Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэд ЖДҮХС-гаас зээл авдаг баймаар байна

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос зохион байгуулсан “ИхХүрээ-2018” чуулганы хүрээнд өнөөдөр их хурлаахийсэнТэд их хурлынхаа үеэр төлөөлөгчдийн саналаар тус холбооныхоо ерөнхийлөгчийг сонгосон билээТөлөөлөгчид,худалдаачдын 100% саналаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Нарантуяатай ярилцлаа.

-Худалдаачдын нуруун дээр татвар маш хүнд хэцүү тусдаг-

Өнөөдөр та “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ”-ын чуулганаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлооБаяр хүргэеӨнөөдөр ямар ямар гол асуудлыг хэлэлцсэн хурал болов?

-За баярлалаа. Бид нар өнөөдрийн хурлаар Жижиглэн худалдаа төрийн бус байгууллага маань хоёр дахь удаагийн их хурлыг хийж байна. Энэ хурлаар шинэчлэл хийх нь хамгийн том зорилго юм. Ингэхийн тулд бид өнгөрсөн ажлынхаа тайланг танилцуулж, ирэх оныхоо төлөвлөгөөг танилцуулсан. Мөн үндсэн дүрмээ баталж, удирдах зөвлөлөө сонгож, шинэчлэл хийж баталсан. Мөн төрийн бус байгууллага яг ямар хуулийн хүрээнд ажиллах ёстой вэ гэдэг хүрээнд хяналтын зөвлөлөө баталсан юм. Төрийн бус байгууллагын амжилтад хүрэхгүй байгаа гол шалтгаан болсон татвар гэх асуудал хүндрэл учруулдаг учраас бүх гишүүдээс санал хурааж, хураамжийнхаа асуудлыг шийдсэн байгаа. Жижиглэн худалдаа эрхлэгчдэд тулгамдаж байгаа ямар гол асуудал байна вэ гэдгийг шидэхээр төлөвлөөд ярилцсан. Ингэхдээ хамгийн түрүүнд тулгамдаж байгаа асуудлуудынхаа юунаас түрүүлэн эхэлж шийдэх вэ? гэдэг жагсаалт гаргасан байгаа.

Маргааш бидний үйл ажиллагаатай холбоотой үндэсний чуулган болох юм. Уг чуулганд хамтран нийт долоон байгууллага оролцохоор байна. төрийн болон төрийн бус байгууллага хувийн газрууд хамтран ажиллах гараа эхэлж байна. Тухайлбал, НЗДТГ, ГХЯ, Худалдаа үйлчилгээний  танхим, ХХААХҮЯ, ЖХЭХ, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Хүнсчдийн холбоо гэх байгууллагууд хамтран чуулган зохион байгуулна. Энэ жилийн чуулганаар худалдааны салбарын шинэчлэлд нэгдье гэсэн уриан доор хийж байгаа юм. Учир нь худалдааны салбар огтоосоо шинэчлэгдэхгүй байна, бидний энэхүү арга барил хоцрогдсон байгаад гол асуудал байгаа юм. Бид нар өмнө нь гурван удаа чуулган зохион байгуулсан хэдий ч Нийслэлийн худалдаачид оролцдог байсан бол энэ жил 21 аймгаас худалдаачид хүрэлцэн  ирсэн. 21 аймгаас ирсэн худалдаачдын төлөөлөл хэрхэн яаж, орон нутагт жижиглэн  худалдааг хөгжүүлэх вэ гэдэг мэдээлэл авч, хүсэлт саналаа хэлсэн байгаа.

Чуулганы гол онцлог юугаараа өөр байна гэж та харж байна?

-Энэ жилийн чуулганы гол онцлог нь Япон улсаас гурван мэргэжилтэн ирсэн. Нэг нь тухайн улсын дэлгүүрүүдэд тоног төхөөрөмж нийлүүлдэг хүн, нөгөө хүн нь сүлжээ дэлгүүртэй, хоол үйлдвэрлэлийн мэргэжилтэн зэрэг гурван хүн хүрэлцэн ирсэн. Дээрх гурван хүн Монгол улсад яавал технологи, сүлжээ дэлгүүрийг хөгжүүлэх вэ зэрэг олон асуудалд туршлага судалж байна.

Та Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоогоо танилцуулахгүй юу?

-Манай холбоо 2010 онд байгуулагдсан. Бусад холбоодынхоо адил хөгжихөд их хэцүү байлаа. Ингээд 2015 оноос үйл ажиллагаа бүрэн жигдрээд эрчимтэй болсон байгаа. Яагаад вэ гэхээр дотоод нөөц бололцоогоо ашиглахаас гадна гадаад нөөц бололцоог ашиглаж эхэлсэн юм. Тийм учраас дээрх Япон улсын хүмүүстэй холбоотой зөвлөгөө мэдээлэл солилцож ажилласан байгаа. Тэгээд бид нар гадны туршлагад тулгуурлан төрийн бус байгууллагууд аль ч улсад хүчтэй юм байна гэдгийн мэдсэн. Жижиглэн худалдааг хөгжүүлэхэд төрийн бус байгууллага их үүрэг гүйцэтгэх юм гэдэг мэдлэг авч, тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна. Гол нь энэ. Манай гишүүнчлэлийн хувьд мянга гаруй хүн байгаа. Бид нар аль болох сургалт явуулаад өнгөрөх юм уу эсвэл хураамж авдаг байдлаас татгалзаж байна.

Жижиглэн худалдаа эрхлэгчид гэхээр ямар чиглэлийн үйлчилгээ явуулдаг иргэд хамрагдах вэ?

-500 метрээс доош талбай дээр худалдаа үйлчилгээ эрхэлдэг бүх иргэд хамаарна. Лангуу ч бас хамаарна. Бид нар бүх худалдаа эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийн төлөө л зүтгэж байгаа.

Өнөөдрийн хурлаар худалдаачдын эрх ашгийн төлөө хамгийн эхэнд авч хэрэгжүүлэх ажил юу байна вэ?

-Нийтдээ нэн тулгамдаж байгаа гурван асуудал байгаа юм. Нэгдүгээр: Жижиглэн худалдаа эрхэлдэг  иргэдэд зориулсан хуультай болох. Тэгэхгүй бол худалдаачдын өдөр тутмын өдөр тутмын үйл ажиллагаа өдөр ирэх тусам улам хүнд болж байна. Эрх, үүрэг нь тодорхойгүй байгаа учраас заавал хуульчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт: Зохих шаардлагатай стандарт хэрэгтэй байгаа асуудал байгаа. Хотын стандартыг хөдөө орон нутгийн

Гуравдугаарт: Банкны өндөр хүүтэй зээл. Өнөөдөр ЖДҮХС гэж их ярьж байна. харин бид нар энэхүү хөнгөлттэй зээлд хамрагдах юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Цаашид ЖДҮХС-ээс хөнгөлттэй зээл авдаг болмоор байна гэх асуудал яригдаж байгаа. Мөн худалдаачдын нуруун дээр татварын хууль их хэцүү хүнд тусдаг.

НӨАТын баримт өгдөггүй гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байсаар байна?

-НӨАТ-ын баримтын тэр өндөр үнэтэй төхөөрөмжийг худалдан авах боломжгүй байдаг. Яагаад гэхээр ихэнх худалдаачид олон зээлтэй, татвар өндөр төлдөг, өдөр бүр торгуулдаг гэх мэт олон асуудал яригддаг.

Анхнаасаа тэр шийдвэрийг гаргахдаа жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүсээ бодоогүй. Гэр хорооллын зарим газруудад интернет байхгүй гэх мэтчилэн олон асуудал байдаг.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.123Z   • 2018, 12 сарын 9. 23 цаг 01 минут

Ene damiin naimaachin awgai nar bvvr galuurjee zvv utas ch barij vzeegvi baij baraa damlan zarahiin tuld zeel awna genee ichih nvvren dee eleg naasan uls baih ymaa

202.9.42.68Зочин   • 2018, 12 сарын 9. 18 цаг 04 минут

Юм зардаг байж ЖДҮ зээл ярьсан толгой нь эргэжичихжээ. Дээд сургуулийн байсан хүн шүү дээ. Аа бас лангуу худалдаа эрхлэгчид НӨАТ төлөх, баримт олгох ёстой шүү.

202.9.42.18Бат   • 2018, 12 сарын 9. 15 цаг 14 минут

ЖДҮ-ээс юм хийх хүн л зээл авна уу гэхээс наймаачинд зээл олгохгүй байлгүй наймаа худалдаа хийх мөнгөө гаргаж чадахгүй бол ёрөөсөө худалдаа хийж чадахгүй

64.119.21.164Зочин   • 2018, 12 сарын 9. 3 цаг 37 минут

Худалдааг үйлдвэр гэж ойлгодог, толгой сайнгүй хүн юм уу даа...

103.229.121.223з   • 2018, 12 сарын 8. 10 цаг 55 минут

наймаа бол үйлдвэр биш бусдын үйлдвэрлэсэн барааг дамжуулан зарж ашиг олдог арга юм. хаймаачдад ЖДУ-ийг зээлийг олговол Жинхэнэ ЖДУ-г устгах болно. Энэ авгай хэний гар хөл вэ ЖДУ-ийн эсрэг ээлжит шинэ довтолгоо эхэлж байна.

134.160.214.105Зочин   • 2018, 12 сарын 7. 19 цаг 09 минут

zaa yost boliyoo yuun ter hudaldaachid jijig uildwer erhelj bga humuustei l ugch uildwerlelee urgujuulsen ni deer shd dawartsan yumnuud hajuugaar ni bs ain

122.201.21.34zochin   • 2018, 12 сарын 7. 19 цаг 03 минут

tenegt

202.9.44.240Зочин   • 2018, 12 сарын 7. 17 цаг 27 минут

Ард олон минь эхлээд шударга тэмцэл эхэлсэн Оюун-Эрдэнэ,Болд,Батзандан,Аюурсайхан нараа дэмжиж төрөө цэвэрлэж аваад зээлээ ав.

80.110.106.128mongo ygaax xeregcel   • 2018, 12 сарын 7. 16 цаг 14 минут

ylciin xopongiig xen negend ingej can nereer taraax ogt shaardlaga baixgyi can nertei xuuli buc arga xemjeeg bolij cangyydiig taraa

66.181.191.47Зочин   • 2018, 12 сарын 7. 15 цаг 59 минут

zuvuu,,bid undur hvvtei zeel avch bhad deerh nohod baga hvvtei zeeliig terbumaar avch bdag,,

Шинэ мэдээ

“Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр барьсан Ханбогд-Оюу толгой чиглэлийн замын нээлт боллоо2 сар 19. 18:33Хамгийн ашигтай бөгөөд найдвартай хөрөнгө оруулалт юу вэ2 сар 19. 18:17Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө танилцууллаа2 сар 19. 18:00Польшид Зөвлөлтийн дайчдын 100 орчим хөшөөг буулгажээ2 сар 19. 17:55Улаан дэнлүүний гудамжийг өөрчилнө2 сар 19. 17:50Оросын Приморскийн хязгаарт түймэртэй тэмцэх онцгой дэглэм тогтоожээ2 сар 19. 17:45Иракийн оршин суугч 7 ихэр төрүүлжээ2 сар 19. 17:40Буффон: Хүүе, Нэймараа чи надад тусална гэж амласан биздээ2 сар 19. 17:352021 онд гарах “Batman” кинонд Бен Аффлек тоглохгүй2 сар 19. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №370 The Beatles, ‘All You Need is Love’2 сар 19. 17:25Зогисуулах нь амьсгалын дутагдалд оруулж болно2 сар 19. 17:20​Австрали улс үр дүнтэй аргаар ундны усны бохирдолтой тэмцэж байна2 сар 19. 17:07Цаг агаарын урьдчилсан мэдээ2 сар 19. 16:49Мишель Обамагийн хэзээ ч мартахгүй дурсамжаас...2 сар 19. 16:36Маргааш товлогдсон МҮБХ-ны ээлжит “Их Эе” хойшилжээ2 сар 19. 16:36Төрийн албаны зөвлөлөөс уулзалт зохион байгуулж байна2 сар 19. 16:34С.Пүрэвсүрэн: Үл тасрах удам2 сар 19. 16:26М.Цэемаа: Аглагт2 сар 19. 16:26Агуу хүмүүс: Хөдөлмөрийн баатар Гомбын Лодойхүү2 сар 19. 16:11Жүжигчин Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар хамтран продакшн байгуулжээ2 сар 19. 16:00Иргэд гялгар уутны оронд "ЯМАР УУТ" хэрэглэхээ мэдэхгүй байна2 сар 19. 15:56Жүжигчин Батаа гурав дахь охиноо өлгийдөн авчээ2 сар 19. 15:4911 тахиа идсэн “хулгайч”-ийг суллажээ2 сар 19. 15:43Хаврыг улиралд арьс арчлах зөвлөгөө2 сар 19. 15:38Террорист халдлагын улмаас 9 хүн амь үрэгджээ2 сар 19. 15:32БНСУ-д оршин сууж буй иргэдийн анхааралд...2 сар 19. 15:27Э.Чулуунчимэг: Тоглолтынхоо дараа бүх аймгаар аялан тоглоно2 сар 19. 15:21NBA “Бүх оддын амралтын өдрүүд (All-star weekend)”-ийн эргэн тойронд2 сар 19. 15:15Уралдааны замд 20 машин оролцсон том осол гарлаа2 сар 19. 15:10Эко гэр2 сар 19. 15:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.