12-р сарын 7
16 цаг 33 минут

Э.Чулуунбаатар: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

Бөөний худалдаа эрхлэгчдээс бусад бүх худалдаачдыг жижиглэн худалдаа эрхлэгчид гэж тодорхойлдог байна. Жишээлбэл, хүнсний дэлгүүрүүд, автомашины худалдаа, ахуйн бараа, барилгын материалын гэх мэтчилэнгээр дурьдвал энэ бол асар том салбар юм. Харин энэ том салбарынхны үйл ажиллагааг зохицуулсан бие даасан хууль эрх зүйн орчин тэдэнд огт байдаггүй бөгөөд өнгөрсөн хугацаанд тэд зөвхөн өөрсдөө асуудлаа шийдвэрлэж, аль болох боломжит гарц гаргалгааг эрэлхийлэн шийдвэрлэж иржээ. Улмаар 2010 оноос “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо”-г үүсгэн байгуулж, хүсэл зорилгоо нэгтгэн, гадаад, дотоод туршлагыг судалж, улмаар 2015 оноос худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулж эхэлсэн байдаг. Ингэснээр худалдаачид дор хаяж жилдээ нэг удаа цуглаж, бүх талын оролцоо, асуудлаа ярилцдаг болжээ. Тэд өнөөдөр “Их хүрээ 2018” ээлжит чуулганаа зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, цаашдын төлөвлөгөө, шийдлээ хэлэлцлээ. Энэ удаад тэдний хамгийн их хөндөж ярилцсан сэдэв бол хүний нөөц ба хөрөнгө оруулалт, түүнчлэн эрх зүйн орчин байв.

Монгол Улсад дотоод худалдаанд хамааралтай 30 гаруй хуулийн 100 гаруй заалтууд мөрдөгддөг байна. Тухайлбал,

-Ерөнхий зохицуулалтын хуулиуд: Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэлт зэвсгийн тухай

-Тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа, борлуулалтыг зохицуулсан хуулиуд: Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай болон бусад зохицуулалтууд.

Гэвч манайд Худалдааны тухай хууль, журам огт байдаггүй гэж тэд хэлж байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 21 заалтаар л худалдаа эрхлэгчдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалт үйлчилдэг байна. Мөн дотоод худалдааны талаар Хөгжлийн баримт бичгүүдэд ч тодорхой зорилт тусгагдаагүй гэнэ. Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө ч байхгүй гээд бодохоор энэ асар том салбар ор тас хаягджээ гэж хармаар. Худалдаачид өнөөдөр Зөрчлийн хуулинд л захирагдахаас өөрөөр тэдэнд хамааралтай, ялангуяа үйл ажиллагаанд нь чиглэсэн дэмжсэн ямар нэгэн зохицуулалт байдаггүй гэдэг дээр тэд шүүмжлэлтэй хандаж байна.

Тиймээс энэ асуудлыг төрд хүргэх тал дээр ажиллаж, бодлогын баримт бичгүүд гаргах асуудлыг хөндөн хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэхийг зорьжээ. Тус чуулганд төрийн болон ТББ, олон улсын төлөөллүүд оролцлоо.

Ингээд чуулганы үеэр МЖХЭХ-ны Гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатартай цөөн хором ярилцлаа. 

-Юун түрүүнд өнгөрсөн жил төлөвлөсөн ажлаа товчхон дүгнэе. Их хүрээ 2017 чуулганаар хэлэлцсэн гол асуудал өнөөдөр ямар үр дүнтэй явж байгаа вэ?

-2017 онд “Ая тухтай дэлгүүрийн стандарт”-ыг гаргаж, жижиглэн худалдаа эрхлэгчиддээ боломж олгохоор төлөвлөсөн. Мөн хөрөнгө оруулалтын хувьд жижиг худалдаа эрхлэгчдийг ямар байдлаар дэмжих вэ гэдэг чиглэлээр ярилцсан. Энэ хүрээнд манай холбоо 2018 оны тавдугаар сард “Үндэсний ая тухтай дэлгүүрийн стандарт”-ыг батлуулсан. Түүний дараа олон улсын стандарт бүхий CU, Сircle гээд бусад дэлгүүрүүд стандарт аваад байна. Энэ мэтчилэн дурьдвал амжилттай олон ажлыг хийгээд явж байна.

-Тэгвэл өнөөдрийн чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Цаашдаа худалдаа эрхлэгчид өөрсдийгөө хөгжүүлэх, чадамжжуулах олон улсын стандарттай болж өөрсдийн бизнесээ хөгжүүлснээр борлуулалтаа нэмэгдүүлж үр ашигтай ажиллах боломж нь бүрдэж байгаа гэж харж байгаа. Гол нь дотоодын худалдаа эрхлэгчид энэ стандартын шаардлагыг хүлээж авахад бэлэн байна уу гэдэг асуудал байгаа. Тэгэхээр нэгдүгээрт хүний нөөцийн асуудал, хоёрдугаарт тоног төхөөрөмж, гуравт энэ бүхэнд гаргах хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ гэдэг асуудал байна. Энэ гурван асуудал дээр өнөөдрийн чуулган гол ач холбогдлоо өгч байна.

Хөгжсөн улс орнууд дотоодын худалдаагаа яаж хөгжүүлж, ямар тоног төхөөрөмж дээр анхаардаг вэ зэргээр туршлагаас мөн хуваалцлаа. Тиймээс энэ удаагийн арга хэмжээнээс ерөөсөө технологи, стандарт, үйлчилгээн дээр суурилсан худалдааг яаж хөгжүүлэх вэ, гэхдээ шууд чөлөөтэй хаях бус, бодлогын хэмжээнд, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлье гэдэг байр суурийг тал талаас гаргаж байна. Тэгэхээр яаж хамтран ажиллах вэ гэдэг дээр ач холбогдлоо өгч байгаа юм.

-Мэдээж шинэ бүхнийг суурьшуулна гэдэг шууд биеллээ олох зүйл биш. Дээр дурьдсан стандартыг хэрэгжүүлэхэд тулгарч болох ямар асуудал байгаа вэ. Түүнийг шийдвэрлэх ямар арга зам байж болно гэж харж байна?

-Гол асуудал бол хөрөнгө оруулалт. Хүний нөөцийн хөгжил-сургалт, тоног төхөөрөмжийн шийдэлд санхүүгийн зайлшгүй шаардлага тулгарна. Одоогоор манай улсад төрөөс зөвхөн үйлдвэрлэлд л хөнгөлөлттэй зээлүүдийг гаргаж байгаа. Тэгвэл худалдааг хөгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл, боломжуудыг яагаад олгож болохгүй гэж? Тухайлбал, төрийн байгууллагын зүгээс шууд сангаар гаргаж болно. Худалдааг дэмжих сан байгуулж болно. Энэ нь тусгай зохицуулалттай, хяналттай, ТББ-уудын оролцоотой байх ёстой. Тэгэхгүй бол өнөөдрийн ЖДҮХС-гийн асуудал шиг байдал үүсчихнэ. Тэгээд тэр сангийнхаа тайланг энэ чуулганаар хэлэлцдэг байх юм бол өнгөрсөн хугацаанд хэдий хэрийн санхүүжилтээр ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг нь энд харагддаг, чуулган дээр яригддаг байх ёстой гэж харж байгаа.

Мөн гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдийг төрийн байгууллагын хувьд хэрэгжүүлэх боломж нь илүү нээлттэй байдаг. Тийм учраас тэдгээр төсөл хөтөлбөрүүдийг худалдаа руу чиглүүлэх, гадаад улс орны худалдааны салбаруудтай хамтран ажиллах нөхцөлүүдийг төрийн байгууллагын зүгээс боломжийг нь бий болгох юм бол худалдаачид нээлттэй байгаа. Энэ ажил дээр манай холбооны зүгээс бүх талаар хамтран ажиллахад нээлттэй байгаагаа ч сая зарлалаа. 

-Энэхүү чуулганд оролцогчдын 1/3 нь орон нутгийн төлөөлөгчид байгаа юм байна. Орон нутгийн худалдаачид ямар асуудлыг хамгийн их хөндөж байна вэ?

-Худалдааны салбарт хот, хөдөөгийн ялгаа маш их байна. Нэг худалдааны салбарын ажлын бүтээмж орон нутагт дунджаар 5 сая төгрөг байгаа юм. Гэтэл Улаанбаатар хотод 20 сая төгрөг байгаа. Эндээс харахаар хөдөлмөрийн бүтээмж 4-5 дахин ялгаатай байна. Мөн цалингийн хувьд ч ялгаатай байгаа. Худалдааны салбарын дундаж цалингаас бага байна. Гэвч хамгийн чухал асуудал бол ерөөсөө л эрх зүйн зохицуулалт. Худалдаа эрхэлж байгаа хүмүүс тэр худалдааг хийхдээ яаж би ямар нэгэн дарамтгүйгээр, ойлгомжтой байдлаар бизнесээ хийж болох вэ гэдэг нөхцөл нь тодорхой биш. Зохицуулалтын тухай хууль байхгүй болохоор дураараа бизнес эрхэлдэг. Тэр нь улмаар хязгаарлагдмал байдалд ороод бизнес нь хөгжихгүй байх нөхцөл нь бүрдэж байна гэсэн үг.

-Та бүхний зорисон үйлс бүтэмжтэй хэрэгжих болтугай, амжилт хүсье.

-Баярлалаа.

Ингээд бид энэ удаагийн чуулганд урилгаар оролцож буй Япон Улсаас ирсэн, бидний сайн мэдэх “Family Mart” сүлжээ дэлгүүрийн салбар дэлгүүрүүдийн захирал Огино Тошиказүгийн сэтгэгдлээс хуваалцлаа. 

Тэрээр “Бид Монгол Улсад ирээд хоёр хонож байна. Монголын жижиглэн худалдаа эрхлэгчид маш их хичээл зүтгэлтэй, өөрсдийн бизнесээ өргөжүүлэх маш их эрмэлзэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Японы эдийн засаг тогтвортой болохоор бизнесийн нөхцөл байдал нь ч тогтворжсон байдаг. Харин монголын бизнес эрхлэгчид ямар нэгэн юм хиймээр байна, бизнесээ өргөжүүлэх юм сан гэсэн маш их хүсэлтэй байна. Энэ бол үнэхээр сайшаалтай. Тэгэхээр төрийн зүгээс ямар нэгэн зүйл хийж өгөх хэрэгтэй. Монгол Улсад сүлжээ дэлгүүрээ оруулж ирэхэд үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүн гэсэн гурван үндсэн зүйл бидний хувьд хамгийн чухал байсан. Ер нь худалдан авагч болон хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг ямар ч эргэлзээгүйгээр, сэтгэлийн түгшүүргүйгээр худалдаж авах нь чухал. Тиймээс Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг харахад, бараа бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, сонголтоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэж санагдаж байлаа. Үүнээс гадна би нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Монголын дэд бүтэц буюу замын байдал үнэхээр хэцүү юм. Үүнийг хэлэх ёстой чухал зүйл шиг санагдлаа.” гэсэн юм. 

Ийнхүү жижиглэн худалдаа эрхлэгчдийн 300 гаруй төлөөлөгчид МҮХАҮТ-д хоёр өдрийн турш чуулж, туршлагаа хуваалцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө. Ингэхдээ тэд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хэрэглэгчийн уялдаа холбоог улам сайжруулах тал дээр анхаарч, хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллах юм байна. Тухайлбал, төрийн байгууллагын зүгээс бодлогын бичиг баримтууд гаргах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, хариуцлагын тогтолцооны асуудлыг, харин ТББ нь дүрэм журам, стандарт, технологи, мэдээлэл, үйлчилгээ, ноу-хау, сургалт судалгааны асуудлыг илүү сайжруулж, хөгжүүлэн ажиллах юм байна. Тэдэнд дутагдаж буй эрх зүйн орчныг бий болгохыг тэд нэн чухалчилж байгааг энд онцлон тэмдэглэе.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

О.Бурмаа их спортдоо эргэн ирээд хоёрдахь түрүүгээ хүртлээ15 минут 7 секундын өмнөНацү башё: Тамаваши Б.Мөнх-Оргил Какүрюү аваргыг давлаа25 минут 53 секундын өмнөЗун цагт хийж болох 13 сонирхолтой зүйл4 цаг 6 минутын өмнөҮхрийн цул мах нэг килограмм нь 11614 төгрөгийн үнэтэй байна4 цаг 21 минутын өмнөТархинд хортой 10 муу зуршил4 цаг 36 минутын өмнө“Авто машингүй өдөр”-ийг сард 1 удаа зохион байгуулах саналыг хотын даргад уламжлав4 цаг 51 минутын өмнөАфрик хүү, Шварцнеггерийн нуруу руу тийржээ5 цаг 6 минутын өмнөШар вандуйн ач тус5 цаг 22 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад ажиллалаа5 цаг 34 минутын өмнөБайнгын хороо дэмжвэл БНСВУ-ын хоёр иргэнийг улсад нь шилжүүлнэ5 цаг 36 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын 80 саяын АЗТАН тодорно5 цаг 51 минутын өмнөАвстралийн эрх баригчид ЯЛАЛТ байгууллаа6 цаг 6 минутын өмнөОнцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг анхааруулж байна6 цаг 21 минутын өмнөТөл бойжилт 98.3 хувьтай байна6 цаг 36 минутын өмнөДэлхийн нэг сая төрөл зүйл амьтан устах аюулд оржээ6 цаг 52 минутын өмнөМексикийн шоронгийн хананы цаана...7 цаг 7 минутын өмнөАриана Грандег гудамжны гэрэл зурагчид шүүхэд өгчээ7 цаг 21 минутын өмнөЗүүн аймгийн чиглэлийн замыг түр хаалаа7 цаг 37 минутын өмнөӨнөөдрийн зурхай7 цаг 51 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 7 минутын өмнө“Байгаль Опен” ОУТ-ий хоёрдахь өдөр дахин зургаан бөх финалдав5 сар 18. 22:35“Байгаль Опен” тэмцээнд МУГТ О.Насанбурмаа, Ц.Намуунцэцэг нар түрүүлэв5 сар 18. 22:23ЦЕГ: УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэргийг хуулийн дагуу шалгаж байна5 сар 18. 21:58Нацү башё: Ёкозүна Какүрюү болон Точиношин нар башёг тэргүүлж байна5 сар 18. 21:33Иргэд “Автомашингүй өдөр”-ийг сард нэг удаа зохион байгуулдаг болгох саналаа хотын Захирагчид уламжлав5 сар 18. 19:59“Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулна”5 сар 18. 15:22НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 15:00Австралийн алслагдмал арлуудаас 414 сая ширхэг хуванцар хаягдал олджээ5 сар 18. 14:55Жүжигчин Со Жи Соб нууц үерхэлээ хүлээн зөвшөөрчээ5 сар 18. 14:50Энэ ямар учиртай газар вэ5 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.