12-р сарын 7
16 цаг 39 минут

Н.Учрал: Жижиглэн худалдаа эрхлэгчдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд онцгой анхаарах ёстой

Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой  тохиож байна. Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо,  ХҮИС-тай хамтран “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгууллаа.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал  “Цаашдаа та бүхнийхээ санал бодлыг илүүтэй их сонсох болно. Худалдааны салбарын хууль эрх зүйн орчин бие даасан зохицуулалтгүйгээр өдий хүртэл явж ирсэн байна. Дэлхийн ихэнх улс орнууд худалдаа эрхлэгчдийнхээ эрх зүйн орчинг тодорхой болгосон. Худалдаа эрхлэгчдийнхээ бие даасан эрх зүйн орчныг нь бий болгон ажилладаг. Манайд ч гэсэн худалдаа эрхлэгчдийн талаар худалдааны бие даасан эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа гэдгийг би өнгөрсөн хугацаанд уулзалтууд хийж, саналууд сонссон. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд худалдаа эрхлэгчийн бие даасан сантай байдаг. Энэ сангаараа дамжуулж худалдаа эрхлэгчдэдээ зээл тусламж олгодог байгаа. Түүнийг дагаад худалдаа эрхлэгчдийнх нь амьжиргаа дээшилдэг сайхан тогтолцоо байна.   Цаашдаа манай улс ч ийм жишиг дагаж болно. Түүнчлэн тамхины хяналтын хуулинд байгаа 500 метр гэдэг заалтыг авч хаяж худалдаа эрхлэгчдийнхээ магнайг тэнийлгэнэ гэдэг байр суурь надад байгаа. Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэх юм байна. Ард түмэн маань ажилтай орлоготой байх юм гэсэн бодолтой байгаа” гэсэн юм.

Баянзүрх дүүргийн “Цэцэн хангай” компаний захирал Ч.Лхагважаваас тодрууллаа.

-Худалдаа эрхлэгчид хоёр өдөр чууллаа. Чуулганаас ямар үр дүн хүлээж байв? Хүлээж байсан үр дүн чинь гарав уу?

Хоёр өдрийн чуулганд олон газрууд хамтарч, тулгамдаж байсан асуудлыг ярьлаа. Хамгийн гол нь шийдэл, үр дүн нь хэрэгжээсэй гэж хүлээж байна. Анх 2015 онд зөвлөгөөн болж, олон асуудлыг шийдэж, хэрэгжилт нь өнөөдрийг хүртэл сайнгүй байсан. Энэ юунаас нөлөөлж байна гэвэл Монголын худалдаачдад хууль эрх зүйн орчин байхгүй учраас бид нар орхигдож байна.  Тэр яригдаж байсан зүйлүүдийг өнөөдөр хэлэлцлээ.

 - Чуулганаар хэлэлцсэн зүйлд таны бизнест сайнаар нөлөөлөх онцлох шийдвэрүүд юу байна?

Чуулганд ирсэн нийт худалдаа эрхлэгчдийн хүсч байгаа зүйл бол хууль эрх зүйн орчин.

Манай орон хөгжиж өгөхгүй байгаа бас нэг шалтгаан бол хүү багатай төслийн зээлүүд хэрэгжиж өгөхгүй байгаа болов уу гэж боддог. Хууль эрх зүйн орчноо шийдвэрлээд бага хүүтэй төслийн зээлийг иргэддээ нээлттэй болгох асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байна.

Говьсүмбэр аймгийн бизнес эрхлэгч Ч.Болормаагаас тодрууллаа.

 -Хоёр өдрийн чуулган боллоо. Таны хувьд энэ чуулганыг яаж дүгнэж байна. Чуулганаар ямар ямар асуудлыг хэлэлцэв?

-Хоёр өдрийн турш бизнес эрхлэгч бидэнд тулгардаг гол гол асуудлуудыг нэлээн нухацтай хэлэлцлээ. Миний хувьд Монголын жижиг дунд худалдаа эрхлэгчдийн холбооны төлөөлөн удирдах хэсгийн гишүүн болсон, баяртай үйл явдал тохиож байна. Маш их асуудал тулгарч байгаа, ярихаасаа илүүтэй гаргасан шийдвэртэй тууштай бизнес эрхлэгчдэд гардаг хүндрэлүүдийг арилгахын төлөө ярьсан шигээ ажиллаасай гэж хүсч байна даа.

-Хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд ямар бэрхшээл хүндрэл тулгарч байна. Та бизнес эрхлээд хэчнээн жил болж байна бэ?

-Миний хувьд бизнес эрхлээд 20 жил болж байна. 20 жилийн хугацаанд компанийхаа тогтвортой байдлыг илүү харж, сүүлийн хэдэн жил хүний нөөцийг анхаарч ажиллаа. Бидний хувьд хамгийн их тулгарч байгаа асуудал бол хүний нөөц, чадвартай боловсон хүчин. Хүний нөөцөнд байлаа гэхэд эргээд чадваргүй хандлага, харилцаа гээд хүн дээр гардаг асуудлууд маш их байна. Манай салбар нь Улсын нийт хүний нөөцийн 15%-ийг бүрдүүлдэг. ЖДҮХС-аас ямар нэгэн хөнгөлттэй зээл олгох ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй  байсаар байна.

Т.Гэрэл

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шуурхай: Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүгчээс татгалзаж, шүүх хурлыг хойшлууллаа10 минут 55 секундын өмнөШууд: 7 настай ч 2 настай хүүхэд шиг өсөлттэй хүүд туслаарай12 минут 39 секундын өмнөОйрхи Дорнод руу нэмж 5000 цэргээ илгээх хүсэлт гаргасныг судалж байна12 минут 50 секундын өмнөТа ЭЭЛЖИЙНХЭЭ АМРАЛТЫГ авах гэж байна уу17 минут 50 секундын өмнөАлуурчин гэгдэж буй Рауф Арашуковыг гишүүнээс нь чөлөөллөө22 минут 50 секундын өмнөЧингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд 1-р ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна27 минут 50 секундын өмнөД.Эрдэнэбат: Намайг АТГ-аас яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан32 минут 50 секундын өмнөДэниел Крэйг зураг авалтын үеэр бэртэж шагайндаа мэс засал хийлгэнэ37 минут 50 секундын өмнөВенесуэлийн эсрэг шинэ хориг арга хэмжээг баталжээ42 минут 50 секундын өмнөLIVE: О.Баасанхүү: Г.Батхүү агсныг нас барсан байхыг би хамгийн түрүүнд харсан. Толгой нь нилэнхүйдээ цус болсон байсан...47 минут 50 секундын өмнөБагийн спортын дэлхийн аварга анх удаагаа Монголд зохиогдоно52 минут 50 секундын өмнөТереза Мэй ойрын хугацаанд огцорч магадгүй57 минут 50 секундын өмнөХавцалд авсан хуримын зургууд1 цаг 3 минутын өмнөИх Британийн парламентын Нийтийн танхимын дарга огцорчээ1 цаг 8 минутын өмнөДанийн тэрбумтан хэрхэн Шотландад хамгийн том газар эзэмших болсон бэ1 цаг 13 минутын өмнөЗөвлөгөө: Ургамлын тосыг ахуйд ашиглах нь1 цаг 18 минутын өмнөLIVE: Мэргэжлийн бус хүн Эрүүл мэндийн салбарыг толгойлж буйг эсэргүүцэн, жагсаж байна1 цаг 23 минутын өмнөЧуулган: Байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг томиллоо1 цаг 28 минутын өмнөДэлхийн хамгийн анхны гитарын хэлбэртэй зочид буудалтай танилц1 цаг 33 минутын өмнөLIVE: 3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн АШТ1 цаг 38 минутын өмнөТөрийн үйлчилгээ операторын горимд шилжинэ1 цаг 43 минутын өмнөХөх хотын гран прид Н.Түвшинбаяр тэргүүтэй 25 жүдоч оролцоно1 цаг 48 минутын өмнөВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит МИАТ зэрэг 11 компанийг хувьчлах жагсаалт гарчихсан байсан1 цаг 53 минутын өмнөДуучин Б.Батболд хит дуугаараа дээлээ хээлжээ1 цаг 58 минутын өмнөНийт мал сүрэгт өндөр ашиг шимтэй малын эзлэх хувийг 5,5 хувиар нэмэгдүүлнэ2 цаг 3 минутын өмнөШууд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна2 цаг 8 минутын өмнөС.Амарсайханы Х.О.Т томъёо2 цаг 13 минутын өмнөИталийн дээд зэрэглэлийн үхрийн арьсан буйдан2 цаг 18 минутын өмнөLIVE: Өдөр тутмын сонины тойм 5 сарын 232 цаг 23 минутын өмнөТрамп сүмогийн тэмцээний түрүү бөхөд тусгай цом гардуулна2 цаг 28 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.