12-р сарын 7
17 цаг 12 минут

Шүүхийн захиргааны байгууллага ирэх оны зорилтоо тодорхойллоо

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн 2018 оны 12 дугаар сарын 5-7-нд болж энэ жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн зорилтоо тодорхойллоо.

Мөн 2018 оны ажлаараа тэргүүлсэн шилдэг шүүхийн тамгын газрыг шалгаруулсан юм.

Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхийн төлөө санаачилга, зүтгэлтэй ажиллаж 2018 оны ажлын үнэлгээгээр “Тэргүүн” байрт Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, “Дэд” байрт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, “Гутгаар” байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар тус тус шалгарлаа.

 “Иргэдийн итгэл хүлээсэн шүүх”-ээр Говь-Алтай аймгийн шүүхийн тамгын газар, “Хэргийн хөдөлгөөний удирдлагаар манлайлагч хамт олон”-оор Хөвсгөл аймгийн шүүхийн тамгын газар, “Бүтээлч хамт олон”-оор  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар шалгарсан юм.

Шүүхийн захиргааны байгууллага 2018 онд хэргийн хөдөлгөөний удирдлагыг жигдрүүлэх, шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилт тавьснаа хэрэгжүүлснийг гадаад, дотоодын судалгааны дүн нотолдог.  “Азийн сан”-аас арван аймаг, есөн дүүрэгт хийсэн судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан дүгнэлт гарсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаа зохион байгуулдаг “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан гэдэг дүгнэлт гарчээ.

Ирэх онд өмнөх амжилтаа бататгаж, шүүхийн хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж зөвлөгөөний үеэр онцоллоо. Мөн хүний хөгжлийн бодлогод анхаарч шүүхээр үйлчлүүлсэн иргэдийг эрх зүйн мэдлэг, шүүхэд мэдүүлэх эрхийн мэдээллээр хангах нь ирэх оны зорилт гэдгийг танилцуулсан юм.

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.188Иргэн   • 2018, 12 сарын 8. 7 цаг 44 минут

Шүүхийнхэнд итгэсэнээс өөртөө итгэлтэй байх нь зөв шүү. Хууль нь онц муу , хүн нь нам дагасан хэцүү газар .

202.179.31.75зочин   • 2018, 12 сарын 7. 21 цаг 05 минут

АЛУУРЧИН ЛҮНДЭНДОРЖ ЗАЙЛАА

66.181.191.47Зочин   • 2018, 12 сарын 7. 18 цаг 29 минут

ilvv ih avilga vna gj zorilgoo gargasiimuu

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа4 цаг 59 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа6 цаг 6 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл6 цаг 10 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв6 цаг 16 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ6 цаг 21 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 26 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ6 цаг 30 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ6 цаг 35 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном6 цаг 41 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ6 цаг 46 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй6 цаг 51 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ6 цаг 56 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 цаг 1 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 цаг 6 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 цаг 10 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 цаг 10 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 цаг 16 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 цаг 20 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 цаг 26 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 цаг 30 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 цаг 40 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 цаг 46 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 цаг 51 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ8 цагийн өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА8 цаг 1 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон8 цаг 5 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”8 цаг 10 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй8 цаг 16 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт8 цаг 20 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө8 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.