2018 оны 12-р сарын 11
8 цаг 40 минут

ZALUU.COM-ын санал асуулгаар “хэн” тэргүүлж яваа вэ

Үндэсний тэргүүлэгч ZALUU.COM сайт  оны хамгийн тэргүүний аймаг дүүрэг шалгаруулдаг уламжлалтай. Харин энэ жилийн тухайд  уншигчдын хүсэлтээр аймаг дүүрэг дээр төрийн яамд нэмэгдэж байна. Энэ нь иргэд төрийн төв байгууллагуудын ажлаар санал бодлоо илэрхийлэх бас нэг боломжийг  олж авч байгаа хэрэг. Нөгөө талаасаа төрийн ажлын ил тод нээлттэй байдал хангагдаж иргэдийнхээ хүлээлт хүсэмжлэлийг мэдэж авна гэсэн үг.    

Манай  шалгаруулалт зөвхөн иргэдийн санал бодлоор л дүгнэгддэг. Санал асуулга 21 аймаг, 9 дүүрэг, 13 яамыг хамарч 12 дугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм.

Цахим санал асуулга  XXI зууны хандлага, бас хамгийн олон хүнийг хамруулах бодит боломж юм. Учир нь өнөөдөр Монголын 2,1 сая хүн интернет хэрэглэдэг гэх тоо баримт байна.

Бид энэ шалгаруулалтыг явуулахдаа ямар нэг шалгуур үзүүлэлтээр бус зөвхөн иргэд, оршин суугчдын санал дүгнэлтэд түшиглэж байгаа бөгөөд  энэ нь илүү шударга гэж тооцож байгаа болно. Өөрөөр хэлбэл иргэд нь орон нутгийн удирдлага,  төрийн яамдын ажилд  дүн тавьж буй хэлбэр юм. Энэ бол нээлттэй санал асуулга, хэн ч санал өгч болно, санал өгөх процесс нь төвөг  хүндрэлгүй. Ингэснээр иргэдийн оролцоог тэгш хангана гэсэн үг.

Санал асуулга эхлээд удаагүй байгаа ч иргэдийн оролцоо идэвх  сайн байгааг дуулгахад таатай байна.  Тухайлсан нэг аймаг,  дүүрэг  яам гэхэд түрүүчээсээ 2000 шахам санал аваад байна.

Өнгөрсөн жил аймгуудаас Өмнөговь, дүүргүүдээс Чингэлтэй дүүрэг тэргүүлж байсан.  Харин энэ жилийн тухайд Завхан аймаг одоогоор 1800 шахам саналаар тэргүүлж Архангай, Дархан-Уул, Говь-Алтай, Булган аймаг  айргийн тавд эрэмбэлэгдээд байна.  Дээрхи аймгууд багадаа 1800-2200 саналтай байна.  Харин нийслэлийн 9 дүүргээс Хан-Уул дүүрэг 1600 гаруй  саналаар тэргүүлж, өнгөрсөн жилийн түрүү  Чингэлтэй дүүрэг 20 гаруйхан саналын зөрүүгээр удаалж явна.

2018 оны шалгаруулалтад шинээр орж ирж байгаа 13 яамнаас  Хүн ам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам одоогоор 1220 шахам санал авч хамгийн эхэнд эрэмжэлэгдэж байгаа бол Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам  дараалжээ.   

Санал асуулгын   хугацаа дуусахад үндсэндээ хоёр долоо хоногийн хугацаа байна. Уншигч иргэд Та бүхэн идэвхтэй оролцоорой.

Уг нь  манай асуулга ашиглаж чадвал сайхан боломж юм. Аймаг дүүргийн дарга нар, сайдууд энэ санал асуулгатай зэрэгцүүлэн хийсэн бүтээсэн ажлынхаа тайлан, товчоог манай сайтад ямар ч хэлбэрээр байршуулж  ажлаа олон нийтэд хүргэх бүрэн боломжтой юм.

ZALUU.COM нь үндэсний тэргүүлэх сайтын хувьд  өдрийн хандалт багадаа 200 000-аас доошгүй байдаг. Энэ бол  нийгмийн  том масс. Тэр бүхэнд хийсэн ажлаа  сурталчлаад,  уншигчдын санал бодлыг сэтгэгдэл хэлбэрээр аваад  үүнтэй зэрэгцүүлэн иргэдээрээ үнэлүүлж дүгнүүлээд авах бэлээхэн боломж байна шүү.

  Үндэсний тэргүүлэгч ZALUU.COM сайт

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.146Зочин   • 2018, 12 сарын 26. 12 цаг 31 минут

Өвөрхангай аймаг нь жил бүрийг нэрэмжит болгож тусгай төлөвлөгөө гарган нэгж бүрт хүрч ажиллаж байгаа нь ард бидний өмнө ил тод байна. Үүнд ахмадын өргөө, хүүхдийн ордон, хүүхдийн номын санг барьж, бүтээн байгуулалтын томоохон ажлыг хийлээ.

202.21.100.210Зочин   • 2018, 12 сарын 11. 13 цаг 01 минут

Ямар ч сэтгэгдэл бичих болмжгүй хачин юм тавичихаад ямар үзүүлэлтийг харгалзахын юу ч тавиагүй байж ШАЛ ХУДЛАА юм хийж байгаач дээ

Шинэ мэдээ

Маргааш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо8 цаг 30 минутын өмнөГ.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна11 сар 14. 19:14ТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа11 сар 14. 18:07Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа11 сар 14. 18:01В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 18:00Оросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ11 сар 14. 17:55Ханхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй11 сар 14. 17:50“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ11 сар 14. 17:45Видео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ11 сар 14. 17:40Оройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ11 сар 14. 17:35АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна11 сар 14. 17:30Гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис11 сар 14. 17:25Хөршүүд хэрхэн өөрчлөгдөв11 сар 14. 17:20Брюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд11 сар 14. 17:15Женнифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв11 сар 14. 17:10Чуулган түр завсарлалаа11 сар 14. 17:08Макрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй11 сар 14. 17:05Зарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ11 сар 14. 17:00Чөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална11 сар 14. 16:55З.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа11 сар 14. 16:52Хонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд11 сар 14. 16:50Духандаа сүүлтэй гөлөг11 сар 14. 16:45Тарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ11 сар 14. 16:40Д.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ11 сар 14. 16:35Шүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ11 сар 14. 16:30Хятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ11 сар 14. 16:25Сонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо11 сар 14. 16:23Олон мянган шувуудын цогцос олджээ11 сар 14. 16:20ЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ11 сар 14. 16:18З.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина11 сар 14. 16:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.