12-р сарын 10
18 цаг 49 минут

АШУҮИС-ийн их сургуулийн цогцолборын А,Б блокийн барилга ашиглалтад авах нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө

АШУҮИС нь Монголд анх удаа их сургуулийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр буюу 2018 оны 12 сарын 10-ны өдөр шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн хичээлийн байрны нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Нээлтийн ажиллагаанд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НИТХ-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, МУ-ын ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, АШУҮИС-ийн удирдлагууд, үе үеийн эрдэмтэн багш нар болон холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.

Ёслолын арга хэмжээг АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нээж үг хэлсэн бөгөөд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон яруу найрагч Ц.Хулан нар хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон сургуулийн нийт багш ажилтан оюутнуудад хандан мэндчилгээ дэвшүүлж,  Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл “Өнөөдөр эрүүл мэндийн салбарын түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал болж байна гэдгийг онцлон хэлж байлаа.

МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан их сургуулийг кампусаар хөгжүүлэх томоохон зорилтын хүрээнд АШУҮИС шат дараалан олон бүтээн байгуулалтыг хийж байгаа юм. Энэ байгуулалтын эхлэл нь өнөөдөр хүлээж авч байгаа хоёр сургуулийн хичээлийн байр юм.  Энэ хичээлийн байранд цаашид гурван мянга гаруй оюутнууд эрдэм ном үзэн, Монгол уламжлалт анагаах ухааны 62 ортой эмнэлгээр жилд 110 гаруй мянган хүмүүс  үйлчлүүлж, эмчилгээ, оношилгоо хийлгэх юм. Уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь рашаан, шавар эмчилгээ, зүү, төөнүүр, бариа заслын чиглэлээр хамгийн сүүлийн орчин үеийн тусламж үйлчилгээ үзүүлж, анх удаагаа нэгдсэн эмнэлгийн төвшинд үйл ажиллагаа явуулах болсноор анхдагч бөгөөд, шинэлэг юм. Мөн хичээлийн шинэ байрны ур чадварын тэнхимүүд сүүлийн үеийн тоног  төхөөрөмжөөр тоноглож, олон улсын стандарт, жишгийн дагуу байгуулж эхлээд байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:“Өнөөдөр эрүүл мэндийн салбарын түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал болж байна. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 174 тэрбум төгрөгөөр анагаах ухааны бүтэн цогцолбор бий болж байна. Эдгээрийн нэг хэсэг болсон сургууль болон эмнэлгийн нээлт болж байна. МУ-ын Засгийн газрын зүгээс14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. 62 ортой эмнэлэгт зөвхөн Баянзүрх дүүргийн иргэд юм уу Нийслэлийн төвшинд хязгаарлагдахгүй. Иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх юм. Үндсэн зорилго нь гадаад улс руу байдгаа барьж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа урсгалыг бууруулахын тулд  АШУҮИС-ийн түшиц эмнэлэг өгөөжөө өгнө.

Мөн энэ эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж суурилагдах бөгөөд анагаахын салбарын эрдэмтэн докторууд ажиллана. Тийм учраас  түшиц эмнэлэг, цогцолбор сургууль маань япон стандарт, японы менежментийг барьж ажиллах юм. Боловсон хүчнээ эх орондоо болон Япон улсад сургаж бэлтгэж байгаа. Эрдэмтэн, докторууд оюутан, эмч, ажиллагсдаа бэлтгэхээс гадна ард иргэддээ япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэж ойлгож болно”гэв.

 

 

 

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.234иргэн   • 2018, 12 сарын 11. 10 цаг 10 минут

энэ тэгээд хаана болоод байгаа юм бэ

124.158.77.15тэнэг   • 2018, 12 сарын 11. 9 цаг 58 минут

үнэн тэнэг. тэр барилга байгууламж, тоног төхөөрөмж, байршил гм зураг тавиач. энэ хэдэн бялдууч авгай нарын зурагаар яах вэ дээ. өөрсдөө хийчихсэн юм шиг ичээч. хөрөнгө оруулагч нарын зураг байна уу. эхлүүлсэн хүнээ ядаж дуудаад зурагыг нь авхуулдаг байгаа даа. өөрсдөө хийсэн юм шиг тууз хайчлхаа болёо.

150.129.143.25Зочин   • 2018, 12 сарын 11. 9 цаг 02 минут

АШУҮИС-ийн эмнэлгийн эхний ээлж ашиглалтанд орж байгаад баяр хүргэж, сургуулийн удирдлага, ахмадууд, багш, эмч, ажилтан, ажилчид, нийт оюутнуудын цаашдын ажилд нь амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсье. АУИС-ийн захирал н.Жамба, ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн, дэд захирал Д.Дүнгэрдорж, АУС-ийн захирал Х.Алтайсайхан нар энэ ажлын эхлэлийг тавьж байсан, үнэхээр сайхан бүтээн байгуулалт болсонд бахархаж байна.Сайн үйлс дэлгэрэх болтугай.

66.181.164.222Зочин   • 2018, 12 сарын 11. 8 цаг 20 минут

манай эрүүл мэндийн салбарт өөр хийх ажил байхгүй бүгд ок байгаа доо. кккккк

202.179.24.112zochin   • 2018, 12 сарын 11. 1 цаг 49 минут

ichij uchmeer um ,cheden luivarchin balai avgai nar

146.60.54.252Irgen   • 2018, 12 сарын 10. 21 цаг 18 минут

Ugaasai ene said nertei avgai hunii hiisen yuman deer duruulj uuriiguu reklamdahdaa tuiliin chadvartai hun shuu.

59.153.112.242Hcd   • 2018, 12 сарын 10. 21 цаг 12 минут

Ene baichin nalaixad barigdsan yumyy medej bgaa xvn bna yy .neeree ene xediin zuragaar ch yaxav dee .

202.9.43.18Зочин   • 2018, 12 сарын 11. 9 цаг 03 минут

Ботаникд баригдсан

139.5.217.138Иргэн   • 2018, 12 сарын 10. 20 цаг 44 минут

Улс оронд ганц Түлэнхийн төв чинь юу болсон бэ, Эрүүл мэндийн салбарынхаан, Яасан олуулаа очоо вэ,

139.5.219.98Зочин   • 2018, 12 сарын 10. 20 цаг 43 минут

Бөөн далим зургаа авахуулах гэж уралдан иржээ хөө Уул нь тэр байшин барилгын зураг олон нийтэд хэрэгтэй баймаар Энэ хэдийн зургаар яахавдээ

122.201.24.143Zochin   • 2018, 12 сарын 10. 20 цаг 39 минут

MANiin xeden jiduchin avgaichul yamar gaviya baigulsan bolood zogsoj baiga um. Icheech ta nar ard tumnees

202.9.44.249Зочин   • 2018, 12 сарын 10. 20 цаг 37 минут

энэ барилгын ажлыг Тэмүүжин гишүүн бхдаа эхлүүлж санаачилж шинжлэх ухааны байгууллагууд нь бас л эсэргүүцэж тэнэгтэж бсан , одоо энэ толгойгоо савчсан авгай тууз хайчлаад жаль жаль гээд л ичихгүй өөрөө хийсэн юм шиг зогсож бхын......

124.158.113.3Ичиж үх   • 2018, 12 сарын 10. 20 цаг 31 минут

Энэ зургийн гол баатар болсон МАН-ын хэдэн увайгүй хүүхнүүд энэ сургуулийг бариад ашиглалтад өгч байгаа юм шиг царайлаад үнэндээ ичих, улайхаа уландаа гишгэсэн амьтад юм даа. Та нарын хэн нь хэн бэ, Монгол төрийн хоолыг амаараа гартал идсэн шигээ энэ улсад, энэ ард түмэнд та нарын хэн нь ямар гавъяа байгуулсан талаараа иймэрхүү тайлан тавиад гол дүрд нь томоор зогсчихооч. Хүний бэлдсэн хоолыг идэхдээ би хийсэн юм гэж ичихгүй хуцахаа монгол төрийн залгамж чанар гэдгээр хаах гэж байгаа бол ичиж үхэцгээ. Та нарыг харахаас бөөлжис цутгаж байна шүү.

202.126.89.204kkkkkkkkkk   • 2018, 12 сарын 10. 19 цаг 53 минут

эргүү малнуудааааааааааааа наадах чинь хаана баригдаж бгаа байшин бээээээээ

202.126.89.170Зочин   • 2018, 12 сарын 10. 19 цаг 47 минут

Хаана юм

202.9.43.18Зочин   • 2018, 12 сарын 11. 9 цаг 02 минут

Ботаникд

66.181.189.226Зочин   • 2018, 12 сарын 10. 19 цаг 09 минут

ТЭР БАРИЛГЫНХАА ЗУРГИЙГ ТАВЬЧААЧ

103.212.119.216Зочин   • 2018, 12 сарын 10. 18 цаг 51 минут

хүний бүтээж байсан юмаар хүүдэгнэж тууз хайчлаа юү

Шинэ мэдээ

ГАЛЫН БУРХАН гурван настай эрэгтэй хүүхдийн дүрээр залардаг2 цаг 31 минутын өмнөМонгол Тулгатны 100 эрхэм - Б.Бааст4 цаг 5 минутын өмнөХөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай тэнгэрийн оронд заларчээ4 цаг 18 минутын өмнө"БАГАХАНГАЙ-СҮҮН СЭТГЭЛ" сайн үйлсийн хандивын аян4 цаг 47 минутын өмнөХацү башё: Хакүхо дэвжээний захад "Ардаа нүдтэй" юм шиг барилдав4 цаг 53 минутын өмнөКисеносато аварга зодог тайлахаар боллоо4 цаг 53 минутын өмнөВидео: "Хакүхо Эргэлтийн гайхамшигийг дахин үзүүлэв"4 цаг 55 минутын өмнө1-р хорооллын 22-р байрны өмнөх талбайд ийм Номын сан байгуулжээ4 цаг 58 минутын өмнөХотын даргаар С.Мөнхчулуун сонгогдлоо5 цаг 26 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ6 цаг 5 минутын өмнөБНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ6 цаг 15 минутын өмнөАдольф Гитлерийн “нас барсан”-ы дараах амьдрал ил боллоо6 цаг 20 минутын өмнөЗидан Роналдуг үлдээж, Бэйлийг явуулах гэж байжээ6 цаг 25 минутын өмнөЭрчүүд эмэгтэйчүүдээс илүү хов баздаг6 цаг 30 минутын өмнө”Хуанжу гэг” киноны од ”Burbery”-гийн нүүр царай боллоо6 цаг 35 минутын өмнөПогба: Би довтлох дуртай6 цаг 40 минутын өмнөЛима хот дахь Венесуэлийн ЭСЯ үйл ажиллагаагаа түр зогсоожээ6 цаг 45 минутын өмнөМуу зуршил, түүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө6 цаг 50 минутын өмнөАмерикийн хөрөнгийн зах зээлийн 2019 оны таамаглал6 цаг 55 минутын өмнөА.Баярцэцэг: Үнэхээр энд бас ямар ч гуниг алга7 цаг 5 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №466 Missy Elliott, ‘Get Ur Freak On’7 цаг 10 минутын өмнөЖирэмсэн үедээ ЗАЙЛШГҮЙ татгалзах ДОЛООН зүйл7 цаг 15 минутын өмнөШуурхай: Хоёр нэр дэвшигчийн санал тэнцлээ7 цаг 15 минутын өмнөАлла Пугачёва нэвтрүүлгийн үеэр амьсгал нь боогджээ7 цаг 20 минутын өмнөШ.Энхмаа: Байгалиараа байгаа төрх хамгийн үзэсгэлэнтэй7 цаг 22 минутын өмнөДэлхий нийтийн шинжтэй сүйрэл айсуйн “дохио” Антарктидаас илэрчээ7 цаг 25 минутын өмнөАзар “Реал”-д очиж мэднэ7 цаг 30 минутын өмнөХамгийн “Өндөр настай” хүүхэлдэйн киноны баатрууд7 цаг 35 минутын өмнөЯпон улс 2018 онд 30 сая жуулчин хүлээн авчээ7 цаг 40 минутын өмнөШ.Даваадорж дахин Дэлхийн хэмжээний амжилт гаргаж эх орондоо ирлээ7 цаг 43 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.