2018 оны 12-р сарын 11
10 цаг 10 минут

Ухаантай бүсгүйчүүд цөөхөн найзтай байдаг

Хэрвээ анзаарсан бол ухаантай хүмүүс цөөхөн найзтай байдаг. Яагаад гэдгийг одоо хэлье.
** Та бол эрх чөлөөг эрхэмлэгч. Тиймээс танд заавал яах, юу хийхийг чинь заах ёстой “найз” хэрэггүй. Та юуг хийх ёстой, юуг хийж болохгүйг сайн мэддэг учраас тэр шүү дээ. Та юунд ч хязгаарлагддаггүй учраас маш сайн шинийг санаачлагч.
** Танд худлаа ярих зав байдаггүй. Та үнэнийг л хэлдэг. Бас та хэрэгжих боломжтой зүйлийг л ярьж, түүндээ цаг хугацаагаа зарцуулах дуртай. Түүнээс биш найз гэгддэг олон хүнтэй нийлж хэн нэгнийг үндэслэлгүй муулаад суух нь танд цагаа дэмий үрж байгаагаас ялгаагүй байдаг.
** Бусад хүмүүсийг хичээж байхад та жинхэнэ утгаар нь хийж байдаг. Тэд хичээж байна гэдэг ч үнэндээ ядрах мэдрэмжийг мэдрэх хүртлээ л ажилласан байдаг бол та түүнээс цааш алхаж чаддагт гол нууц оршдог.
** Та ярихаасаа илүү сонсох дуртай. Та сонссоныхоо хэрээр өөрийгөө танин мэдэж, орчин тойрныхоо хүмүүсийг ч мөн таньж мэдэж чаддаг. Та заавал Facebook-т пост оруулахгүй л бол, утга учиргүй зүйл бичихгүй л бол байж чаддаггүй хүмүүсийн нэг биш. Үүний оронд байдлыг ажиглаж, тэгснээр зөв сонголт хийж чаддаг.
** Та хийсвэр зүйлст биш жинхэнэ амьдралын үнэ цэнэд дурладаг. Таны цаг хугацаа өсөлт, дэвжилтэд зарцуулагддаг.
** Та шалдар булдар зүйлс, тэр дотроо савангийн дуурьт дургүй. Үүний оронд хайртай гэр бүлийнхэнтэйгээ сууж цагийг үнэ цэнэтэй өнгөрөөх нь чухал гэдгийг та мэддэг. Ач холбогдолгүй, уйлахаас өөр зүйлгүй савангийн дууриуд цагийг дэмий үрдгийг та маш сайн мэддэг. Тиймээс л бусад нь олон ангит цуврал үзээд хайран цагаа уйлж өнгөрөөж байхад та амжилт гаргаж байдаг юм шүү дээ.
** Та үнэ цэнээ заавал хэн нэгэнд баталж харуулах шаардлагагүй гэж үздэг. Яагаад гэвэл та өөртөө сэтгэл хангалуун байдаг. Та бие даасан, хүчирхэг эмэгтэй учраас хэн нэгэнд найдах шаардлага байдаггүй. Харин та өөрөө өөртөө маш сайн тусалж чаддаг.
** Та өглөө бүр инстаграм хуудсандаа инээмсэглэсэн зургаа оруулах гэж хичээдэггүй. Та багахан зүйлст ч талархаж сурсан нэгэн.
** Та эртний танил цөөн хэдэн найзтай. Та тэдний хэн болохыг хэзээ хэзээнээсээ сайн мэддэг болохоор энэ жагсаалтад хэн нэгнийг заавал нэмэх гэж оролддоггүй. Та хэн нэгнийг найзаараа сонгох гэж байгаа бол заавал тэднийг туршиж, шалгуур тавьдаг. Таны шалгуурт нийцээгүй хүнтэй ярилцах ч дургүй.
** Таны дотор хөгшин хүнийх гэмээр сүнс орогнодог. Тиймээс та ирээдүйг бараг л таамаглаад мэдчихдэг. Та тархины багтаамж нь бага хүмүүст хүсэл мөрөөдлөө ярих дургүй. Та зорьсон зорилгодоо хүрэхийн тулд махруу хөдөлмөрлөж чаддаг. Тиймээс танд өөр зүйлд зарцуулах цаг маш бага байдаг. Бусад нь шөнийн клубт бүжиглэх тухай төлөвлөж байхад та өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг хайж байдаг.
** Бусад хүмүүс чамайг сүртэй, хүчирхэг нэгэн гэж хардаг болохоор чамаас дөлдөг. Яагаад гэвэл чи өөрөө өөрийгөө хүчирхэг нэгэн болгон хөгжүүлж чаддаг. Та бусдад бодож буйгаа хэлж чадна, тэднээс эмээх шаардлагагүй гэдгийг мэддэг. Ийм болохоор та энэ орчлон дээрх цорын ганц, дахин давтагдашгүй хүчирхэг нэгэн гэдгээ өдөр бүр мэдэрдэг. Үүнийг чинь бусад хүмүүс ч бас мэдэрдэг учраас танаас зөвлөгөө авах маш дуртай байдгийг та анзаарсан л байж таарна.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

176.158.21.29mongol bysgyi   • 2018, 12 сарын 12. 17 цаг 33 минут

Ene minii zan chanaruud bainaa

85.170.131.47Зочин   • 2018, 12 сарын 11. 17 цаг 39 минут

manai exner udurjinguu naiz geh huuhnuudtei utsaar yridag tul

103.229.121.58Зочин   • 2018, 12 сарын 11. 17 цаг 24 минут

тийм шүү

103.87.255.424   • 2018, 12 сарын 11. 11 цаг 32 минут

НЭЭХ ОЛОН НАЙЗТАЙГАА МЭДЭРЧИХЭЭД ГАДУУР ХОНОЖ ТӨРСӨН ӨДӨР, БАЯР НЬ ДУУСАХАА БОЛЬСОН ХҮҮХНҮҮД ИХ БОЛЖЭЭ.

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.