12-р сарын 21
10 цаг 35 минут

“Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-ний хэрэгжилтийг дүгнэв

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөр, "Мах, сүүний анхдугаар аян", "Эрүүл хүнс-Эрүүл Монгол" хүн зорилтын хүрээнд "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-г 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ныг хүртэл ХХААХҮЯ-наас бусад оролцогч талтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А-170 дугаар тушаалаар Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний загвар, холбогдох шийдвэрийн төсөл, эрх зүйн баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх, малын гаралтай нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой ажлын хэсгийн дэд даргаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү ажиллалаа.

Эх сурвалж: ХХАhttp://mofa.gov.mn/exp/article/entry/1518АХҮЯам

"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний явцад мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малыг бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, баталгаажуулж ажилласан. Бэлтгэсэн малыг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан мал төхөөрөх үйлдвэрт, нядалгааны үеийн гэмтэлгүй, тордолт хийсэн арьс ширийг үйлдвэрт нийлүүлсэн. Гарал үүсэл нь баталгаажсан махыг хүнсний томоохон сүлжээ дэлгүүрээр нийтийн хэрэгцээнд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт хийдэг сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын хоолны газарт нийлүүлэх ажлыг өрнүүллээ.

Загвар арга хэмжээнд Мах импекс, Мах маркет, Эрдмийт, Дархан меат фүүдс, Булган мах маркет, Баяндэлгэр хүнс гэсэн махны үйлдвэр, Хатант Интернэшнл, Дархан нэхий ХК, ДЦС-4 ТӨХК, Номадс сүлжээ ресторан, 58 дугаар сургууль гэсэн аж ахуйн нэгж, байгууллага, E-mart, Номин, Лавай гэсэн сүлжээ дэлгүүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн дураараа нэгдсэн юм.

Энэ хугацаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас долоон мах төхөөрөх болон боловсруулах үйлдвэрийн төлөөллийг "Дархан меат фүүдс" ХХК-ийн мах боловсруулах анхан шатны үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулж, ээмгийг махны үйлдвэрт зураасан код болгох, тоног төхөөрөмж, програм хангамж, арьсыг гэмтэлгүй бэлтгэх талаар сургалтад хамруулав.

Хөдөө аж ахуйн биржээс дээр дурдсан загвар арга хэмжээнд нэгдэж буй аж ахуйн нэгж, байгууллагатай форвард гэрээ байгуулах ажиллагааг зохион байгуулсан. Мөн "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-нд Хөдөө аж ахуйн биржийн оролцоо, худалдаа, арилжааны байгууллагын мэргэжлийн үйл ажиллагааг явуулах арга замын тухай тус биржийн удирдлага, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгсөн. Түүнчлэн гарал, үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан махны худалдааг И-март, Номин хүнсний сүлжээ дэлгүүрт эхлүүлсэн юм.

Сар хагасын хугацаанд үргэлжилсэн "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний үр дүнгийн хурал (2018.12.20) болж, арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулав. Хурлаар энэ хугацаанд гарсан ололт, амжилт, алдаа дутагдлаа ярилцан, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцлоо. Ийнхүү малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс улс орон даяар шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.116.151хүүк   • 2018, 12 сарын 21. 19 цаг 49 минут

Мах сүүний аян гэж үлгэрээ зогсоо. Өнгөрсан жил нөөцийн мах нэг компани ч зараагүй шүү. Энэ жил бас луйвраа хийж улсаас бөөн мөнгө идэх нь. . ЭНЭ ХАВАР НӨӨЦИЙН МАХНЫ ҮНЭ БОРЛУУЛАЛТЫГ САЙН ШАЛГААРАЙ. БАС НЭГ ЖДҮ ШҮҮ!!!

103.212.118.108Бат-Эрдэнэ   • 2018, 12 сарын 21. 13 цаг 18 минут

зочин зочин танар бүгд зочин ip байгаа шд ээ минийх 103.212.118.108

103.212.118.108Бат-Эрдэнэ   • 2018, 12 сарын 21. 13 цаг 15 минут

Хэн бичээд байгаан нэрээ бичилдээ

103.212.118.108Бат-Эрдэнэ   • 2018, 12 сарын 21. 13 цаг 14 минут

зочин жихшиг гэхээс өөр яахын тоныл цаашаа

202.55.188.38Зочин   • 2018, 12 сарын 21. 11 цаг 21 минут

Мөшгих тогтолцоо. Яа яа. Өвөрлөгчдийн найруулгыг тэр чигээрнь буулгаа юу? Эсвэл төрийн албадаар чихэлдэх болсон Ховдынхны хазгай хэл үү? Угсаатны цөөнхүүд маань төрийг эзэлж аваад олонхио хүчиндэх гээд байна уу даа? Тэгэж олон жил тээсэн хорслоо тайлж, айн? Хэл бичгээр нь хүртэл эрээ цээргүй оролдоод эхэллээ. Төрийн хэлний зөвлөл гэж жил бүр Увс Ховдынхны хэллэгт тааруулж дүрэм зохиогоол сууж байдаг газар байна. Мань Элбэгээгийн хүүхэлдэйнүүд байх л даа. Гамбирцаг ёворцогоос эхлээд шөнө дүл, шавж гэх мэтээр өөрсдийгөө хүчирхийлэх аобатай болцго

202.55.188.38Зочин   • 2018, 12 сарын 21. 11 цаг 27 минут

Албатай болцгоолоо бид. Нэг муу өнчин залуу нүдэндээ нулимстай дуулж гарч ирээд амьтан хүнээр өрөвдүүлээд байсан нь ядарсан зүдэрсэндээ биш зүгээр пи ар гэнэ. Увс арга гэнэ л дээ. Түүгээрээ дамжуулаад сураггүй байсан Увсынхан энэ салбарт чихэлдэх болж. Байсаар энэ нь багадаад одоо төрд орж үймүүлэх дутуу гээд тэнд сүгсэлзэж явна. Чойжоо гэж бирд төрөлтөн энэ нутгаас тодорсон биш бас л тус салбарыг нутаг усныхаа ах дүүсээр дүүргэж монгол улсыг зайдлан цөлмөж байдаг боллоо. Одоо энэ хэл соёлын асуудал. Монгол хэл мөхчих гээд байгаа юм биш. Мөхөх

202.55.188.38Зочин   • 2018, 12 сарын 21. 11 цаг 31 минут

ч үндэс үгүй. Бид тэнгэр заяатайдаа тэр биш. Зүгээр л энэ хэлээр ярьдаг хүмүүс байгаа цагт тийм юм болохгүй. Харин Увс Ховдынхон юм үзээгүй сэтгэлгээгээр ингэж өлөнтөж дайраад байвал мөхөхгүй ч үймж самуурах гэмтэй. Саяхан хүүхдээс минь шалгалт авч. Бялгадах гэж юу гэсэн үг вэ гэж асууж. 3-р ангийн хүүхэд шүү дээ. Өөрийгаа дажгүй тайлагдсан гэж тоодог би ч мэдэхгүй юм. Нэг бол тэр үгийг тоосонд дарагдсан хэн ч сөхөхөө байсан толь бичгээс шүүсээр олж. Эсвэл мөнөөх Увс Ховдынхны нутгийн хэллэг байж таарна. Ингэж л бодлоо. Хэн ч хэрэглэхээ байсан

103.212.118.108Зочин   • 2018, 12 сарын 21. 13 цаг 20 минут

Чи хэн гэдэг нь мэдэгдэхгүй болохоор хэрэггүй

103.212.118.108Зочин   • 2018, 12 сарын 21. 13 цаг 20 минут

Бат-Эрдэнэ

202.55.188.38Зочин   • 2018, 12 сарын 21. 11 цаг 36 минут

Тэр үгийг олж юм мэдэхгүй хүүхдүүдэд сайрхах ямар гээч сэдэл тэр эвэртэн тууртанд төрөв өө? Энэ үгийг мэдлээ гээд миний хүүхдийн ерөнхий эрдэмд хэр нөлөөтэй вэ? Бид чинь аль нэг жалга довны эсвэл хаягдсан гээгдсэн үгсийг судалж зэврэх биш нийтлэг нэг хэл бичигт тайлагдаад түүгээрээ цааш нь дэлхийн шинжлэх ухаанд суралцах зорилготой юм шүү дээ уг нь. Хэлний үүрэг ердөө л энэ. Чихину чимэг энэ тэр болсон хэл соёлоо хайрлах дээдлэх тухай асуудал бол угтаа хэний ч тоохгүй жалгархах өчүүхэн үзэлд сууртилсан нутгархуу монголчуудын утоп сэтгэлгээтэй х

103.212.118.108Бат-Эрдэнэ   • 2018, 12 сарын 21. 13 цаг 21 минут

Чи хэн гэдэг нь мэдэгдэхгүй болохоор хэрэггүй

202.55.188.38Зочин   • 2018, 12 сарын 21. 11 цаг 40 минут

хамааралтай юм. Гадны улс орнууд тэгдэггүй. Дээдлэх гэдэгт шүдний чигчлүүрийн төдий ч ач холбогдол өгөхгүй. Мэдсэн, ашигласан байх л чухал. Ашиглагдахгүй бол тэр хог. Дэвшилтэт үзэл гэж энэ, үхэрнүүд ээ. Манай улс хөгжиж буй орон мөн боловч нийгмийн сэтгэлгээгээрээ бид аль хэдийн ялзарчээ. Магадгүй үүний нотолгоо нь өнөөгийн төрийн байдал, нийгмийн хямрал болов уу.

103.212.118.108Бат-Эрдэнэ   • 2018, 12 сарын 21. 13 цаг 21 минут

Бат-Эрдэнэ Чи хэн гэдэг нь мэдэгдэхгүй болохоор хэрэггүй

59.153.84.218ганбаа   • 2018, 12 сарын 21. 11 цаг 05 минут

...сүлжээ, мөшгих тогтолцооны загвар... ч гэх шиг орчуулга, хуулбар хийхдээ бас нэг жаахан монгол агуулгадаа ойртуулах юмсан. арай дэндүү толгой муутай юу үгүй юү.

Шинэ мэдээ

Роботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна1 минут 33 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд6 минут 33 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана11 минут 33 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга16 минут 33 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов21 минут 33 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо26 минут 33 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ31 минут 33 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга36 минут 33 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ41 минут 33 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв46 минут 33 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ51 минут 33 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд56 минут 33 секундын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 2 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 7 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 12 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 22 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 32 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 42 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь1 цаг 52 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 22 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 32 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ9 цаг 58 минутын өмнөКирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд1 сар 21. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.