12-р сарын 26
8 цаг 10 минут

Зэсийн үнэ энэ янзаараа байвал ирэх жилийн төсвийн орлого “төөрч“ мэднэ

2019 оны төсөв урьд байгаагүй өндөр орлого зарлагыг  шингээж өгснөөрөө  онцгой. Сонгуулийн өмнөх жил  хүртэл МАН амлалтынхаа биелэлтийг  “бөөндөх” хэмжээнд  хүртэл  хуримтлагдсаныг энэ төсөв хэлээд байх  шиг.

Товчхондоо бүтээн байгуулалт, цалин тэтгэвэр зэрэг нийгмийн шийдлүүд рүү  “хүч хаясан”  төсөв болсон. Ингэхдээ төсвийн орлогыг өмнөх оноос 2,4 их наядаар огцом нэмэгдүүлж,  9 их наяд 676.5 тэрбум төгрөг  байхаар тооцсон. Засгийн газрын энэ тооцооллыг УИХ засваргүйгээр батлаад буй.   Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч ийм хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлэх нь “Чанга” хэмээн тодотгосон ч  хэрэгжих бүрэн боломжой гэж байгаа юм. 

Манай улс 2019 онд 1.4 сая тн зэсийг тонн тутмыг нь 6272 ам доллараар экспортолж 1.3 их наяд төгрөгийн орлого олно гэж төсөөлөөд байгаа юм.

Энэ мөрөөдлийнхөө  орлогыг  төлөвлөхдөө мөнөөх л уул уурхайн экспортод  дулдуйдсан хэрэг. Өөрөөр хэлбэл ирэх онд уул уурхайн салбарын орлогыг 2018 оны батлагдсан дүнгээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж нийт 3.0 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ. 

Энэ нь төсвийн нийт орлогын 27.1 хувийг бүрдүүлэхээр байгаа юм. Энэ дундаас  нүүрс болон зэсийн экспортоос тус бүр 1.3 их наядыг төвлөрүүлнэ. Уул уурхайн салбараас төсөвт орох орлогыг ингэж 1,3 их наядаар  шууд нэмэгдүүлэх шалтгаан нь ирэх жил нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэх зорилттой уялдаж  байгаа хэмээн тодотгож байсан.

Ингэхдээ  төсөвт 2019 онд нүүрс тонн нь 75.9, зэсийн баяжмал 6272 ам долларын үнэтэй  байхаар тус тус тооцсон байдаг.  Өөрөөр хэлбэл манай улс 2019 онд 1.4 сая тн зэсийг тонн тутмыг нь 6272 ам доллараар экспортолж 1.3 их наяд төгрөгийн орлого олно гэж төсөөлөөд байгаа юм.

Гэвч өнөөдрийн байдлаар Лондонгийн металлын биржид зэсийн ханш 5987 ам.доллараар борлуулж байгаа нь бидний төсөөлсөн үнээс  хавьгүй доогуур байгаа юм. Ерөнхийдөө 2018 оны зэсийн үнэд баярлах зүйл, өөдрөг хандлага тун бага харагдсан тэр янзаараа л байна. Саяхан болтол, тухайлбал 2017 онд зэсийн ханш 7000 доллар давж байсан бол сүүлийн саруудад тасралтгүй буурч байна.

Зэсийн үнийн энэ уруудаж буй хандлага 2019 оны эхээр хэвээр хадгалагдаж,  6000 ам доллараас давах  шинж тэмдэг одоогоор лав харагдахгүй байна. Ингэхээр төсөвт суусан төсөөлөл төөрч, орлого тэр хэмжээгээр тасархад хүрэхээр байгаа юм.

Хэдийгээр дэлхийн зэсийн эрэлт сүүлийн 50 жилд 3 дахин нэмэгдэж, одоо 23 сая тн орчим болсон ч үнийн хувьд  хөөрч баярлах зүйлээр бага байна.  Дашрамд дурдахад 2010-2012 оны үед зэсийн үнэд үүлэн чөлөөний нар гийж, тонн нь 10 мянган ам доллараас дээш давж байсан удаатай.  

Манай улс жилд дунджаар 1,4 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд 15 дугаар байрт жагсаж, дэлхийн зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн 1.9 хувийг бүрдүүлдэг.

М.Нэргүй

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.217.251Уурхайчин   • 2018, 12 сарын 26. 12 цаг 32 минут

Алт, нүүрс, зэс, жонш, төмрийн хүдрээ экспортлохгүй бол улс даяараа хамраараа газар хатгаж, нусаа хацартаа наахаа мэдэхгүй уул уурхай болон хувийн хэшил, гадаад, дотоодын харөнгө охуулагч нараа төр. Засаг гь ч, ард иргэд нь ч үзэн чдаад хавёиж. Гхдужрхахаа хэзээ болих юм бэ?!?!?!?! Дурхкууд аа?!?!?!?!

103.26.195.124xotgor shanaga   • 2018, 12 сарын 26. 10 цаг 06 минут

xurelbaatar said l medne dee

Шинэ мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд5 минут 53 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана10 минут 53 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга15 минут 53 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов20 минут 53 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо25 минут 53 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ30 минут 53 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга35 минут 53 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ40 минут 53 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв45 минут 53 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ50 минут 53 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд55 минут 53 секундын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 1 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 6 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 11 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 21 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 31 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 41 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь1 цаг 51 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 21 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 31 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ9 цаг 58 минутын өмнөКирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд1 сар 21. 17:40Динозавруудад амьд үлдэх ганц ч хором байгаагүй1 сар 21. 17:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.