12-р сарын 27
8 цаг 40 минут

Мэндчилгээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж болон компанийн ажилтан, уурхайчид Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

2018 он “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд батлагдсан төлөвлөгөөний бүхий л үзүүлэлтийг 2-3 дахин давуулан биелүүлсэн онцгой сайхан жил байлаа. Бид түүхэндээ 45.6 сая тонн нүүрс олборлож, үүнээс 2018 онд 10.7 сая тонн нүүрс олборлон, 12.8 сая тонн нүүрс экспортолсноор улсдаа дахин тэргүүллээ. Мөн 1.86 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж улсын төсөвт 480 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Цэвэр ашиг  670 тэрбум төгрөгт хүрч гадаад, дотоодод ямар ч өр төлбөргүй боллоо.

Монгол Улсын төрөөс Тавантолгой ордыг цогцоор нь хөгжүүлэхээр шийдвэрлэж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж, дагалдах томоохон төслүүд болох төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлж, үргэлжлүүлэх түүхэн үүргийг бидэнд ногдуулсан хариуцлагатай жил болж өнгөрлөө.

Бид 2018 онд компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг бий болгох хүрээнд багагүй ажлыг амжууллаа. Төрийн өмчит компаниудаас анх удаа дэргэдээ эрдэмтдийн зөвлөл, олон нийтийн зөвлөлийг байгуулж, мэдээллийн нээлттэй байдлыг бий болголоо. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулж, шинээр сургууль, цэцэрлэг барих, зам талбай тохижуулах, ногоон хэрэм, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна.

Компани 2018 онд 2.511.000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэснээр албан ёсоор  хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани болсон төдийгүй иргэдийг байнгын мэдээллээр хангах 1072 хувьцаа мэдээллийн төвийг байгуулж, 9 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт ажиллан, давхардсан тоогоор 1.25 сая иргэнийг мэдээллээр хангаж, зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.

2019 оныг бид “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж байна.

2019 онд олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, төмөр зам, авто зам барьж, нүүрс угаах үйлдвэр, конвейрийн систем, усан хангамжийн төслөө үргэлжлүүлж, Эрдэнэсээр овоглосон шинэ хотыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлж, Монгол хүн бүрийн санхүүгийн нэрийн хуудас болох алхмаа урагшлуулна.

Түүнчлэн олборлолт хүчин чадлаа 18 сая тонн-д хүргэж, уурхайн ажилчдын хотхон, оффиссын барилга, зам талбай, сургууль, цэцэрлэг шинээр барьж, өөрсдийн техник, тоног төхөөрөмжтэй болж, Говийн ногоон хэрэм төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын утааг бууруулахад эрс  өөрчлөлт авчрах шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөн байгуулж, нүүрс тээврийн жолооч нарт зориулсан төвүүдийг бий болгож, бизнесийн бүхий л салбарыг дэмжсэн олон ажлуудыг ирэх онд төлөвлөн зохион байгуулна.

2019 он “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд  их бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэ түүхийн хуудсыг нээсэн жил байх болно. Хамтдаа сайхан түүх бүтээцгээе.

Монгол эх орон минь ямагт “сайн мэдээний уурхай” байх болтугай. Шинэ оны мэндийг дэвшүүлье.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                      Б.ГАНХУЯГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

Өдөр тутмын сонины тойм 1 сарын 225 минут 27 секундын өмнөРоботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна10 минут 27 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд15 минут 27 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана20 минут 27 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга25 минут 27 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов30 минут 27 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо35 минут 27 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ40 минут 27 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга45 минут 27 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ50 минут 27 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв55 минут 27 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ1 цаг 1 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 6 минутын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 11 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 16 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 21 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 31 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 41 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 51 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь2 цаг 1 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 31 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 41 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.