12-р сарын 31
12 цаг 40 минут

Тавантолгойн цахилгаан станцыг барьж, байгуулах Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг үзэглэв

Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой ХХК-ийн хамтарсан мэдэгдэл

Улаанбаатар хот, 2018 оны 12 сарын 31: Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн: “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр Оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм.”

Тус гэрээнд Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийн суурь зарчим, төслийн ерөнхий дизайн болон талуудын үүрэг зэрэг асуудлуудыг тусгасан. Гэрээний хүрээнд 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод барих бөгөөд тус цахилгаан станцын дийлэнх хувийг “Оюу толгой” ХХК эзэмших юм. Түүнчлэн, талууд эрчим хүчний ерөнхий шийдэлд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн тусгаж болохыг судлах болно.

Эрчим хүчний энэхүү гэрээг үзэглэсэн нь Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах Улсын Их Хурлын 2018 оны 73 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Монгол Улсын Өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангаж, Оюу толгойн уурхай, ялангуяа гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, эрчим хүчийг хөгжүүлэхэд чухал алхам болж байна.

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Гэрээг үзэглэсэн нь Оюу толгойн хувьд бас нэгэн тэмдэглүүштэй үйл явдал болж буй бөгөөд хувь нийлүүлэгч талууд харилцан ашигтай шийдэлд хамтаар хүрч болдгийн нэг тод жишээ юм.”

Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат: Оюу толгой ХХК нь 15,000 гаруй Монгол ажиллагсадтай, дэлхийд тэргүүлэх Монгол компани юм. Үйл ажиллагааныхаа эрчим хүчний эх үүсвэрийг Монголоос авах талаарх гэрээг Монголын Засгийн газартай хамтран мэдээлж байгаадаа бид баяртай байна. Энэ нь их чухал алхам юм.”

Туркойс Хилл Ресурс компанийн гүйцэтгэх захирал Улф Куэлман: “Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой, Рио Tинто хоорондын урт хугацааны хэлэлцээний үр дүнд тус гэрээ батлагдсан юм. Эрчим хүчний төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхээр бид түншүүдтэйгээ ойр хамтран ажиллах болно. Ингэснээр Оюутолгойн уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, бүхий л оролцогч талуудад ач тусаа өгөх юм.”

Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан, Оюу толгой ХХК-ийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г. Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурав.

The TTPP Power Source Framework Agreement signed.

The Ministry of Energy and Oyu Tolgoi joint announcement

Ulaanbaatar, 31 December, 2018: The Government of Mongolia and Oyu Tolgoi LLC have signed the Power Source Framework Agreement (PSFA) which sets out the pathway for Oyu Tolgoi (OT) to construct the Tavan Tolgoi Power Project (TTPP) and secures a long-term domestic power solution for OT and the wider South Gobi region.

Ts. Davaasuren, Member of the Cabinet and Minister of Energy of Mongolia said “In accordance with the resolution from the Government of Mongolia, we are signing this agreement. With the PSFA, a legal basis has been put for Oyu Tolgoi LLC to fully supply its operational power needs from national sources.”

The agreement outlines the fundamental principles for sourcing a domestic power solution for Oyu Tolgoi, the key roles of each of the parties and the technical design of the project. The 300 megawatt plant will be majority owned by Oyu Tolgoi and will be situated close to the Tavan Tolgoi coalfields. The partners will also consider how to utilise renewable power sources as part of the overall solution.

The signing of the power agreement is a significant step towards enhancing economic efficiency of the Tavan Tolgoi coal mines, construction of related infrastructure in compliance with the Parliamentary resolution No 73 issued in 2018 and supplying the southern region with domestic power and securing long term sustainable Oyu Tolgoi’s operation, especially its underground mine.

Armando Torres, Chief Executive Officer, Oyu Tolgoi LLC said “Signing the Power Agreement is an important milestone for the future success of Oyu Tolgoi and is a testament to all shareholders’ ability to find a genuine win-win solution.” Arnaud Soirat, Chief Executive of Rio Tinto’s Copper & Diamond business added, “Oyu Tolgoi is a Mongolian company, employing more than 15,000 Mongolians, and we are delighted to announce with the Government an agreement to source power for the operation from within the country which is a big step forward.”

Ulf Quellmann, Chief Executive Officer of Turquoise Hill, said, “The approval of the PSFA follows extensive negotiations between the Government, Oyu Tolgoi and Rio Tinto. We will

continue to work closely with our partners to finalise the details of the power project which will allow the mine to achieve its full potential for the benefit of all stakeholders.”

The PSFA has been signed by Ts. Davaasuren, Minister of Energy and A. Tleikhan, Head of Energy Regulatory Commission representing the Government of Mongolia; and G. Batsukh, Chairman of the Board of Directors and Armando Torres, CEO representing Oyu Tolgoi LLC

 

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХ ЧИГЛЭЛЭЭРХ “ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ГЭРЭЭ”-ТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Монгол Улсад сүүлийн 30 гаруй жилд ийм хэмжээний хүчин чадалтай цахилгаан станц шинээр баригдаагүй.
  • Уг цахилгаан станц баригдсанаар “Оюу толгой” компани дан ганц найдвартай цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болоод зогсохгүй Монгол Улс эрчим хүчний хараат бус байдлаа хангахад чухал хувь нэмэр болно.
  • “Оюу толгой” компанийн хувьд найдвартай, тасралтгүй ажиллагаатай цахилгаан эрчим хүчний эх үүсвэр маш чухал. Учир нь уурхайн үйл ажиллагаа тэр дундаа 1,300 метрийн гүнд олборлолт явуулах гүний уурхайн ажилчдын аюулгүй байдалтай найдвартай цахилгааны эх үүсвэр шууд холбоотой.
  • Тавантолгойн нүүрсний уурхайд түшиглэн баригдах уг цахилгаан станц нь 300 мегаваттын хүчин чадалтай.
  • Өдгөө хэрэгжиж буй Оюу толгойн төслийг санхүүжүүлэх төлөвлөгөөний хүрээнд гуравдагч талын хөрөнгөөр санхүүжилтийг босгох чиглэл баримтална.
  • Энэхүү цахилгаан станцыг “Оюу толгой” компани ажиллуулах бөгөөд дор хаяж 51 хувийг нь эзэмшинэ.
  • 2020 оны 1 дүгээр улиралд цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2023 оны 6 дугаар сарын 30-нд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.
  • Цахилгаан станцыг барих хөрөнгө босгох зарчмыг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гэхэд хамтарч шийдсэн байх болно.
  • Цахилгаан станц ашиглалтад орох хүртэл Монгол Улсаас эрчим хүч авах судалгаа хийгдэж байгаа. Хэрэв тохиролцоонд хүрвэл 2019 оноос цахилгаан авч эхлэх юм. Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орох хүртэл аль болох их хэмжээгээр дотоодоос цахилгаан авна.
  • Монголоос найдвартай, холбогдох нөхцөл шаардлагыг хангасан цахилгаан авах хүртэл Өвөрмонголын Эрчим хүчний корпорациас цахилгаанаа авсан хэвээр байх юм.
  • Одоо байгаа зохицуулалтын хүрээнд Монголоос цахилгаанаа худалдаж авна.
  • Мөн “Оюу толгой” компани сэргээгдэх эрчим хүчийг авч ашиглах боломжийг судална.
  • Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж эхэлснээр “Оюу толгой” компани Хөрөнгө оруулалтын гэрээнд заагдсан үүргээ үргэлжлүүлэн биелүүлж байна.
  • Жилийн дундаж хэрэгцээ одоо 152 мегаватт байгаа бол ирээдүйд 240-259 мегаватт болж өсөх юм. Оргил ачаалал одоо 153 мегаватт байгаа бол ирээдүйд 290 мегаватт болж өсөх юм.
  • Тавантолгой нь Оюу толгойгоос 134 километрийн зайтай оршдог.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд3 минут 20 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана8 минут 20 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга13 минут 20 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов18 минут 20 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо23 минут 20 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ28 минут 20 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга33 минут 20 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ38 минут 20 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв43 минут 20 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ48 минут 20 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд53 минут 20 секундын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно58 минут 20 секундын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 4 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 9 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 19 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 29 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 39 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь1 цаг 49 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 19 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 29 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ9 цаг 55 минутын өмнөКирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд1 сар 21. 17:40Динозавруудад амьд үлдэх ганц ч хором байгаагүй1 сар 21. 17:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.