1-р сарын 2
8 цаг 18 минут

Дэлхийн спорт 2019 онд

 

Шинэ он эхэллээ. Морилон ирсэн 2019 оныг Григорын тооллоор бол гурав дахь мянганы 19 дэх жил буюу  XXI зууны 19 дүгээр он гэж тодотгосон байх юм. Түүнээс гадна нам жил буюу 365 хоногтой байх юм байна.   

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2019 оныг  Химийн элементүүдийн үелэх системийн  Олон улсын жил  хэмээн зарлаж байгаа юм байна.

2019 онд дэлхий нийтэд олон чухал үйл явдал болох бөгөөд одоогоор цаг хугацаа, орон зай нь  тодорхой болоод байгаа спортын  уралдаан тэмцээнийг толилуулж байна.

Нэгдүгээр сард

-2018 оны 12 дугаар сарын 26-аас эхэлсэн дэлхийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-ыг хүртэл Канадын Ванкувер хотод үргэлжилж байна.

-Азийн хөлбөмбөгийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 5-аас хоёрдугаар сарын 1 хүртэл  АНЭУ-д болно

-Гандболын дэлхийн аваргаын тэмцээн нэгдүгээр сарын 9-27-нд Герман, Дани улсад болно.

-Нэгдүгээр сарын 11-13-нд Европын  тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Коллальбо хотод .

-Европын уран гулгалтын аварга шалгаруулах  тэмцээн Белоруссийн Минск хотод энэ сарын 21-27-нд

-Бөмбөгтэй хоккейн дэлхийн аваргын тэмцээн Шведийн Венерсборг хотод нэгдүгээр сарын 27-нд эхэлж хоёрдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Хоёрдугаар сард

-АНУ-ын Анахайм хотод  уран гулгалтын тэмцээн  хоёрдугаар сарын 5-10 хүртэл. Энэ тэмцээнд манай гаригийн  4 тивийн тамирчид оролцох юм.

-Уулын цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Шведэдэд 5-17 хүртэл болно.

-Германы Инцелл хотод тусгай зайн тэшүүрийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээн 7-10-нд.

-Цанын дэлхийн аваргын тэмцээн  энэ сарын 19-өөс гуравдугаар сарын 3 хүртэл Австрийн Зефельд хотноо болно.

-Нидерландын Херенвен хотноо тэшүүрийн олон төрөлт ийн дэлхийн аваргын тэмцээн  23-аас эхэлнэ.

Гуравдугаар сард

-Хөнгөн атлетикийн /танхимын/ Европын аваргын тэмцээн  Их Британийн Глазго хотод мөн сарын 1-3-ны өдрүүдэд болно.

-Тэшүүрийн сонгомол төрлийн  дэлхийн аваргын тэмцээн 2-3-ны өдрүүдэд Канадын Калгарид

-Өвлийн Универсиад ын  XXIX тоглолт ОХУ-ын Красноярск хотноо 2-12-ны өдрүүдэд.

-Хорватын  Загреб хотноо  өсвөр насныхны  дэлхийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн 4-10-ны өдрүүдэд зохиогдоно.

-Шведийн Эстерсунд хотноо биатлонын дэлхийн аварга 7-17-нд.

-Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Сайтама хотод мөн сарын 18-24-нд болно.

Дөрөвдүгээр сард

-Японы Токио хотноо уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах  багийн тоглолт дөрөвдүгээр сарын  10-14-нд.

-Шведэд шайбтай хоккейн өсвөр насныхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  18-28-нд:

-Ширээний теннисний  дэлхийн аваргын тэмцээн  Унгарын Будапешт хотноо 21-28-нд:

Тавдугаар сард

-17 нас хүртэлх залуучуудын Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тоглолт Ирландад 3-19-нд болно.

-Словакийн  Братислав  болон Кошице хотод  шайбтай хоккейн дэлхийн  аварга шалгаруулах тэмцээн мөн сарын 10-26-нд болно.

-Хөлбөмбөгийн залуучуудын багийн дунд  дэлхийн аварга шалгаруулах  тоглолт Дольшид тавдугаар сарын 23-аас зургадугаар сарын 15 хүртэл.

Зургадугаар сард

-Эмэгтэйчүүдийн  хөлбөмбөгийн аварга шалгаруулах  тэмцээн Францын  хэд хэдэн хотуудад зургадугаар сарын 7-оос долоодугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ.

-ОХУ-ын Якутскт олон улсын даамын аварга шалгаруулах тэмцээн 9-22-нд болно.

-Америкийн хөлбөмбөгийн цомын төлөө тоглолт Бразилийн хэд хэдэн хотод зургадугаар сарын 14-өөс  долоодугаар сарын 7 хүртэл.

-Хөлбөмбөгийн залуучуудын багийн Европын аваргын тэмцээн Италид 16-30-ны өдрүүдэд:

-Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн Европын  аварга шалгаруулах тэмцээн Латви болон Серби улсад 27-оос долоодугаар сарын 7 хүртэл.

Долоодугаар сард

-Зуны ХХХ Универсиад  тоглолт Италийн Неаполь хотноо энэ  сарын  3-14-нд болно.

-Арлын орнуудын тоглолт Гибралтарт 6-1-нд болно.

-Усан спортын төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгосын Кванжу хотод мөн сарын 12-28-нд болно.

-19 хүртэлх насны залуучуудын Европын аваргын тэмцээн Арменид 14-27-ны өдрүүдэд.

-Панамерикийн тоглолт Перу улсын Лима хотод долоодугаар сарын 26-аас наймдугаар сарын 11 хүртэл.

Наймдугаар сард

-Сагсан бамбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын  Бээжин, Нанкин, Шанхай, Ухань, Гуанжоу, Дунгуань, Фошань, Шэньжэнь  хотуудад наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 15 хүртэл болно.

Есдүгээр сард:

-Даамын дэлхийн аваргын тэмцээн , Кот-д’Ивуар улсад мөн сарын 14-өөс эхэлж аравдугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ.

-Регбийн дэлхийн аварга шалгаруулах IX тоглолт  есдүгээр сарын 20-оос  аравдугаар сарын 2 хүртэл Японы хэд хэдэн хотод эхэлнэ.

-Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо мөн сарын 27-оос эхэлж аравдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.

Аравдугаар сард

-Хөлбөмбөгийн Залуучуудын багийн аваргын тэмцээн Перу улсад энэ сарын 5-27-ны өдрүүдэд зохиогдоно.

Арваннэгдүгээр сар

-Зүүн Өмнөд Азийн  спортын тоглолт Филиппин улсад  мөн сарын  30-аас эхэлж 12 дугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ.

-Эмэгтэйчүүдийн гандболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японд  12 дугаар сарын 15 хүртэл болно.

Бэлтгэсэн: М.Нэргүй

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.120Зочин   • 1 сарын 2. 12 цаг 56 минут

топ спортын төрлүүдээ мартсан шиг байна ,,,манайхны медиал гортлдог хэдэн төрлөө эргэж хараад тавиарай,,, дэлхий-тивийн аврагийн төлөөх тэмцээнүүд бас бус төлөөх тэмцээн олон бий сэн

150.129.141.45зочин   • 1 сарын 2. 11 цаг 20 минут

Манай топ спортууд юу болсон бэ? Чөлөөт,жудо,бокс энэ тэр

Шинэ мэдээ

НӨАТ: 5 сая төгрөгийн 28, 10 сая төгрөгийн 1 азтан тодорлоо8 цаг 30 минутын өмнөАТМ машинаас мөнгө авахдаа анхаарах зүйлс2 сар 17. 15:00Төрөх эмнэлгүүд нэгдүгээр сард 6,124 хүүхдэд регистрийн дугаар олгожээ2 сар 17. 14:50“Шар хантаазтан"-уудын эсэргүүцэл үргэлжилсээр байна2 сар 17. 14:40Pixar-ын захирал Disney-д ирээд хийсэн өөрчлөлт2 сар 17. 14:30Трамп, Абег Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ2 сар 17. 14:20“Улаанбаатар өвлийн наадам 2019” үргэлжилж байна2 сар 17. 14:10Казахстан, Монгол улс хоорондын худалдааны эргэлт 67.4 сая ам.долларт хүрснийг мэдээлэв2 сар 17. 14:00Хезер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа2 сар 17. 13:30Комьютерийн гар /кeyboard/-аа хурдан ашиглах 100 арга2 сар 17. 13:00Халуун ногооны түүхээс2 сар 17. 12:30Бойтог цэвэрлэх хялбар арга2 сар 17. 12:00Сант-Петербургт их сургуулийн барилга гэнэт нуржээ2 сар 17. 11:45НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно2 сар 17. 11:30Архангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ2 сар 17. 11:15Өнөөдрийн зурхай2 сар 17. 11:00Цаг агаарын мэдээ2 сар 17. 10:00Обервартын нээлттэй тэмцээнд Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар Алтан медаль хүртлээ2 сар 17. 9:55ШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.