1-р сарын 3
13 цаг 45 минут

Д.Цэндээхүү: Хүүхэд, ахмад настнууд вакцин хийлгэх ёстой

Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүүтэй ярилцлаа.

-Томуу, томуу төст, вирусын гаралтай амьсгалын замын цочмог өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өвчний дэгдэлт жил бүр аравдугаар сараас эхлэн дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Амьсгалын замын эдгээр өвчнөөр цэцэрлэгийн, сургуулийн бага ангийн хүүхдүүд дунджаар жилд 5-8 удаа, насанд хүрэгсэд 2-5 удаа өвчилдөг. Вирусын гаралтай олон төрлийн өвчнийг нийтэд нь ханиад гэсэн нэг нэрээр олон нийтийн дунд нэрлэж хэвшсэн. Хүнд хэлбэрийн томуугийн халдвараас  бусад томуу, томуу төст өвчин нь хурц үедээ амь насанд аюултай чанар нь бага боловч уушгины хатгалгаа, дунд чихний идээт үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл зэрэг нянгийн хоёрдогч халдвараар хүндэрч хүнд өвчинд хүргэх аюултай.

Эдгээр өвчин өргөн тархаж  иргэдийг эрүүл мэндээр нь хохироохоос гадна хөдөлмөрийн чадвар алдахад хүргэж хувь хүн, гэр бүл, нийгэмд эдийн засгийн хохирол учруулдаг. Эрүүл мэндийн ажилтан бидний гол үүрэг бол дээр дурдсан эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх явдал юм. Амьсгалын замын вирусын гаралтай хурц халдвараас урьдчилан сэргийлж, өвчилсөн тохиолдолд хүндрүүлэхгүй өндөр идэвхтэй аюулгүй эмээр эмчилж эдгээх нь чухал юм.

-Гэрийн нөхцөлд урьдчилан сэргийлэх ямар энгийн арга байдаг юм бэ?

-Өвчний дэгдэлтийн үеэр олон нийтийн газраас зайлс хийх хэрэгтэй. Мөн гараа тогмол угааж ариутгах, өдөр бүр гэр орон, албан тасалгаанд агаарын солилцоо болон чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх. Зөв хооллох, уураг, аминдэмээр баялаг хүнс хэрэглэх, хувийн ариун цэвэр тогтмол сахих, гараа савандаж угаах, хамар, залгиур хоолойгоо содатой ус, давсны сул уусмал физиологийн уусмалаар зайлаарай. Ханиад томууны дэгдэлттэй хүйтэн улирлыг угтан биеэ чийрэгжүүлэх (зун, намраас), өвчилсөн хүн өөрийгөө зөв эмчилж, бусдад халдвар тараахгүй талаас нь анхаарах. Тухайлбал, амны хаалт зүүх, нус цэрээ ил хаяхгүй байх, ам хамраа нэг удаагийн цаасан алчуураар хааж халхалж найтааж, ханиах хэрэгтэй.

-Томуугийн өвчний үед вакцин хийлгэх нь хэр нөлөө үзүүлдэг юм бол. Ямар хүмүүс хийлгэвэл илүү үр дүнтэй вэ?

-Хүнд хэлбэрийн томуугаас урьдчилан сэргийлэх орчин үеийн хамгийн гол арга бол вакцин хийлгэх. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу томуугийн болон амьсгалын замын вирусын тархах магадлалыг судлан тогтоосны үндсэн дээр тухайн жилд тархах магадлалтай вирусын эсрэг  тохирох вакциныг үйлдвэрлэж  түгээдэг. Иймд томуугийн эсрэг вакциныг жил бүр өвөл хүйтний улирлыг угтаж хийлгэх нь хамгийн зөв сэргийлэлт. Томуугийн вакцин нь вирусын гаралтай халдварт бүх өвчнөөс сэргийлэхгүй. Зөвхөн амь насанд аюултай хүнд хэлбэрийн халдвараас сэргийлнэ. Бага насны хүүхэд, 65-аас дээш насны ахмад настнууд болон архаг эмгэгтэй хүмүүс вакцин хийлгэх ёстой.

-Ямар эмээр эмчилж болох вэ?

-Дархлаа сайжруулах, вирусын эсрэг үйлчилгээтэй Ланавир эм нь вирусын гаралтай ханиаданд үр дүнтэй байна. Минигрип, миксафлу, миксагрип эмийн найрлагад ханиад, томууны эсрэг хамгийн өргөн хэрэглэгддэг парацетамол 125 мг, 500 мг агуулсан байдаг. Энэ нь ханиад харшил дарах, хамрын битүү онгойлгох үйлчилгээтэй дан ба нийлмэл найрлагатай  юм. Энэ гурван эм нь манай оронд 20 гаруй жил хэрэглэж байгаа хамгийн үр дүнтэй, хямд үнэтэй эм. Бүх эмийн санд худалдаалагдаж  байна.

Дархлаа сайжруулах бэлдмэл хэрэглэх нь урьдчилан сэргийлэх, эмчлэхэд нэгэн адил ач холбогдолтой байдаг тул  эхинацея ургамал болон цинк агуулсан Проза эмийг сироп хэлбэртэй хэрэглэснээр биеийн дархлааг сайжруулж халдвараас сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хүндрэхгүй эдгэх чухал ач холбогдолтой.

–Өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ авах вэ?

-Дулаан орчинд гэртээ амрахад хүндрэхгүй эдгэрэхээс гадна бусдад халдварлахгүй. Мөн хангалттай унтах, өрөө тасалгааг чийгтэй цэвэрлэж, цэвэр агаар оруулах хэрэгтэй. Бас эмчийн зөвлөмжийн дагуу эм хэрэглэх, халуун бүлээн шингэн сайн уух, эрдэс бодис, аминдэмээр баялаг хүнсээр хооллох. Үүнд аньс, нэрс, чацарганы шүүс орно. Хүүхдийн витаминууд, Цереброфорт, сакатоник АВС, өндөр тунтай аскорбины хүчлийг хэрэглэх нь ханиад томууг хурдан эдгэхэд сайнаар нөлөөлнө. Дээр дурдсан арга хэмжээг авахаас гадна ханиад хүндэрвэл   сироп хэлбэрийн антибиотек болох Опитроцин эмийг эмчийн зааврын дагуу хэрэглээрэй.

Р.Оюун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж:
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.120Зочин   • 1 сарын 3. 16 цаг 19 минут

Үнэтэй зөвлөгөө өгсөнд их баярлалаа

66.181.183.164Зочин   • 1 сарын 3. 13 цаг 47 минут

bvgdl hiilgemeer bhad,...

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 1 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.