1-р сарын 3
14 цаг 42 минут

Мөрөөдөл биелэх 2019 он

Ид шид байдаг гэдэгт та итгэдэг үү? Яг л ид шидийн мэт ажил үйлс гэнэт бүтэх, төсөөлж байснаасаа илүүг авах, хэзээ ч бодож байгаагүй шагнал хүртэх, хүлээж байсан ч бүтэхгүйг мэдэж байсан хүнээсээ хайрын үгс сонсох өдрүүд хүний амьдралд олон тохиолддог. Та бодоод үзээрэй ядаж нэг удаа ч болов үлгэрийн мэт үйл явдал танд тохиолдсон байж  таараа.Маш тодорхой хүсэж, түүнийхээ төлөө бага боловч алхам хийх л юм бол таны хүсэл биелнэ.

Хүсэл мөрөөдлөө шивнэх өдөр тийм олон биш ч төрсөн өдөр, шинэ он гарах мөчид энэ боломж олддог. Энэ үдэш хүн бүр хүслээ шивнэж оргилуун дарсаа задалдаг. Тааламжгүй дурсамжуудаа өнгөрсөнд үлдээж бүхнийг шинээр эхлэх боломжийг зөвхөн шинэ он олгодог. Шинэхэн хуанли дээрээ ажлаа төлөвлөж, ирэх онд илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн өдрүүд биднийг угтаж байна.

Та бид юуг хийж бүтээж чадах вэ? Эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулах, ирээдүйнхээ төлөө, өөрийнхөө, үр хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийх нь энэ орчлонд мэндэлсэн хүн бүрийн үүрэг гэлтэй. Гэхдээ хүн бүр өмнөхөөсөө илүү өөрийнхөө сайн хувилбарыг бий болгох нь бидний оршин буй ахуйдаа хөрөнгө оруулж буй нэг хэлбэр юм. Иймээс заавал саятан болж сайн үйл хийх биш боломжоороо бусдад тусалж, сайхан үгсээр сэтгэлийг нь мялаах нь танаас ямар ч хүч чадал, хөрөнгө мөнгө шаардахгүйхийж болохзүйлс юм.

Хичээл зүтгэлийг амжилт үргэлж дагадаг.Иймээс та шинэ онд өөрөөсөө гарч болох бүх хүч чадлаа дайчлан зорьсон зорилгынхоо оргилд нь гарахын төлөө илүү хичээгээрэй. Харин хэзээ ч бууж өгч болохгүй, таныг хөл дээрээ бат зогсохыг, амжилтанд хүрч алдраа мандуулахыг харахыг хүсдэг маш олон хүн бий гэдэгт итгээд зоригтой урагшлаарай.

Орчлон ертөнц, гариг эрхэс бидний бодсоноос ч хурдан өөрчлөгдөж төд удалгүй хүн төрөлхтний орон зай шахагдах мөч ойрхон байгаа учир үргэлж өөрийгөө мэдлэгээр цэнэглэж ямагт түрүүлж алхах чухал цаг үе ирээд байна.Ирээдүйд харамсахгүйн тулд одооноос хичээж шинэ ондоохүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зорилгоо тодорхойлж түүнд хүрэх санхүүгийн хөшүүргээ баталгаажуулаарай.

Дашрамд дурдахад Голомт банкны Үндэсний хуримтлалын хөтөлбөр банк санхүүгийн салбарын хамгийн өндөр урамшууллыг олгодог бөгөөд шинэ оны эхний өдрүүдэд зорилгоо биелүүлэх хуримтлал нээлгэсэн хүн бүрт сугалаа сугалуулж азтан болох боломжийг олгож байна лээ шүү.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цагаан сар ба хар хэл ам...3 минут 12 секундын өмнөП.Эрдэнэзаан: Өнөөгийн нийгэмд хотын, харилцааны, сэтгэхүйн соёл яригдаж байна8 минут 12 секундын өмнөПарисын Гранд сламд манай 21 жүдоч оролцоно13 минут 12 секундын өмнөЗуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх замыг тавдугаар сараас тавьж эхэлнэ18 минут 12 секундын өмнөАфганистанд цэргийн цогцолборт халдлага болж 126 хүн амиа алджээ23 минут 12 секундын өмнөӨмнөговь аймагт H1N1 вирусын халдвараар нэг хүн нас баржээ 28 минут 12 секундын өмнөХятадын хүн ам 1 тэрбум 395 саяд хүрч өсчээ33 минут 12 секундын өмнөУнтахынхаа өмнө утсаа “маажих” нь ямар хортой вэ38 минут 12 секундын өмнөӨвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг43 минут 12 секундын өмнөӨдөр тутмын сонины тойм 1 сарын 2248 минут 12 секундын өмнөРоботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна53 минут 12 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд58 минут 12 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана1 цаг 4 минутын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга1 цаг 9 минутын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов1 цаг 14 минутын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо1 цаг 19 минутын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ1 цаг 24 минутын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга1 цаг 29 минутын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ1 цаг 34 минутын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв1 цаг 39 минутын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ1 цаг 44 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 49 минутын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 54 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 59 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ2 цаг 4 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно2 цаг 14 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ2 цаг 24 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай2 цаг 34 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь2 цаг 44 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 14 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.