1-р сарын 4
10 цаг 10 минут

Нийгмийн даатгалын лавлагааг гэрээсээ ч авах боломжтой болжээ

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг өмнө ньТөрийн үйлчилгээний цахим машинаас үнэт цаасаар эсвэл зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас цаасан маягтаар авах боломжтой байсан.

2018 оны байдлаар 1.9 сая удаагийн хандалтаар ажил олгогч болон даатгуулагч нар дээрх байдлаар лавлагаа авсан ба лавлагааны хураамж төлөх, хүлээгдэл үүсэх зэрэг хүндрэлтэй тулгарч байсан юм.

Тэгвэл одооноос эхлэн ажил олгогч, даатгуулагч нь НДЕГ-ын цахим хуудасны “Даатгуулагчид зориулсан вэб” хэсэгт нэвтрэн интернэт болон хэвлэх төхөөрөмжтэй л бол дурын газраасаа орон зай цаг хугацааны хязгаарлалтгүйгээр лавлагаагаа авч ашиглах боломжтой болжээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт нь тухайн байгууллага болон иргэний санхүүгийн чадамж, орлогыг илтгэх гол баримт болдог тул арилжааны банк, элчин сайдын яам, хууль шүүхийн байгууллагаас ихэвчлэн шаарддаг. Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх байгууллагуудад албан бичгээр шинэчлэгдсэн лавлагааг хүчин төгөлдөрт тооцож хүлээн авах хүсэлт хүргүүлсэн ба лавлагааны бодит эсэхийг хянах програм хангамжаар хангасан байна.

Ажил олгогч, даатгуулагч Та http://daatguulagch.ndaatgal.mn/  холбоосоор доорх боломжуудыг ашиглан нэвтэрч, лавлагаагаа аваарай.

  1. Нийгмийн даатгал гар утасны аппликэйшнд нэвтрэх код
  2. Иргэний тоон гарын үсэг (“Дан” систем)
  3. Үүрэн телефоны операторын хэрэглэгч бол утасны дугаар болон регистрийн дугаар (“Дан” системийн нэг удаагийн нууц үг)
  4. Нийгмийн даатгалын дурын хэлтэс, газар дээр очиж хэвлүүлэн авах  

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.236.138Зочин   • 1 сарын 4. 16 цаг 05 минут

yun 20 sec niigmiin daatgal orj zuvshuurul avahaar bas 2 tsag boloh yum bishuu? TUTS mashin hurdan bna. tsahim gedeg chin yavuulahgui uilchilgee shu de

45.117.35.4Зочин   • 1 сарын 4. 13 цаг 15 минут

шинээр бүтгүүлэх гэхээр өөрт ойрхон салбар дээр очиж бүртгэлээ баталгаажуулна уу гэнэ. Цахим ажил хөнгөвчилсөн үйлчилгээ юм байх гэсэн нөгөөх л явдал чирэгдэл учруулдаг хүнд суртал нь яг хэвээрээ л байна. утасны дугаараар нь хүн нь мөн байна уу гэдгийг баталгаажуулчихаж болно шүү дээ.

Шинэ мэдээ

Унтахынхаа өмнө утсаа “маажих” нь ямар хортой вэ3 минут 45 секундын өмнөӨвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг8 минут 45 секундын өмнөӨдөр тутмын сонины тойм 1 сарын 2213 минут 45 секундын өмнөРоботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна18 минут 45 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд23 минут 45 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана28 минут 45 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга33 минут 45 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов38 минут 45 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо43 минут 45 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ48 минут 45 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга53 минут 45 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ58 минут 45 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв1 цаг 4 минутын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ1 цаг 9 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 14 минутын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 19 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 24 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 29 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 39 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 49 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 59 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь2 цаг 9 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 39 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 49 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.