1-р сарын 7
8 цаг 00 минут

Сурвалжлага: ӨЭМТ-ийн нэг эмч өдөрт 40-50 хүн үзэж байна

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан амьсгалын замын цочмог халдвар эрс нэмэгдэж, нийслэлийн эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон салбар амбулаториудын хүүхдийн кабинет өнгөрсөн бямба, ням гарагт 10.00-19.00 цагийн хооронд ажилласан. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байна.

Дүүргийн эрүүл мэндийн төв ачаалал ихтэй ажиллаж байгаа энэ үед анхдагч шат болох Өрхийн эрүүл мэндийн төвд ачаалал хэр байгааг талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргйн 21 дүгээр хорооны  “Ачитсайхан” өрхийн эрүүл мэндийн төвд очлоо.

Амьсгалын замын өвчлөл ихсэхэд нэг, хоёрдугаар шатны эмнэлгүүдийн ачаалал ч нэмэгддэг. Тус эмнэлгийн хувьд томуу, томуу төст өвчлөл, нийт үзлэгийн 9.1 хувь, өдрийн үзлэгийн 5 хувийг эзэлж байгаа статистик мэдээлэл гаргажээ. Тус ӨЭМТ-өөр өдөрт 200 гаруй хүн үйлчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг байна. Тэд амбулатоийн үзлэг болон гэрийн эргэлт, дуудлагаар үзлэг хийж өдөрт 200 гаруй хүнийг үзэж байгаа нь ӨЭМТ-ийн хувьд ачаалал их байна гэдгийг эмч ажиллагсад хэлж байлаа.

БЗД-ийн 21 дүгээр хороо бол 100 хувь гэр хороолол байдаг. Яндан болгоноос утаа гардаг гэсэн үг. Энэ утгаараа 21 дүгээр хороо болон Дарь эхийн хэсэг утааны голомтот бүсэд багтдаг.

Тиймээс ч хорооны иргэд агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөлд өртөмхий байдаг. Дээрээс нь иргэд өглөө 8.30 цагаас эмнэлэг нээгдэхэд үзүүлэхгүй. Бага үдэд буюу 10.00 цагийн үед ирснээр эмнэлгийн ачааллыг бүр нэмэгдүүлж, оочёр дугаарыг ихэсгэдэг байна. Ингэснээр эмч нар цайны цаггүй үйлчлэхэд хүргэж байгааг эмч нар хэлж байлаа.

Тус эмнэлэг нь нийт 15 ажиллагсадтай 7 эмчтэй. Үүнд уламжлалт, сэргээн засах эмч,  эмэгтэйчүүдийн эмч багтдаг. Харин дөрвөн их эмч нь хорооны иргэдэд үзлэг хийдэг. Тэгэхээр өдөрт 200 гаруй хүн үздэг гэж бодох юм бол өдөрт  дунджаар 40-50 хүнд үйлчилдэг байна. Тиймээс  эмч нар иргэдэд зөвлөгөө өгч чадахгүй байгааг гэдгээ ч хэлж байлаа.

Нийслэлийн хэмжээнд эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч ажилладаг ганцхан өрхийн эмнэлэг байдаг нь Ачитсайхан ӨЭМТ юм. Дүүргийн эмнэлгээс нэлээд алслагдсан байдаг учир хүүхдийн өвчлөл, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор зайлшгүй эмэгтэйчүүдийн эмч ажилладаг аж. Мөн хүүхдийн их эмч, уламжлалт, сэргээн засах эмч ажилладаг байна.

“Ачитсайхан” ӨЭМТ-ийн дарга хүүхдийн их эмч Т.Аваргатай цөөн хором ярилцлаа.

Т.Аварга: Иргэд антибиотик уух хэмжээнд хүрсэн хойноо эмнэлэгт ханддаг

-Дүүргүүдийн эмнэлэг ачаалалтай ажиллаж байна. Ачитсайхан ӨЭМТ-ийн хувьд ч ачаалал их байгаа нь харагдаж байна?

-Өвлийн улиралд ханиад томуу ихэсч эмч нарын ачаалал нэмэгддэг. Энэ жил манай эмнэлэг механик аргаар цэр авдаг брэнд эмчилгээ бий болгосон. Энэ эмчилгээг хийснээр 21 дүгээр хорооны хүүхдүүд өвчин нь хүндэрч сэхээнд орохгүй байна. Эмнэлэгт хэвтэх хэвтэлт нь багассан байгаа.

Манай хорооны өрхийн эмнэлэг зөвхөн амьсгалын замын өвчлөлийн үед ч биш ер нь л ачаалал их байдаг. Учир нь манай хороонд 15 мянга орчим хүн амьдарч байна. Гэхдээ улсын бүртгэлд 11 мянган хүн бүртгэгдсэн байдаг. Зөрүүтэй дөрвөн мянган иргэн нь зөвшөөрөлгүй газар буусан гэдэг утгаараа хорооноос бүртгэж авдаггүй. Энэ олон хүнд үйлчилнэ гэхээр санхүүжилт болон эмч сувилагчдийн орон тоо дутмаг байдаг. Эмч нэмээд үзлэгийн өрөө гаргаж өгье гэхэд байр хүрэлцдэггүй. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тусламж, бид бүхний санаачлагын дагуу манай  хороонд 50 ортой эмнэлгийг барихаар болсон.  Хавраас барилгын ажил эхлэнэ. Энэ эмнэлэг ашиглалтад орох юм бол хорооны иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ авах таатай нөхцөл бүрдэх юм. Өрхийн эмнэлгийн чанар, хүртээмж ч нэмэгдэнэ гэсэн үг.

-Өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмч ажиллаж байна гэдэг маш давуу тал юм шигээ. Хорооны эмэгтэйчүүд заавал дүүргийн эмнэлэг рүү явах шаардлагагүй болж байна?

-Хүүхдийн өвчлөл, хүүхдийн эндэгдлийг бууруулах иргэдэд нөхөн үржихүйн боловсрол олгох, эрүүл эхээс, эрүүл хүүхэд төрүүлэх зорилгоор эмэгтэйчүүдийн эмч манай өрхийн эмнэлэгт ажилладаг. Мөн хүүхдийн их эмч ажиллаж байна. Хүүхдийн эмчид зайлшгүй үзүүлэх шаардлагатай хүүхдүүдээ би өөрөө үзээд явчихдаг. Мөн ахмад настнууддаа зориулаад уламжлалт, сэргээн засах эмч ажиллаж байна. Манай эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нар дахиад ч хэрэгтэй байна. Манай хороонд 4 цэцэрлэг бий. Үүнд үзлэг хийхэд 80 орчим хувь нь шүдний асуудалтай, үрэвсэлтэй байна. Тиймээс бидэнд шүдний эмч маш их хэрэгтэй байгаа. Бас л төсөв мөнгө байр байшингийн хүрэлцээгүйгээс чаддаггүй.

-Хүмүүс ер нь өрхийн эмнэлгийн эмч нарт ам муутай байдаг. Гэтэл бүх өрхийн эмнэлэг ингэж ажиллавал хандлага өөрчлөгдөж, өвчлөл буурч, урьдчилан сэргийлж чадах байх. Тиймүү?

-Тийм шүү. Гомдмоор үгс зөндөө л хэлнэ. Эмч үзлэг хийгээд удвал танил талаа оруулчихаад яриад суучихлаа гээд л эхэлнэ. Бас өрхийн эмнэлгүүдийн эмч нарыг  мэдлэг муутай гэдэг. Би үүнтэй санал хэзээ ч нийлэхгүй. ӨЭМТ-ийн эмч нар бол маш олон талын мэдлэгтэй чадвартай эмч нар байдаг. Дүүргүүдийн эмнэлэг эсвэл улсын клиникийн эмнэлгүүдэд нарийн мэргэжлийн эмч нартай байдаг. Зүрх судас, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, хүүхэд гэх мэтээр. Гэтэл өрхийн эмнэлгийн эмч нар хүүхэд, хөгшид, жирэмсэн эх, зүрхний өвчтэй хүнийг үзэж эмнэлгийн тусламуж үйлчилгээ үзүүлж чадаж байна шүү дээ. Чих нь өвдсөн хүнийг шууд чихний эмч рүү яв гэдэггүй. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээд л явуулдаг. Тийм л хөрвөх чадвартай, үйлчлүүлэгчээ сайн мэддэг эмч нар зөвхөн өрхийн эмнэлэгт л байдаг.

-Томуу, томуу төст өвчний үед иргэд хэрхэн урьдчилан сэргийлвэл өвчлөх эрсдэл буурах вэ?

-Өнөөдөр иргэд өвдсөн хойноо эмнэлэгт ирэх биш урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Үүний тулд бид маш их сургалт зохион байгуулдаг. Гэтэл иргэд тэр бүр ирдэггүй. Манай хороо агаарын бохирдолоос гадна ундны усны асуудал их байдаг. Зөөврийн ус хэрэглэдэг. Гэдэсний халдвар гарах магадлал их байдаг. Бид сургалтаар гэдэсний халдвараас хэрхэн сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэх сургалтыг явуулдаг. Гэхдээ иргэд сургалтад ирдэггүй. Ингэснээр иргэд адаглаад усны савыг хэрхэн зөв хэрэглэх, ариун цэврийг хангах мэдлэг дутмаг байдаг шүү дээ.  

Энэ амьсгалын замын өвчлөлийн үед бол заавал  амны хаалт зүүж хэвших хэрэгтэй. Өөрийгөө хамгаална, өрөөлд бас өвчин халдаахгүй гэдгийг мэдэхгүй байна.  Мөн эмний зохисгүй хэрэглээ, антибиотикийг дур мэдэн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хүний биед гаднаас вирус ороод 38.5 хүртэл халуурахад өвчнөө, вирусыг эсэргүүцэж энтэрферон ялгарч дархлаа сэргэж байдаг. Гэтэл манайхан халуурч эхлэх л юм бол дур мэдэн эм, антибиотик өгч байдаг. Тэгснээр эмний хордлогод ордог. Ямар эм өгч, ямар эмчилгээ хийхийг эмч л мэднэ.  Нэг гэр бүл хамгийн эхлээд өвчилсөн хүнийхээ эмийг бүгд уудаг. Энэ маш буруу. Хүн болгон өөр, өөр өвчилдөг. Тиймээс мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв байдаг. Иргэд ханиад хүрмэгц ирж үзүүлдэггүй. Хүндэрсэн хойно нь ирдэг. Битгий антибиотик уугаач гэхээр эмч нар бичиж өгөөд байна гэдэг. Гэтэл тэр хүн антибиотик уух хэмжээнд хүрчихээд ирээд байгаа юм шүү дээ.

Х.Соёл-Эрдэнэ

 

           

 

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.45.87Хорооны иргэн   • 1 сарын 13. 22 цаг 31 минут

Бздүүргийн 14хорооны өрхийн эмнэлэг маш тохь тухгүй эмч нар нь үйлчилгээний соёл байхгүй бас сэтгэлгүй, үзэх төдий л үзлэг хийдэг хэвтүүлээд үзлэг хийлгэх ор энэ тэр бол бүр байхгүй. Хашаа хороогоо хүртэл сайжруулмаар үүднээсээ л эмнэлэг эрүүл мэндийн газар гэхэд дэндүү муухай шүү, анхаараарай

103.9.90.98Зочин   • 1 сарын 8. 8 цаг 40 минут

Өрхийн эмнэлэгт чагнуурнаас өөр ямар багаж байхгүй. Чагнуураар хүн чагнасанаа хүн үзсэн гэж ярьж байгаа бол үнэхээр инээдтэй байна. Ямар харилцааны соёлгүй, үр дүнгүй хэдэн хүн байдаг шүү.

202.70.33.242zochin   • 1 сарын 8. 6 цаг 21 минут

http://StartWeeklyJob.com/?userid=190649

202.9.42.65irgen   • 1 сарын 7. 22 цаг 28 минут

ene muusain 4n hun uzeed ch zub onshloj chadahgui

81.102.66.17Зочин   • 1 сарын 7. 19 цаг 25 минут

utaanaasaa salaagyi tsagt haniad tomuu bitgii hel byr auyltai hort havdaruud bagasah bish harin ulam iheer nemegdej mash olon hynii ami nasiig avch odoh ni ulam nemegdseer l baih bolno

203.91.118.180эцэг   • 1 сарын 7. 17 цаг 30 минут

БГД хүүхдийн эмнэлэг ачааллаа даахгүй, ор өрөө хүрэлцэхгүй байхад Эмэгтэйчүүдийн тасаг нь хамт байна. Ханиад томуутай үед Жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдүүдтэй холилдож байна. Эмэгтэйчүүдийн тасгийг нь хуучин байранд нь шилжүүлэх арга хэмжээ авч өгөөч Эрүүл мэндийн сайд аа...

202.179.24.2Зочин   • 1 сарын 7. 15 цаг 35 минут

1 AIMSHGIIN BALGASNUUDAA BAS EMNELEGCH GEH SHIG

202.179.26.88Зочин   • 1 сарын 7. 12 цаг 43 минут

urhiin emneleg yu ch hiideggui shdeee hudlaaa chagnuuriin toogoor yavdag bh, hunuu tuluu biosh, iishee yav tiishee yav urhiin emchiiin ajil duusaa harin tom tom emneleguudiin suvilagch nariin ajliig haraarai tsag hugatsaatai yavj bgaa shuu urhiin yostoi zugeer suugch nar ih shuu

173.25.225.115Зочин   • 1 сарын 7. 10 цаг 37 минут

Ene bol Mongol toriin emgenel

202.21.100.210нялх жоохон хүүхдүүд   • 1 сарын 7. 10 цаг 24 минут

нялх жоохон хүүхдүүд чинь утаандаа хордож үхлээшдээ сдакуудаа хамаг мөнгө энэ эмнэлэг эмэнд явжийшдээ сдакууда

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 54 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.