1-р сарын 7
12 цаг 30 минут

Б.Эрдэнэдэнс: Ботоксыг хийлгэснээр 6-12 сар үрчлээнд санаа зовох хэрэггүй

Өвлийн улирал хүний арьсанд маш их муу нөлөө үзүүлдэг. Тэр ч утгаараа бид энэ удаад сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн сонирхлыг ихээхэн татах болсон мэсгүй мэс засал буюу арьс чангалах тариа ботоксын талаар “Гоёл медикал” салоны арьс, гоо заслын эмч Б.Эрдэнэдэнстэй ярилцлаа.

-Гоёл салон гоо сайхны тарилгуудаараа олон танигдсан. Яг одоо танайхаар ямар ямар төрлийн тарилгууд хийгдэж байна вэ?

-Манай эмнэлэгт гурван төрлийн тарилга хийгдэж байгаа. Ботокс, филлер, цасан цагаан тарилга гээд үйлчлүүлэгчдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг гурван төрлийн тарилга хийж байгаа. 

-Ботокс тарилгын талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ботоксийг дух, хөмсөг хоорондын үрчлээ, хамрын хөндлөн болон нүдний цацраг үрчлээнд хийдэг. Энэ тарилгыг хийхэд 10 минут зарцуулдаг. Хийлгэснээс хойш 3-10 хоногийн дотор үрчлээ татагдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, булчингийн үйл ажиллагааг сулласнаар үрчлээ тэнийж эхэлдэг.

-Иймэрхүү тарилгуудыг гадуур чанартай чанаргүй маш олон газар хийдэг. Танай бусад газруудаас юугаараа онцлог вэ?

-Манай тарилгууд хамгийн сүүлийн үеийн Солонгосын тарилгууд байгаа. Энэ тарилга маань булчингийн ямар нэгэн саармагжилт өгөхгүй, хөдөлгөөн хэвийн явагдана. Булчингийн агшилтыг буцааж тэлж өгдгөөрөө давуу талтай. Арьсны өнгөн хэсэгт давхар үйлчилгээ өгдөг давуу талтай байгаа.

 -Танайхыг Солонгосын эмнэлгийн харъяа, баталгаатай газар гэж ярьдаг юм байна лээ?

-Манайх Өмнөд Солонгосын “SCL” групптэй хамтарч ажиллан, тарилгануудаа албан ёсоор оруулж ирдэг. Тарилга хийлгэж буй хүмүүстээ тариагаа харуулж, баталгаат хугацаатай нь танилцуулж бүрэн бүтэн байдлыг нь баталгаажуулж байж хийдэг юм. Бүх тарилгыг хийхэд 10-15 минут болдог. Ер нь тариа хийсний дараа шууд үр дүн нь гарч эхэлдэг болохоор тариа хийхээс өмнөх зураг, дараах зургийг нь харьцуулж харуулдаг. 

-6-12 сарын хугацаатай гэхээр үйлчилгээ нь гарахаар яана гэсэн үг вэ. Ямар нэгэн сөрөг нөлөө бий юу?

-Үйлчилгээ нь гарахаараа өмнө нь ямар байсан тэр хэвэндээ орно л гэсэн үг. Ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Шимэгдээд алга болчихдог.

-Хүмүүсийн дунд тарилгын үйлчилгээ нь гарахдаа илүү их үрчлээтэй болдог гэсэн яриа байдаг?

-Хүмүүсийн дунд тийм яриа байдаг ч худлаа. Тарилга хийлгэхээс өмнө ямар байсан тэр хэмжээндээ л байна гэсэн үг. 

-Хүний арьсанд шимэгдэж алга болно гэхээр муу нөлөөтэй биш үү?

-Үгүй. Өөрөөсөө усны агууламжтай болохоор ямар ч сөрөг нөлөө байхгүй. Эсрэгээрээ хүний биед сайн нөлөө үзүүлдэг. Учир нь хүний биед ашигтай, эрдэс бодисуудыг агуулдаг.

-Насны хязгаар гэж бий юу?

-Жирэмсэн болон хөхүүл хүн хийлгэж болдоггүй. Ер нь бол 20-иос дээш насны эрэгтэй, эмэгтэй бүх хүн хийлгэх боломжтой. 

" ГОЁЛ МЕДИКАЛ "

УТАС: 9907-6546, 8877-5907, 8619-1985

ХАЯГ: ТБД-Андуудын замын урд талд Богд-Ар хороолол 3-а байр Хаяг : УБ хот , Модны-2 , Гантийн 40-А байр Утас : 7607-4713 , 8870-0909

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.180.220.186хүн эрүүл мэндээр тоглохоо   • 1 сарын 8. 9 цаг 43 минут

эргүү эмч нэртэй мал

202.131.249.202Зочин   • 1 сарын 8. 7 цаг 08 минут

***** mal aa, tembvvrch vxeerei,

202.9.43.31зочин   • 1 сарын 7. 16 цаг 57 минут

Эрдэнэдэнс эмч минь чи залуу хүн байна.Ямар хор хөнөөл хэдэн жилийн дараа яаж нөлөөлж гарч ирэхийг чи битгий хэл бурханч мэдэхгүй шүү дээ. Насны бөгсөнд шоронгийн хадаас болов доо. Шуналаа хязгаарлаж байвал хойшидын амьдралд өлзийтэй байх шүү

119.40.99.208сайн үйлс биш хэн ч бодсон   • 1 сарын 7. 16 цаг 34 минут

ЗОЧИН

49.0.147.33зочин   • 1 сарын 7. 13 цаг 18 минут

үрчлээтэх нь жам

64.119.20.177Ө   • 1 сарын 7. 13 цаг 01 минут

ёооо хүний биед ашигтай эрдэс бодис агуулдаг гэчжээ энэ бол мэдрэл саажуулдаг хамгийн хүчтэй хор. Саажиж байгаа учир булчин хөдлөхгүй болж үрчийхгүй болж байгаа юм, хор нь шимэгдэж дуусаад мэдрэл нь сэргэхээр булчин хөдөлж эхэлдэг. Худал мэдээлэл хийж үйлчилгээ үзүүлж байгаа газрыг татан буулгах хэрэгтэй. Хүнд эрсдэлийг тайлбарлаж өгч юу болох болохгүйг сайн тайлбарлаж байж үйлчилж байх ёстой Пугачёвагийн ботокс цусанд орсноос үхэх шахаж Швейцарт сэхээнд орж байж босож ирсэн болгоомжтой байх хэрэгтэй 6 сараас дээш үйлчилэггүй юмний төлөө ийм эр

Шинэ мэдээ

Роботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна3 минут 38 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд8 минут 38 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана13 минут 38 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга18 минут 38 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов23 минут 38 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо28 минут 38 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ33 минут 38 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга38 минут 38 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ43 минут 38 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв48 минут 38 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ53 минут 38 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд58 минут 38 секундын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 4 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 9 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 14 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 24 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 34 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 44 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь1 цаг 54 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 24 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 34 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд1 сар 21. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.