1-р сарын 7
13 цаг 55 минут

М.Цэемаа: Гөлөг

Намрын оройн хүйтэн зэвэргэн шөнө хоол хошоор дандаа дутаж явдаг шар гөлөг олны хөлийн газар болох их захын зүүн урд дахь контейнер нэртэй ган амбаарын хажууд хэвтэнэ.Гэдэс нь хонхолзон нүдээ анья гэвч болохгүй нь даанч гачлантай хэвтэшнээсээ босч суниаж үзэв.Туул голын хүйтэн нойтон салхиар сүүгтэл үлээж амьтай голтой бүхнийг царцаж голдоо ортол нь дааруулна.Энэ өвдийг яаж давж гарна даа хэмээн бодох зуур ойрмогхон цаас шарчигнах,хүнд нүсэр биетэн янцаглан хөрвөөхөд цочиж,хань татан зогссоноо эргэж урд хоёр хөлнийхөө завсраар толгойгоо хийн суниаж хэвтээд амаа ангайн урт улаан хэлээ гарган эвшээмээр аядаж байснаа ...яая даа байз....
Үүр цайх яагаа ч үгүй оддын гэрэл нохойн сарьсан хамар дээр дүүжлэгдсэн мэт хүйтнээр гэрэлтэнэ.Өнгөрөгч хаврын хатууд халуун хэвтэр,ачит эхээсээ” эзэн”-ний төөрүүлгээр төөрснөөс хойш ган амбаарын орчим уриныг үдэж нас бие гүйцэх тийшээ хандаж яваа нь энэ.Эх эцэг гэр бүлээрээ сүрэглэн яваа гөлөгнүүд “гөлөг” гэдгээ мартаад “банхар” болчихсон ...рр...ррхийн аавын цээж ,ээжийн бөгс оргиод тун ч донжтой атаархмаар.
Шар гөлөг нэг удаа ургаж буй соёогоо гайхуулмаар санагдаад үүгээр түүгээр шарваганан гүйж явдаг эрлийз охин гөлгөнд архирч үзүүлсэн чинь үдийн хойно хэдэн архаг ах нар ирж “гөлөг” болоогүй байж “банхар” боллоо хэмээцгээж түүнийг хоёр хоног босохгүй болтол хашраасныг тэр мартдаггүй.Шар гөлөгний орогнох газрын энэтээ Баатар хэмээх сүрлэг сайхан том биетэй залуу дандаа согтуу байх.Баатарыг нанчидын халуунаар хөл гараа дэлгэн эгээ л гэртээ аятай унтахлаар хоёр хөлийнх нь завсар эсвэл сүвээний нь орчим наалдаад хэвтэх хичнээн дулаан “хагас хоол,халуун хэвтэр “ л гээч тэр буюу.Зовлонт амьтны нүдэнд харагдсан болгон “жаргал”-тай харагдана даа.
Үдийн халуун нар шатаж захын орох гарах хаалгаар хүн машин чихээтэй үеэр ган амбаарын сүүдэрт Баатар ганцаараа лонх найрка тавьчихаад уух гэж байгаа бололтой сууна.Шар гөлөг өмнөөс нь горьдоод л харж байтал ахимаг насны бэлтгэлийн судалтай өмд цамц өмсссөн бүдүүн бор хүн ирж Баатарын мөрнөөс татан нүүр өөд нь харж байснаа чи чинь Баатар мөн шиг вэ дээ.Яаж яваа юм бэ дээ,уг нь ингэж явахааргүй хүн сэн.Ах нь сургийг чинь гаргаж амьд явбал олж ирэхээр нутгаасаа гараад бараг сар болж байна.Чамайг одоо аваад явнаа.Чамайг чинь буцаад ирнэ гэж мөн их харцгаасан даа Одоо намайг дагаад нутагтаа оч доо энэ их хөлийн газар ингэж ч явах гэж дээ.Сарын өмнө манай сумын дэлдэн Санжаа чамайг энд байх шиг билээ гэж хэлж очсон л доо.Ирсэн ахимагдуу хүнээс хир даахь болсон хувцас үс толгой ер нь л байгаа байдлаасаа санаа зовохоосоо гадна “ичих” нэгэн том шалтгаан байснаа санаж улам их жиирхэж байгаа бололтой ийш тийш харна.Шар гөлөг толгойгоо гилжийлгэн юу гээч болоод байгааг ухаарч ядан гайхсаар.
Баатар уг нь оросод сургууль дүүргээд Ховддоо уулын инженер болж очсон сон. Зах зээл гэж бужигнаад түүнийг хүлээж авах газар олдсонгүй.Оюутан байхдаа овоо овсгоотой хандаж наймаа хийж хөлжсөн тэрээр буцаад гахай үүрч ганзагандаа гарч өгчээ.Эхлээд овоо л байж сүүл рүүгээ оросуудад хэд хэд сэгсрүүлээд өмссөнтэйгээ буцжээ.Нутагтаа ирээд ирээд тарваганы арьсны наймааг үсэргэж алджээ.Зөвхөн хойшоо төдийгүй хятдуудтай “дэнс дэнс мөнгөөр” гэдэг шиг боодол боодол мөнгийг шидэлж гарчээ.Эхэндээ хятдууд ч яах вэ хэлсэндээ л байлаа.Самдан нагац ах нь хүний ёсоор “за даа Баатар минь болоо юм бишүү дээ нас чинь ч явлаа гэр бүлтэй болж тогтож амьдар ажил хий чам шиг мэргэжил мэдлэгтэй хэл устай хүн эх орондоо хэрэгтэй л байлгүй яах вэ гэж хэд хэд хэлээд авсан....Аа муусайн юмнууд хэдэн төгрөг зээлэхээ л мэднэ үү гэхээс өгөхөө ямар мэдэх биш хүн ер нь лаагаа иднэ үү луувангаа иднэ үү эдэнд падгүй хэрэгээ.Наймаааны од гүйсэн Баагий хүүг бурхан ч гүйцэхгүй л болов уу хэмээн омтгойрч Улаанбаатар,Ховд,Бээжин,Москва ...нисэж,дээд зэрэглэлийн буудал,дээд зэргийн хүүхэн...гээд дээгүүр давхиж явтал нэг л өдөр цаг хугацаа зогсож хувьтавилангийн эргүүлгээр урсаж одох нь тэр.
Самдан хэдэн хүүхдээ өсгөж өндийлгөх гэж гадаа гарч эр,гэрт орж эм болж явсаар хэдэн арван оныг үдээд байгаа хүн.Эхнэр нь мал хувьчлалын жил хөдөө ажлаар явж байгаад машины ослоор өөд болоход тэрээр 3-13 насны зургаан хүүхэдтэйгээ үлдэж амьдралыг ёстой л улаан гараараа ханцуйлж,манцуйлж өсгөсөн ээжийн дайтай аав билээ.ХААДС дүүргээд Ховддоо очсоор мал,ажлын төлөө нүцгэн гараараа тэмцэж ирснийг одоо цөөхөн хүн мэдэх болсон.Нагац ахынх нь ганц хүү болох Баатарыг гадаадын дээд сургуулийн хуваарь авч гэнээ гэдгийг хөдөө ажлаар явж байгаад сураг сонссон л болохоос очиж духыг нь үнэрлээд мордуулж чадаагүй гэж хэзээ хойно нагац ахынхаа нүүрийг харж чадахгүй оготоно залгисан могой шиг л тэвдэж байх вэ.Баатар ирж гэнээ гэсэн сургаар гэрт нь очвол халмагдуу дүү залуу үг хаяж,бараг юм горьдож ирэв үү гэж хэлж байсанд нь Самдан “аргагүй,аргагүй явахад нь үнэрлэж үдсэнгүй гэж гомдоод залуу хүн халуун цочмогдоо л доо.Би гэж юмны учир олохоо байсан гүжир хар хүн хоцрогдсон ч биз дээ” гэж өөрийгөө буруутгаад өнгөрчээ.Баатарыг наймаанд явсан хойгуур аав ээж хоёрыг нь Самдан харж асарч,картаар хүнс олгож байх үед хэдэн хүүхэддээ сүүтэй будаа чанаж өгөөд хэд л бол хэд хонуулахаасаа сийхгүй,Баатарын аав ээж хоёрт хамаг л махан хүнсээ аваачиж өгөөд “ямар настай улсад усанд чанасан будаа илүүлэлтэй биш дээ усан хаван гүйж сүйд болох байгаа даа гэж нүүр дүүрэн инээж одоо л нэг Жаажаагийнхаа нүүрийг бүтэн харахтайгаа боллоо гэж сэтгэл дүүрэн амьсгалаад гэр өөдөө алхаж явжээ.Баатараас огт сураг ажиг үгүй.Аав ээж хоёр нь удаан хүлээсэн дээ.Хааяа нэг ам дамжсан базаахгүй сургийг нэмүүр чимүүртэй сонсоод халаглаж тэр хүн ч ирэхээсээ өнгөрөв бололтой гэцгээхэд Самдан хоёр хөгшний сэтгэлийг засаж “за манай Баатар ямар газар,хэл мэдэхгүй гэх биш нэг л өдөр ороод л ирнэ.Гэр бүл,үр хүүхэдтэй болоод ч ороод ирж мэднэ шүү гэнэ.Гэвч дотроо яадаг билээ Жаажаа маань ганц хүүгээ эндэж исэлдэж гэж сонсвол дороо л нам харвах хүн шүү гэж айна.Мөнгөний дон шүглэн хорвоогоор нэг тэнэж яваа хүнийг яалтай вэ.Хөгшид хадан гэртээ цувраад яваад өгөв.Самдан Баатарыг сурагласаар л.Хэдэн хүүхэддээ хоол хошгүй зовохоосоо илүүтэй Баатарын эцэг эхийг олигтой харж асарч чадаагүй хэмээн өөрийгөө буруутгаж ирэхээр нь “яаж ч нүүрийг нь харна даа” хэмээн зовсоор. Харин дөнгөж нэг жилийн өмнө хот ороод хүүгийндээ өвөлжөөд ирсэн хүнээс танай Жаажаагийн хүү Хархорин зах дээр л согтуу байх юм билээ “өвгөнт”-ийнхэнтэй л нийлсэн юм болов уу даа гэх сургийг том хүүгээрээ эчнээ тандуулж баттай мөн болохыг мэдээд хоноггүй хот руу гарчээ.Том хүүдээ гомдосхийгээд яваа юм.Нэгэнт л сургийг нь гаргаад авсан юм бол очиж уулзаад гэртээ аваад ирэхэд яана вэ яах аргагүй л яс махны нь тасархай даа бөгс хошногоо өмхий гээд голдоггүй гэдэг дээ гэж утсаар зад загнаад авчээ.Хүү нь ааваа тэр хүн чинь хүн гэхэд хэцүү л амьтан байна билээ шүү дээ.Би чинь тэгээд ч хадмындаа толгой хорогддог хүн.Хотынхон чинь тэр “өвгөн”-тийнхнээс үхтлээ айж,сэжиглэдэг юм.Та л өөрөө ирж учрыг нь ол доо гэхийг сонсоод өвгөн арай л тэсэрч дэлбэрсэнгүй.Одоо чинь хаашаа болчихсон цаг үе вэ өнөө ямаа ядарснаа мөргөдөг хүн ядарснаа өргөдөг гэдэг чинь худлаа болоо юу гэж замын турш уурссаар явж иржээ.
Эрсэн хүнээ Самдан бараг хоёр долоо хоног хайж байж олжээ.Өнөө “өвгөнт” гээчийн дон шүглэсэн золигнууд урин цаг болохоор голын хөвөө бараадаад явчихдаг аж.Өглөө буусан буудлаасаа гараад зогсож байтал бохир заваан хувцастай эрэгтэй голдуу хэдэн хүн тойроод тамхи татаад зогсож байснаа “гөхдөх ч гэх шиг,гуялах ч гэх шиг үл ойлгогдох этгээд хэдэн үг солоилцоод ихэнх нь Хархорин зах руу орох бололтой явцгаахаар нь өвгөн дагаад алхчихав.Олон жилийн өмнө сураг алдарсан Баатарыгаа багын төрх хамрын хажууд нь байх том мэнгэ хоёроор нь л таньсан болохоос үгээр үгүүлэхийн аргагүй жигтэй царай зүстэй болсныг гайхаад халаглаад өрөвдөөд барамгүй.
Ганц шил найрканыхаа хамт дөрвөн хуушуур авсныг шар гөлөг гэдэс хонхолзон горьдон харсаар.Баатарын сэтгэл зовонгуйрч дөрвөн хуушуураа шар гөлгөнд хаяж өгөөд ирсэн хүнээ даган гарахаар явахад шар гөлөг гомдолтой харан дотроо сэмхэн гасалжээ.Ижилдэн дассан сан.Том ноход шар гөлгийг дээрэлхэж хэмлэвэл Баатар тэднийг хөөж чулуугаар сайн намнаж хашраагаад хөөж явуулдаг.Баатарыг согтоод унахаар өөр “муусайн” –чууд дутуу орхисон архинд нь эзэн суух гээд байвал шар гөлөг хуцаж боргоод сүйд болж хамгаална бүүр нэгнийх нь хөл дээрээс зуугаад авсан гэж байгаа.Шар гөлгийг эзэн нь төөрүүлж хаясан бол Баатарыг хувь тавилан нь ийн тохуурхсан бололтой.
Өглөө болж хүмүүсийн хөл хөдөлгөөн ихсээд ирэхийн үед шар гөлөг хэвтрээсээ босч явах дургүй байлаа.Уг нь сүү зардаг авгайчуудын хавиар очвол хиамны хальс,хуушуурын гурил олоод л идчихвэл өдрийн хагас бондойчихно л доо.Даанч сонирхол алга нээрэн Баатар ингээд яваад өгөх юм байх даа.
Хар утаа хаялсан том гээийн шар өнгийн машинаас Самдан,Баатар хоёр бууж ирээд зах руу ороод нэлээд удасны хойно бөс бараа бололтой зүйлс барин гарч ирэхэд шар гөлөг сүүлээ шарван Баатарт ойртож эрхэлвэл хуучин “найз”-даа өдрийн өл даахаар овоохон хуушуур авч хаяж өгөөд том машин өөдөө яаран алхаллаа.Том машины хар утаанд шар гөлөгний нүд хорсон бүрэлзээд Баатарын царай төрхийг дахин харж чадсангүй.Урин цагийн гэнэнхэн дурсамж ингээд төгслөө.Баатар яваад 3 сар боллоо.Шар гөлөг өнөө л ган амбаарнуудынхаа хавьцаа амьдарсаар...

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд3 минут 45 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана8 минут 45 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга13 минут 45 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов18 минут 45 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо23 минут 45 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ28 минут 45 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга33 минут 45 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ38 минут 45 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв43 минут 45 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ48 минут 45 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд53 минут 45 секундын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно58 минут 45 секундын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 4 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 9 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 19 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 29 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 39 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь1 цаг 49 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 19 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 29 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ9 цаг 56 минутын өмнөКирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд1 сар 21. 17:40Динозавруудад амьд үлдэх ганц ч хором байгаагүй1 сар 21. 17:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.