1-р сарын 8
10 цаг 50 минут

“Хөдөлмөрийн баатрыг бүтээсэн түүх” хэмээх хэрэг үүсэх вий

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хүн. Монголын төр түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн баатар хэмээх энэ эрхэм хүндтэй цолыг хүртээсэн нь ойлгомжтой.

Гэхдээ сүүлийн үед Л.Чинбаттай холбоотой таагүй мэдээллүүд байсгээд л дуулддаг боллоо. ЖДҮ-гийн хэргээс хойш ийм мэдээллийн давтамж улам ойртсон.

Энэ тоолонд “Гацуурт” ХХК-иас сүртэй гэгч нь мэдэгдэл гаргадаг. Хоёр хоногийн өмнө бас л “…Энэ бол гүтгэлэг” гэж мэдэгдсэн байна.

Уг нь хэвлэлүүд энэ компанитай холбоотой баримт сэлттэй мэдээллийг нийтлээд байх шиг байгаа юм.  Гэвч өөрсдийнх нь тайлбарлаад байгаачлан “…Гүтгэлэг” байж гэж бодъё.

Тэгвэл 2015 оны хоёрдугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн “…Цаашдаа зөвхөн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулсан улаанбуудайнд урамшуулал олгодог болно. Ингэхгүй бол чанарын шаардлага хангасан, хангаагүй буудай тушаачихаад урамшуулал авах явдал тасрахгүй нь. Ер нь намайг ажил авахаас өмнөх хүмүүс хяналт шалгалтад сайн анхаарал хандуулж байгаагүй нь ажиглагдсан.

Тиймээс бүх талын төлөөллийг багтаасан улаанбуудайны чанарыг тогтоох комисс ажиллуулдаг болно. Үүний эхлэл болгож ажлын хэсэг гаргаад тариаланчдад бий гээд байгаа 40 мянган тонн улаанбуудайнд чанарын шалгалт хийе гэхээр буудайгаа үзүүлэхгүй байгаа.

Л.Чинбатын “Гацуурт” компани л гэхэд өмнө нь нэг тэрбум төгрөгийн зээл авчихаад түүнийгээ төлөөгүй байж Засгийн газраар баталгаа гаргуулаад хоёр тэрбум төгрөгийн зээл авчихсан байгаа. Ийм байж төрөөс дэмжлэг үзүүлэхгүй байна гэх хэрэггүй. Та нарын сүрдүүлгээр ажил явдаггүй юм шүү дээ” гэж хэлснийг юу гэх вэ. Энд нэг тэрбум төгрөг, дахиад хоёр тэрбум төгрөгийн зээлийг авчихаад төлөөгүй гэж Төрийн сайд хүн ярьжээ. Эдгээр зээлийг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат төлсөн үү гэдэг асуулт гарч ирнэ.

Өнгөрсөн жилийн хавар сайд асан Р.Бурмаа “Гацуурт” ХХК-ийн Л.Чинбатын талаар дахиад “…Махны үхэр оруулж ирнэ гээд ХХААЯ-наас 3.0 тэрбум төгрөг зээлээд буцааж төлөөгүй олон жил болсон доо. Тэрийгээ гэрээ ёсоор төлсөн бол дараагийн олон аж ахуй бас махны үхрийн аж ахуй эрхлэх боломжтой байсан. Энэ асуудлыг гаргаж тавьснаар их ч олон аргаар намайг дайрч гүтгэсэн дээ . Шударга бус юманд үнэн голоосоо дургүй гэхээр тэссэнгүй. Шударга л бай л даа” хэмээн цахим сүлжээнд сэтгэгдэл бичиж байлаа. Тэрээр энэ талаараа дэлгэрүүлэн “…ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн үед төрөөс гурван тэрбум төгрөг зээлсэн байдаг. Л.Чинбат махны үхрийн чиглэлээр аж ахуй эрхэлнэ гэж тендерт шалгарч авсан байдаг. Намайг сайдын ажлаа өгөх хүртэл гурван тэрбум төгрөгөө төлөөгүй. Намайг ажил авах үед зээлийнх нь төлөх хугацаа хэтэрчихсэн байсан. Хугацаа хэтэрсэн төлбөрийг төлөөч гэдэг шаардлага нэлээд тавьсан. Яаманд ирж уулз гэж хэлээд ч ирээгүй. Махны үхрээсээ өг гэж гэсэн ч нэмэр болоогүй. Найз нөхөддөө өгсөнөө төрд өгөх мөнгөө төлсөн гэж үздэг юм билээ.

Би гэрээнийх нь дагуу мөнгөө нэхэмжилсэн юм. Энэ асуудалд Т.Бадамжунай сайдыг буруутгах арга байхгүй. Түүнд 3.0 тэрбум төгрөгийг бэлэглээгүй, гэрээ хийгээд үйл ажиллагааг нь дэмжсэн байгаа юм. Иймээс зээл авсан байгууллага нь хариуцлагатайгаар төрд төлөх ёстой өр төлбөрөө барагдуулах нь шударга ёсонд нийцнэ. Гэрээгээ биелүүлэх ёстой.Зээлээ нэн тэргүүнд төлж барагдуулах ёстой. Л.Чинбат мундаг учраас улсаас 3.0  тэрбум төгрөг зээлээгүй юм. 3.0 тэрбум төгрөгөөр сайн үүлдрийн махны үхэр оруулж ирнэ гэсэн болохоор дэмжиж өгсөн юм. Хэрвээ Л.Чинбат зээлээ хугацаанд нь төлөөд явсан бол олон хүн энэ төрлийн аж ахуйг эрх¬лэх боломжтой болно. Хөдөлмөрийн баатар хүн төрийг ингэж хохироож болохгүй. Энэ асуудалд салбарын сайд нь одоо анхаарах ёстой” гэж байлаа.

Мөн “…Л.Чинбатын нэр дээр бүртгэлтэй “Гацуурт” ХХК 3 375 000 000, “Баяндулаан уул” ХХК 1 387 500 000, “Шаргал тариа” ХХК 675 000 000, “Скрин” ХХК 600 000 000, “Сэлэнгэ Тос” ХХК 562 500 000, “Монгол ногоо” ХХК 525 000 000, “Вигобуудай” ХХК 375 000 000, “Хэрлэн Алтай” ХХК 144 830 000 төгрөг тус тус 2017 оны арванхоёрдугаар сарын 20-нд Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас авчээ. Найман компанид төсвөөс шилжүүлсэн мөнгөний дүн нийтдээ 7 644 830 000 төгрөг болж байна” гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарч байлаа. Энэ бол 2017 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас өгсөн үрийн буудайн үнэ гэсэн гүйлгээний дүн юм.

Мөн 2011 оны арваннэгдүгээр сард “…Үр тариаг үнэгүйдүүлсэн өөр нэг асуудал бол саваа бэлдээгүй байж саалиа хураасан явдал. “…Санаа бүү зов, сав хангалттай бий. Зөвхөн ургацаа сайн ав, хураагаад бай” гэж  Т.Бадамжунай сайд үтрэмийн талбай хэсч, өөрийгөө сурталчилж явахдаа хэлсэн нь өнөөдөр хэвлэлийн хуудаснаа дурайж байна. Энэ ажлын угтал болгож үрийн зориулалттай савны тендерийг өнгөрсөн жилээс зохион байгуулсан. Нэг тэрбум 800 сая төгрөгийг төсөвт өртөгтэй “Үрийн зориулалттай босоо төмөр агуулах” худалдаж авах тендер гээчийг зарлаж зургаан компани оролцсоноос хамгийн өндөр үнийн санал өгсөн “Гацуурт”-ын Л.Чинбатад эрх өгчихсөн байдаг. Тухайлбал, “Би Би И” ХХК нэг 1.6 тэрбум, “Дорнод гурил” ХХК нэг тэрбум 790 сая, “Өлзий төв” ХХК 1.8 тэрбум, “Төмөр транс” ХХК 1.9 тэрбум, “М-Ти-Эс” ХХК нэг тэрбум 815 сая, “Гацуурт” ХХК нэг тэрбум 866 сая төгрөгийн үнийн  санал тус, тус ирүүлсэн байсан. Үүнээс үзэхэд “Гацуурт” болон хамгийн бага үнийн саналтай компанийн хооронд 267 сая төгрөгийн үнийн зөрүү гарч байгаа биз. Наад зах нь 2-3 сумын бүтэн жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний мөнгө гэдгийг эдийн засагчид хэлнэ” гэсэн мэдээлэл бас гарч байв. Найман жилийн өмнөх энэ мэдээлэл бас л дарагдаад өнгөрсөн.

Ер нь бол тухайн үед Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нарын хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан байдаг. 2012 оны аравдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай мэдээлэл хийж “…ХХААХҮЯ-ны  удирдлагуудыг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар шалгаж байгаа” гэж мэдэгдэж байсан.  Мөн 2013 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүд Цагдаа болон Үндэсний аудитын газрынхан шалгалт хийж, яамны болоод тус сангийн удирдлагууд 2009 оноос сангийн мөнгө шамшигдуулж ирснийг илрүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас тэднийг  Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгодог улаан буудайн урамшууллын хөрөнгө, “Атрын III” аяны хөрөнгөөс шамшигдуулсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлсэн. Гэсэн ч хэргийг тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байдаг юм.

Энэ нь Т.Бадамжунайг ХХААХҮ-ийн сайд байхад тусгай сангуудын хөрөнгө хяналт султай байсныг гэрчилж буй хэрэг.

Хэдийгээр “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбаттай холбоотой ийм эрүүгийн хэрэг үүсэн шалгуулж байгаа талаар мэдээлэл байдаггүй ч ноцтой байж мэдэхээр фактууд хэвлэлийн шарласан хуудас, өдгөөгийн цахим сүлжээнд хэд хэдээрээ л байна. Ийм барим тавим баримт сэлт дагуулсан нийтлэл материалд зориулж сүртэй гэгчийн “…Гүтгэлэг” гэсэн мэдэгдэл хийж байхаар хуулийн байгууллагад очиж үнэн мөнөө олох хэрэгтэй юм.

Эс тэгвээс тун удахгүй “Хөдөлмөрийн баатрыг бүтээсэн түүх” хэмээх хэрэг үүсэх вий…

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж:
12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.67Цог   • 1 сарын 9. 14 цаг 18 минут

Хуулийн дагуу хариуцлага тооцоочээ. Төр гэж үнэндээ алгаа

202.9.43.59Зочин   • 1 сарын 9. 12 цаг 46 минут

Харин тиймээ элдэв холбоо гэгч нь авлига авчих гэж горьдоод баян хүмүүс, албан тушаалтай хүмүүсийг Ерөнхийлөгч болгочихдог уламжлалтай,тэгээд хийхээр шүүмжлэнэ,хийхгүй ч шүүмжлэнэ,энэ олон холбоодыг татан буулгаххэрэгтэй. Ямарч ашиггүй юм

202.9.43.59Зочин   • 1 сарын 9. 12 цаг 43 минут

Энд Чинбат гэдэг хүний авсан мөнгөний дүнг тод тавьжээ. Харин эргэж хэрхэн төлөгдөж байгаа нь алга. Хугацаандаа төлөгдөж байгаа бол болох юм биш үү. Тэгэхээр ийм мэдээ бичдэг хүмүүс баланс бариулж бичиж байвал сайн байх юм. Үндэсний хөрөнгөтөнг бий болгох хэрэгтэй тэр нь шудрага байх хэрэгтэй. Бөхийн өргөөний хувьд Баян-мөнх ,Сүх-бат хоёр л буруутай,хүний нэр хөөдсөн новшнууд

66.181.177.20бөөрж   • 1 сарын 9. 5 цаг 32 минут

Чаддагт нь өгөх хэрэгтэй, яадын!

59.153.115.122bataa   • 1 сарын 8. 15 цаг 37 минут

zail muu lalriin chinbat

202.9.44.61Зочин   • 1 сарын 8. 14 цаг 37 минут

БӨХИЙН ӨРГӨӨТЭЙ ХУТГАЛДАЖ СУУХААР ,,,урдийн өрөө төлж БААТАР цолоо цэвэрлэх ажил өрнөх нь дээ

202.179.24.83Зочин   • 1 сарын 8. 12 цаг 18 минут

Хийж бүтээж яваа хүнд монгол хүн дургүй, өөрсдий шигээ ядуу бол сайн хүн гэдэг философитой, гадныхан монгол тамын тогооны үлгэр гэдэг

202.179.27.194иргэн   • 1 сарын 8. 11 цаг 58 минут

Чинбат гэдэг чинь тийм сайн хүн бишээ удахгүй цэс нь цухуйнаа,өнгө нь сайхан,дотор нь тогооны хөө гэсэн үгдээ хараарай та бүхэн.

202.55.188.41зочин   • 1 сарын 8. 11 цаг 58 минут

За зайлааааааа, сүүл үед үнэн нүүр царай чинь илэрч бна, ер нь нэг иймэрхүү царай зүстэй амьтад зальмэхний их дэлгүүр л байх юм даа.

202.179.31.17Зочин   • 1 сарын 8. 11 цаг 31 минут

Тэгээд бөхийн өргөөний хэрүүлд оролцоно. шунана.

112.72.11.112Зочин   • 1 сарын 8. 11 цаг 03 минут

Ер нь энэ нөхөр тариа тарьдаг юмуу? Алтныхаа орлогыг тариа тарьж, ферм эохэлж олсон юм шиг сурталчилдаг юм бишүү? Тэгээд тариалангийн компаниудаар зээл аваад түүнийгээ уул уурхайдаа оруулдаг, айн?

122.201.19.99Зочин   • 1 сарын 8. 10 цаг 56 минут

Энэ хүний Баатар цолын Бүх хөрөнгийн хамт хурааж. Хэнд АВЛИГАЛ өгч байсан гэдийн сайн шалга ард нь Хүзүүгүй хэмээх Элбэгдорж л тунаж үлдэнэ.

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 3 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.