1-р сарын 9
8 цаг 00 минут

СЭДЭВ: Аав, ээжийн хайрыг алдсан хүүхэд хаанаас ч нөхөж авч чадахгүй

Гэрлэлт түүнтэй харьцах гэр бүл салалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Гэр бүл цуцлалт жилээс жилд нэмэгдэх болсон гол шалтгаан нөхцлүүд мэдээж бий. Гэсэн хэдий ч эцэг, эхийн энэ хариуцлагагүй үйлдлийн хамгийн том хохирогч нь хүүхэд юм.

Н.Өлзийхутаг: 7-9 жил амьдарсан хосуудын гэр бүлээ цуцлах тохиолдол өндөр хувьтай байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутагтай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэх болсон. Ер нь жилд хичнээн гэр бүл бүртгэгдэж, хэд нь гэрлэлтээ цуцлуулдаг вэ?

Монгол улсын нийт өрхийн тоо 2010 оны байдлаар 742274, 2017 онд 885.6 мянгад хүрч, 2010 оноос 20.4 хувиар өссөн байна.

2017 оны байдлаар 76.9 мянган эмэгтэй өрх толгойлж, өмнөх онтой харьцуулахад буурсан бол өрх толгойлсон эцэг 20.6 мянга болж өмнөх оноос 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Улсын хэмжээнд 2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэхүү статистик дунджаас харахад жилд гэрлэлт 16 хувиар, гэрлэлт цуцлалт 4.1 хувиар нэмэгдэж байна.

Гэр бүл байсан хугацаагаар нь авч үзэх юм бол 7-9 жил, 10-аас дээш жил амьдарсан хосуудын гэр бүл цуцлалт өндөр хувьтай байна. Монгол улсын иргэний бүртгэлийн мэдээллээс харахад 1998-2016 оны хооронд 5970 иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болсноос 1017 иргэн гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ нь гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэдийн 17 хувь нь гэрлэлтээ цуцлуулж байна.

-Гэр бүл салж байгаа шалтгаанууд юу байдаг вэ?

Гэр бүлийн асуудлаар нэлээд судалгаа хийгдсэн байдаг. Өнгөрсөн жил Шүүхийн ерөнхий зөвлөл дээр Олон улсын байгууллагатай хамтраад судалгаа хийсэн байдаг. Гэр бүл салж байгаа шалтгаан нь юу вэ гэдэг дээр анализ хийхэд юуны өмнө архидалтаас болж гэр бүл цуцлалт үүсч байгаа нь өндөр хувьтай харагдсан. Архидалт нь гэр бүлийн маргаан үүсгэх гол нөхцөл болоод байна. Нийт 86.8 хувь нь архидалттай холбоотой. Хардалт буюу үл ойлголцол, үл итгэлцэл 73.6 хувьтай, төрөл садан бусад хүмүүсийн нөлөөлөл  62.3 хувьтай байна.

Тэгэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь өнөөдөр шүүхийн шатанд хэрэгжиж байдаг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анх хандаж буй шалтгааныг нь авч үзэх юм бол архидалт, үл ойлголцол 39.2 хувь, хардалт 21.6 хувь, эхнэр нөхрөө айлгах зорилгоор зориуд өргөдлөө өгсөн 15.7 хувь байна.

-Гэр бүл салалтыг хэрхэн багасгах вэ? Дунд нь хүүхэд л хохироод үлддэг шүү дээ.

Судалгаанд хамрагдсан нийт гэр бүлийн 68.4 хувь нь гэр бүлийн харилцааны зөрчил маргаантай байгаа нь нийт гэр бүлүүдэд гэр бүлийн боловсрол олгох явдал зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Сургуульд байх үеэс нь гэр бүлийн боловсрол олгох нь маш чухал. Энэ талын мэдлэг маш хомс байдгаас хосууд үерхэж байгаад л хүүхэдтэй болчихлоо гээд гэрлээд гэр бүлийн харилцааны таарамжгүй байдал зөрчил маргаанаас болж гэрлэлт цуцлалт ихсэх хандлага байдаг. Тийм учраас гэр бүлийн боловсрол олгох сургалтыг заавал их, дээд сургууль, ЕБС-уудад энэ хичээлийн тусгай сургалтын программ гаргаж орох зайлшгүй шаардлагатай байна.

Тийм шүү. Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Гэр бүлийн маргаан, эцэг, эхчүүдийн таарамжгүй харьцаанаас болж гэр бүл салалт үүсч байгаа нь эдийн засаг санхүүгийн хувьд хүндээр тусдаг. Энэ байдлаас болж хүүхдийн сурлага хүмүүжил, боловсрол, мэдлэг, сэтгэл зүйд асар их хохирол авчирч байдаг. Иймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавьж, үл хайхарч, хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлснээс болж хүүхэд хохирч, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, гадны ямар нэгэн сөрөг нөлөөлөлд өртөж байгаа асуудлуудаас болж хүүхэд хамгааллын тогтолцоо муу байна, хүүхэд хамгаалал муу байна гэдэг асуудал яригддаг. Үүнд эцэг эхийн хариуцлага маш чухал юм.

-Эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх, ухамсарлуулахын тулд яах ёстой юм бэ?

Цаашид төрийн бодлого нэг ч гэр бүл, нэг ч иргэнийг гадна үлдээхгүй байх хэрэгтэй. Тийм учраас Гэр бүлийн тухай хуулиа шинэчлэх шаардлага зайлшгүй байна. ХНХЯ-д Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаанд ажиллаж байна. Хуулийн төсөл бэлэн болж, Засгийн газар баталсан байгаа. Одоо УИХ-д өргөн барихад бэлэн болчихсон байгаа. Үүнийг яаралтай батлах хэрэгтэй. Энэ хуульд эцэг эхийн хариуцлагын тухай тодорхой тусгаж өгсөн байгаа.

Мөн гэр бүлд чиглэсэн олон зүйлийг тусгаж өгсөн байгаа. 19 жилийн өмнөх энэ хууль зөвхөн шүүхийн шатанд гэр бүл цуцлахад л энэ хуулийг хэрэглэдэг. Тийм учраас энэ хуулийг зайлшгүй шинэчлэх нийгмийн шаардлага тулгараад байгаа юм.

-Эцэг, эх нь салсан хүүхдүүд гэмт хэрэгт өртөх, буруу зүйлд уруу татагдах нь элбэг байдаг гэсэн.

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь эцэг, эх нь салсан, архины хамааралтай, хүчирхийллийн золиос болсон, ядуу, нэн ядуу хүүхдүүд байдаг. Өнөөдөр амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Зөвхөн өдрийнхөө хоолыг болгоод явж байна. Дээр нь нэмээд сургуульд сургая гэхээр ойр зуурын хэрэгцээний зүйлсийг нь хангаж чадахгүйгээс болоод хүүхэд боловсролын үйлчилгээг авч чадахгүй байх, эрүүл мэндийн үйлчилгээ хангагдаж чадахгүй байх жишээтэй. Нийт өрхийн 29.8 хувь нь ядуу байна гэсэн судалгаа байна. Тэдний амьдралд ийм л байдаг. Өдрийн хоол хувцас гээд хүний наад захын хэрэгцээ шүү дээ. Илүү тансаг юм хүссэндээ ингэж хэлж байгаа юм биш.

Б.Оюун-Эрдэнэ: Алдсан аав, ээжийн хайрыг хүүхэд хаанаас ч нөхөж авч чадахгүйг эцэг, эхчүүд санах хэрэгтэй

Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Тэгэхээр энэ салалтын дүнд хүүхэд ямар хүн болж төлөвшиж, сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлдөг. Гэр бүлийн үнэ цэнэ гэж юу болох тухай Гэр бүл судлаач доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.

-Гэр бүл цуцлалт ихсээд байгаа нь ямар шалтгаан нөхцлөөс болж байна вэ?

Монголчуудын түүхэн уламжлалаас авч үзвэл одоогоос 2200 жилийн өмнөх Хүннү гүрний үеэс гэр бүл бол төр улсын үндэс гэж үздэг байсан. Тийм ч учраас төрийн бодлого хууль эрх зүйн хатуу чанга зүйл заалтаар гэр бүлийн тогтвортой эрүүл байдлыг хамгаалж ирсэн. Монголчуудын хувьд 1990-ээд оныг хүртэл социалист үзэл баримтлал, социалист гэр бүлийн үзэл суртал зэрэг нь гэр бүлийн тогтвортой байдлыг барьж байсан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хувьд тогтворгүй байгаа. Гэр бүлийн ямар нэг асуудал гаргасан хүний нэр хүнд нийгмийн байр суурь, албан тушаалтай холбож хариуцлага тооцдог байсан. 1990 оноос хойш нийгмийн шилжилтийн дараагаар Монголын нийгэмд гурван онцгой үйл явц явагдсан нь Монгол улс гадаадад нээлттэй болсон, хүний эрх, чөлөөт үзэл баримтлал плюралиазм монголчуудын оюун санаанд зонхилсон. Гуравдугаарт чөлөөт зах зээлийн эдийн засагт орсноор эдийн засгийн хүндрэлүүдтэй тулж ирсэн. Энэ гурван асуудлаас үүдсэн өөрчлөлт өнөөдрийн монгол гэр бүлд явагдаад байгаа юм. Статистик судалгаа болон суурь судалгаанаас авч үзвэл гэр бүл салалтад хүргэж байгаа үндсэн таван шалтгаан байна. Үүнд гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа, гадаадад олон жилээр тусдаа амьдрах, гэр бүлийн амьдралд бэлтгэгдээгүйгээс, хадмуудын оролцооноос гэсэн байдаг.

Өнөөдөр 5000 орчим гэр бүл шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байна. Үүний цаана хамтран амьдарч байгаад салж байгаа, салсан мөртлөө гэр бүлээ цуцлуулаагүй гэр бүлүүд маш олон байгаа. Судлаачид бидний таамаглаж байгаагаар 5000 гаруй гэр бүл салж байгаа. Дунджаар 1-2 хүүхэдтэй гэж үзэх юм бол 12 мянга гаруй хүүхэд аавтай мөртлөө аавгүй байх, ээжтэй мөртлөө ээжгүй байх амьдралыг өөрсдөө хүсээгүй байхдаа сонгож байна.

-Судлаач хүнийхээ хувьд гэр бүл салалтыг багасгах ямар шийдэл байна гэж харж байна вэ?

Гэр бүлийн салалтыг бууруулах гурван арга бий. Хүүхдүүдийн гэр бүлийн амьдралд бэлтгэх сургалт зөвлөгөөнд хамруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн амьдрал гэдэг нь үүрэг хариуцлага  юм гэдгийг ойлгуулах бодлого эрх зүйн орчин хатуу чанга байх хэрэгтэй. Гэр бүлд чиглэсэн олон төрлийн үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Үүнийг төрийн бодлогоор болон ТББ гүйцэтгэж болно. Гадны орны туршлагыг харгалзаж үзэх хэрэгтэй. Хосууд хоорондын зөрчил маргааныг яаж шийдвэрлэх, хүүхэддээ анхаарал халамж хэрхэн тавих, яаж өсгөж хүмүүжүүлэх мэдлэг туршлага муутай байдгаас өөрттулгарсан бэрхшээлийг даван туулж чадахгүй алдаж байна. Бас залуу гэр бүлд сэтгэл зүйн болон эдийн засгийн дэмжлэг бас хэрэгтэй.

Дэлхийн улс орнуудын төрийн бодлого эрх зүйн зохицуулалтыг харвал нийгмийн эрүүл байдлын тогтвортой, сайн сайхан байдлын үнэт зүйлийн үндэс нь гэр бүл дотор байдаг гэж үздэг. Гэр бүл тогтвортой байлгахын тулд өсвөр үе залуучууд хүн амаа бодлогоор бэлтгэж байгаа юм.

Манай улсын хувьд гэр бүлд хандах залуучуудын хандах хандлага өөрчлөгдөж байгаа нь залуусыг гэр бүлийн амьдралд бэлтгэдэг гэр бүлийн тогтолцоо  байхгүй байгаа энэ нөхцөлд яах вэ гэдэг асуудал өнөөдөр тулгамдсан асуудал болоод байна. Эрт дээр үеэс монголчууд үр хүүхдээ гэр бүлийн амьдралд бэлддэггүй байсан гэвэл үгүй юм. Монголчуудын гэр бүлээ сурган хүмүүжүүлдэг ухаан үнэхээр гайхалтай байсаар ирсэн. Монголчууд үр хүүхдээ гэр бүлийн амьдралд бэлтгэхдээ уламжлалт сурган хүмүүжүүлэх арга ухаанаар бэлддэг байсан тэр нь нүүдэлчин амьдралтайгаа үлдээд, суурин амьдралд шилжсэнээр тэр уламжлал үгүй болчихсон. Орчин үеийн шинжлэх ухааны суурин мэдлэгт суралцаж чадахгүй байгаа нь гэр бүлийн үнэ цэнэгүй байдлыг бий болгоод байгаа юм.

-Гэр бүлийн үнэ цэнэ гэж ер нь юу юм бэ?

Монгол гэр бүлийн үнэ цэнэ гэж юу юм бэ? Гадаад улс орнуудаас юугаар ялгардаг юм бэ гэхээр аав, ээжийнхээ ачыг хариулна, өвөг дээдсийнхээ нэр төрийг эрхэмлэж амьдарна гэж хичээж байгаа үр хүүхэд, амьд байгаа цагтаа үр хүүхдийнхээ гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэнэ гэж зүтгэж байгаа аав ээж, өвөг дээдэс минь үр хүүхэд минь гэсэн хэлхээнд амьдардаг энэ гурван үе бол монгол гэр бүлийн үнэ цэнэ юм. Хэрэв европчууд шиг 18 нас хүрмэгц нь хүүхдээ хөөгөөд явуулдаг, аав ээжийгээ өтлөх үед нь асрамжийн газар аваачаад өгчихдөг байх юм бол Монгол гэр бүлийн үнэ цэнэ байхгүй болчхож байгаа юм. Тийм учраас Монгол гэр бүлийн үнэ цэнэ үүн дээр л тогтдог гэсэн үг. Энэ уламжлал алдагдаад эхэлбэл монгол гэр бүл алдаад эхэлнэ гэсэн үг.

-Гэр бүл салалтын дүнд хүүхэд хамгийн ихээр хохирдог шүү дээ. Мэдээж сэтгэл зүйн хувьд өөрчлөлт ордог байх.

Гэр бүл салалтын хамгийн том хохирогч бол хүүхэд. Яагаад гэвэл алдсан аав, ээжийн хайрыг хүүхэд хаанаас ч авч чадахгүй. Харин салсан эхнэр, нөхөр дараагийн хайртайгаа учраад өөрийнхөө хагсарсан зүрхийг бүтэн болгочихдог. Хүүхдийн хагас болсон зүйл хэзээ ч бүтэн болдоггүй. Үүнийг л эцэг эхчүүд санах хэрэгтэй.

Гэр бүл салахад хүүхдийн сэтгэл зүйд гурван төрлийн маш хүчтэй хямрал явагддаг. Хамгаалагдсан, хайрлагдсан мэдрэмж үгүй болж түгшүүрт автаж байдаг. Өөрөөр хэлбэл аав, ээж нь хоёулаа хүүхдээ хамгаалдаг байсан бол нэг нь байхгүй болсноор хамгаалагдсан гэсэн сэтгэл зүйн дархлаа нь байхгүй болдог. Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг. Өөрийнхөө хувь заяанд гутардаг. Өөрийгөө үзэн яддаг, надаас болсон гэдэг ч юм уу, эсвэл өөрийгөө азгүй гэж боддог. Хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж унана гэдэг нь илүү сайн, сайхан зүйлд хүрэх боломжоо алдаж байна гэсэн үг. Гурав дахь зүйл нь хүүхэд хайрлуулах үйл явцаар дутаж эхэлдэг. Аав, ээжийн хайраар дутсанаар хүүхдийн сурах хөгжих төлөвших үйл явцад нь ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг шинжлэх ухаан тогтоочихсон.

-Бас хүүхдийн хүмүүжилд ч нөлөөлдөг байх.

Хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг үйл явц бол яах аргагүй салах үйл явц мөн л дөө. Зарим нэг кэйс байдаг даа. Хаяад явсан аавдаа өширхсөндөө гэмт хэрэг хийсэн тухай, эсвэл хойд аав, ээжтэйгээ сэтгэл зүйн хувьд таарч тохирохгүй байгаагаас болоод ямар нэг байдлаар эсэргүүцэл үзүүлэх, ямар нэгэн дадал хэвшил болж зан аашинд нь сөрөг нөлөө үзүүлсэн гэдэг олон кэйс сонсож байсан байх. Тэгэхээр хүмүүжил гэдэг үгний цаана юу байдаг вэ гэхээр хүн шиг байх гэсэн утга агуулагддаг. Хүмүүжил доголдоод эхлэхээр хүн ёсны ёс зүй доголдоод эхлэж байгаа юм. Аав гэдэг хүн хүүхдийн хүмүүжилд асар их үүрэгтэй байдаг. Гэтэл гэр бүл салалтын дараа хүүхдээ 80-90 хувь нь ээжүүд нь авч үлддэг. Тэгэхээр хүүхдийн хүмүүжилд аавын үүрэг байхгүй болж байна гэсэн үг. Гадны улсад салалт байхгүй биш байдаг зүйл. Гэхдээ эцэг, эх нь салсан ч хүүхдэдээ анхаарал халамжаа тавих боломжийг бүрдүүлэх тал дээр нь зөвлөн тусалдаг. Өөрөөр хэлбэл хамт амьдрахгүй байгаа болохоос аав чинь үүргээ гүйцэтгэж байгаа гэдэг ойлголтыг хүүхдэд өгдөг. Аав нь алсын зайнаас хүүхдэдээ үзүүлэх халамж хайр зөвлөмж туслалцаагаа үзүүлсээр байдаг. Гэтэл манайд салахаараа дайсан болж салдаг. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд ээж, аав нь салж байгаа хямралаас гадна дахиад аавгүй, ээжгүй байх, огт харьцахгүй байх тэр хүнийг бүр мөсөн алдах давхар хямралыг өгдөг.

-Гэр бүл салалт нь хүүхдийн сэтгэл зүйд, хүмүүжилд, цаашлаад ирээдүйд ямар хүн болж төлөвших төлөвшилд ч нөлөөлдөг байх нь. Тийм үү?

Гэр бүл салснаар хүүхдийн ирээдүйд үзүүлэх төлөвшил янз бүр байна. Нийтлэг гурван дүр төрх бий. Эмзэг, дутуу дулимагийн мэдрэмж өндөртэй. Бусдын хэлж байгаа үг үйлдэлд маш эмзэг ханддаг болдог. Өширхүү, үзэн ядсан хорссон зан авир гаргах байдал илэрдэг. Бусдаас өөрийгөө доогуур үнэлдэг. Зориггүй байх зорилгогүй байх ийм аюулыг хүүхдэд бий болгох магадлалтай.

Эхний 10 жил хосуудын хувьд амьдралд суралцуулж байдаг тул үүнийг л давах хэрэгтэй

-Статистик судалгаагаар 7-9 жил амьдарсан гэр бүл их салсан байх юм. Энэ нь юутай холбоотой юм? Энэ хугацаанд бие биенээ таньж мэддэг болсон баймаар юм.  

Өнөөдөр залуучууд хайрлах хүнээ хайхад маш  их цагийг зарцуулж байна. Хайгаад л байна. Харин тэд бусдыг хэрхэн хайрлах ёстой юм. Эргээд бусдын хайрыг яаж авах ёстой юм.

            Яавал гэр бүлийн амьдралыг тогтвортой эрүүл авч явах ёстой юм бэ гэдэгт төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Хайж, хайж хайрлах хүнээ олдог дараа нь өөрөө хайрлах биш тэр хүнээсээ маш их зүйлийг хүлээгээд хүсээд байдаг. Ингээд гэрлэлтээс хүлээх хүлээлт гэрлэлтийн бодит үнэн хоёрынзөрүүнээс үүдсэн сэтгэл дундуур байдал бий болдог. Энэ нь хэврэг гэр бүлийг бий болгодог гэсэн үг.

            Ер нь гэр бүлийн амьдралын мөчлөг гэж байна. Залуу гэр бүл, дунд насны, ахмад гэр бүл гэж байна. Яагаад эхний 10 жилдээ салдаг вэ гэдэгт шинжлэх ухаан хариулт өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл эхний 10 жилийн амьдрал гэдэг бол хосууд бие, биенээ хүлэн зөвшөөрөх ойлголцох, зохицох, бэрхшээлийн хамтдаа даван шийдэх арга дадалд суралцах үе байдаг. Энэ эмзэг, нийлэн зохицох үедээ зохицож чадахгүй бол салдаг. Эхний 10 жилийг давах юм бол цаашид асуудал харьцангуй бага байдаг.

Гэрлэлт бол хайраар эхэлж тэсвэр тэвчээр үүрэг хариуцлагаар үргэлжилдэг зүйл. Та гэрлэнэ гэдэг тэр чигээрээ аз жаргалтай болдог зүйл биш. Тэгэхээр ид шидийн тийм зүйлийг гэрлэлтээс хүлээгээд хэрэггүй. Та гэрлэнэ, ханьтай болно гэдэг бол баярлаж хөөрсөн үедээ аз жаргалаа хуваалцах, зовж зүдэрсэн үедээ дэм болох тийм хүндтэй болж байна гэж ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. 

Гэр бүл салалтын талаар иргэд ямар байр суурьтай байгааг сонслоо.

Иргэн О.Баатаржав:  Гэр бүл тэгш байна гэдэг нийгэм зөв байна гэсэн үг

Сүүлийн үед гэр бүлийн асуудал маш хариуцлагагүй шийдэгдэж байгаа. Жишээлбэл эмэгтэй, эрэгтэй хоёр хүн танилцаад гэр бүл болоход нөхөр нь хөрөнгөжөөд ирэхээрээ эмэгтэйгээ хаяаад өөр хүүхэн рүү явах ч юм уу. Үүнд хүүхдүүд их хохирч байна. Бас эмэгтэй хүн хохирч байна. Эрэгтэй хүн урдах ажлаа хийгээд л явна. Ард нь хүүхэд, эмэгтэй хоёр асар их хохироод үлдэж байна. Үүнээс болж нийгэмд гажуудал, ядуурал үүсч байна. Тэрнээс өнөөдөр улс төрийн энэ асуудал огт биш. Гэр бүл гэдэг бол нийгмийн үндсэн хоёр багана шүү дээ. Үүний үндсэнд хүн ам өсч байна. Тийм учраас гэр бүлийн асуудлыг хамаагүй хаяж болохгүй. Үүнд төр анхаарах хэрэгтэй. Гэр бүл тэгш байна гэдэг нийгэм зөв байна гэсэн асуудал. Гэр бүлийн асуудал долгионтой байна гэдэг нийгэм ч долгионтой байна гэсэн үг. Дээр үед улс төрийн албан тушаалтан гэр бүлдээ тогтвортой юу гэдэг асуултад заавал хариулт авдаг байсан. Тэр чинь гэр бүл тогтвортой байх үндсэн шинж болж байсан. Одоо бол хоёр эхнэр яриад л явж байна. Энэ бол хүний амьдралаар тоглож байгаа хэрэг.

 

Б.Сүрэнжав: Хүүхдийн хүчирхийлэл их үйлдэгдэж байгаа нь гэр бүлийн тогтворгүй байдлаас үүдэлтэй

Гэр бүл салалт их л байх юм. Залуучуудын бие, биеэ ойлгохгүй. Эсвэл хурдан хугацаанд буруу сонголт хийсэн. Мөн амьдралд тэмцэх чадваргүй байгаагаас шалтгаалдаг байх. Хамгийн гол нь хүүхэд их хохирч байна. Бага насны хүүхдийн хүчирхийлэл үүсч байгаа нь гэр бүлийн тогтворгүй байдлаас болж байна шүү дээ. Энэ бүх нийгмийн муу муухай мэдээллийг сонсож байгаа юм чинь эцэг эхчүүд басчхүү юм бодож байгаа байх. Ер нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлахгүй байгаад их эмзэглэдэг.

Г.Цэнд-Аюуш: Гэр бүлд гуравдагч этгээд оролцохгүй байх хүртэл хамтдаа ярилцаж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй, халамжтай байх хэрэгтэй

Би үнэндээ хосууд үр, хүүхэдтэй болтлоо явчхаад юунаас болоод салаад хүүхдээ амьдын хагацал гэгчийг үзүүлээд байдгийг мэдэхгүй байна. Миний эргэн тойрны хүмүүсийн жишээгээр бол салалтын гол эх үүсвэр нь араар тавилт. Гэр бүлээ хууран мэхэлснээс үүдэн салсан хоёр гурван гэр бүлийн тухай сонсож байсан. Энэ нь бас эхнэр болон нөхөр аль, алинаас нь болдог юм шигээ. Тэгэхээр хэн нэгэн гуравдагч этгээд оролцохгүй байх хүртэл хоорондоо бүх зүйлээ ярилцаж, ойлголцож, нэг нэгэндээ хүндэтгэлтэй, халамжтай байх хэрэгтэй. Хэн хэнийхээ үзэл бодлыг маш сайн хүндэтгэж байх хэрэгтэй. Ялангуяа эхнэрүүд хүүхдээ хараад гэртээ байх ёстой юм шиг бодож, цагдаж байдаг хандлага их ажиглагддаг. Энэ бол маш буруу гэж бодож байна.

Х.Соёл

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

31.164.60.87unshigch   • 1 сарын 9. 18 цаг 47 минут

horongoton ornuudad yr hyyhed ni etseg ehee hogshrohoor ni asramjiin gazriin bairand avaachij hayadaggyi. tyyn shig hudlaa um baihgyi…. hogshin bolson hoinoo asramjiin gazar amidrah mongoo hymyys nasan turshdaa sar byr toldog… yr hyyheddee gai bolj tedneer asruulj suviluulj amidrald ni tovog uchruulahgyi gesen iim sistem yilchildeg… ene avgai baga hudal hel. medehgyi baij medemhiirch yarih bol hogjson ulsuudad horiotoi.

31.164.60.87unshigch   • 1 сарын 9. 18 цаг 43 минут

ene avgai hogjson ornuudad baidag ondor nastai hymyysiin asargaa suvilgaanii ynen baidliig ilt muuhai gutaan doromjilj ard irgeded shal hudlaa buruu medeelel tygeejee. horongoton ornuudad etseg eh ni hyyhdee 18 hyrehleer ni gereesee hooj yavuuldaggyi ba hogshin bolohloor ni asramjiin gazar avaachij chuluuddaggyi…. ynen gevel hyyhdyyd ni 18 hyreh yedee ihenh ni mergejliin tsalintai surguuliudad surdag bolchihson, ooriin gesen tsalin mongond hyrchihsen baidag ba hyyhdyyd ni oorsdoo gereesee garah hyseltei bolson baidag…

202.72.245.122ө   • 1 сарын 9. 16 цаг 42 минут

Насанд хүрсэн хүүхдүүддээ цалингаа хандивлаж Боолчлогдож царай алдчихсан түүнийгээ Нийгмийн бусад ойр байдаг хүмүүстээ уур уцаараа гаргасан сонин хүмүүс

66.181.161.28Зочин   • 1 сарын 9. 13 цаг 08 минут

Манайхан тэгээд юу юу ч үгүй байж хүүхэдтэй болоод аав ээжтэйгээ амьдарна тэгээд л хэрүүл тасрахгүй сална хүүхдүүдтэйгээ дотно байдаггүй

59.102.4.237Зочин   • 1 сарын 9. 11 цаг 23 минут

Эр эмгүй наргиан цэнгээн архидаад байхад гэр бүл яаж тайван байх вэ, хүүхэд л хохирч бна. Ядаж санхүүгийн чадваргүй,ээж аавынхаа өврөөс гараагүй байж хүүхэд хийж тоглодогоо больчих. Солонгос Японы залуус эрчүүд нь гэр бүлээ авч явж чадахгүй, эхнэрээрээ тэжээлгэж, хүнээс юм гуйж амьдрахыг арчаагүй эрийн оронцог, доромжлол гэж үздэг, Эмэгтэйчүүд нь ажилгүй муу ээж хэлүүлэхээсээ маш их ичдэг . Юун Монгол хүүхнүүд шиг зээлээр булган дээл авч өмсөөд хүүхэддээ бантан ч хийж өгч чадахгүй байж эрх чөлөө гээд архидаад завхайраад явдаг улс алга аа

103.26.193.250зочин   • 1 сарын 9. 10 цаг 50 минут

бас нэг шалтгаан бол шашины байгуулгууд шүү эцэг эхээс холдуулан бурханы хүүхэд хэмээн мунхуруулж ажил төрөлгүй махан биеэс залхаад сүнсэн биед орох мөрөөдөлд мансуур сан улсууд гарч байна дээр нь санаатай санаандгүй эрыүүдийн үнэ цэнийг бууруулах ажил их хийгдэж байна Одоо чи архи уундаа ууна одоо чамайг ажилд авдаг газар байхгүй дээ байхгүй одоо чи намайг зодно зодно гэх мэтээр удидах боллоо эмэгтэй хүн хүний дээд одоо сул ыөлөөтэй бай гэсэн мессеж их цацах болов энэ эцэсийн эцэсд яавч сайн биш биш

202.9.42.169Зочин   • 1 сарын 9. 10 цаг 34 минут

гэр бүл салалт байдаг л асуудал шдээ.

202.21.113.238зочин   • 1 сарын 9. 10 цаг 33 минут

гэр бүл бүхэн бат байгээ

183.177.98.67амьдрал   • 1 сарын 9. 10 цаг 15 минут

Гэр бүл хайраар эхэлж, харилцан тэвчээр, үүрэг хариуцлага, хүндэтгэл ойлголцлолоор үргэлжилдэг... Хэн нэгнийх нь зөв гэж үгүй, хамт байх нь чухал.

103.50.206.40Зочин   • 1 сарын 9. 9 цаг 42 минут

Хүн ер нь царай зүс эд хөрөнгө гэхээс илүү өөртөө хайртай хүнтэйгээ гэр бүл болох хэрэгтэй. Эцэг эх болно гэдэг бол өөрийн ганц биений жаргалаас татгалзаж өөрийн үр удам тэр хүүхдийн төлөө амьдрах гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөгийн залуучууд өөрийн биений жаргал гэж хэтэрхий өөрийгөө бодож зугаалж наргих гээд есөн бусын зүйл хийдэг болж. Та эцэг эх болно л гэж шийдсэн бол хувийн жаргал гэдэг ойлголтоо мартаж чадна гэсэн үедээ л болоорой гэж зөвлөе. Хүүхдийн ирээдүйг бүү сүйрүүл

202.9.42.169Зочин   • 1 сарын 9. 9 цаг 21 минут

салцгаа салцгаа.

103.87.255.421   • 1 сарын 9. 8 цаг 58 минут

МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ХЭТ АШИГ СОНИРХОЛТОЙ БОЛСОН, БАС ИХ АРХИЧИН, ГАДУУР ХОНОНО, ШОУДАНА ИЙМ БАЙХАД ГЭР БҮЛ ЯАЖ БАТ БӨХ БАЙХ БЭ, ЭРЧҮҮД НЬ СЭТГЭЛ ГУТРАМТГАЙ, АЖИЛГҮЙ, АРХИЧИН БОЛЖЭЭ. ГЭР БҮЛ САЛАЛТАНД ЭМЭГТЭЙЧҮҮД ИХ НӨЛӨӨЛӨХ БОЛСООН, НЭГ Л ИХ БИЕ ДААСАН ЭМЭГТЭЙ БОЛЖ ЖИЖИГЛЭЭД ХҮҮХДИЙГ НАСАН ТУРШ НЬ ЗОВООЖ БАЙНА.

66.181.186.252Зочин   • 1 сарын 9. 19 цаг 50 минут

sanal neg bna

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 16 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.