1-р сарын 9
11 цаг 00 минут

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудлын төлөө хэн нэр дэвших вэ

2019 онд спортын салбарт болох томоохон үйл явдлын нэг нь яах аргагүй МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль юм. МҮОХ-ны одоогийн Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ оны өмнө гаргасан. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын 12-нд болсон МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралд хүсэлтээ илэохийлсэн. Монгол улсын хуулийн дагуу 2018 оны арваннэгдүгээр сард Д.Загдсүрэн нь тэтгэвэр тогтоолгох эрх нээгдэж байгаа юм. МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, энэ үеэр сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан билээ.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл Д.Загдсүрэнгийн хүсэлтийг хүлээн авч 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдах Гишүүдийн хуралд оруулахаар тогтсон. Д.Загдсүрэнгийн оронд Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөх хүсэлтэй хүмүүс ил далд сэмхэн бэлтгэлээ базаацгааж эхэлсэн нь оны өмнөөс тодорхой болж, салбарынхаа хүрээнд өөрсдийгөө сайн муу аргаар “ажиллаад” эхэлцгээсэн сурагтай байна.

Спортын салбарын хүн бүхний анхаарлыг ихээхэн татаж буй энэхүү албан тушаалд очихоор нэрээ дэвшүүлэх магадлалтай, яригдаж байгаа хүмүүсийг танилцуулж байна. /Цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаав/

Батболдын БАТТҮШИГ

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монголын Бадминтоны холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг саяхан Олон улсын олимпийн хорооны Маркетингийн комиссын гишүүнээр сонгогдсон мэдээг салбарынхандаа дуулгасан нэгэн. Залуу үеийн төлөөлөл, АНУ-ын Харвардын сургуулийг төгссөн тэрээр өөрийн эзэмшсэн мэргэжил, хэлний мэдлэг, олон улсын нэр хүндээ ашиглан спортын салбарыг орчин үетэйгээ хөл нийлүүлсэн, шинэ түвшинд хөгжүүлэх  нь дамжиггүй болов уу.

Цэвэгмидийн БАТ-ЭНХ

Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэрбээр спортын салбарынхандаа зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэрбээр өмнө нь МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан нэгэн.

Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ

Хэнтий аймгийн уугуул Монгол улсын гавъяат тамирчин, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ нь МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр олон жил ажиллаж буй спорт-олимпизмийн туршлагатай, нэр хүндтэй зүтгэлтний нэг. Тэрээр тамирчин байх үедээ Монголын баг тамирчдын тугч хэмээх эрхэм хүндтэй албыг дөрвөн удаагийн олимпийн наадамд буухиалсан гавъяатай. УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа Биеийн тамир, спортын анхны хуулийг батлуулахад томоохон хувь нэмэр оруулсныг дурдах нь зүйтэй байж таарна.

Чимэддоржийн БАТ- ЭРДЭНЭ

Монголын даамын холбооны хүндэт Ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ нь МҮОХ-ны одоогийн удирдлагын эсрэг “тэмцдэг” нэгэн. Тэрбээр бадминтон, олс таталт зэрэг спортыг хөгжүүлэхэд гар бие оролцож явжээ. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь мөн нэрээ дэвшүүлж байжээ.

Доржсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН

“Оюутны” хэмээх тодотголтой Д.Жаргалсайхан нь Биеийн тамир, спортын газрын даргын албыг хашиж байсан бөгөөд Оюутны спорт холбооны зэрэгцээ модон бөмбөг, гандболын холбооны үйл ажиллагааг хариуцдаг гэнэ.

Чойжгаваагийн ЗОРИГТБААТАР

Монголын хөнгөн атлетикийн хажиолбооны Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нь Биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийн захирлаар ажиллахаас гадна нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын сургалт сурталчилгааны  чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа нэгэн. Спортын салбарт эрдэм судлал, судалгаа гэдэг чиглэлээр ажилладаг.

Энэбишийн МӨНХ-ОЧИР

УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хүү. Монголын буудлагын холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нь Турк улсын Истанбул хотноо консулаар ажиллаж байгаад ирсэн. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь нэрээ дэвшүүлж байсан нэгэн.

Жүгдэрийн ОТГОНЦАГААН

Хятад хэлний мэргэжилтэй тэрбээр спорт олимпизмын ахмад зүтгэлтний нэг. Спортын салбарын шинэхэн мэдээлэл, түүхэн амжилтын содон бүхнийг өөрийн фэйсбүүк хуудсаар түмэн олондоо тараасаар буй. Тамирчид, дасгалжуулагчдаас  эхлээд спорт сонирхогчдын дунд Ото нэрээр хүндлэгдсэн энэ эрхэм МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Найдангийн ТҮВШИНБАЯР

Монгол түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн аварга, жүдо бөхийн Гавъяат тамирчин, Чингисийн одонт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нь олимпийн наадмаас хос медаль хүртсэн түүхэн тамирчин билээ. "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн тэрбээр спортод хайртай ард түмнээ спортын бахдам амжилтаараа баярлуулсаар байна.

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.22.43Зочин   • 1 сарын 16. 12 цаг 05 минут

Б.Бат-эрдэнэ,Э.Мөнх-очир нараас бусад нь болж л байна.Энэ хоёр шуналтай,бүдүүлэг хүмүүс

202.126.89.240Баасансүрэн   • 1 сарын 16. 8 цаг 33 минут

Баттүшиг Мөнх-очир хоёр эх орны минь нэрийг худалдаж хураасан хөрөнөндөө нэмэрлэх санаатай байгаа юм байхдаа. Мөн их шуналаа. ЦАДИГГҮЙ өссөн хүүхдүүдээс юү горьдох юм бэ. Отгонцагаан нь арай туршлагатай юм боловуу

202.179.26.157Өлзийсайхан Анар   • 1 сарын 15. 17 цаг 24 минут

За да хүн шиг хүн чанартай чудагтай эвдрээгүй хүн бол Түвшинбаяр л баых шив дэ

66.181.161.38Зочин   • 1 сарын 15. 11 цаг 23 минут

Ото хэмээн өөрийгөө нэрлэсэн нөхөр спорт олимпоор олон жил гэдсээ тэжээсэн боловч ганц олигтойхон ном бичээгүй залхуу , ядруухан амьтан даа

66.181.160.12OD   • 1 сарын 14. 15 цаг 20 минут

Battushig ni xamaagyi deer de

103.9.89.186НЯМДОРЖ   • 1 сарын 14. 10 цаг 38 минут

БатЭрдэнээс бусад нь хэн ч яахав

64.119.17.147Зочин   • 1 сарын 13. 9 цаг 02 минут

tuvshinbayarl deer deee

166.137.240.89Зочин   • 1 сарын 13. 3 цаг 29 минут

Baterdene pi s da bolildoo

193.176.84.216Тулгаа   • 1 сарын 11. 10 цаг 00 минут

Баттүшиг нь чадвартай залуу хүн харагдаж байнадаа. Хэний хүүхэд байх нь хамаа алга. ОУ-д боловсрол, чадвараараа танигдах цаг нь ирсэн. Тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүс ч дэмий байхөө

66.181.187.217Иргэн   • 1 сарын 12. 22 цаг 41 минут

Монголын эзэн суусан нөхөд ханаж цадахаа мэдэхгүй юм даа. Заримыг нь бусаддаа үлдээгээч. Ядарсан зүдэрсэнд тусаллаа гэж ганц ч мэдээ дуулдахгүй юм, дэндүү шуналтай хөгийн мөлжигчид юм даа энэ алтай трейдинг, Эм-Си-Эс гэх мэт луйварчид

66.181.187.217Irgen   • 1 сарын 12. 22 цаг 59 минут

Канадын Ванкувер хотын Хэйстингс гудамжаар явж хүмүүсийн хаясан хуванцар сав, цаасан хайрцаг, шил лааз цуглуулдаг 62 настай Зиа Тран гэх эмэгтэй өнгөрсөн оны аравдугаар сард хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулж их хэмжээний мөнгө хандивлажээ. Тэрбээр 21 жилийн туршид хаягдал түүхий эд түүж, дахин боловсруулах үйлдвэрт тушааж байгаа аж. Энэ хугацаанд Зиа Траны цуглуулсан мөнгө 10200 доллар болсон. Харин эл хуримтлалаа буяны үйлсэд зарцуулжээ. Түүнийг хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээнд зарцуулах хандив өгсний дараа сурвалжлагч “Та

66.181.187.217Irgen   • 1 сарын 12. 23 цаг 01 минут

Батболдын хүү дээрх эмэгтэйгээс бага ч гэсэн үлгэр дууриал ав даа, тэгвэл ард түмэн чамайг өчүүхэнч гэсэн үнэлж, чи ч хүнд тустай хүн гэдгээ ухаарч, мөлжиж цөлмөх зангаа татах вий

103.10.23.140Энхээ   • 1 сарын 10. 20 цаг 12 минут

Ж.Отгонцагаан бас байж болох талтай

202.179.31.15зочин   • 1 сарын 12. 22 цаг 34 минут

Отгонцн бол ердөө л 1 шоучин , өөрийгөө рекламдагч

103.10.23.140Ж.Энхбаяр   • 1 сарын 10. 20 цаг 10 минут

Түвшинбаяраас өөр нэр цэвэр,гар цэвэр,үйлс цэвэр хүн алга даа

66.181.187.217Иргэн   • 1 сарын 12. 22 цаг 43 минут

Яг зөв, Энэ дундаас Түвшинбаяр, Отгонцагаан нар л арай олон түмэндээ ойр дөт, мөнгөнд шунал тэчъяадалгүй, жинхэнэ монгол эрчүүд байна дөө

124.158.124.174Зочин   • 1 сарын 9. 13 цаг 08 минут

Хэдэн жил илтгэл, илтгэгч нь солигддоггүй хурал хийгээд будаа агшаагчаар урамшуулдаг Зоригтбаатар хийж чадах уу? Хөнгөн атлетикийн холбоо нь 100, 200 м с өөр тэмцээн хийхээ байсан ш дээ...

202.179.31.70Гаяа   • 1 сарын 9. 12 цаг 17 минут

Зоригтбаатар нь арай оюунлаг бас туршлагатай юм даа

202.9.45.234Murun   • 1 сарын 9. 12 цаг 12 минут

SU.Batboldiin hvv boiliochee ger buleree Uls Eh ornii min ongotoi oodtoi bolgoniig ooriin bolgoj bdag yadan tsadaj hanadaggui shunaliin Tulamnud ve .ichij amidar

66.181.187.217Иргэн   • 1 сарын 12. 22 цаг 45 минут

Чухам хө, арай дэндүү юм аа, бүгдийг нь хамж авах санаатай

192.82.65.224Зочин   • 1 сарын 9. 11 цаг 41 минут

tuvshinbayrt ugye

202.9.44.61Зочин   • 1 сарын 9. 11 цаг 30 минут

эднараас өөрхүн олдохгүй байна уу,,,оюунлаг МОНГОЛ эр хүн байвал болно байхаа

103.26.194.166зочин   • 1 сарын 9. 11 цаг 11 минут

Б.Батэрдэнэ,Түвшинбаяр хоёр,арай ,дөмөг нь юм уу даа. Загдсүрэн ,өөрийнхөө ,хүнийг ,тавьж, булхиагаа ,нуух,хор ,найруулна. Хорчин,Ми.Энхболд ,хотын ,даргаас ,буухдаа ,өөрийнхөө ,хүнийг ,тавиулж булхиагаа,нуудаг,байв. Ц.Уатбаяр, түүнээс ,болж ,шоронд ,орж ,байв.

64.119.19.77Зочин   • 1 сарын 15. 16 цаг 56 минут

munhochir zugeer zaluu shte

64.119.19.77Зочин   • 1 сарын 15. 16 цаг 57 минут

ymar ch bsan odoo olon bolson humuus shig hund dolignoj bugs doloohgui bhooo

Шинэ мэдээ

П.Эрдэнэзаан: Өнөөгийн нийгэмд хотын, харилцааны, сэтгэхүйн соёл яригдаж байна1 минут 43 секундын өмнөПарисын Гранд сламд манай 21 жүдоч оролцоно6 минут 43 секундын өмнөЗуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх замыг тавдугаар сараас тавьж эхэлнэ11 минут 43 секундын өмнөАфганистанд цэргийн цогцолборт халдлага болж 126 хүн амиа алджээ16 минут 43 секундын өмнөӨмнөговь аймагт H1N1 вирусын халдвараар нэг хүн нас баржээ 21 минут 43 секундын өмнөХятадын хүн ам 1 тэрбум 395 саяд хүрч өсчээ26 минут 43 секундын өмнөУнтахынхаа өмнө утсаа “маажих” нь ямар хортой вэ31 минут 43 секундын өмнөӨвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг36 минут 43 секундын өмнөӨдөр тутмын сонины тойм 1 сарын 2241 минут 43 секундын өмнөРоботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна46 минут 43 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд51 минут 43 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана56 минут 43 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга1 цаг 2 минутын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов1 цаг 7 минутын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо1 цаг 12 минутын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ1 цаг 17 минутын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга1 цаг 22 минутын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ1 цаг 27 минутын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв1 цаг 32 минутын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ1 цаг 37 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 42 минутын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 47 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 52 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 57 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно2 цаг 7 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ2 цаг 17 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай2 цаг 27 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь2 цаг 37 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 7 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.