1-р сарын 9
17 цаг 45 минут

П.Батхуяг: Ай юугийн оршуулга

Хашаан дээр авиран гараад дүү бид хоёр өнөөх унжиралдсан гэмээр залхуутай хөгжим хаанаас гараад байгааг үзэхээр шийдэв. Наранд учиргүй сайхнаар гялалзаж гялтганасан том том бөөрөнхий зүйл тэвэрсэн хэсэг хүмүүс аажуухан алхана. Тэдний тэвэрч яваагаас өнөөх “уу, уу, уу, уу, уун” гэсэн гунигт аялгуу гарч байлаа. Ачааны машины тэвшин дээр мөн хэдэн хүн зэрэгцэн зогсжээ. Нэг залуу өмнөө Ай Юу гуайн зургийг барьсан байлаа. Би дүүдээ хандаж” хятад хүнийг чинь хөгжимтэй оршуулдаг юм байна” гэв. Сайртай хацраа хэд үрээд хаврын шороотой тэнгэрийг хэсэг ширтсэнээ” ах, аа оршуулна гэж яахыг хэлдэг юм” гэж өдий таван нас хүртлээ тийм зүйлийн учир ойлгоогүй “тэнэг” надаас асуув. Би ч сүртэй гэгч нь шогширч “ээ, муу эргүү, ээ муу эргүү. Хүн үхдэг юм. Үхэхээр нь улаан хайрцганд хийгээд аваад явдаг юм” гээд хашаан дээрээс үсрэн буулаа. Харин тэр араас “ах, аа үхнэ гэж яадаг юм” гэж хашгирав. “Чам шиг юмтай юу ярихав дээ” гэчихээд савтай ус руу тонгойж нүүрээ тольдов. Үл мэдэгхэн бидэртэх усны толио миний өрөвгөр үс, энд тэндээ сорви, шинэхэн шархны тов тогтсон нүүрийг зугаатай харагдуулж байлаа. Гэтэл ард дүүгийн амаараа “уу, уу, уу, уу, уун” хэмээн “хөгжимдөх” сонсогдов. Хачин сайхан тоглоомын санаа толгойд шууд харван орж ирэв. 
Тэр хэд хоног өвөө дүү бид хоёрыг хараад өдөржин гэртээ сууж аргаа бардаг байлаа. Сайндаа л гудамны доод үзүүр хүрч өвгөн хятадын хашааны үүдэнд өнжинө. Далдхан ” муу хятад” гэж хараах мөртлөө ичихгүй Ай Юутайгаа очиж хууч хөөрнө гээд эртлэн гардаг байлаа. Оройхон ирээд л “залууд жин тээж явахдаа ийм бээвийсэн юмнууд бишгүй үзсэн дээ. Тэдний л нэг юм. Олигтой ярьж хөөрөх ч юмгүй. Ногоо тарихаас өөр эрдэмгүй амьтан” гэж чамлана. Гэвч маргааш өглөө нь албатай юм шиг гараад явна. Тэр хооронд нь дүү бид хоёр нар уургалахаас бусдыг бараг хийнэ. Нэг орой өвөө аахилсаар орж ирээд “ за хүүхдүүд минь өнөө муу хятадын бие их тааруу байна. Ер нь удахгүй байх. Амьсгаа нь их ойр байна” гээд ээжийн аягалж өгсөн гурилтай шөлнөөс ганц халбагадчихаад буцаад гараад явчихаж билээ. Түүнээс хойш бараг арав хоноод хөөрхий Ай Юу гуай нас барсан юм. 
Дүү бид хоёр тогооны таг хавсарч түн дан гээд нэг нэгийгээ оршуулж тоглов. Би үхсэн мэт хэвтэж дүү намайг тойроод амандаа “уу, уу, уу, уун” хэмээн гашуудлын хөгжим аялж, тогооны хоёр тагаа үе үе балбав. Энэ үед Ай Юугийн ажил төрөлд оролцоод ирсэн өвөө хашааны буланд тамхи татаад сууснаа гэнэт босоод нүүр амаа үрчилзүүлж” муусайн муу ёрын годилууд. Та нар хэнийгээ үхүүлэх гээв. Эцэг эхэд чинь хэлж арьсыг чинь хуулуулна” хэмээн орилж гарав. Гайхаж цочирдсон дүү бид хоёр хэрэг бишдэж байгааг мэдэж, шууд л байшингийн хөндийд харайн оров. “Гараад ир, муу годилууд, гараад ир” гэж өвөө хэсэг орилж байгаад чимээгүй болов. Шалны банзны завсараар зуны байшинд өвөөгийн юу хийж байгаа нь ил харагдана. Эмээг бурхан болсноос хойш тоож ч хараагүй шахам бурхандаа арц уугиулж, мөнхийн зул хэмээх ёлтолзсон гэрэлтэй чийдэн асаасан байлаа. Дүү бид хоёр байшингийн хөндийд мөн л зугаатай тоглоомоо үргэлжлүүлэн ээлж ээлжээр бие биенээ оршуулж тоглосоор байв. “Өлсөж цангаад ирэхийн цагт өөрсдөө гүйгээд гараад ирнэ, ээ” гэж өвөө биднийг загнав. Өвөөгийн сэтгэл нэг л тавгүй байгаа бололтой, байн байн орж гарна. 
Зуны тэнгэрт нимгэн цагаан үүлс саа торго шиг харагддаг билээ. Нар зугаатайгаар тэднийг нэвтлэн гялалзана. Харин хавар үүлс ямар зузаан сүр хүчтэй харагддаг билээ. Тэгэхээр нар үүлсийг үрсээр байгаад нимгэлдэг байх. Түүн шиг үхэл ч бас бүгдийг нимгэрүүлдэг санагдана. Хөөрхий Ай Юугийн чээж бараг л хөндий доторх элэг зүрх нь харагдахаар байж билээ. Үхэл гэдэг зүйл хүний биеийг дотроос нь идэж, идэж, тэгээд л хамгийн нимгэн болсон газраар нь гараад ирдэг аалзархуу арвалзсан зүйл гэж бодогддог байлаа. Хожим Грегор Замза надад дандаа тийм арвалзсан үхэл шиг хар хорхой мэтээр төсөөлөгддөг байв. Тэгээд л хар хорхойг хаа тааралдсан газар нь бяцалж ална. Үхлийг даран сөнөөсөн баатар мэтээр өөрийгөө санах сайхан байдагсан. Эмээг минь аваад явахдаа тэр яг хаанаас нь гарч ирснийг л ойлгодоггүй байв. Үнэндээ эмээд минь нимгэрсэн газар байгаагүй юм. Хэзээний л махлаг бор эмэгтэй байсан санагдана. Арга зальтай золиг хамрын нүхээр гараад ирдэг байх гэж бодож зогссоноо санана. 
Орой нь аавд өвөө өдрийн болсон явдлыг бидний ярьдагаар бараг л өнгөтөөр үзүүлж, их гомдсон гэж ирээд нулимсаа арчихад нь дүү бид хоёр гайхаж билээ. Би ч дотроо “энэ өвөө юун сүртэй юм” гэж бодож амжихад л аав суран тэлээгээ суга татаж байлаа. Шөнө нь зүүдэндээ Ай Юугийн туранхай чээжнээс нэг том хар хорхой арвалзсаар гарч ирэхэд өвөө түүнийг нь цааш нь буцаагаад хийх гээд ноцолдож байна гэж муухайгаар зүүдлэв. Өнөө хар хорхой өвөөгийн гараас мултраад намайг чиглээд ирэхэд миний доторх хар хорхой “ нэг биенд хоёр хар хорхой байж болохгүй. Чи зайл” гэж хашгирна. “Яагаад байж болохгүй гэж...” гэхэд нь “өө, муу тэнэг хар хорхой, хүн хоёр үхдэггүй, нэг л үхдэг юм” хэмээн хариу чарлана. Айж хашгирсаар сэрэхэд минь ээж хөхөөрөө хурайлж “ юмны учир мэдэхгүй, нялх амьтдыг зөнөг өвгөнтэй нийлж орилуулж чарлуулаад” хэмээн ширүүхэн загнах бүдэг бадаг сонсогдож билээ. Бодвол өвөөд зориуд сонсгох гэж тийм чанга хэлсэн байж ч мэднэ. Ай Юугийн оршуулганаас хойш өвөөгийн бие их дордов. Аав дагуулаад эмнэлгээр явсан боловч засал олсонгүй. Надад зулай нь л нимгэрээд байгаа юм шиг санагдах болов. Дух нь гэрэлтээд нүд нь улам хөнхөр болсон мэт харагдана. 
“Угаас туранхай Ай юу өвгөний бие тааруу сүүлдээ бүр худалч хүнд алганд багтахаар болсон” хэмээн өвөө, эмээгийн зурагтай ярихыг сонсов. Дотроо их л гайхаж байлаа. “Сонин юм даа, хятад хүн үхэх дөхөхөөрөө тийм жижигхэн болдог юм байх даа. Эсвэл үхэл хүнийг агшаадаг юм болов уу. Аавыг ирэхээр асууя” хэмээн бодов. Өвөө минь тэр хэд хоногт агшсан юм шиг үзэгдэнэ. 
-Аав, хятад хүн үхэхээрээ агшдаг юм уу? Хэн тэгж байна. Өвөө... 
Аав дэргэд суугаад ” хүү минь ийм бага насандаа үхэл ийм тийм гэж бодож санаж болдоггүй юм. Түүний оронд ном яаж сурах, эрдэмтэй хүн болохоо бод” гэснээ номын шүүгээнээс “Марксын бага нас” хэмээх зузаан номыг сугалж” ядаж зургийн хараад суу” гэсэнсэн. Гэвч толгойд хүн нимгэрдэг, бие агшдаг ямар учиртайг хэзээ нэгэн цагт олно. Хүн үхэх дөхөхөөр түүнээс айгаад агшдаг байх” хэмээх ахадсан мөрөөдөлдөө автаад бавгар сахал үстэй эрийн хүүхэд насны зургуудыг гүйлгэн харж суув. 
-Өвөө таны бие муу байна уу? Дүү бид хоёроос л боллоо. Оршуулга болж тоглодоггүй байжээ” гэхэд өвөө түнжин толгойг минь үнэрлээд “ хаанаас даа, яалаа гэж миний хүүхдүүдээс болох вэ? Хөгшин хүний бие чинь зуны үүлс шиг нимгэн болчихсон байдаг юм. Байгаа ёр нь л тэр” хэмээв. Маргаашнаас нь дүү бид хоёр үхсэн нэгнийгээ амилуулж тоглохоор шийдэв. Хар шороо усаар зуурч бөөрөнхийлөөд бие биенийхээ чээжин дээр тавьж “аа, чи муу гараад ирэв үү? Ингээд гараад ир, ингээд гараад ир” гээд хага хага цохино. Тэгэхээр л эрүүл саруул болоод босч ирээд хашаа дүүрэн “Магнаг үсэгтэй тугийг, магнай дээрээ...” хэмээн орилдог болов. Ай Юугийн оршуулганы дараа хашаа хороог нь эмхлэж цэгцэлсэн хүмүүс гудманд хүн хэрэглэхээргүй баахан новш дэлгэн орхив. Ногоо даршилдаг том хар ваарыг нь дүү бид хоёр хар үхлийн толгой хэмээн нэрлээд чавхаар өдөр болгон харваж тоглоно. Нэг өдөр чавхны жижигхэн чулуунд хага үсрэв. “Ура, ура, үхлийг намнав, үхлийг намнав” гэж хөөр баяртайгаар уул толгод сонстол хашгирсансан. Үнэхээр тэр өдөр уулсын сүүдэр илүү ч сүрлэг, ялимгүй дулаахан харагдсан тал бий. 
Өвөө өдөр өдрөөр тэнхрэв. “Би дэмий сэжиглэчихсэн юм. Хоёр хүүхдээ муу ёрлож тоглохыг хараад “арай эд миний үхлийг ёрлоогүй байгаа гэж хардсанаас л боллоо. Өдий наслахдаа элдвийг үзсэн гэж бодсон юм. Худлаа байжээ. Хүүхдийн тоглоом л хараагүй явж” гэхэд нь аав “дэмий хүний хойдын ажилд оролцох дэмий гэдэг юм” гэв. “Хөөрхий Ай Юу гэмгүй амьтан” гэж хэлээд өвөө халуун цай шоржигнотол соров. 
Байшингийн сүүдэрт хэвтэж байсан би харин хар хорхойг алж тоглоод өвөөгөө аварсан гэдэгтээ итгэлтэйгээр улаан хүрэн болсон туранхай чээжээ ширтэж хэвтэв. 
2016 он

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

2.122.248.241Зураач   • 1 сарын 11. 4 цаг 32 минут

Давгүй шүү!

96.69.189.11Зочин   • 1 сарын 10. 9 цаг 01 минут

BT

96.69.189.11bz   • 1 сарын 10. 9 цаг 28 минут

4%

96.69.189.11Зочин   • 1 сарын 10. 9 цаг 00 минут

-

96.69.189.11Зочин   • 1 сарын 10. 9 цаг 00 минут

-

96.69.189.11Зочин   • 1 сарын 10. 9 цаг 00 минут

-

96.69.189.11Зочин   • 1 сарын 10. 9 цаг 00 минут

-

96.69.189.11Зочин   • 1 сарын 10. 9 цаг 00 минут

////

96.69.189.114   • 1 сарын 10. 9 цаг 00 минут

4/3/2/1/

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 4 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.