1-р сарын 9
16 цаг 52 минут

Соёлтын Баярсайхан: Эргэлт

Хотоос зайдуухан зусланд цөөхөн хэдхэн айл өвөлжинө. Зундаа бол хөл хөдөлгөөн маш ихтэй битүү айл болно. Харин өвөл нам гүмхэн болж хүн амьтан үзэгдэхээ байна. Хүйтний эрч нэмэгдэх тусам утаа нь өтгөрөн дарах их хотын угаар униараас зугтсан амьдралын түвшин өндөр, унаа унштай айл иймэрхүү байдалтай өвлийг өнгөрөөх нь жилээс жилд нэмэгдэх ажээ. Төрийн өндөр биш ч бас ч гэж жижиг биш зөөлөн сандалтай аятайхаан ажлыг хэл амгүйхэн залгуулах залуухан гэр бүл хоёр дахь хүүхдээ төрхийг хүлээн, цэвэр агаартай эл нам гүмхэн хөндийд амьдарна.

Бие тулгар үзэсгэлэнт эхнэр, хөөрхөн охин хоёртойгоо дутах гачих нэгээхэн ч зүйлгүй сайхан амьдрах ажээ. Гэтэл гэв гэнэт сүүлийн сар гарангын өмнөөс тэдний гэрийн гадуур нэг залуу үргэлж хог ухаж харагдах болсныг баян эр яагаад ч юм харах тоолондоо хар аяндаа л уур нь хүрч дургүй нь хүрээд явдаг болов. Уул нь ядуу цөлх залуу түүнд гай удаад ая тухыг нь алдуулаад байхгүй ч түүнийг харагдмагц л ”Новш чинь үхсэнээ шиншлээд энүүгээр яваад байгаа юм бэ” гэх бодол орж ирмэгц ойрхон байвал “Эндээс зайлаач” гэх эсхүл “Үүгээр битгий эргэлдээд бай хулгайчаа” хэмээн бүүр нэг хийх юм, хэлэх үгээ олж ядсан амьтны аяг гаргана. Уул нь мань эр ч тэр мөрөөрөө, ядуу эр ч замаараа л хэн хэндээ халгүй явцгааж байвал барав баймаар. Ядарсан эрийн хувьд бол хоорондоо нилээд зайтай энэ хавийн айлууд олон биш ч гэсэн хаягдал ихтэй, дээр нь хогон дотроос нь хотын төвийн цэгүүдээс ч тэр бүр олдоод байдаггүй хэрэг болох зүйлс зөндөө гардагт их хорогдоно. Тэгээд ч эндээ нэг муу оромжорхуу юмтай болсон болохоор өдөртөө энэ хавиар эргэлдэн хааяа нэг олзоо тушаах гэж төврүү зүглэх ажээ. Өдөржин зуслангаар эргэлдэж нозоорсон эр түүсэн тамхины ишээ нэг бүрчлэн задалж дотроос нь гарах үйрмэгийг хайрцганд ихэд нямбайлан хийж багахан хэсгийг таслан сонинд ороон асааж аваад золбин цэнхэр утаа суунаглуулан орчилонгийн сайхан муухай, амьдралын хэцүү хатууг өөрийнхөө уураг тархины чадлын хэмжээнд дэнслэн, муухай ааштай баян эрийн тухай, хоол унднаасаа хааяа илүүчилдэг сайхан сэтгэлт зуслангийн сахиул хоёр хөгшний үнээ хаана байгаа тухай, гээд мөн олж цуглуулсан лааз, шилээ хэрхэн тушаах тухай эцэс төгсгөлгүй мэт хөөрхий бодолдоо хөтлөгдөн цасан дунд хөл жийн суух дуртай нэгэн билээ.

Ямар ч гэм хийгээгүй хир нь баян эрд есөн шидээрээ дуудуулж, тоймгүй олон удаа хөөгдсөн мөн хэд хэдэн удаа олз хайж хашаанд нь явж байж өшигчүүлэн хөөгдсөндөө огт гомдохгүйгээр барахгүй угаасаа л тийм байдаг, ингэх ёстой мэт бодож хэд цохиулж аваад л зугтаж тэр дороо л энэ бүгдийг мартаад явах нь даан ч өрөвдмөөр. Харин тэдний охин ээжийгээ дуурайсан царайлаг хөөрхөн хирнээ аавыгаа дуурайсан муухай, дээрэлхүүг ядуу залуу мэднэ. Нэг удаа тэдний гэрийн гадуур алхаж явтал баян эрийн охин овоо үнэд хүрдэг, үнэтэй архины шил барьчихсан тагтан дээрээ зогсож харагдав. Сүүлийн үед цөлх эр тэдний хавиар явахдаа баян эрийн машин үзэгдэхгүй бол зам товчлон ойр явдаг тэрэг нь харагдвал холуур тойрдог болж. Тэр үед машин тэрэг харагдахгүй байсан болоод л ойрхон явж зүрхэлсэн хэрэг л дээ. Охин ядуу эрийг дуудаад: - Шил авах уу? гэв. Ядуу эр ээж, аавыг нь ажин их л болгоомжтой хашаан дотуур гүйлгэн хараад харцаа лавшруулан цэлгэр том цонхнууд уруу харцаа шилжүүлэн харсан ч хүн үзэгдсэнгүйд бага зэрэг тайвшран зориг орж хашаанд нь орлоо.
- Авъя. Чи наад шилнүүдээ тэр цас уруу нэг нэгээр нь шидээрэй тэгвэл хагарахгүй гэхэд охины нүд нэг л адтай гялтагнаснаа дороосоо гялгар уут гарган шилнүүдээ хийгээд - Май тэнэгээ ингээд ав гээд толгой дээгүүрээ эргэлдүүлэн дүүгүүрдэж байгаад тээр хол шидэв. Ууттай шил хангир янгир дуугаран нисэж холоо очин бут үсрэн хагарахтай зэрэгцэн охин бах нь ханасан янзтай жингэнэн хөхрөх ажээ.

Ядуу эр түүнд үхтэлээ гомдож тэр үеэс л аавыгаа дуурайсан муу хүүхэд гэж боджээ. Их үд гээд охиноо сургуулиас нь аваад ирдэг нөхөрт нь “Бага зэрэг ажил гарлаа жаахан оройтно” гэсэн тэр үед тулгар бүсгүй өвдөж эхлэв. Ядаж байхад үүнтэй давхцан гар утасны сүлжээ унаад холбоо тасрав. Ямарч байсан хотруу дөхье гэж санасан бүсгүй ойр зуур хэрэглэх зүйлээ бэлдээд гарлаа. Гражруугаа дөхөж яваад хальтраад уначихав. Гэтэл гэдсэн дэх хүүхэд нь хэд хүчтэй мурилзаад гол нь тасартал өвдөхөд “Ээжээ” гээд ориллоо. Ойролцоо явж байсан ядуу залуу түүнийг сонсоод гайхан дөхөж иртэл баян эрийн эхнэр газар уначихсан гэдсээ тэврээд хэвтэж байх нь тэр. Яахаа мэдэхээ байтлаа сандарсан цөлх эр ийш тийш айсан нүдээр хулмалзан харсанаа цааш зугтав. Бүсгүйн нүд эрээлжлэн цааш зугтах эрийг олж хармагц “Туслаарай” хэмээн цөхрөн орилоход мань эр цааш харсан чигтээ хөшиж орхив. Хүнд байдал орсон хөөрхий жирэмсэн эмэгтэйг тусламж гуйж байхад хаяад явчих зүрх даанч дутсан цөлх эр муухай зантай нөхрөөс нь ухаанаа тавьтал айдагтаа яахаа мэдэхгүй салгалж зогссоноо арай хийн эргэн дөхөж очив. 
- Яасан бэ? Эгчээ гэж сааралтсан хоолойгоор салгалан асуутал - надад туслаач. Би сая хальтарч унаад хэмээн хамаг хүчээ шавхан хэлэх шиг болсноо “Ээжээ. Еооё” гээд дуу нь тасрав. Салгалан чичирсэн эр яах ухаанаа олохгүй хэсэг тэнэг хүн шиг тэрүүхэн тэндээ хэд эргэлдснээ “Туслаарай” гэж хэнд хандаад буй нь мэдэгдэхгүй орилсон ч хоолой нь солонгороод замхрав. Газар хэвтэх машины түлхүүрийг аван онгойлгоод сулран унасан бүсгүйг чирэх өргөхийн хооронд аахилсаар арын хаалгаар оруулав.

Бүсгүй: - Ёооёоо. Би төрлөөш дээ гэхээс өөр үг үнэндээ хэлж хэлж чадахгүй хар хөлс нь цуван хэвтэнэ. Залуу машиныг будилан тэвдэн байж асаагаад урагш хойш ухас ухас хийн байснаа гэнэт хөдөлж хурдаа огцом нэмэн энхэл донхол дундуур жолоогүй мэт хэсэг яваад замын хажуу дахь хунгарласан цас уруу урд талаараа шаагаад хий эргээд зогсчихов. Бүсгүй үе үе орилсоор түүнийг ёолох бүрт цөлх эрийн хөлс зүгээр л цутгаж яах ухаанаа улам л алдаад байв. 
- Би доошоо юм гаргаад байнаа. Туслаач гэхэд нь залуу эргэн хий дэмий л тортойг нь уудалж солих хувцаснаас гарган шидэлнэ. Гарцаа байхгүй л хээр төрөх болсноо зөнгөөрөө мэдсэн, сандарсан бүсгүйд, ядуу цөлх эрээс өөр туслах амьтан энэ ертөнцөд үгүйг мэдэж байв. Тэр гутал хувцсаа тайлахаас өөр ямарч аргагүйд хүрч, хөлс баасандаа хутгалдан тэвдсэн эрээс л байдаг тамираа шавхан тусламж эрнэ. Энэ бүгдийг харсаар сүүлдээ эрс шийдсэн ядуу эр гэнэт эр хүн шиг шийдэмгий харц тодруулсаар гадуур хувцсаа тайлан хунгарласан цаснаас бахим гараараа базаж аваад арьс нь зулгарч унамаар ширүүн үрж зүлгэж гарав.

Тун удалгүй гэгээ тасарч бүрий тасрах алдад машин дотроос эмэгтэй хүний “Ээжээ” гэх шингэн дуутай давхцан нялх үрийн уйлах дуу нам гүмхэн хөндийг цочоон тамиргүйхэн хадлаа. Хоёр гар нь нил цус болж хөлсөндөө нэвчсэн ядуу эр нүүрэндээ хэлж боломгүй жаргалтай инээмсэглэл тодруулсаар гарч ирснээ тэнгэр өөд ширтэн уртаар амьсгаа аваад урд хаалгаар орж жолооноос тас атган огт хөдөлгөөнгүй гүн бодолд дарагдан суулаа. Баян эр гэр өөдөө дөхөж явтал машиных нь гэрлийн үзүүрт эхнэрийнх нь машин замын хажуу уруу орсон зогсоо нь харагдахад гайхан харвал хайртай эхнэрийнх нь машин дотор хэн нэг нь сууж буй харагдав. Айсан гайхсан эр огцом зогсоод энд тэнд гишиглэн очвол түүний үзэн ядаад байдаг гуйлагчин эрийн хоёр гар цус болсон сууж байх нь тэр ээ. Газар эргэн түүний толгойд “Муу алуурчин” гэсэн аймшигтай бодол зурсхийн ороход өөрийн мэдэлгүй хамаг тэнхээгээрээ “Ааа-ааа” хэмээн хөндийг цочтол хүйтэн орилсоор ухаан жолоогүй гүйж очин ядуу эрийг дуу ч гаргалгүй үснээс нь атган чирч “Хүүе” гэхийн завгүй аймшигтай хэрцгийгээр нүдэж гарлаа. Ямар их хурдтай хөдөлж буйгаач мэдсэнгүй. Нэг л мэдэхэд гартаа томоос том чулуу атгаж дуу нь гарахгүй татвалзан хэвтэх хөөрхий ядуу эрийн толгой дундуур цус үсчүүлэн нүдэж байлаа. Ядарч тамирдсандаа, хоёр яс бүтэн салж бие нь суларсан эх хэсэгхээн нам унтаж орхижээ.

Гадаа орилох чимээнээр сэрж ууранд цантсан цонхыг турьгүйхэн арчсаар хартал дөнгөж саяхан халуун амийг нь аварч, хайрт хүүг нь эх барьж авсан ядарсан цөлх эрийг эр нөхөр нь нүдэж байхыг үзээд: - Хүүе ээ. Болиоч ээ. Хүн аллаа ш дээ гэхийг бүүр түүр сонссон нөхөр нь чихэндээ итгээгүй бололтой эргэн харвал түрүүнээс хойш дэргэд нь “Ааваа, ээжээ” хэмээн орилж зогссон охин нь: 
- Аав аа ээж амьд байнаа гэж нус нулимстай холилдон хэллээ. Ахар богино хугацаанд болж өнгөрсөн бүгдийг ойлгоогүй баян эр толгойтой үсээ зулгаан эв хавгүй хэвтэх хөөрхий эрийг нэг татаж үзсэнээ толгойгоо барин дахин нэгэнтээ “Ааа-ааа” хэмээн орилоод чимээ тасарлаа. Амьдрал эргэхээ хүрвэл яаж ч эргэдэг ажээ.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.125Одооны зохиол ч дэн   • 1 сарын 9. 22 цаг 49 минут

Их л болхи муу зохиол юм даа

202.72.245.122ө   • 1 сарын 9. 16 цаг 45 минут

сүүлийн үеийн залуу нэг л их гэнэт уур нь хүрсэн хүний талаар бичдэг болж

202.21.116.171зочин   • 1 сарын 9. 14 цаг 17 минут

Хүний юм хуулж тавьсан юм бол бүрэн эхээр нь оруулаач, хүнд сэтгэгдэл төрүүлэх санаатайн байх да хамгийн эмзэг хэсгээр нь тасалаад тавьчихсан байх юм.

Шинэ мэдээ

ГАЛЫН БУРХАН гурван настай эрэгтэй хүүхдийн дүрээр залардаг3 цаг 16 минутын өмнөМонгол Тулгатны 100 эрхэм - Б.Бааст4 цаг 50 минутын өмнөХөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай тэнгэрийн оронд заларчээ5 цаг 3 минутын өмнө"БАГАХАНГАЙ-СҮҮН СЭТГЭЛ" сайн үйлсийн хандивын аян5 цаг 32 минутын өмнөХацү башё: Хакүхо дэвжээний захад "Ардаа нүдтэй" юм шиг барилдав5 цаг 38 минутын өмнөКисеносато аварга зодог тайлахаар боллоо5 цаг 38 минутын өмнөВидео: "Хакүхо Эргэлтийн гайхамшигийг дахин үзүүлэв"5 цаг 40 минутын өмнө1-р хорооллын 22-р байрны өмнөх талбайд ийм Номын сан байгуулжээ5 цаг 43 минутын өмнөХотын даргаар С.Мөнхчулуун сонгогдлоо6 цаг 11 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ6 цаг 50 минутын өмнөБНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ7 цагийн өмнөАдольф Гитлерийн “нас барсан”-ы дараах амьдрал ил боллоо7 цаг 5 минутын өмнөЗидан Роналдуг үлдээж, Бэйлийг явуулах гэж байжээ7 цаг 10 минутын өмнөЭрчүүд эмэгтэйчүүдээс илүү хов баздаг7 цаг 15 минутын өмнө”Хуанжу гэг” киноны од ”Burbery”-гийн нүүр царай боллоо7 цаг 20 минутын өмнөПогба: Би довтлох дуртай7 цаг 25 минутын өмнөЛима хот дахь Венесуэлийн ЭСЯ үйл ажиллагаагаа түр зогсоожээ7 цаг 30 минутын өмнөМуу зуршил, түүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө7 цаг 35 минутын өмнөАмерикийн хөрөнгийн зах зээлийн 2019 оны таамаглал7 цаг 40 минутын өмнөА.Баярцэцэг: Үнэхээр энд бас ямар ч гуниг алга7 цаг 50 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №466 Missy Elliott, ‘Get Ur Freak On’7 цаг 55 минутын өмнөЖирэмсэн үедээ ЗАЙЛШГҮЙ татгалзах ДОЛООН зүйл8 цагийн өмнөШуурхай: Хоёр нэр дэвшигчийн санал тэнцлээ8 цагийн өмнөАлла Пугачёва нэвтрүүлгийн үеэр амьсгал нь боогджээ8 цаг 5 минутын өмнөШ.Энхмаа: Байгалиараа байгаа төрх хамгийн үзэсгэлэнтэй8 цаг 7 минутын өмнөДэлхий нийтийн шинжтэй сүйрэл айсуйн “дохио” Антарктидаас илэрчээ8 цаг 10 минутын өмнөАзар “Реал”-д очиж мэднэ8 цаг 15 минутын өмнөХамгийн “Өндөр настай” хүүхэлдэйн киноны баатрууд8 цаг 20 минутын өмнөЯпон улс 2018 онд 30 сая жуулчин хүлээн авчээ8 цаг 25 минутын өмнөШ.Даваадорж дахин Дэлхийн хэмжээний амжилт гаргаж эх орондоо ирлээ8 цаг 28 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.