1-р сарын 9
14 цаг 19 минут

Голын хий гэж юу вэ?

Хүний биеийг уламжлалт эмнэлгийн онолоор бол хий шар бадгана гэж 3 махбод бүрдүүлдэг. Шар нь элэг цөсийг шүтэн биеийн дунд хэсэгт оршино. Бадган нь тархинд шүтэн биеийн дээд хэсэгт , хий нь эрүүл үедээ доод биед голлон орших бөгөөд 5 цул эрхтнээс зүрхэнд , 6 сав эрхтнээс гол судал,олгойд/бүдүүн гэдэс/, 7 тамираас ясанд , 5 эрхтнээс чихэнд голлон оршино , арвидан хямарсан хий дээш хөөрдөг гэж үздэг төдийгүй үнэхээр ч хий арвидан хямарч өвчин үүссэн үед эдгээр эрхтнүүдэд өвчний шинж голлон илэрдэг. 
Голын хий өвчин нь: - Айж сандрах, амархан цочих , толгой эргэх , нүд эрээлжлэх , заримдаа дайвалзаж ухаан балартах , амьсгал давчдаж цээж бөглөрөх мэт болох , хэвлийгээс ямар нэг юм гүйж хоолой бөглөрөх гэж байгаа мэт санагдах , хий огих , хэхрэх , зогисох , юм залгих үед хоолой дээр тээглэх , гэдэс дүүрэх , сэтгэл санаагаар унах , нойр хоол алдагдах , удаан өлсөх буруу хоолны дэглэм , стресс , унгах хэхрэх үед бие амрах мэт болох зэрэг шинжээр илэрдэг.
Монголчууд эрт дээр үеэс зун намрын халуун улиралд-сэрүүн чанартай ямааны махаа хэрэглэж , өвөл хүйтэн сэрүүний улиралд- халуун чанартай адууны мах , үхрийн махыг тэгш чанартай учир аль ч улиралд хэрэглэж болдог, харин хавар хий хөдөлдөг учир хий дарах үйлдэлтэй хонины махыг хүнсэндээ хэрэглэж, даарах, өлсөхийг цээрлэн явах учиртай гэж үе дамжин сургаж ирсэн нь ийм учиртай билээ.
Хүний биеийн хийг 5 төрөл байдаг гэж үздэг бөгөөд үүнд:
1. Амь баригч хий толгой болон төв судсанд
2 Дээш гүйгч хий-өвчүү болон түүний ар талд 
3. Түгэн гүйгч хий-зүрхэнд
4. Гал тэгшитгэгч хий-ходоодонд
5. Уруу арилгагч хий- хошногонд тус тус оршино. 
Хий өвчнийг үүсгэх гол шалтгаан: 
-Идээ ундааны: Хүйтэн сэрүүн улиралд хий арвижуулах ямаа, тэмээний мах идэхгүй байх, цагаан будаа бага хэрэглэх, хүйтэн ус, газтай ундаа зэрэг нь сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэсэнээс болно.
-Цаг улиралын: Өвөл, хавар эрт, намар орой нимгэн хөнгөн хувцаслах, бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх, хайрагдах, чийг татдаг гутал хувцас өмсөх, хөлнөөсөө даарах, хүйтэн ус туулж, хүйтэн нойтон газар сууж даарах.
-Явдал мөрийн: Унаж бэртэх, сав доргих, сэтгэл санаагаар унах, гэнэт айж цочих, нойр хоол алдах, удаан өлсөх, буруу хоолны дэглэм сахих, төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих, тамирдаж ядрах, удаан хугацаагаар өвдөж тамир доройтох...
-Этгээд нөхцөлийн: Цус алдах гэх мэт...
Хий өвчний үед илрэх ерөнхий шинж тэмдэг нь хий махбодийн үндсэн 6 билэг чанар болох хөнгөн, хөлбөрөнгүй, ширүүн, сэрүүн, нарийн, чийрэг чанараас үүдэн амархан даарах, өглөө үүрээр эсвэл орой бүрийд чичрүүдэс хүрч халуурч байгаа мэт болох, өвөл, хавар эрт,намар орой өвчин хөдлөх, өвчин нь нэг газар тогтворгүй хэсэж гүйж байгаа мэт энд тэнд өвдөх, арьс хуурайшиж ширүүн болох, нойр муудах, элдэв зүүд зүүдлэх, сэтгэл тогтворгүй амархан уурлах, баярлах, уйлах зэрэг шинж илэрнэ.
Амь баригч хий хямарсан үед: толгой эргэх, нүд эрээлжлэх, заримдаа дайвалзаж ухаан балартах, татаж унах, ухаан санаа орж гарах, мартамхай болох шинж илэрнэ.
Дээш гүйгч хий хямарсан үед: хий огих, хөөсөөр бөөлжих, хэхрэх, зогисох, юм залгих үед хоолой дээр тээглэх, цээж хорсох шинж илэрнэ.
Түгмэл гүйгч хий хямарсан үед: зүрх дэлсэх, амархан айж цочих, түгших, зүрхний орчмоор хэсэж гүйж хатгах шинж илэрнэ. Даралт тогтворгүй болж огцом ихсэх, багасах байдал ажиглагдана. Голын хий хөдөлсөн үед: өрц орчмоос дээш хий гүйж байгаа мэт болон амьсгал бачимдах, амь тэмцэх шинж илэрнэ.
Гал тэгшитгэгч хий хямарсан үед: ходоод аюулхайаар цанхайх, ходоод хийгээр дүүрсэн мэт санагдах, хэхэрэх, хоолны шингээлт муудах шинж илэрнэ.
Уруу арилгагч хий хямарсан үед: гэдэс дүүрэх, хуржигнаж дуугарах, даарвал эсвэл өглөө эрт, харуй бүрийд хүйтэн хоол унд идсэн үед гэдэс дүүрэх, өтгөн хатах, биений юм хоригдох, эсвэл бага ирэх, биений юм өвдөлттэй ирэх зэрэг шинж илэрдэг байна.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.110.82Зочин   • 1 сарын 10. 13 цаг 04 минут

bllaa hii tus byrt yamar emchilgee hiih ystoi be

202.179.25.73зочин   • 1 сарын 9. 19 цаг 45 минут

Суудлын ажилтай хөдөлгөөн багатай хүмүүс бүгд голын хийтэй байдаг за тэгээд дээрээс нь ачаалал нэмэгдэхээр бүр хэцүүддэг. Тэгээд одооны хүмүүс голдуу уур, уцаар их, омог ихтэй болоод байгаа юм шүү дээ.

202.179.26.179LOL   • 1 сарын 9. 15 цаг 03 минут

AAKAKAKAKAA

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 24 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.