1-р сарын 10
9 цаг 14 минут

Ноён Хутагт Данзанравжаа: Охин үр минь сонс

Охин үр минь сонс
Аяа, эртний ерөөлөөр үр болсон охин минь, эцгийн хэлэхийг сонс.
Хуран үүдсэн бүхэн мөнх бус гэдгийг
Хутагт дээдэс номлосныг мэднэ биз ээ.
Модны навч насад модтойгоо үл ханилна
Хүний үр насад эцэг эхтэйгээ үл сууна
Луугийн дуу хэдий их дуурьсавч алсарч одно
Ертөнцийн алдар хэдий их доргиловч улирч одно
Солонгийн өнгө үзэсгэлэнтэй дурьтавч замхарч арилна
Идэр залуу гоо бие байвч өтөлж хуучирна
Голди мянган зүүд зүүдлэвч сэрэх цагт хоосон
Гоомой энэ насны явдал бүхэн үхэх цагт худал
НАР ӨНГӨРВӨЛ ШӨНӨ ИРНЭ
НАС ӨНГӨРВӨЛ ҮХЭЛ ИРНЭ.

Энэ үхэл гэдэг чинь:
Далавчтай шувуу мэт дутааж болдоггүй
Далд газар нуугдаж болдоггүй
Цэцэн үгээр тэмцэж болдоггүй
Цэвэрхэн башраар хуурч болдоггүй
Аргын сайнаар цагийг хойшлуулж болдоггүй
Амрагийн зэргээр нөхрөө дагуулж болдоггүй
Олз эдийн ихээр зольж болдоггүй
Омог хүчний ихээр эсэргэлж болдоггүй
Үймэх салхинд зүг чиг бий юу?
Үхэх цаг ирэхэд болзоо хэмжээ бий юу?
Энэ мэт үхэл ирэхийн цагт НОМ БУЯНаас өөр тустай юм огт үгүй
Чин зүрхний амрагтаа боол эм мэт биширч яв
Зэргийн олон хатадтай шувууны далавч мэт атаагүй яв
Хичээлийг цангасан заан усанд орох мэт буцалтгүй бай
Хянал сэрэмжийг хаширсан мий /эр муур/ мэт сэргийлж бай
Мишээж өнгө царайг лянхуа мэт үзэсгэлэнт болго
Эелдэг занг мяндас магнаг мэт уяхан болго
Тусч сэтгэлийг огторгуй мэт уужим тэл
Саруул билгийг далай мэт гүнзгий хөгжүүл
Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт бос
Галуу зулзагаа усанд дагуулах мэт
Үр хүүхдээ буянд сурга
Элбэрэлт бодь гөрөөс мэт өнчин хүнд өмөг болж яв
Эвэршээл /зовлон/арилгах эм мэт зовлонт амьтны амьсгаа уужруулж яв
Хэзээ ямагт бодь эрдэнээс бүү сал
Хэтийн болон даруй хэргийг нэгэн насанд амжуул
Хөгшин эцэг надаас салахдаа санаа бүү зов
Хүний газар гэвч буяны орон мундашгүй

Ноён Хутагт Данзанравжаа

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

210.73.59.100Зочин   • 1 сарын 11. 12 цаг 28 минут

Чихний чимэг болсон аялгуу сайхан МОНГОЛ ХЭЛ Чин зоригт өвөг дээдсийн минь ӨВ ИХ ЭРДЭНЭ

183.177.106.66Зочин   • 1 сарын 10. 9 цаг 53 минут

гайхалтай

124.158.95.14зочин   • 1 сарын 9. 14 цаг 59 минут

ЮУТАЙ ҮНЭН БЭ? ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТАЙ

66.181.177.146нармандах   • 1 сарын 9. 14 цаг 46 минут

сургамжтайяа

Шинэ мэдээ

ГАЛЫН БУРХАН гурван настай эрэгтэй хүүхдийн дүрээр залардаг3 цаг 32 минутын өмнөМонгол Тулгатны 100 эрхэм - Б.Бааст5 цаг 6 минутын өмнөХөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай тэнгэрийн оронд заларчээ5 цаг 19 минутын өмнө"БАГАХАНГАЙ-СҮҮН СЭТГЭЛ" сайн үйлсийн хандивын аян5 цаг 47 минутын өмнөХацү башё: Хакүхо дэвжээний захад "Ардаа нүдтэй" юм шиг барилдав5 цаг 54 минутын өмнөКисеносато аварга зодог тайлахаар боллоо5 цаг 54 минутын өмнөВидео: "Хакүхо Эргэлтийн гайхамшигийг дахин үзүүлэв"5 цаг 55 минутын өмнө1-р хорооллын 22-р байрны өмнөх талбайд ийм Номын сан байгуулжээ5 цаг 59 минутын өмнөХотын даргаар С.Мөнхчулуун сонгогдлоо6 цаг 26 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ7 цаг 5 минутын өмнөБНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ7 цаг 15 минутын өмнөАдольф Гитлерийн “нас барсан”-ы дараах амьдрал ил боллоо7 цаг 20 минутын өмнөЗидан Роналдуг үлдээж, Бэйлийг явуулах гэж байжээ7 цаг 25 минутын өмнөЭрчүүд эмэгтэйчүүдээс илүү хов баздаг7 цаг 30 минутын өмнө”Хуанжу гэг” киноны од ”Burbery”-гийн нүүр царай боллоо7 цаг 35 минутын өмнөПогба: Би довтлох дуртай7 цаг 40 минутын өмнөЛима хот дахь Венесуэлийн ЭСЯ үйл ажиллагаагаа түр зогсоожээ7 цаг 45 минутын өмнөМуу зуршил, түүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө7 цаг 50 минутын өмнөАмерикийн хөрөнгийн зах зээлийн 2019 оны таамаглал7 цаг 55 минутын өмнөА.Баярцэцэг: Үнэхээр энд бас ямар ч гуниг алга8 цаг 5 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №466 Missy Elliott, ‘Get Ur Freak On’8 цаг 10 минутын өмнөЖирэмсэн үедээ ЗАЙЛШГҮЙ татгалзах ДОЛООН зүйл8 цаг 15 минутын өмнөШуурхай: Хоёр нэр дэвшигчийн санал тэнцлээ8 цаг 16 минутын өмнөАлла Пугачёва нэвтрүүлгийн үеэр амьсгал нь боогджээ8 цаг 20 минутын өмнөШ.Энхмаа: Байгалиараа байгаа төрх хамгийн үзэсгэлэнтэй8 цаг 23 минутын өмнөДэлхий нийтийн шинжтэй сүйрэл айсуйн “дохио” Антарктидаас илэрчээ8 цаг 25 минутын өмнөАзар “Реал”-д очиж мэднэ8 цаг 30 минутын өмнөХамгийн “Өндөр настай” хүүхэлдэйн киноны баатрууд8 цаг 35 минутын өмнөЯпон улс 2018 онд 30 сая жуулчин хүлээн авчээ8 цаг 40 минутын өмнөШ.Даваадорж дахин Дэлхийн хэмжээний амжилт гаргаж эх орондоо ирлээ8 цаг 43 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.