1-р сарын 9
16 цаг 53 минут

Нас ахихаар...

Жил жилийн шинэ онд цаг хугацаа насыг минь жигүүр дээрээ тээж ѳндрѳѳс ѳндѳрт нисдэг. Хичнээн ѳндѳрт дүүлэх тусмаа энэ ертѳнцийг, эгэл амьдралыг дээрээс нь хараачлан сэтгэлдээ багтаана. Үлдэж хоцорсон цаг хугацаа бус ѳмнѳ минь тодрох ирээдүй миний хѳтѳч болон намайг дагуулна. Бид ѳнгѳрч буй цаг хугацааны тоосноос сугарч зѳвхѳн урагшаа л тэмүүлдэг болохоор
энэ амьдрал хязгааргүй бас таашгүй мэт. Аргамжааны сурыг алд алдаар эвхэх мэт цаг хугацааны урсгал, дурдатгал мѳрѳѳдѳл хоёрын зааг дээр түрхэн амсхийх мэт. Санаа алдах бүрийд салхилах цаг хугацааны шуурганы ул мѳр, нүүрэн дэх үрчлээсэнд минь нуугдаж бүхнийг амар тайвнаар ажиглана.
Нас ахихаар ѳнгѳ мѳнгѳний сүүдрээс нүдний хор дайжиж, үнэ цэнийн гэрэл гэгээг тодхон хардаг болно. Нас ахихаар үүдэн хоймрын зайнд ч үнэн худлыг ялгаж, мѳн чанарын эрхэмсэг оршихуйг сэтгэлээрээ мэдэрнэ.
Нас ахихаар тэвчээрийн чагтагыг чангаас чанга зангидаж, сэхүүн онгиргон араншинг тайван хүлээж авна. Нас ахихаар атаархал гомдлоос аажим аажмаар алсарч, уужуу ууч сэтгэлээр бусдыг энэрч ойлгоно. 
Нас ахихаар хайрын халуун илчийг зүрхээрээ мэдэрч, бусдад түүнээ түгээн баярлуулах гэж хичээдэг болно.
Нас ахихаар ѳнгѳрсѳн алдаа бүхнийхээ тѳлѳѳ ѳѳрийгѳѳ ч бусдыг ч уучилж, хоосон чанарыг ойлгож гэгээрнэ.
Нас ахихаар сэтгэлийн жолоогоо цулбуурдан тогтоож, жаргал зовлонгийн дэнсийг тэнцүүлэн анирдана.
Нас ахихаар гэгээн алсад одсон олон олон сүнснүүдийн сүүдэрт жиндэж, гагц үхлийн тухай эргэцүүлэн бодно.
Жилээс жилд шувуудын цуваа мэт алсрах цаг хугацаа бидний насыг жигүүр дээрээ тээн оноос онд хѳтѳчлѳн дагуулна. "Нас нэмлээ дээ" хэмээн бодох дор ѳнгѳрсѳн бас ирээдүйн зааг дээр бид зогтусдаг. Гэвч цаг хугацаа зогсох нь ер үгүй. "Юу хийж амжив даа" хэмээн санаашрах дор ухаарал тэнэглэлийн хязгаар дотор бид эргэлздэг. Ѳнгѳрч буй цаг хугацаа бүрийн алдаа онооны гэрч болох баяр баясгалан, гуниг харуусал болгон бидний сэтгэлд ухаарал болон шингэж байдаг. Тэр үгүй сэн бол бид хэн байх билээ. Нѳхѳрлѳлѳѳс ганцаардал руу, аз жаргалаас амар амгалан руу, үзэн ядалтаас уучлал руу, ойлголцлоос хайр руу, уцаарлалаас тайвшрал руу, мѳрѳѳдлѳѳс бүтээл рүү уусаж байгаа бүхэн бидний ухаарлын гэрч. Нас ахих тусам амьдрал утга учиртай сайхан болдог. Бид бүгдээрээ л нисч ирээд, нисч одно.
 
 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.23.83aagi   • 1 сарын 10. 7 цаг 28 минут

Нас ахихаар хүн ухаан нэмдэг юм байна. Заримдаа залуудаа ямар тэнэг, зоригтой, ухаангүй байснаа эргэж хараад гайхдаг

202.9.43.0зочин   • 1 сарын 9. 22 цаг 23 минут

ядуу шудрага залуус минь баян дээрэлхүү ард түмэн гэж найгүй ядуу бүүр хуучнаасаа долоон дор болчихсон байж байх юм даа эх орон лиценз нэрээр зарагдчихсан нутагтаа очоод хөл тавих газаргүй болчих сон жооржийн газар хуагын газар гээд нөгөө ардчилал бидэнд өгсөн гадаад пасспартоорч орж болдоггүй болчихож нөгөө бидэнд ээлтэй хууль баталана гэсэн их хурал маань бидний эсрэг хууль баталсан шигээ сууж байх юм

202.9.43.0зочин   • 1 сарын 9. 22 цаг 15 минут

нас явах сайхаан амьдлах бүүр сайхан харин бид нар ардчилал сайхан гэж дөчөөд насан даа талбай дүүртэл жагсаж явлаа амьхан даа сайхан амьдрах чөлөөт нийгэмд үр хүүхэддээ өсгөн бойжуулах гэж дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж ардчилсан улс гэх америк шиг сайхан байна гэж бодож жагсаж байлаа бидний бодсноор болсон шүү бид чөлөөтэй энд тэнд тэнэж үзлээ гэтэл эх орноос минь зөөлөн сэтгэлд ууссан сайхан орон байхгүй байлаа тэгэж эх орон минь миний төрсөн ээж шиг ээлтэй сайхныг мэдэж авсан харин нутагдаа ирсэн чинь миний дэмжиж төрд гарсан

202.179.25.183иргэн   • 1 сарын 9. 20 цаг 59 минут

Нас явах нь ч явж байнаа Гэхдээ ганц амьдрах хорвоод амьд явах даа Түмэн олондоо Адлагдаж хараалгуулахгүй Үр хүүхдийнхээ Чихийг халууцуулахгүйхэн шиг л явах юмсан даа гэж л бодогдох юм дөө Ганц юм байнаа Үеийн найз нөхдүүд маань нэг хоёроороо энэ Хорвоогоос явчихаад байгаа нь Сэтгэл их хөндүүрлэх юмаа

202.9.43.59Зочин   • 1 сарын 9. 18 цаг 48 минут

Нас ахих сайхан, ямарч айдас алга,ямарч гомдол алга, хийсэн бүтээсэн юм зөндөө л байна,тэглээ гээд онгирох ч юм алга.

183.177.99.30иргэн   • 1 сарын 9. 17 цаг 37 минут

нас ахих тусам зөв өтлөх нь тэр хүний буян хүүхдүүдийн буян шүү .хурай хурай.....

103.26.194.166зочин   • 1 сарын 9. 17 цаг 35 минут

Нас ахихад үхлээс айдаггүй болж бэлтгэгддэг.Харин их зовохгүй байхыг мөрөөднө. Баячууд мөнгөндөө хорогодож босоо ороолон болно.Ми.Энхболд минь эртхэн мөрөөдөлөө хая.

203.217.139.225irgen   • 1 сарын 9. 17 цаг 09 минут

үнэн,

202.179.25.183иргэн   • 1 сарын 9. 15 цаг 43 минут

ёстой нээрээ Нас нэмэгдэх тусам юм юмны Хор арилаж их л юм Бодогддог болж Зориг зүрх маань ч үгүй хэт их Хаширлаж тээнгэлзэдэг Зуршилтай болчихдог юм байна дөө Эрийг нас дарнаа гэж юутай Үнэн үг вэ дээ

103.26.194.148You   • 1 сарын 9. 16 цаг 26 минут

Oodrog bai amidral saihan shuu.

Шинэ мэдээ

Роботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна5 минут 11 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд10 минут 11 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана15 минут 11 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга20 минут 11 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов25 минут 11 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо30 минут 11 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ35 минут 11 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга40 минут 11 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ45 минут 11 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв50 минут 11 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ55 минут 11 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 1 минутын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 6 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 11 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 16 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 26 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 36 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 46 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь1 цаг 56 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 26 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 36 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд1 сар 21. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.