1-р сарын 10
15 цаг 20 минут

2019: Монголын "мөлхөж" буй эдийн засгийн энэ оны зураглал

2019 он  монголчуудын амьдралд юу авчрах вэ? Ийм асуултад иргэд хариулт эрж байгаа нь тодорхой. Эхэлж дуулгах нэг сайн мэдээ байна. Өчигдөр Эрдэнэс Тавантолгой компанийн Ерөнхий захирал мэдээлэл хийсэн. Монголын экспортын  голыг нугалж, ногоон мөнгөний дотогшоо чиглэсэн урсгалыг тэтгэж байгаа “саалийн үнээ” гэж тус уурхайг тодотгож болно.  Монголчууд бултаараа хувьцааг нь эзэмшдэг тус компанийн 2018 оны цэвэр ашиг 720 тэрбум төгрөгт хүрчээ. Ингэснээр  иргэд газрынхаа баялгаас хувь хүртэх боломж болит утгаараа биелэх боломжтой болж байна.  Тавантолгойн хувьцаанаас хэдий хэмжээний ногдол ашиг хүртэх нь ирэх дөрөвдүгээр сараас тодорхой болно гэдгийг дуулгалаа.  

МАН-ын засаглалын үед хэрэгжүүлсэн сайн менежмент бол маргах аргагаүй Эрдэнэс Тавантолгой. Алдагдалтай, Чалко болон дотооддоо их хэмжээний өртэй байсан тус компани бүх өр ширээ барагдуулж, улсын төсөвт  ихээхэн хэмжээний татвар төлж, цаана нь иргэддээ хуваарилах хангалттай орлого бүрдүүлээд байгаа нь энэ билээ.

Энэ жилийн эдийн засагт  Баялгийн санг жинхэнэ утгаар нь байгуулж, бүр хагас их наяд төгрөгийн хуримтлал үүсгэх амбиц бий. Өөрөөр хэлбэл Монголын төр “мөнгөний гахай”-тай болж байна  гэсэн үг. 

Гэхдээ энэ бол зорилт. Харин 2019 онд эдийн засаг ямар байх вэ?  Хамтдаа хариулт хайцгаая.

 Азийн хөгжлийн Банк манай улсын эдийн засгийг 2019 онд эдийн засгийн өсөлт эрчимжиж 6,1 хувьтай байна гэсэн бол инфляци долоон хувь байна гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа. Харин Монголбанкны төсөөлөл үүнээс бүр өөдрөг байгаа юм. Тухайлбал, 2019 оны эдийн засгийн өсөлтийг 5-8.5 хувь байна,  үүнээс уул уурхайн бус өсөлт 6-10 хувь байна гэжээ.  Эндээс харвал манай эдийн засгийн ганц тулгуур уул уурхайн салбарыг дэмжиж тэтгэх бусад салбарт томоохон өсөлт гарахаар харагдаж байгаа нь сайн хэрэг.  

Дэлхийн банк ч мөн манай эдийн засгийн өсөлтийг 6,6 хувь хэмээн тооцоолсон. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн дүн шинжилгээнд голлох үүрэгтэй хоёр байгууллага  Монголыг ийнхүү эерэгээр харж байна.  

Харин энэхүү өсөлтийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан Мөнгөний болон Төсвийн бодлогын арга хэмжээнүүд хэрэгжиж, уул уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, Төрийн болон хувийн секторын ажилчдын цалин нэмэгдэнэ гэсэн таамаглалт нөхцөлүүдийг ашигласан гэж Төв банк мэдэгдэж байв.

Хэдийгээр улс төр дотроо хэрүүл маргаантай байгаа ч эдийн засаг өөрийн урсгал гольдролоороо өсөлтөө хадгалаад явах боломж бас бий.

Монголбанк улс орныхоо эдийн засгийн өсөлтийг ингэж эерэгээр төсөөлөх шалтгаанаа “Зэсийн баяжмал дахь алтны агууламж сэргэж, нүүрсний зах зээл тогтвортой байгаа нь уул уурхайн салбарыг өсөлтийг нэмэгдүүлнэ” гэж тооцож байгаа гэв.

2018 оны хавар баталсан Монгол улсын нийгэм эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Мөн чиглэлд хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх “Мах, сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих арга хэмжээнүүдийг бий.  

Түүнчлэн ерөнхий зургаараа, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн тооцоолол байна.

2019 оны эдийн засгийн өсөлтийг тэтгэх зарим нэг онцлох тоо баримтуудаас  дурдвал:

- 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөг, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Улсын төсвийн нийт орлогын 27 хувийг  уул уурхайн салбараас бүрдүүлнэ. 

- Оюутолгойн уурхайн хөрөнгө оруулалт жил бүр 1.1 тэрбум ам.доллар байхаар төлөвлөгдсөн.

- Гадаад валютын албан нөөцийг дунд хугацаанд хамгийн багадаа 6.5 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай гэж Төв банк үзэж байгаа. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 3,4 тэрбум ам.долларт хүрсэн.

-2019 онд тулгамдаж буй өр төлбөр, дарамт гайгүй ч хүүнд 800 гаруй тэрбум төгрөг төлнө.  Түүнчлэн  2020 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд хүлээгдэж байгаа.

- Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр нийтдээ 382 зорилттой. 2019 он эрх баригчдын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хамгийн боломжит цаг хугацаа бөгөөд хэрэв өнөөгийн хямралаа зохицуулж чадахгүй бол сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж нь мөн тэр хэмжээгээр хязгаарлагадана гэсэн үг.

Энэ оны эдийн засгийн төсөөллийн зах зухаас дурдвал ийм.  Гэхдээ дэлхий ертөнц глобалчлагдсан энэ цаг үед  эдийн засгийн хамаарал улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал манай, зэс нүүрс, алт, төмрийн хүдрийн  борлуулалт дэлхийн зах зээлийн эрэлтээс хамаарна. Мөн төлөвлөсөн орлогоо төвлөрүүлж чадах эсэх нь зах зээлийн үнээс шалтгаална. Эрсдэл талаасаа 2019 онд түүхий эдийн үнэ буурах төлөвтэй байгаа гэсэн таамаг одоогоор явж байна. Ялангуяа зэс, төмрийн хүдрийн үнэ ханшид.

Харин нэг сайн мэдээ гэвэл  Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк, Австралийн нөөц, эрчим хүчний байгууллага болон “Bloomberg”-ийн шинжээчид цаашид нүүрсний үнэ төдийлөн хэлбэлзэхгүй гэж үзээд 2018 оны дундаж үнийн төсөөллийг өөрчлөлгүй тонн нь 202 ам.долларт хэвээр үлдээжээ.

П.Булган

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.22.55Зочин   • 1 сарын 10. 22 цаг 24 минут

За за жаргаанаа гэж ЕС хэлсэн жарганаа. 20 Онд утаагүй. Өмхийгүй. Өргүй. Жаргаанаа гэжийнэ шдээ

103.206.195.163БАТ   • 1 сарын 10. 15 цаг 24 минут

Чалкогийн өрийг өмнөх засгийн үе бараг 90% төлчихсөн юм шүү дээ.

103.229.123.218Зочин   • 1 сарын 10. 13 цаг 31 минут

Хүрэлсүхийн засгийн газар юу ч хийхгүй байна Эрдэнэбатын ЗГ ын үед байгуулсан гэрээ хэлцлийг ашигтайгаар цааш нь үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадах уу. Үнийн өсөлтийн хөөрөгдлийг бууруулах арга хэмжээ авч чадахгүй байна шүү дээ. Нам доторхи хэрүүлээ болиод улс орныхо э.з ард түмний амьдралыг бодож ажилмаар байна.

202.21.99.226Зочин   • 1 сарын 10. 12 цаг 54 минут

Эдийн засаг арай гайгүй болж байгаа нь мэдэгдэж л байна л даа. Жижиг компаниуд бүгд л хөдлөөд эхэлсэн байна. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэж ард олны орлого нэмэгдэнэ. Харин зүгээр сууж байгаад мөнгө олно гэж бол байхгүй гэдгийг л манай хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.

174.50.62.78иргэн   • 1 сарын 10. 12 цаг 20 минут

Төгрөг энэ эрчээрээ хэвлэж нийлүүлээд байвал орлого ч нэмэгдэх л байх.

119.40.100.66Зочин   • 1 сарын 10. 10 цаг 01 минут

эдийн засаг сайжирч ард иргэд амжиргааны мөнгөтэй болж байвал сайн л бна даа

202.72.245.122Зочин   • 1 сарын 10. 9 цаг 33 минут

Япнод бол төрийн түшээгийн ёс зүй,иргэдийн мэдлэг кАПИТАЛ ,МОНГОЛД НҮҮРС ЗЭСИЙН ДЭЛХИЙН ҮНЭЭС ХАМААРДАГ.

Шинэ мэдээ

Афганистанд цэргийн цогцолборт халдлага болж 126 хүн амиа алджээ4 минут 49 секундын өмнөӨмнөговь аймагт H1N1 вирусын халдвараар нэг хүн нас баржээ 9 минут 49 секундын өмнөХятадын хүн ам 1 тэрбум 395 саяд хүрч өсчээ14 минут 49 секундын өмнөУнтахынхаа өмнө утсаа “маажих” нь ямар хортой вэ19 минут 49 секундын өмнөӨвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг24 минут 49 секундын өмнөӨдөр тутмын сонины тойм 1 сарын 2229 минут 49 секундын өмнөРоботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна34 минут 49 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд39 минут 49 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана44 минут 49 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга49 минут 49 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов54 минут 49 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо59 минут 49 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ1 цаг 5 минутын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга1 цаг 10 минутын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ1 цаг 15 минутын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв1 цаг 20 минутын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ1 цаг 25 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 30 минутын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 35 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 40 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 45 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 55 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ2 цаг 5 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай2 цаг 15 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь2 цаг 25 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 55 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 5 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.