1-р сарын 10
8 цаг 40 минут

Хоёр Солонгос төмөр замаа холболоо, Монголын нүүрс далайн боомтод хүрэх үү

Транс Сибирийн төмөр зам

 Өнгөрсөн оны дэлхийн онцлох үйл явдлын нэг нь хоёр Солонгосын  удирдлагуудын цуврал уулзалт байсан бөгөөд үүний үр дүнд  хоёр улсыг холбосон  төмөо зам болон авто замаа  холбох ёслолыг  хийсэн билээ. Энэ ёслолын ажиллагаанд  БНХАУ, ОХУ гэхчлэн гадаадын хэд хэдэн орны зочин төлөөлөгч оролцсоны дотор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ЗТХ-ийн  сайд Я.Содбаатар  нар байв.

2018 оны 12 дугаар сарын 26-нд болсон БНСУ, БНАСАУ-ыг холбосон авто болон төмөр замын хамтарсан төслийн нээлтийн ёслолын ажиллагаа БНАСАУ-ын Панмун буудалд  болсон.

Хоёр Солонгосын найрамдлын бэлэг тэмдэг болсон төмөр зам нээлтээ хийж БНСУ-ын 100 орчим иргэнийг тээвэрлэсэн есөн бүхээг бүхий галт тэрэг  өмнөдийн “Дорасан” буудлаас БНАСАУ-ын “Панмун” буудлыг зорин хоёр цагийн аялалдаа гарснаар  энэ есдүгээр сард зохион байгуулсан хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр 2018 ондоо багтаан төмөр болон авто замыг холбох нээлтийн арга хэмжээ биеллээ олсон юм.

Ийнхүү хоёр  Солонгос авто  болон төмөр замаа холбосоны ач холбогдол зөвхөн хоёр орны төдийгүй бүс нутгийн хэмжээнд чухал ач холбогдолтой  үйл явдал болж байгаа юм.

 Хойд болон Өмнөд Солонгосыг холбосон энэхүү төмөр зам цаашид дэлхийд хамгийн урт гэгддэг Транс Сибирийн төмөр замтай холбогдон, Европ хүрэх зорилготой байгаа юм.

Транс Сибирийн төмөр зам

 Тийм болохоор энэхүү төмөр зам монголчуудад ч гэсэн  шинэ боломж нээнэ гэж харах шалтгаан байгаа юм. Тухайлбал, монголчууд Сөүл хүртэл галт тэргээр зорчих, цаашилбал  манай эдийн засгийн хамгийн том амбиц болох коксжих нүүрс, төмрийн хүдэр болон бусад эрдэс баялгаа  далайн боомтуудад хүргэж гурав дахь зах зээл дээр гаргах сайхан боломж нээгдэнэ гэсэн  хүлээлт байна. 

БНСУ болон цаашилбал Япон болон арлын бусад орнуудад Монголын коксжих нүүрс  өөрийн гэсэн орон зай, эрэлт хэрэгцээгээ бий болгоход хоёр Солонгосыг холбосон төмөр зам ихээхэн дэм болох ирээдүй бий. Гэхдээ боломжийг хэрхэн ашиглаж чадах эсэх нь биднээс ихээхэн хамаарна.

М.Нэргүй

 

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.99.226Зочин   • 1 сарын 10. 13 цаг 16 минут

720 тэрбумыг тараах гэж яараад хэрэггүй л байх. Үүгээрээ төмөр замаа тавьчихвал улам ихийг олох үүд нээгдэнэ. Ирэх оныхоо ашгаар зүүн тийш төмөр замаа тавьчих гэвэл буруудах болов уу.

202.9.42.234Бат   • 1 сарын 10. 11 цаг 46 минут

Одоо 1072-ыг амилуулах яах вэ төмөр замаа тавьчих нүүрсийг энэ зуунд машинаар зөөхгүй ээ биднийг будлиж байх хооронд нүүрснээс татгалзах магадгүй

66.181.177.20гого   • 1 сарын 10. 11 цаг 39 минут

ТЭЭЭЭР ХОЛ ЗӨӨГӨӨД. АЧИЖ БУУЛГАЖ ЯВСААР ҮНЭ НЬ АЛТ ШИГ, ЧАНАР НЬ ШОРОО ШИГ БОЛНО! ОРОСУУД, ХЯТАД, ХОЙД СОЛОНГОСУУД, БҮГД ДЭМЖИХГҮЙ! СААД Л ХИЙНЭ

103.229.122.72Зочин   • 1 сарын 10. 10 цаг 17 минут

ХОЙД СОЛОНГОС НҮҮРСЭЭ ЗАРААД ЭХЭЛВЭЛ МАНАЙ НҮҮРС ХОГ БОЛНО.НҮБ-Н ХОИГТОЙ БНА ЭНЭ НӨХЦӨЛД БИД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЖ БАЙХ ЁСТОЙСОН . 1072 ХУВЦААНИЙ МӨНГӨӨРӨӨ ГАН ХАЙЛАХ ҮЙЛДВЭР БАРИМААР ЮМ ХӨРӨНГӨ ДУТАГДААД БАЙВАЛ ДОТООД ГАДААДАД IPO ХИЙГЭЭД ГАНЦ ҮЙЛДВЭР БОСЧИХ БАЙЛГҮЙ ДЭЭ .

202.21.113.238Зочин   • 1 сарын 10. 9 цаг 59 минут

Хойд Солонгосын нүүрсийг Хятадууд л авна. Тэд нүүрстэй байх нь манай нүүрс Өмнөд Солонгосын боомтуудад хүрэхэд ямар ч хамааралгүй асуудал.

49.0.147.37худалч   • 1 сарын 10. 9 цаг 22 минут

усан тэнгээ хойдууд өөрсөнөө маш их нүүрэстэй тэгээд бас хяамд ажилах хүчэнтэй

103.111.68.3Зочин   • 1 сарын 10. 9 цаг 08 минут

нүүрсээ гаргаж зарах гэж бодож байгаа бол 2 хөрш болон хойд солонгостой найрсаг харьцаатай байх хэрэгтэй. битгий энд тэнд очоод дальжигнаад бай.

Шинэ мэдээ

Роботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна4 минут 39 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд9 минут 39 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана14 минут 39 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга19 минут 39 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов24 минут 39 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо29 минут 39 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ34 минут 39 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга39 минут 39 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ44 минут 39 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв49 минут 39 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ54 минут 39 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд59 минут 39 секундын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 5 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 10 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 15 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 25 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 35 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 45 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь1 цаг 55 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 25 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 35 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд1 сар 21. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.