1-р сарын 10
15 цаг 30 минут

Ч.Чимэдбат: Шар тэмдэглэгээг хийснээр уулзвар дээр гардаг осол хэргийн тоо мэдэгдэхүйц буурсан

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Дүрмийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр зарим замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ /Yellow intersectoin/ хийх ажлыг зохион байгуулсан байдаг. Шар тэмдэглэгээг эхний ээлжид нийслэлийн дөрвөн томоохон уулзварт хийхээр төлөвлөснөөс Багшийн дээд болон Цэцэг төвийн уулзвар дээр хийсэн юм.

 Бид шар тэмдэглэгээ хийснээр уулзваруудын ачаалал буурсан эсэх талаар болон шар тэмдэглэгээтэй холбоотой асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шар тэмдэглэгээ хийгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилт хэр байгаа вэ?

-Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Дүрэм хэрэгжиж эхлэхээс өмнөх үеэс эхлээд иргэдэд дүрмийн талаар болон шар тэмдэглэгээний талаар мэдээлэл сурталчилгааг хүргэсэн. Тэр ч утгаараа энэ хугацаанд чамлахааргүй өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Учир нь дүрэм хэрэгжиж эхлэхийн өмнөх өдрүүдийн дуудлага мэдээлэл, осол, гэмтлийн тоог дүрэм хэрэгжиж эхэлсэн өдрүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарч байгаа. 

-Шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхэлсний дараахан өөрөөс тань ярилцлага авахад шинэчилсэн дүрмийг зөрчсөн тохиолдолд эхний ээлжид торгох биш сануулах арга хэмжээ авч байгаа гэж байсан. Энэ өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юу?

-Жолооч нар дүрмээ мэдэхгүй биш мэдэж байгаа хэрнээ зөрчөөд байгаа нь тодорхой цаг хугацаа шаардаад, дадал хэвшил дутагдаад байгаа болов уу гэж үзээд тодорхой хугацаанд торгохгүйгээр тайлбарлаад сануулах, арга хэмжээ авч байсан. Одоо бол шууд торгуулийн арга хэмжээ авч байгаа. Угаасаа тэгэхээс өөр арга байхгүй.

-Шар тэмдэглэгээ рүү орж зогссон зөрчил хэр их бүртгэгдэж байгаа вэ?

-Нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болчихсон байгаа. Баяр ёслолын үе болон өглөө оройд ажил цуглах, тарах үеэр үүссэн замын ачаалалтай холбоотойгоор зөрчил бүртгэгдэж байгаа. Дээрх тохиолдолд уулзваруудад байрлуулсан нэмэлт камерын тусламжтайгаар зөрчлийг илрүүлж гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээж байгаа. Мөн цагдаагийн албан хаагчид газар дээр нь арга хэмжээ авах гэх мэтээр хариуцлага тооцож байгаа.

-Хамгийн их ачаалалтай дөрвөн уулзваруудыг сонгож шар тэмдэглэгээ хийсэн гэсэн. Тэгэхээр энэ тэмдэглэгээг хийснээр дээрх уулзваруудын ачаалал хэр багассан бэ?

-Түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил, уулзвар дээр гардаг осол хэргийн тоо мэдэгдэхүйц буурсан гэж хэлж болно. Гэхдээ яг хангалттай  хэмжээнд хүрч чадсан уу гэвэл бас үгүй.

-Шинэчилсэн дүрэмд байдаг ч иргэд төдийлөн сайн мэддэггүйгээсээ болоод байнга зөрчөөд байдаг заалт бий юу?

-Нийтийн тээврийн үйлчилгээ зогсохтой зэрэгцэн жижиг тээврийн хэрэгслүүд тодорхой чиглэлд хүн тээвэрлэхээр автобусны буудал дээр цуваа үүсгэн зогсдог. Тэгвэл энэ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл юм.

Тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд чиглэлийн тээврийн хэрэгслийн болон таксины зогсоол дээр 22.00-06.00 цагийн хооронд хүн буулгаж, суулгахаар түр зогсохоос бусад тохиолдолд зогсохыг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс жолооч нар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал буюу автобусны буудал дээр зогсохгүй байхыг анхааруулмаар байна.

 Т.Гэрэл

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.129.229зочин   • 1 сарын 10. 15 цаг 29 минут

хэрэгжих нь байтугай тэр шар зураас чинь харагдахгүй балараад алга болчихсон б.на лээ.

203.91.118.206ард   • 1 сарын 10. 15 цаг 06 минут

Шар тэмдгэлгээ чинь огт хэрэгжихгүй байгаа шүү дээ. Монголд хууль дүрэм бүгд байна.Гол нь огт хэрэгжүүлж чадахгүй байна.Замын цагдаа нар ичиг ичиг

66.181.166.196Зочин   • 1 сарын 10. 14 цаг 54 минут

ажил хийсэн дүр эсгэх гэж худлаа ярих хэрэггүй л баймаар, шар тэмдэглэгээ хийсний үр дүн гэж түй ч байхгүй, цагдаа зохицуулахгүй л бол бөөн гацаа, тэр шар тэмдэглэгээг ойлгож байгаа, хэрэгжүүлж байгаа нэг ч жолооч байхгүй гэдгийг мэдхийн дээдээр мэдэж байж худлаа ярихаа болимоор юм

202.131.225.197Иргэн   • 1 сарын 10. 11 цаг 47 минут

Тоо баримттай хөндлөнгийн байгууллагын судалгаа байх хэрэгтэй амаар ярих ч нэг өөр ш дээ.

202.9.42.234Бат   • 1 сарын 10. 11 цаг 44 минут

Монголчууд бид захирагдах дургүй хүмүүс юм даа торгуулиа өндөрсөг торгуулчихгүй байх юм шүү гэдэг бодол төртөл нь торго өөр арга байхгүй бид энэ нийгэмд дүрмийн дагуу амьдарах ёстой

122.201.19.99Зочин   • 1 сарын 10. 10 цаг 36 минут

хол очиж хуцаарай Энэ жил ЦАСГҮЙ учраас осол бага байна

202.126.89.243Sss   • 1 сарын 10. 10 цаг 33 минут

Шар зураас ямар ч үр дүнгүй. Эгнээ болон цагаан зураас харж торгодог камер хэрэгтэй. Өөр гарц үгүй.

202.21.106.104ТЭЦ4-ийн урд 1га газар зарна   • 1 сарын 10. 10 цаг 21 минут

ТЭЦ4-ийн урд зам дагуу агуулах оффисийн барилгатай 1га аж ахуйн газар зарна. Зууч биш. Утас 88145555

202.21.106.155Зочин   • 1 сарын 10. 9 цаг 20 минут

Жаахан л дүрэм торгууль ирчихдэг мөртлөө, шар зураасаараа торгоочээ. Оркууд нь уулзвар бөглөөтэй байхад л яваад орчих юм . Цагдаа нь камер нь хардаг юмуу. Ялангуяа багшийн дээдийн уулзвар дээр бол байнга ш дээ. Биелүүлэхгүй, сахиулахгүй юм бол дүрэм дүрэм яах гэж гаргадаг бнаа

Шинэ мэдээ

Өмнөговь аймагт H1N1 вирусын халдвараар нэг хүн нас баржээ 2 минут 39 секундын өмнөХятадын хүн ам 1 тэрбум 395 саяд хүрч өсчээ6 минут 55 секундын өмнөУнтахынхаа өмнө утсаа “маажих” нь ямар хортой вэ11 минут 55 секундын өмнөӨвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг16 минут 55 секундын өмнөӨдөр тутмын сонины тойм 1 сарын 2221 минут 55 секундын өмнөРоботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна26 минут 55 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд31 минут 55 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана36 минут 55 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга41 минут 55 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов46 минут 55 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо51 минут 55 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ56 минут 55 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга1 цаг 2 минутын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ1 цаг 7 минутын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв1 цаг 12 минутын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ1 цаг 17 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 22 минутын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 27 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 32 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 37 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 47 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 57 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай2 цаг 7 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь2 цаг 17 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 47 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 57 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.