1-р сарын 10
8 цаг 00 минут

ЖДҮ-тэй холбогдсон 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр  14.00 цагаас өмнө шийдвэрлэнэ

Прокурорын байгууллагаас өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын гишүүн Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарт эрүүгийн хэрэг үүсгэж, бүрэн эрхийн түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Гишүүдийг эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниудад зээл өгөхөд нөлөөлсөн байж болзошгүй гэх үндэслэлээр бүрэн эрхийн асуудлыг нь ийнхүү хөндөөд байгаа юм.

Хуулийн дагуу уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх сүүлийн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Бүр тодруулбал 48 цагийн хугацаа нь өнөөдөр 14 цагаар дуусгавар болох ёстой аж.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.2-д "гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд ажлын 2 өдөрт /48цаг/ холбогдох байнгын хороод, дэд хороогоор уг асуудлыг хэлэлцэж түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ" гэж тус тус заасан байдаг. Хэрэв чуулганы чөлөөт цагт гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлан хуралдуулдаг хуулийн заалттай.

Тиймээс өнөөдөр буюу 2019.01.10-ны 14.00 цагаас өмнө уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж санал дүгнэлт гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж, үүний дараагаар УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.

Уг асуудлыг УИХ-д өргөн барьсан даруйд нь буюу мягмар гарагт 18 цагаас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэсэн боловч ирц хүрээгүй учраас хойшлуулсан. Харин өчигдөр хэлэлцэж эхэлсэн ч дөрвөн гишүүнийг хамтад нь оруулж ирсэн тул гишүүд бүгд дэд хорооны хуралд оролцох шаардлагатай гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшилсон. Шалтгаан нь УИХ-ын гишүүн Г.Солтан тойрогтоо ажиллаад эзгүй байсантай холбоотой юм.

Ийнхүү өнөөдөр бүх асуудлыг шуурхайлж шийдвэрлэхээс өөр гарц үлдсэнгүй. Хэрвээ цагтаа амжиж уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж чадахгүй УИХ хууль зөрчих болно. Харин уг асуудлыг хэр хурдтайгаар, хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн жил прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Б.Батзориг нарыг эрүүгийн хэрэгт татаж бүрэн эрхийн түдгэлзүүлэх санал оруулж ирсэн ч гишүүд олонхоороо хоёр ч удаа хамгаалж авч үлдсэн билээ. 

Өнөөдөр харин иргэдийнхээ боломжийг "хулгайлсан" гэх хэрэгт холбогдоод буй дээрх нэр бүхий гишүүдийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажигласаар байна.

Б.Анир

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.3Зочин   • 1 сарын 10. 11 цаг 25 минут

2020 онд танайхруу Оюун-эрдэнэ, Аюурсайхан 2 г явуулъя Батзанданг авхуу Гүндалай, Ганбаатар 2 угаасаа байгаа биздээ. Ер нь наад Эрдэнэт чинь яацарцан газар вэ

202.131.243.190Зочин   • 1 сарын 10. 11 цаг 18 минут

яана аа Эрдэнэтээсгарсан 2 гишүүн Хулхи-Очир Баасанхүү

202.9.42.3Зочин   • 1 сарын 10. 11 цаг 25 минут

2020 онд танайхруу Оюун-эрдэнэ, Аюурсайхан 2 г явуулъя Батзанданг авхуу Гүндалай, Ганбаатар 2 угаасаа байгаа биздээ. Ер нь наад Эрдэнэт чинь яацарцан газар вэ

202.9.42.3Зочин   • 1 сарын 10. 11 цаг 13 минут

ЖДҮ чинь л тэр 60 тэр бум юм бишүү ухна ишиг хэрэгжүүлж байгаа царай нь

112.72.15.78Зочин   • 1 сарын 10. 10 цаг 57 минут

Миеэ гэж хэн бэ? Баттулга, Хүрэлсүх, Лу болд, Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Нямбаатар нар бол М.Энхболд шиг олон жил төрд ажиллаад хотын удирадлага хийсэн бол ёстой хүч хүрэгдэхгүй олигаркууд болсон байгаа даа.

202.9.42.3Зочин   • 1 сарын 10. 11 цаг 21 минут

ухна ишиг угаасаа зөвхөн өөрийнхөө дансанд 1.765 тэрбумтай тэр нь багадаад байгаа юм байлгүй муу багабандийн тэжээвэр гөлөг

150.129.141.52зочин   • 1 сарын 10. 10 цаг 37 минут

Улсын прокурор Ми.Энхболдын даалгавараар улс төржүүлж байна. Өнөөдөр түүний асуудал хэлэлцүүлэхэд өрсөлдөгчөөсөө санал өгөх хүмүүсийг дутаах зорилго агуулжээ. Прокурорын орлогч нь хүртэл оролцсон байхад чимээгүй яаран зориуд энэ цаг үед оруулж ирж байна даа. Ийм л сүлжээ байгаа юм.

202.9.42.3Зочин   • 1 сарын 10. 11 цаг 14 минут

улсын прокурор чинь баттулгын хүн

81.65.90.50Зочин   • 1 сарын 10. 10 цаг 26 минут

Улсын Их Хэрүүлийн хэд

202.21.106.104ТЭЦ4-ийн урд 1га газар зарна   • 1 сарын 10. 10 цаг 19 минут

ТЭЦ4-ийн урд зам дагуу агуулах оффисийн барилгатай 1га аж ахуйн газар зарна. Зууч биш. Утас 88145555

202.179.27.55Зочин   • 1 сарын 10. 10 цаг 16 минут

ЖДҮ-ийн 4 гишүүн унахгүйн тулд байдгаараа эргэн тойрноосоо зууралдаж байна. Би УИХ-ын гишүүн учир ийм хэрэг хийсэн яаж ч чадахгүй гэсэн байдаотай байх шиг

43.242.242.165Жагаа   • 1 сарын 10. 10 цаг 04 минут

Эд нар тойрогтоо ажиллаа л гэхийн юу хийдгийн хор найруулж, ууж идэж, наргиж цэнгэхээс өөр юу хийх вэ.Нэг л тойрогтоо ажиласан хүмүүс.

202.21.106.155Зочин   • 1 сарын 10. 9 цаг 15 минут

УИХ зүгээр л тарсан нь дээр болчихдоо. Хэн нэгэн дэндүү их нөлөөлж төр барих гэдэг утга нь алдагдчихлаа. Ард түмний төлөөлөл хэн ч халдах ёсгүй даохан байх ёстой байтал ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга нь хүртэл гишүүдийг гөлөг болгож, ЕС нь зааварлаж бна. Ийм байж болохгүй . ТАР!!!!!!!!

49.0.137.164!!!   • 1 сарын 10. 8 цаг 57 минут

Ulaan zaim yumiig ter Myetei ni hooj yawuulaachee !!!

103.50.206.62Зочин   • 1 сарын 10. 8 цаг 25 минут

Үнэн ялна гэдэг энэ дээ Хүрэлсүхтэнгүүдээ.Бас л Энхболдын буруу юу.Энэ хүн ажлаа өглөө гэхэд юу ч өөрчлөгдөхгүй.ЖДҮ 60 тэрбум бүгд л шалгагдана хариуцлага тооцно.Нямдорж Энхтүвшин УИХ-н дарга болсонч ЖДҮ-н хэрэг дарагдахгүй харинч илүү бид хариуцлага шаардах боломж олдоно.Яагаад гэвэл энхболд нь огцорсон учир энэ хүнрүү чихэх нөхцөл байхгүй учир харинч бидэнд хүрд эргүүлэх боломж олдож үнэнг нь ил болгох бололцоо олгож байгаа Хүрэлсүхтэнгүүдэд баярлалаа.Өөрсдийнхөө булхайг өөрсдөө гаргаж байгаа та нарт баярлалаа.

103.111.68.3МАНАН   • 1 сарын 10. 8 цаг 13 минут

яах аргагүй ингээд л Миеэ МАНАН Мафийн толгойлогч гэдэг нь батлагдаад л байгаа юм даа

202.9.42.3Зочин   • 1 сарын 10. 11 цаг 17 минут

мафин толгойлогч чинь багабанди з.энхболд 2 ухна ишиг баттулга 2 бол тэжээвэр нохой

202.21.106.155Зочин   • 1 сарын 10. 9 цаг 17 минут

Оркууд Мие Мие гэж орилсоор энэ улсын ажлыг төрийг гацааж ажлыг нь явуулахгүй бна. Доллар , махны үнээ хар . Нэх худлаа сэтгэлийн хөөрлөөр явах юм боль л доо. Улсаа эх орноо бод лдоо

103.111.68.3Миеэгийн гар хөлнүүд   • 1 сарын 10. 8 цаг 12 минут

Болсон АТГ Прокурорт энэ 4 л баригджээ нөгөө засаг унагах гээд байсан новшнуудаас нэг ч алга шүү

66.181.191.18Зочин   • 1 сарын 10. 9 цаг 44 минут

За ингээдл миеэ ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжиж байна гээд байсан юм байна шдэ.ганц нэг хүн хасагдаж байвал миеэдл ашигтай.үнэхээр л манан гэдэг нь байдаг байхдаа миеэ хамгийн чухал хүн нь юм байна даа

Шинэ мэдээ

ГАЛЫН БУРХАН гурван настай эрэгтэй хүүхдийн дүрээр залардаг3 цаг 35 минутын өмнөМонгол Тулгатны 100 эрхэм - Б.Бааст5 цаг 9 минутын өмнөХөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай тэнгэрийн оронд заларчээ5 цаг 21 минутын өмнө"БАГАХАНГАЙ-СҮҮН СЭТГЭЛ" сайн үйлсийн хандивын аян5 цаг 50 минутын өмнөХацү башё: Хакүхо дэвжээний захад "Ардаа нүдтэй" юм шиг барилдав5 цаг 56 минутын өмнөКисеносато аварга зодог тайлахаар боллоо5 цаг 57 минутын өмнөВидео: "Хакүхо Эргэлтийн гайхамшигийг дахин үзүүлэв"5 цаг 58 минутын өмнө1-р хорооллын 22-р байрны өмнөх талбайд ийм Номын сан байгуулжээ6 цаг 2 минутын өмнөХотын даргаар С.Мөнхчулуун сонгогдлоо6 цаг 29 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ7 цаг 8 минутын өмнөБНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ7 цаг 18 минутын өмнөАдольф Гитлерийн “нас барсан”-ы дараах амьдрал ил боллоо7 цаг 23 минутын өмнөЗидан Роналдуг үлдээж, Бэйлийг явуулах гэж байжээ7 цаг 28 минутын өмнөЭрчүүд эмэгтэйчүүдээс илүү хов баздаг7 цаг 33 минутын өмнө”Хуанжу гэг” киноны од ”Burbery”-гийн нүүр царай боллоо7 цаг 38 минутын өмнөПогба: Би довтлох дуртай7 цаг 43 минутын өмнөЛима хот дахь Венесуэлийн ЭСЯ үйл ажиллагаагаа түр зогсоожээ7 цаг 48 минутын өмнөМуу зуршил, түүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө7 цаг 53 минутын өмнөАмерикийн хөрөнгийн зах зээлийн 2019 оны таамаглал7 цаг 58 минутын өмнөА.Баярцэцэг: Үнэхээр энд бас ямар ч гуниг алга8 цаг 8 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №466 Missy Elliott, ‘Get Ur Freak On’8 цаг 13 минутын өмнөЖирэмсэн үедээ ЗАЙЛШГҮЙ татгалзах ДОЛООН зүйл8 цаг 18 минутын өмнөШуурхай: Хоёр нэр дэвшигчийн санал тэнцлээ8 цаг 19 минутын өмнөАлла Пугачёва нэвтрүүлгийн үеэр амьсгал нь боогджээ8 цаг 23 минутын өмнөШ.Энхмаа: Байгалиараа байгаа төрх хамгийн үзэсгэлэнтэй8 цаг 26 минутын өмнөДэлхий нийтийн шинжтэй сүйрэл айсуйн “дохио” Антарктидаас илэрчээ8 цаг 28 минутын өмнөАзар “Реал”-д очиж мэднэ8 цаг 33 минутын өмнөХамгийн “Өндөр настай” хүүхэлдэйн киноны баатрууд8 цаг 38 минутын өмнөЯпон улс 2018 онд 30 сая жуулчин хүлээн авчээ8 цаг 43 минутын өмнөШ.Даваадорж дахин Дэлхийн хэмжээний амжилт гаргаж эх орондоо ирлээ8 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.