1-р сарын 10
10 цаг 51 минут

Ном уншдаггүй хүнтэй битгий гэрлээрэй

Ном уншдаггүй хүнтэй хэзээ ч гэрлэж болохгүй. Яагаад? Яагаад гэвэл тэр чамайг үргэлж амьдын тамд байлгана. Ном уншдаггүй хүн маш мулгуу нэгэн байдаг. Мулгуу хүн залхуу, хармаа хоосон, аливааг ухаж ойлгох чадвар муу, эдийн шуналтай, уур омог ихтэй, үйл хөдлөл үг хэлээрээ үргэлж хүний дургүй хүргэдэг, бие сэтгэлээрээ эрүүл бус, хүний ач тусыг хэзээ ч боддоггүй, бусдын муу нөлөөнд автамхай, амьдралын зорилгогүй, улс орондоо болон гэр бүлдээ хийсэн бүтээсэн зүйлгүй олон муу зуршлын нийлбэр болсон, сэтгэлийн болоод бие бялдарын хатгүй, ходоод болон бэлгийн таашаал хоёртоо хамаг цаг заваа зориулдаг, худлаа үнэн ярьсан нэгэн байдаг юм.
Тэгэхээр ном уншдаггүй хүнтэй хэзээ ч ханилж сууж болохгүй болж таарч байна. Хэрэв та тийм хүнтэй заяа холбосон бол насны залуу, цусны шингэн дээр салах хэрэгтэй. Олдсон ганцхан насаа тамд өнгөрөөх хэрэггүй. Тэртэй тэргүй үхсэн хойноо там, диваажин хоёрын аль нэгэнд очихоос хойш. Ганц л олдох насандаа хүн аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Тэнэг хүний үгийг сонсон бачимдаж, үйл хөдлөлийг нь харан дургүйцэж, хараал зүхлийг нь сонсон гуниглаж, зодуурыг нь амсан дальдчиж, хоосон хармааг нь сэгсрэн гасалж, хоолтой хүний хоолыг харан шүлсээ залгиж, хайр халамжаар дутан ганихарч суух хэрэггүй юм. Ийм хүнтэй та л өөрөө очоод наалдчихдаг болохоос биш өөр хүн таныг түүүнтэй цавуугаар наачихдаггүй.

Тэгэхээр та зовлонг биш аз жаргалыг нь сонгох хэрэгтэй гэсэн үг. Сонголтоо зөв хийх хэрэгтэй гэсэн үг. Сурч байхдаа мэргэжлийн номоо уншдаггүй байсан хүн ур чадвар муутай мэргэжилтэн болж төгсөнө, тэгвэл тэр ур чадвар муутай мэргэжилтэн таны цалин багатай ажил хийх болно, цалин багатай ажил хийж олсон мөнгөөрөө таны болон өөрийнхөө хэрэгцээг хангах мөнгийг олж чадахгүй нь лавтай. Хайр дурлалын тухай ном уншдаггүй хүн таныг хайрлаад хэвтэж байх уу. Тийм хүн таныг гарцаагүй хайраар дутааж, хараар бялхуулж таарна. Тэр номноос амьдрах ухаан аваагүй тул мулгуу үг олныг хэлж таныг гомдооно. Ном уншдаггүй хүн танд сэтгэлийн, бэлгийн болон бусад ямар ч таашаал өгч чадахгүй. Ном уншдаггүй хүн үр хүүхдээ ухаалаг сайхан хүмүүжүүлэх боломжгүй. Ном уншдаггүй хүн ухвар мөчид байдаг учраас таныг болон үр хүүхдээ хайрлахгүй, хараан загнана. Тэр бүү хэл зодох нь энүүхэнд.

Ном уншдаггүй хүн хор хөнөөлийг нь ухаараад ойлгочих чадваргүй байдаг учраас архи, тамхи, авгай хүүхэн гээд аль муу муухай бүхнийг хэрэглэнэ. Үүнээсээ үүдээд худал үнэн ярьж өөрөө өөрөөсөө, өрх гэрээсээ хулгай хийнэ. Хүний сэтгэлийн утсыг хөндсөн сайхан зохиол ном уншдаггүй хүн ямар ч дотоод гоо зүйгүй л байж таарна. Тэр хэрээрээ ч бүдүүлэг авир гаргадаг. Хүн эцэг эхээс мэдлэгтэй төрчихдөггүй. Хэн өөрийгөө маргаашийн амьдралд боловсруулан бэлдэж чадна тэр хүн мөнгөтэй, гэр бүлтэй, хамт олонтой, бизнестэй байна. Хэн мэргэжлийн номоо сайн уншиж, мэргэжлээ сайн эзэмшсэн байна, тэр чадварлаг мэргэжилтэн болно, хэн их олон ном уншиж судалсан байна, тэр амьдрах ухаантай байна.

Мэргэжлээ сайн эзэмшээгүй бол цалин багатай ажил хийнэ, эсвэл ажилгүй гудамж метрлэнэ, ном уншиж, аливаа юмны наад цаадхыг харьцуулж сураагүй хүн амьдрах ухаанд суралцаагүй байдаг. Ийм хүн хань ижил, хамт олонтойгоо хэрэлдэж, маргалдан улмаар ажлаа орхих, авгайгаа солих нь түгээмэл. Хүн болж төрчихөөд ном уншиж юм бүтээж оюуны таашаалтай амьдрахын оронд адгуус амьтан шиг ходоодны болон бэлгийн таашаалыг дээд жаргалд тооцож суудаг. Энэ бол ном уншдаггүй ухаан мулгуу хүний үндсэн дүр төрх юм. Өндөр цалин авах хүсэлтэй бол түүнд хүрэх мэдлэгийг хүн зөвхөн номноос л авдаг. Сурсан мэдсэнээ яаж мөнгө болгох, бусадтай хэрхэн зохицож ажиллах зэрэг амьдрах ухааныг хүн зөвхөн номноос л авдаг. Өөрөөр өмнөх ажлаа сайн хийгээд, өндөр цалин авч, сайн сайхан амьдрахад ном л хүнд тус болно. Зохиолын ном хэрэггүй, цагийн гарз гэж хүмүүс ойлгодог.

Гэтэл тийм номд гарч байгаа дүр нь хүнд яаж амьдарвал зөв, яаж амьдарвал бурууг ухааруулж, амьдрах ухаанаа хайрлаж байдаг. Утга зохиолын ном олныг уншсан хүн бол хүн бүртэй хэрхэн харьцахаа мэднэ. Тийм хүн хүнтэй харьцахдаа нас, хүйс, үзэл бодлыг нь хүртэл харгалзаж үзэж харьцдаг, өөрөөр хэлбэл хүний эвийг олдог. Тэр зохиолд гарч байгаа сайн муу талын олон дүрээр хүн амьдралын утга учрыг ойлгож, өөрийн амьдрал дээр алдааг нь давтахгүй, оноог нь хэрэглэж ухаалаг, зөв амьдардаг учиртай. Номоос хүн өвөг дээдсээ хүндлэх, үр ач, ах дүү, амраг ханиа хайрлах, бусдын арга эвийг олох, хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлэх, бусдын санаа бодлыг хэрхэн тааж мэдэх, ажил амьдралаа нийгэм, хамт олонтойгоо хэрхэн уялдуулах, өөрөө хэрхэн зөв амьдрах ухааныг олж байдаг. Тэнэг хүн өөрөө алдаж байж ухаардаг, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэдэг.

Эрдэмтэн мэргэд өвөг дээдэс маань алдаа оноогоо номонд бичээд үлдээчихсэн байхад бид өөрийн биеэрээ зовлон туулан байж амьдралыг ухаарах ёсгүй юм. Тэд бидний төлөө ном судраа үлдээжээ. Бид ч бас үр хүүхэд ач гучийнхаа алдаагүй амьдралын төлөө толгойгоо цэнэглэх учиртай юм. Номоос олдог мэдлэг бол зөвхөн ач гучид ч биш хүн болоод төрчихсөн бүх хүнд хэрэгтэй зүйл юм. Өөрийн амьдралаа зөв зохицуулж амьдрахад туслах гол туслагч нь ном юм. Ухааныг бусдаас, тэнгэрээс, бурханаас эрэх хэрэггүй. Бурхан багш хүртэл “Ухааныг зөвхөн өөрөөсөө эр.

Аврал өөрт л байдаг” гэсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Өөрөө л та юм уншиж байж зовлонгоос гарах арга замаа олно гэсэн үг юм. Хүн бүр өөрийн гэсэн ажил амьдралтай байдаг тул хэн ч танд туслах боломжгүй. Хүн аз жаргалтай амьдрах ухааныг номноос авах учиртай. Манай судлаачдын үзэж байгаагаар бол Монголд оюуны элитүүд бараг байдаггүй, үүнийг нь бидний буурай хөгжил гэрчилж байгаа юм гэж үзсэн байдаг. Тэгэхээр бид аз жаргалтай, зөв амьдрах ухааныг номоос л авах хэрэгтэй байна. Хэн их уншсан нь зорьсондоо саадгүй хүрч хэн бага уншсан нь өөрийгөө болон өрөөлийг зовоох гээд байна. Үүнийг л монголчууд бид ухамсарлачихвал өөртөө болон өрөөлд гай тарихгүй, мөрөөрөө амьдарч чадна.

Монголчууд оюуны чадвараараа дэлхийн 260 гаруй улсаас 25-д нь давхиж яваа. Оюуны чадамж гэж юу вэ? Энэ бол ном уншаад сайхан ойлгочихдог, тэндээс зөвийг нь авч, бурууг нь хаяж, тэр номоос олсон мэдлэгээрээ зөв, сайхан амьдрахыг хэлж байгаа хэрэг. Монголчууд бид оюун тархиндаа мэдлэг хийхгүй байна. Өөрөөр хэлбэл зүгээр ганган хувцаслаад, гудамжаар алхаж явахад нь хүний тархи толгойд нэг сайхан амттай талх хийх жор өөрөө ороод ирнэ гэж байхгүй.

Тэгэхээр яах вэ гэвэл номноос талх хийх жорыг нь олж уншаад, хоёр муу гараа жаахан залхууралгүй хөдөлгөчихвөл тэр хүн мөнгө олох нэг аргатай болоод явчихаж байгаа хэрэг болно. Хэрэв та аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсдэг бол заавал ном уншдаг хүнтэй гэрлэх хэрэгтэй гэдгийг хатуу санаж яв. Хүн хэр их ном уншина тэр хэрээр ухаалаг байдаг. Юмны эв дүйг олж байдаг. Хүнд байдлаас хохирол багатай гарч байдаг. Ном уншдаггүй хүн чинь л хүнд байдал тулгарлаа гэхэд аливаа юмыг олон талаас нь ухан бодож, ижил төстэй бусад үйл явдалтай харьцуулан харах чадваргүй байдаг.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

45.117.35.6уламжлал   • 1 сарын 11. 10 цаг 30 минут

Уг нь амьдралын тэр бүх арга ухааныг эмээ өвөө, ээж аав маань гэрийн хүмүүжил, ам сургаалаар үр хүүхэддээ зааж сурган өвлүүлж ирсэн эрт цагаас улбаат агуу сайхан уламжлалтай ч тэр бүхэн өдгөө цагт алдагдсанаас арга буюу ном хэвлэл аминд орсоор бнда

45.117.35.6хэ хэ   • 1 сарын 10. 20 цаг 12 минут

өөр монголчууд бид бүгдээрээ л ном уншдаггүй юм чинь салаад байх шаардлагагүй юм бноо

176.158.21.29zochin   • 1 сарын 10. 17 цаг 03 минут

Nom unshdaggyi xymyys xamtdaa amidarch baigaa bol asuudalgyi yum baina gej oilgoloo kkk

103.20.152.50zochin   • 1 сарын 10. 16 цаг 47 минут

unen l ym bichsen bn a mulguu nuhduud neereel nom unshaagui buduuleg haranhui garuud bdg shuu

43.228.130.186Зочин   • 1 сарын 10. 14 цаг 35 минут

Хойшдоо хэн ч хэнтэй суухгүй юм бна доо

66.181.186.204Зочин   • 1 сарын 10. 12 цаг 59 минут

НОМ УНШСАНААРАА АМЬДРАЛЫН БАТАЛГАА БОЛОХГҮЙ Ш ДЭЭ .ЗАХ З-Н НИЙГЭМД ХҮНТЭЙ ХАРЬЦАЖ ЧАДДАГ ХҮН Л АСУУДАЛГҮЙ АМЬДАРДАГ ЮМ.

203.217.139.225irgen   • 1 сарын 10. 12 цаг 43 минут

мэдээллийн зуунд зөв мэдээлэл олж унших нь хамгийн чухал,

202.179.31.44ЗОЧИН   • 1 сарын 10. 11 цаг 43 минут

БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС БҮГД МАНГУУ ТЭНЭГ БАЙСАН БОЛЖ ТААРАХ НЭЭ. ЧИНИЙ БИЧСНЭЭР

202.21.100.210ЭРГЭН ТОЙРНОО ХАР Л ДАА   • 1 сарын 10. 11 цаг 57 минут

ХҮН ЮУ ХҮССЭНЭЭ Л ОЛЖ ХАРДАГ ЮМ ГЭНЭ ЛЭЭ

103.111.68.3Зочин   • 1 сарын 10. 11 цаг 10 минут

том тэнэгтдэг байна шдээв ном уншдаггүй ч гэсэн гэр бүлийнхээ төлөө тэр 76-аас тэнэгээс ч илүү зөв амьдарч байгаа хүмүүс байдаг юм шүү

202.179.31.254Зочин   • 1 сарын 10. 10 цаг 54 минут

яаанаа нэгэнт гэрэлчихсэн одоо яахуу салахуу?

202.21.100.210Битгий гүйлгэж хараад бай   • 1 сарын 10. 11 цаг 54 минут

... Хэрэв та тийм хүнтэй заяа холбосон бол насны залуу, цусны шингэн дээр салах хэрэгтэй...гэсэн байгаа биз дээ. Гэхдээ санаа зоволтгүй ээ, чи ч гэсэн юм уншдаггүй нэгэн бололтой

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо6 цаг 43 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.